personal
Узнай настоящую Сибирь в нашем блоге!
Отправляйся в захватывающее путешествие по бескрайним просторам Алтая, Байкала и Якутии. Познакомься с уникальной природой и погрузись в историю суровой таинственной Сибири!
9
гуравдугаар сар

Сибирийн бэлэг

Бүлэг 1. Сибирийн жодоо мод нь хүн бүрийг ханиад томуунаас ба уйтгар гунигаас авардаг.

... Хэрэв та сибирьчүүдийн хоолны цэсийг ажиглавал түүнд олон гайхалтай зүйл агуулагддаг болохыг олж мэднэ - жишээ нь, жодоо мод. Мэдээж хэрэг шууд утгаараа биш, гэхдээ энэ өвөрмөц сибирийн модноос гаргаж авсан янз бүрийн дусаал, ханд, бальзам хэлбэрээр ашигладаг. Яагаад гэж гайхаж байна уу?

Хэд хэдэн зөрүүд баримтууд

Жодоо мод бол Сибирийн гол мод юм. Тийм ээ, чухамхүү тэр, таны бодож байснаар хуш мод биш. Жодоо мод нь Сибирь даяар байдаг - дангаараа, бусад шилмүүст модны хамт эсвэл жинхэнэ жодоо модны тайга хэлбэрээр тааралддаг. Мод бүр 200 жил насалж, 30 м хүртэл өндөр ургадаг. Гэхдээ түүний гол онцлог нь хүйтэнд тэсвэртэй, хамгийн хүнд нөхцөлд амьд үлдэх чадварт оршдог.

Байгалийн өвөрмөц байдал

Жодоо модны бүх зүйл сайхан байдаг - зөөлөн, огт хатгадаггүй шилмүүс (гацуураас ялгаатай) эхлээд энэ модноос хүрээлэн буй орчинд шууд ялгаруулдаг дархлааг сайжруулах фитонцид хүртэл. Жодоо модны ойд агаар цэвэр, маш тааламжтай байдаг - Сибирьт ярьдагаар та үүнийг уухыг хүснэ. Мэдээж хэрэг, ийм ойд алхах нь эрүүл мэндэд маш их тустай.

Гэхдээ жодоо модны гол үнэ цэнэ нь түүний дотор нуугдаж байдаг. Энэхүү модноос гаргаж авсан бүх бүрэлдэхүүн хэсгүүд нь бидний биемахбодид хэрэгтэй биологийн идэвхтэй бодисуудаас бүрдсэн полифенол, биофлавоноид, терпен зэрэг байгалийн өвөрмөц коктейль юм. Тэд хамтдаа дархлааг хүчтэй бэхжүүлэх, сэргээх, залуужуулах, ариутгах үйлчилгээ үзүүлдэг.
Энэ бол залуу нас ба сибирийн эрч хүчний жинхэнэ эх үүсвэр юм!

Wellness гал тогооны нууцууд

Жодоо модны төрөл бүрийн бүрэлдэхүүн хэсгүүдийг гоо сайхны бэлдмэлүүд ба wellness бүтээгдэхүүнүүдэд ашиглаж болно. Идэвхитэй бодисуудын олон үйлчилгээг ардын жороос мэдэж болно, бусад нь хамгийн сүүлийн үеийн шинжлэх ухааны судалгаанд орон зай үлдээсэн хэвээр байна.

• Жодоо модны тос
Үрэвслийн эсрэг, ариутгах, халуун бууруулах, венийн цусны эргэлтийг сайжруулах үйлчилгээтэй 35 гаруй биологийн идэвхтэй нэгдлүүдийг агуулдаг. Бальзамын найрлаганд багтахдаа булчинг сулруулах ба мэдрэлийн тогтолцоог ерөнхийд нь тайвшруулахад нөлөөлнө.

• Жодоо модны давирхай
Модноос ялгарах энэхүү анхилуун үнэртэй наалдамхай бодис нь холтосны гэмтлийг эдгээдэг. Давирхай нь холтосны гадаргуу дээр царцаж, найдвартай хамгаалах давхаргийг үүсгэдэг бөгөөд хортой бактериуд болон шавьжийг дотогшоо нэвтрэхээс сэргийлнэ. Давирхай нь арьс, салст бүрхэвчийг мөн адил хамгаалах шинж чанартай байдаг, янз бүрийн шарх эдгээх тос, шүдний ооны найрлаганд багтдаг. Үе мөч ба биеийн бальзамын бүрэлдэхүүн хэсгийн хувьд ариутгах илэрхий үйлчилгээтэй, мөн хүрэлцэх хариу үйлдлийг идэвхижүүлж, таагүй мэдрэмжийг бууруулах хэсэг газрыг цочроох үйлчилгээ үзүүлнэ.

• Жодоо модны эсийн шүүс
Байгалийн гаралтай эрч хүчийг сэргээгч ба гайхалтай сэргээж, биемахбодийн хамгаалах хүчийг нэмэгдүүлнэ. Хүрээлэн буй орчны сөрөг нөлөө, стресс ба архаг ядаргааны шинж тэмдгийг эсэргүүцэхэд тусална. Дархлааг идэвхижүүлж, биемахбодийг маш үнэтэй терпенүүд ба флавоноидуудаар хангана.

Уламжлал ба шинэчлэл: боловсруулалтын технологиуд

• Гар аргаар цуглуулсан зэрлэг ургамлууд
Идэвхитэй бодисуудаар маш баялаг бүрэлдэхүүн хэсгүүдийг (жишээ нь жодоо модны тосыг) гаргаж авахын тулд жодоо модны залуу нахиаг зэрлэг тайгаас гар аргаар түүдэг. Цуглуулж, урьдчилан цэвэрлэсний дараа жодоо модны нахиаг шууд тусгай тогоонд (тайгын зүрхэнд орших!) хийдэг, энд хэдэн цагийн турш усан ванны тусламжтайгаар тосыг ууршуулна.

• Түүхий эдтэй ажиллах өвөрмөц аргууд
Харин жодоо модны шүүсний эсийн баяжмалд илүү нарийн хандах хэрэгтэй. Жишээ нь, Siberian Wellness бүтээгдэхүүндээ Bioeffective™ by Prenolica™ технологийг буюу жодоо модны шилмүүсний нүүрстөрөгчийн давхар ислийг хандлах технологийг ашигладаг, энэ үед шилмүүст моддын бүх «амьд» элементүүд хадгалагддаг: энгийн хандлах аргаас ялгаатай нь энэ үйл явцад температурын боловсруулалт ба органик уусгагчид агуулагдахгүй. Үүний ачаар ханданд бүх ашигтай бодисууд өөрчлөгдөөгүй хэлбэрээрээ хадгалагддаг ба сибирийн моддын шилмүүст маш ихээр агуулагддаг тул хүчтэй, илэрхий үр ашгийг нь хангадаг.

Тиймээс сибирьчүүд энгийн шилмүүст модыг маш өндрөөр үнэлж, түүнийг ардын эмчилгээний жоронд зуун зууны турш ашигласаар ирсэн.

Харин Siberian Wellness бүс нутгийн оршин суугчдын өв уламжлалыг нандигнан хадгалж, шинэлэг судалгааны тусламжтайгаар тэдгээрийг боловсронгуй болгосоор байна. Энэхүү хандлагын ачаар манай бүтээгдэхүүнүүдийн нэр төрөлд сибирийн жодоо модны бүрэлдэхүүн хэсгүүдийг агуулсан олон бэлдмэлүүд багтдаг юм.

Жодоо модны бүрэлдэхүүн хэсгүүдэд сууриласан Siberian Wellness-ийн Wellness-хитүүд:

Универсал дархлаа сэргээгч СoreNRG
Олон талын үйлчилгээтэй бальзам КОРЕНЬ / ҮНДЭС
«Уян Номо», биеийн бальзам - Сибирийн бальзамууд
CoreNRG, байгалийн гаралтай урьдчилан сэргийлэх шүдний оо

[}item{]