+7 (383) 328 10 60 Корпорацийн утасны дугаар

Олон улсын хөтөлбөр
«СИБИРИЙН ЭРҮҮЛ МЭНД»-ИЙН ДАВУУ ЭРХТ ХЭРЭГЛЭГЧ»


Хэрэглэгч болоорой

  • 50 000 төгрөгөөр (30 оноо)* эхний худалдан авалтаа хийгээд дараагийн худалдан авалтаас 5%-ийг «Эрүүл мэндийн төсөв» дансанд аваарай!
  • Найзуудтайгаа 500 000 төгрөгөөр (300 оноо)* худалдан авалтыг дурын хугацаанд хийгээд дараагийн худалдан авалтаас 10%-ийг «Эрүүл мэндийн төсөв» дансанд аваарай!
    * Үндсэн үнээр худалдан авсан бүтээгдэхүүнийг тооцно. Хэвлэмэл бүтээгдэхүүн ба бэлэг тэмдэгийг тооцохгүй.

Тогтвортой Клубын ашигтай Хөтөлбөрүүд нь сонирхолтой бөгөөд ашигтай хөнгөлөлтүүд, нөхцөлүүдийг санал болгоно!

  • 3 САР ДАРААЛАН 50 000 (30 оноо) ба түүнээс дээш төгрөгөөр худалдан авалт хийгээд аль нэгэн БИХН-ийг 25%-ийн ХӨНГӨЛӨЛТТЭЙ АВААРАЙ!*
  • 12-оос дурын 10 САРЫН ТУРШ 50 000 төгрөгөөр (30 онооны) худалдан авалт хийвэл VIP - НЭРИЙН КАРТ болон Компанийн БЭЛЭГ!
    * Хөнгөлөлт нь нөхцөлүүдийг биелүүлсэний дараагийн сарын турш хүчинтэй.

"Эрүүл мэндийн төсөв" дансан дахь бонусыг тооцох болон ашиглах дүрмүүд (нээх)
5% бонусыг тооцох
5% бонусыг тооцох Давуу эрхт хэрэглэгчид шууд 50 000 ₮ (30 оноо) ба түүнээс дээш дүнгийн ЭХНИЙ ХУДАЛДАН АВАЛТЫГ хийсний дараа 5% бонусыг дараагийн бүх худалдан авалтанд тооцно.
10% бонусыг тооцох
10% бонусыг тооцох Давуу эрхт хэрэглэгчид 500 000 ₮ (300 оноо) ба түүнээс дээш дүнгийн худалдан авалт хийсний дараа 10% бонус тооцно. Энэ тохиолдолд түүний санал болгосоноор Хөтөлбөрт нэгдсэн болон түүний багт бүртгүүлсэн Давуу эрхт хэрэглэгчдийн худалдан авалтуудыг тооцно. Дараагийн бүх худалдан авалтанд бонус тооцогдоно.
* Үндсэн үнээр худалдан авсан бүтээгдэхүүнийг тооцно. Хэвлэмэл бүтээгдэхүүн ба бэлэг тэмдэгийг тооцохгүй. Шинэ Давуу эрхт хэрэглэгч өөрийн биеэр төлбөр хийсэн худалдан авалтуудыг тооцно.
Хөтөлбөрт оролцох дүрмүүд (нээх)
1. Хөтөлбөрт бүртгүүлэх дүрмүүд
1.1. Насанд хүрсэн дурын хүн бүр Давуу эрхт хэрэглэгчид зориулсан Хөтөлбөрийн оролцогч болох боломжой.
1.2. Хөтөлбөрт оролцогч нь бүртгүүлэх үедээ Компанид өөр хувийн дугаартай байх ёсгүй. Хэрэв та Компанид аль хэдийнээ өөр хувийн дугаартай бол Хөтөлбөрт оролцохдоо энэхүү Дүрмийн 4-р зүйлд заасны дагуу өөр хувийн дугаартай байж болно.
1.3. Хэрэв Давуу эрхт хэрэглэгчид зориулсан Хөтөлбөрт эхнэр нөхрүүд оролцохоор шийдсэн бол тэдгээр нь нэг хувийн дугаарт гэр бүлийн хос хэмээн бүртгүүлнэ.
1.4. Хэрэв эхнэр нөхрүүд өөр өөр хувийн дугаартай байх хүсэлт илэрхийлсэн бол аль нэгийг нь гэр бүлийн хосын аль нэгний санал болгосноор Хөтөлбөрт оролцох шийдвэр гаргасан Давуу эрхт хэрэглэгчээр бүртгэнэ.

2. Хөтөлбөр оролцохоо цуцлах
2.1. Хэрэв Давуу эрхт хэрэглэгч нь бүртгүүлсэн сараас эхлэн 4 сарын турш хувийн дугаартаа нэг ч онооны худалдан авалт хийгээгүй бол Компани түүнийг Давуу эрхт хэрэглэгчийн Хөтөлбөрт оролцохыг цуцлах тухай шийдвэр гаргаж, хувийн дугаарыг нь Компанийн сангаас устгах эрхтэй. Бүртгүүлсэн сарыг хуанлийн бүтэн сарын 1-ний өдрөөс тооцно.
2.2. Хэрэв бүртгүүлсэн сараас эхлэн 4 сарын турш хувийн дугаартаа худалдан авалт хийсэн боловч Давуу эрхт хэрэглэгч нь 6 сарын турш хувийн дугаартаа нэг ч онооны худалдан авалт хийгээгүй бол Компани түүнийг цаашид Давуу эрхт хэрэглэгчийн Хөтөлбөрт оролцохыг цуцлах тухай шийдвэр гаргана. Бүртгүүлсэн сарыг хуанлийн бүтэн сарын 1-ний өдрөөс тооцно.
2.3. Давуу эрхт хэрэглэгчийн Хөтөлбөрт оролцохыг цуцлах шийдвэрийн тухай мэдэгдлийг Компани Хэрэглэгчийн Бүртгэлийн гэрээнд заагдсан цахим хаягаар илгээнэ. Компанийн сайтын Хувийн тасалгаанд BackOffice "Мэдээллийн тайлан" хэсэгт Давуу эрхт хэрэглэгчийн "Тайлбар" мөрөнд түүнийг Хөтөлбөрт оролцохыг цуцлахаас хоёр сарын өмнө зохих анхааруулга гарч ирнэ.
2.4. Давуу эрхт хэрэглэгч нь өөрийн хүсэлтээр Хөтөлбөрт оролцохыг цуцлах тухай шийдвэрийг registrator@sibvaleo.com хаягаар зохих өргөдөл илгээн илэрхийлж болно. Хэрэглэгчийн өргөдлийг хүлээн авсан сар дуусахад эсвэл өргөдөлд заагдсан хугацаанд хувийн дугаарыг сангаас устгана. Заагдсан хугацаа дуусахаас өмнө өргөдлийг буцаан татан авсан тохиолдолд өргөдлийг хүчингүйд тооцно.
2.5. Хэрэв Давуу эрхт хэрэглэгчид нэгээс илүү хувийн дугаар байвал хожуу бүртгэгдсэн хувийн дугаарыг Хөтөлбөрт оролцогчдын сангаас устгана.
2.6. Хувийн санал болгосноор бүртгүүлсэн бүх Давуу эрхт хэрэглэгчдийг түүний санал болгосноор бүртгүүлсэн Давуу эрхт хэрэглэгч хэмээн тооцон эхний хувийн дугаарт бүртгэнэ.
2.7. Давуу эрхт хэрэглэгчийн Хөтөлбөрт оролцохыг ямар ч үндэслэлээр цуцласан байсан хувийн дугаарт хуримтлагдсан бүх бонусууд хүчингүй болно.

3. Түвшин солигдох
3.1. Үүний тулд Зөвлөхийн Бүртгэлийн гэрээг авах шаардлагатай бөгөөд Бүртгэлийн гэрээг зохих ёсоор бөглөнө. Энэ тохиолдолд хувийн дугаар солигдохгүй, харин түүний санал болгосоноор бүртгүүлсэн Давуу эрхт хэрэглэгчдийн худалдан авалтуудыг үргэлжлүүлэн тооцно.

4. Давуу эрхт хэрэглэгчид зориулсан Хөтөлбөрт дахин оролцох эсвэл Зөвлөхийн хувьд хамтран ажиллах сонголт хийх
4.1. Хэрэв Давуу эрхт хэрэглэгч 2.4-р зүйлд заагдсаны дагуу Хөтөлбөрт оролцохоо цуцласан бол Хөтөлбөрт оролцогчдын сангаас хувийн дугаар нь устгагдсан сараас эхлэн 6 сарын дараа Давуу эрхт хэрэглэгчид зориулсан Хөтөлбөрт дахин оролцох эсвэл Зөвлөхийн хувьд Компанитай хамтран ажиллах сонголтоо хийж болно.
4.2. Хэрэв Давуу эрхт хэрэглэгч 2.1 ба 2.2-р зүйлд заагдсаны дагуу Хөтөлбөрт оролцохоо цуцласан бол тэрээр энэхүү Дүрмийн 1-р зүйлд заагдсаны дагуу Бүртгэлийн гэрээг авч дурын хугацаанд Давуу эрхт хэрэглэгчид зориулсан Хөтөлбөрт дахин оролцох эсвэл Зөвлөхийн хувьд Компанитай хамтран ажиллах сонголтоо хийж болно. Энэ тохиолдолд хувийн дугаар өөрчлөгдөнө.
4.3. Компанитай хамтын ажиллагааг дахин сэргээхэд хувийн дугаар дахь бонусын хуримтлал тэгээс эхлэнэ.

5. Компани Давуу эрхт хэрэглэгчид зориулсан Хөтөлбөрт нэмэлт ба өөрчлөлтүүдийг оруулах эрхтэй бөгөөд энэхүү өөрчлөлтүүдийн тухай мэдээллийг Компанийн сайтад байршуулна.
"Сибирское здоровье" корпорацийн хувийн картыг ашиглах Дүрмүүд (нээх)
1. Давуу эрхт хэрэглэгчдэд зориулсан Хөтөлбөрт бүртгүүлэхэд танд хувийн дугаар олгогдох ба түүгээр та ажиллаж байгаа Компанийн Үйлчилгээний төвүүд байрлаж буй дурын улс оронд худалдан авалт хийж болно.

2. Худалдан авалт хийх бүртээ Компанийн Үйлчилгээний төвийн ажилтанд картыг үзүүлээрэй. Хэрэв та картаа биедээ авч яваагүй бол картны дугаараа нэрлэн, баримт бичгээ үзүүлээд худалдан авалт хийж болно.

3. Энэхүү картыг бусдад шилжүүлэн Компанийн Үйлчилгээний төвөөс бүтээгдэхүүн худалдан авч болно ("Эрүүл мэндийн төсөв" бонусын данснаас ашиглах эрхгүйгээр).

4. Картаа гээгдүүлсэн тохиолдолд өөрийн Компанийн Үйлчилгээний төвд* эсвэл харилцах төвд (call-centre@sibvaleo.com) хандана уу.

Өнөөдрөөс эхлэн өөртөө шинэ боломжуудыг нээцгээе!

** Зөвхөн Монгол Улсад
Асуултуудын хариу (нээх)
Шинэ Хөтөлбөр эхлэхээс өмнө Давуу эрхтэй Хэрэглэгч болсон хүмүүсийн хувьд 2016 оны 1-р сарын 1-нээс эхлэн ЯМАР ӨӨРЧЛӨЛТ гарах вэ?
НOО Давуу эрхтэй Хэрэглэгчдийн одоо авч буй БОНУС (Хөтөлбөр эхлэхээс өмнө) 2016 оны 1-р сарын 1-нээс хойш Давуу эрхтэй Хэрэглэгчдийн авч эхлэх БОНУС
300 оноо 5%%–ийн бонус Өөрийн хийсэн худалдан авалтын үнийн дүнгийн 10%
АНХААР! Энэ нь тухайн бүлэгт хамрагдах Давуу эрхтэй Хэрэглэгчдийн авах хамгийн өндөр хувь!
1000 оноо 10%%–ийн бонус Өөрийн хийсэн худалдан авалтын үнийн дүнгийн 10%
АНХААР! Энэ нь тухайн бүлэгт хамрагдах Давуу эрхтэй Хэрэглэгчдийн авах хамгийн өндөр хувь!
3000 оноо 15%%–ийн бонус Өөрийн хийсэн худалдан авалтын үнийн дүнгийн 15%
(тухайн хүн Давуу эрхтэй Хэрэглэгчдэд зориулсан Хөтөлбөрт оролцох хугацаанд)

2016 оны 1-р сарын 1-нээс хойш Давуу эрхтэй Хэрэглэгч статус руу шилжсэн хүмүүсийн авах бонуснь хэдэн хувиар бодогдох вэ?
Хэрэв Зөвлөхүүдийн худалдан авалтын нийлбэр нь Давуу эрхтэй Хэрэглэгчийн статус руу шилжихээс өмнө 300 ба түүнээс дээш оноонд хүрсэн бол бонус нь 10%-иар бодогдоно. Зөвлөхөөс Давуу эрхтэй Хэрэглэгчийн статус руу шилжихэд бонус нь үүнээс өөр хувиар бодогдохгүй.
Хэрэв Давуу эрхтэй Хэрэглэгч нь ЭХНИЙ ХУДАЛДАН АВАЛТАА 50 000 ба түүнээс дээш төгрөгөөр хийж чадаагүй бол тодорхой хугацаанд гүйцээж, 5%-ийн бонус авч болох уу?
5%-ийн бонусыг авахын тулд ЭХНИЙ худалдан авалтыг ЗААВАЛ 50 000 төгрөгөөр хийнэ. Давуу эрхтэй шинэ Хэрэглэгч нь үүнийг хийж чадаагүй тохиолдолд 500 000 ба түүнээс дээш төгрөгний худалдан авалтыг дурын хугацаанд ЦУГЛУУЛЖ ХИЙГЭЭД 10% -ийн бонусыг авах боломжтой боллоо.
Давуу эрхтэй Хэрэглэгчдийн Хувийн захиалгын хэмжээнд түүний урилгаар тус Хөтөлбөрт нэгдэн орсон Давуу эрхтэй Хэрэглэгчийн худалдан авалтыг оруулан тооцох уу?
Хөтөлбөрийн нөхцөлд зааснаар Давуу эрхтэй Хэрэглэгчдийн Хувийн захиалганд түүний урилгаар тус Хөтөлбөрт нэгдэн орохдоо хамгийн өндөр хувь болох 10%-ийн бонус авах зорилгоор орсон Давуу эрхтэй Хэрэглэгчийн худалдан авалтыг оруулан тооцно.
Бонусыг «Эрүүл мэндийн төсөв» дансанд оруулах ба түүнийг ашиглах
  • 5%-ийн бонус
    Давуу эрхтэй Хэрэглэгч нь ЭХНИЙ ХУДАЛДАН АВАЛТАА ШУУД 50 000 (30 оноо)* ба түүнээс дээш төгрөгөөр хийсэн тохиолдолд дараагийн бүх худалдан авалтуудаасаа 5%-ийн бонусын авна.
  • 10%-ийн бонус
    Давуу эрхтэй Хэрэглэгч нь НИЙЛБЭР ДҮНГЭЭР 500 000 (300 оноо)* ба түүнээс дээш төгрөгийн худалдан авалт хийсэн тохиолдолд 10%-ийн бонус авна. Түүний урилгаар тус Хөтөлбөрт нэгдэн орж, түүний дор бүртгүүлсэн Давуу эрхтэй Хэрэглэгчийн худалдан авалтыг оруулан тооцно. Бонусыг дараагийн бүх худалдан авалтуудаас авч эхэлнэ.
Бонусыг худалдан авалт хийгдсэний МАРГААШ ӨДРӨӨС эхлэн бүтээгдэхүүн худалдан авахдаа ашиглах боломжтой.
* Үндсэн тарифаар хийгдсэн худалдан авалтуудыг тооцно. Хэвлэмэл материаль ба атрибутуудыг тооцохгүй.
Давуу эхртэй Хэрэглэгчийн VIP-карт
Тус картыг бүтэн жилийн 10 сард нь сар бүр 30 ба түүнээс дээш онооны худалдан авалт хийсэн Давуу эрхтэй Хэрэглэгчид олгоно.