+7 (383) 328 10 60 Корпорацийн утасны дугаар

НЭМЭЛТ ОРЛОГО

«Сибирское здоровье» Корпорацитай хамтарсан бизнесийг хэрхэн эхлүүлэх вэ ?

Та өөрийн бизнестэй болж, орлогоо нэмэгдүүлэхийг хүсэх боловч бизнес босгох нь танд эрсдэлтэй санагдаж байна уу? Тэгвэл та «Сибирское здоровье» Корпорациас санал болгож буй орлогоо нэмэгдүүлэх аргуудыг ашигла! Энэ бол үндсэн ажлынхаа хажуугаар бизнес эрхлэх маш энгийн арга юм. Компанийн бүтээгдэхүүнийг борлуулах, өөрийн хэрэглэгчдийн армийг бий болгохоос үйл ажлаа эхэл.

Корпораци нь таны худалдан авсан бүтээгдэхүүний үнийн 25%-ийг танд олгоно


Та дэлгүүрээс өөрт машид таалагдсан ямар нэгэн барааг худалдан авлаа гэж бодъё. Та бараагаа найздаа үзүүлж, тэр дэлгүүрээс худалдан авахыг зөвлөж байсан удаа бий юу? Мэдээж тийм тохиолдол зөндөө байдаг. Гэтэл барааг нь сурталчилж борлуусны төлөө дэлгүүрийн эзэн танд ямар ч урамшуулал өгдөггүй. Харин "Сибирское здоровье" Корпораци таныг урамшуулах бөгөөд та тэр урамшууллаа ашиглан дараагийн худалдан авалтыг хийх боломжтой. Корпораци нь таныг худалдан авсан бүтээгдэхүүнийхээ үнийн 25%-иар орлого олох боломжоор найдвартай хангана. Бас Зөвлөхүүд, Үйлчлүүлэгчид нь бүтээгдэхүүнийг яг адилхан үнээр худалдан авдаг.

Орлогоо хэрхэн нэмэгдүүлэх вэ? Бүтээгдэхүүнийг идэвхитэй сурталчлах аргууд.

Та хаашаа ч явсан «Эрүүл мэнд ба Идэвхитэй амьдрал», «Гоо сайхан ба Шинэчлэл» каталогуудыг заавал биедээ авч яв. Эдгээр каталогууд дээр «Сибирское здоровье» Корпорацийн бүх бүтээгдэхүүнийг танилцуулсан байдаг. Каталогны зарим хэвлэлт нь тестертэй байдаг тул үйлчлүүлэгчид «Сибирское здоровье»-гийн бүтээгдэхүүнийг хэрэглэж үзэх боломжтой.



«Эрүүл мэнд ба Идэвхитэй амьдрал» каталогны агуулга нь «Ариусал. Эрчим. Тэнцвэртэй оршихуй» программ дээр суурилдаг. Энэ бол манай бүтээгдэхүүнийг хэрэглэсэн 10-аад жилийн туршлага дээр үндэслэж «Сибирское здоровье» Корпорацийн ЭШТ-өөс зохиож гаргасан, организмыг эсийн түвшинд эрүүлжүүлэх систем юм. Тус программ нь Зөвлөхөд Компанийн бүтээгдэхүүнүүдээс Үйлчлүүлэгчийнхээ хэрэгцээнд тохируулан хялбар сонголт хийх боломж олгодог. Бүтээгдэхүүнийг иж бүрдлээр хэрэглүүлэх нь борлуулалтыг нэмэгдүүлээд зогсохгүй бүтээгдэхүүний үр дүнг баталгаажуулдаг.

Давуу эрхтэй Үйлчлүүлэгч гэж хэн бэ?

Та «Сибирское здоровье» Корпорацийн бүтээгдэхүүнийг өөрөө хэрэглэж үзээд ямар өндөр чанар, үр дүн, эдийн засгийн хэмнэлттэй болохыг нь мэдмэгцээ танил хүмүүстээ дуртайя санал болгох нь мэдээж. Хэрэв тэд таны зөвлөснөөр Давуу эрхтэй үйлчлүүлэгчээр бүртгүүлбэл Компани танд тэдний хийсэн худалдан авалтаас ноогдол ашиг бодож олгоно. Та «Сибирское здоровье» Корпорацийг шинэ Үйлчлүүлэгчдээр хангасан тул энэ нь шударга харилцаа юм.



Өөрсдийн хэрэгцээнд бүтээгдэхүүн худалдан авдаг Корпорацийн Үйлчлүүлэгчдэд «Давуу эрхтэй үйлчлүүлэгч» хэмээх ашигтай хөтөлбөрт үйлчилдэг. Энэ бол тэдэнд урамшууллын ноогдлоо хуримтлуулах боломж олгодог систем юм. Үйлчлүүлэгчийг бүртгүүлсний дараа түүний худалдан авсан бүтээгдэхүүний үнийн 5% - 15% нь түүний урамшууллын данс руу нь орно. Үйлчлүүлэгч нь тэр урамшууллаа ашиглан дараагийн худалдан авалтыг хийх боломжтой.

«Бонус 25» гэж юу вэ?

Зөвхөн «Сибирское здоровье» Корпорацид шууд худалдааны бизнесийн бусад компанид байдаггүй «Бонус 25» хэмээх программыг хэрэгжүүлдэг. Компани нь өөрийн бүх Хамтрагчдад энэ системийг ашиглаж хувиасаа мөнгө гаргалгүйгээр бараа эргэлтээ мэдэгдэхүйц хэмжээгээр өсгөх боломж олгодог.

Энэ нь өмнөх худалдан авалтаас ноогдсон мөнгийг ашиглаж худалдан авч буй бүтээгдэхүүнийхээ үнийг төлөх боломж юм. Жишээ нь: Та өнөөдөр «Хронолонг» бүтээгдэхүүнийг 795 рублээр худалдан авлаа гэж бодъё. Бүтээгдэхүүний үнийн 25% нь 198,75 рублтэй тэнцэх ба энэ мөнгө нь дараа өдрийн өглөө таны урамшууллын «Бонус 25» данс руу орсон байна. «Бонус 25» данс нь сар бүрийн 4-ний өдрөөс эхлэн тухайн сарын сүүлчийн өдөр хүртэл өдөр бүр тооцогдоно. Тиймээс та энэ хугацаанд өөрт ноогдсон урамшууллын мөнгийг ашиглан тухайн сардаа багтаж дараагийн худалдан авалтыг хийх боломжтой.