ЭПАМ
ЭПАМ-24
# 400266 30 мл«Эпам 24» бүтээгдэхүүний найрлаганд ордог эмийн ургамлууд болон зөгийн гаралтай бүтээгдэхүүний ханд нь эмэгтэйчүүдийн бие организмд, ялангуяа насны жамаар илэрдэг өөрчлөлтийн үед организмд зайлшгүй шаардлагддаг биологийн идэвхит бодисын хэрэгцээг хангах эх үүсвэр болдог. Цэвэр байгалийн гаралтай бодисууд нь бэлгийн ба дааврын үйл ажиллагааг зохицуулах, зүрх-судас, мэдрэлийн системийн үйл ажиллагааг хэвийн болгох, организмыг тамиржуулах нөлөө үзүүлнэ.
Чихэр өвсний ханданд флавоноидууд ба глицирризиний хүчил агуулагддаг. Энэхүү ханд нь организмыг сэргээн засах, дасан зохицох чадварыг нэмэгдүүлэхэд нөлөөлнө. Чихэр өвс нь эстрогений идэвхжлийг дэмжих, эм бэлгийн дааврын нийлэгжилтэнд таатай нөлөө үзүүлдэг тул эмэгтэйчүүдийн өвчнүүдээс урьдчилан сэргийлэх, эмчлэхэд ач тустай. Чихэр өвсний ханд нь эмэгтэйчүүдийн бэлэг эрхтний үйл ажиллагааг хэвийн болгох, сарын тэмдгийн мөчлөгийг тотворжуулах, сарын тэмдгийн дараах болон цэвэршилтийн үеийн хямралыг хөнгөвчлөнө.
Долоогонын ханд нь цэвэршилтээс улбаалсан өвчнийн эмчлэхэд хэрэглэгдэж ирсэн уламжлалтай. Долоогоно нь төв мэдрэлийн системийн хөөрлийг буруулж тайвшруулах, зүрхний булчинг тамиржуулах, зүрхний титэм судас, тархины судасны цусны эргэлтийг сайжруулах, биеийн ерөнхий тамир тэнхээг дээшлүүлдэг.
Элеутерококк буюу “сибирийн хүн орхоодойд” агуулагдах элеутерозид хэмээх бодисууд нь маш хүчтэй тамиржуулах үйлчилгээтэй тул оюуны болон биеийн хүчний ажил гүйцэтгэх чадварыг нэмэгдүүлнэ. Элеутерозидууд нь цусан дахь холестерин болон саахарын хэмжээг бууруулахын зэрэгцээ организмын нян вирусын халдвар болон хорт бодис, орчны таагүй хүчин зүйлсийг эсэргүүцэх, сэтгэл санааны хямралд тэсвэртэй байх чадварыг нэмэгдүүлэх үйлдэл үзүүлнэ.
Хэрэглээ
Насанд хүрэгчид өдөрт 2 удаа 10 дуслаар (0,5 мл) үдээс өмнө хоолны үед хэлэн доор дусааж ууна. Хэрэглэхийн өмнө сэгсэрнэ. Үргэлжлэх хугацаа 1 сар.Нүцгэн чихэр өвсний үндэслэг ишийн ханд, шар долоогонын ханд, өргөст самархайн (элеутерококк) үндэслэг ишийн ханд, зөгийн үүрний сүүнцэр ба прополисын ханд, падгар бадааны үндэсний ханд, эгэл бүрэлгэнийн ханд, хос гэрт халгайн ханд, эмийн алтантовч цэцгийн ханд, шувуун тарнын ханд, эгэл төлөгч өвсний ханд, хусны агилын (чага) ханд, нохойн хошууны ханд.НАЙРЛАГА: чихэр өвсний үндэслэг иш, долоогоны жимс, самархайн үндэслэг иш, зөгийн үүрний сүү, прополис, бадааны иш, улааганын жимс, халгайн навч,
эмийн алтан товч, тарнын өвс, мөнхцэцэг, хусны чаг, нохойн хошууны жимсний ханднууд.
Гөлгөр чихэр өвсний үндэс, шар долоогоно жимс, өргөст элеутерококкийн үндэс, зөгийн сүүнцэр, прополис, падгар бадааны үндэс, бүрэлгэнэ жимс, хос гэрт халгайн навч, эмийн сангийн балжингарма, тарнын өвс, төлөгч өвс, чага (хусны мөөг), хаврын нохойн хошууны жимс.
Туслах бүрэлдэхүүн хэсгүүд: глицерин (Е 422), этилийн цэвэршүүлсэн спирт, калийн сорбат (Е 202), ундны ус.