ЭПАМ
ЭПАМ-31
# 400267 30 мл«Эпам 31» бүтээгдэхүүний найрлаганд үе мөч ба холбогч эдийг нөхөн сэргээх үйлчилгээтэй эмийн ургамлын ханднууд, зөгийн гаралтай бүтээгдэхүүнүүд агуулагдана. Эмийн ургамлууд, зөгийн үүрний сүүнцэр ба прополис нь үе мөч ба тулгуур эрхтнийн хэвийн үйл ажиллагааг дэмжих, организмыг ерөнхийд нь бэхжүүлэх, үрэвсэл эдгээх үйлдэл үзүүлнэ.
Бүтээгдэхүүний найрлаганд нүцгэн чихэр өвсний ханданд агуулагддаг глицирризиний хүчил их хэмжээгээр орсон. Глицирризиний хүчил нь үе мөчин дээр явагддаг ус-давсны солилцоог зохицуулахын зэрэгцээ яс-булчингийн системийн өвчнөөс урьдчилан сэргийлэх үүрэгтэй дааврын нийлэгжилтийг дэмждэг. Энэхүү бодис нь өвчин намдаах, үрэвсэл эдгээх, түүнчлэн үе мөч, ясны гэмтлийн үед эд эсийн нөхөн төлжилтийг дэмжих үйлдэл үзүүлнэ.
Хусны чаганд хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй, цэвэр байгалийн антиоксидант болох хром агуулагч комплекс бодис агуулагдана. Хусны чаганым энэ үйлчилгээг анис, бүрэлгэнийн ханданд агуулагдах организмын бодисын солилцоонд таатай нөлөө үзүүлэгч органик хүчлүүд улам хүчтэй болгодог.
Судас болон цусны эргэлтийн хэвийн үйл ажиллагааг хэвийн байлгах нь үе мөч, ясны эд эсийн нөхөн төлжилтөнд чухал үүрэгтэй. Долоогонын ханд нь цусан хангамжийг дэмжиж, судас тэлэх, агшилт сулруулах үйлдэл үзүүлнэ.
Прополис ба зөгийн үүрний сүүнцэрт эсийг вирусын халдвараас хамгаалах, дархлаа бэхжүүлэх, бактер эсэргүүцэх, үрэвсэл намдаах үйлчилгээтэй деценийн хүчил ихээр агуулагдана. Зөгийн үүрний сүүнцэр, прополис нь ферментийг идэвхижүүлэх, эсийн хоол, судас болон дааврын хэвийн ажиллагааг зохицуулах, цусан дахь холестериний хэмжээг бууруулах үйлдэл үзүүлнэ. Зөгийн үүрний сүүнцэр ба прополис нь цус бүрэлдэх процессыг дэмждэг тул тэдгээрийг янз бүрийн өвчний дараа бие организмыг бэхжүүлэх зорилгоор хэрэглэдэг.
Хэрэглээ
Насанд хүрэгчид өдөрт 2 удаа 10 дуслаар (0,5 мл) үдээс өмнө хоолны үед хэлэн доор дусааж ууна. Хэрэглэхийн өмнө сэгсэрнэ. Үргэлжлэх хугацаа 1 сар.Долоогонын ханд, эгэл анисны навчны ханд, нүцгэн чихэр өвсний үндэс ба үндэслэг ишийн ханд, зөгийн үүрний сүүнцэр ба прополисын ханд, исгий даливсын үндэсний ханд, эгэл төлөгч өвсний ханд, эгэл анисны ханд, бүрэлгэнийн ханд, хос гэрт халгайн ханд, хусны чаганы ханд, унжгар хусны нахианы ханд, нугын шивлээн ханд, барагшун.
Долоогоно, анисны навч, гөлгөр чихэр өвсний үндэс ба үндэслэг иш, зөгийн сүүнцэр ба прополис, эсгий даливсын үндэс, төлөгч өвс, анисны жимс, улаагана жимс, хос гэрт халгайн навч, хусны агил, унжгар хусны нахиа, нугын шивлээ, барагшун.
Туслах бүрэлдэхүүн хэсгүүд: глицерин (Е 422), этилийн цэвэршүүлсэн спирт, калийн сорбат (Е 202), ундны ус.