+7 (383) 328 10 60 Корпорацийн утасны дугаар
Гол хуудасЭрүүл мэндийн бүтээгдэхүүнүүдЭрүүл зүрх → ЭПАМ-44
 
14000

ЭПАМ

ЭПАМ-44

# 400270        
Мэдрэлийн тогтолцоог дэмжинэ /тунг шууд тохируулагч цацлага

Шинээр гарсан, цацлага хэлбэртэй «Эпам» бүтээгдэхүүн нь хэрэглэхэд хялбар, өвөрмөц савалгаатай, хэд хэдэн давуу талтай. Жижиг хэмжээтэй флаконыг цүнх, эсвэл халаасанд хийж, ажил, аялал зугаалганд авч явахад нэн тохиромжтой. Цацагчийг 3 удаа дарахад бүтээгдэхүүний нэг удаагийн тун хэмжээг шууд тохируулна. Цацлага нь эрүүл ахуйн хувьд илүү найдвартай тул ялангуяа нэг гэр бүлийн бүх гишүүд бүгдээрээ зэрэг хэрэглэхэд нэн тохиромжтой.
«Эпам 44» бүтээгдэхүүний иж бүрэн найрлага нь зүрх-судасны тогтолцооны үйл ажиллагааг дэмжих үйлчилгээтэй уламжлалт эмийн ургамлуудын ханднуудаас бүрдэнэ. Тэдгээрт агуулагдах идэвхитэй бодисууд нь артерийн даралтыг хэвийн болгох, цусан дахь холестерины хэмжээг бууруулах үйлдэл үзүүлнэ. Бүтээгдэхүүний найрлаганд орсон бусад эмийн ургамлууд болон зөгийн гаралтай бодисууд нь биемахбодийг ерөнхийд нь бэхжүүлэх нөлөө үзүүлдэг.
«Эпам 44» бүтээгдэхүүний найрлаганд ордог нүцгэн чихэр өвсөнд глицирризиний хүчил агуулагдах ба энэхүү биологийн идэвхитэй бодис нь өвчин намдаах, цусан дахь холестерины хэмжээг бууруулах, зүрхний булчингийн ажиллагааг дэмжих, зүрх-судасны тогтолцооны үйл ажиллагааг бүхэлд нь идэвхижүүлэх нөлөө үзүүлнэ.
Хотой өвсөнд агуулагдах иридоид хэмээх бодисууд нь исэлдэлтийн эсрэг хүчтэй бодисууд тул чөлөөт радикалуудыг устгаж, цусан дахь холестерины хэмжээг бууруулдаг. Энэхүү эмийн ургамалд агуулагдах флавоноидууд нь хялгасан судсыг бэхжүүлж, судасны ханыг илүү уян хатан болгоно.
Бүтээгдэхүүний найрлаганд орсон бамбайн ханд нь мэдрэлийн хөөрөл, зүрх-судасны тогтолцооны үйл ажиллагааны доголдлын үед тайвшруулах үйлдэл үзүүлнэ.
Биемахбодийн эрхтэн тогтолцоо үүргээ бүрэн гүйцэтгэхийн тулд деценийн хүчлийг байнга шаардаж байдаг. Прополис ба зөгийн үүрний сүүнцэр нь деценийн хүчлийн хэрэгцээг хангах эх үүсвэр юм. Деценийн хүчлүүд нь бактери эсэргүүцэх, үрэвсэл намдаах шинж чанартай тул эсийг вирусын халдвараас хамгаалж, дархлааг бэхжүүлдэг

Хэрэглээ

Насанд хүрэгчид өдөрт 2 удаа 3 тунгаар (0,5 мл) хоолны үед хэлэн доор цацаж хэрэглэнэ. Хэрэглэхийн өмнө сэгсэрнэ. Үргэлжлэх хугацаа 1 сар.
 

Бамбайн үндэс ба үндэслэг ишийн ханд, хотой өвсний ханд, чихэр өвсний үндэс ба үндэслэг ишийн ханд, хар тэсийн ханд, долоогонын жимсний ханд, зөгийн сүүнцэр ба прополисын ханд, хусны навчны ханд, халгайн навчны ханд, төлөгч өвсний ханд, эмийн зоргодосын ханд, нугын шивлээ өвсний ханд, батрашийн навчны ханд.