+7 (383) 328 10 60 Корпорацийн утасны дугаар
Гол хуудасЭрүүл мэндийн бүтээгдэхүүнүүдХүчтэй дархлаа → ЭПАМ-7
 
14000

ЭПАМ

ЭПАМ-7

# 400271     30 мл    
Биеийн эсэргүүцлийг нэмэгдүүлнэ

«Эпам 7» бүтээгдэхүүн нь биеийн эсэргүүцлийг нэмэгдүүлэх үйлчилгээтэй ургамлын ханднууд, зөгийн гаралтай бодисуудаас тогтоно. Найрлаганд агуулагдах идэвхитэй бодисууд нь организмыг вирусын халдвар, хүрээлэн буй орчны таагүй нөлөөллөөс хамгаалахын зэрэгцээ төрөл бүрийн харшлын өвчний үед эерэг нөлөө үзүүлнэ.

Бүтээгдэхүүний найрлаганд их хэмжээгээр орсон долоогоны ханд нь организмд шаардагдах давирхайлаг бодисуудын (полифенолын нэгдлүүд) хэрэгцээг хангадаг. Долоогоныг эрт дээр цагаас ханиаднаас урьдчилан сэргийлэх, мөн эмчлэх зорилгоор өргөн хэрэглэж ирсэн. Түүнд агуулагдах давирхайлаг бодисууд нь дотор эрхтний салст бүрхэвчинд хүрмэгц хамгаалалтын давхрага үүсгэж, халдвар болон цочрол үүсгэгч бодисуудаас хамгаална. Түүнчлэн долоогоно нь цусны эргэлтийг сайжруулах, зүрхний булчинг дэмжих, цусан дахь холестерины хэмжээг бууруулах нөлөө үзүүлэх ба хүнд өвчний дараа эдгэрэлтийг хурдасгана.

«Эпам 7»-гийн найрлаганд орсон эмийн ургамлуудын флавоноидууд нь дархлаа зохицуулагч байгалийн гаралтай бодис тул организмд гаднаас нэвтрэн орсон өвчин үүсгэгч вирус, орчны таагүй хүчин зүйлийг эсэргүүцэхэд дэмжлэг үзүүлнэ. Түүнээс гадна, исэлдэлтийг сааруулж, бодисын солилцоог хэвийн болгоход нөлөөлнө. Байгалийн гаралтай антибиотик гэгддэг таван салаа, төлөгч өвсөнд агуулагддаг иридоидууд нь флавоноидуудын үзүүлэх үйлчилгээг улам хүчтэй болгодог.

Биеийн эсэргүүцлийг хэвийн хэмжээнд байлгахын тулд деценийн хүчлийг хэрэглэх шаардлагатай байдаг. Деценийн хүчил нь зөвхөн прополис ба зөгийн үүрний сүүнцэрт агуулагддаг. Зөгийн гаралтай бодисууд нь организмыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлдэг маш хүчтэй биологийн зохицолт сэргээш гэгддэг. Зөгийн үүрний сүүнцэр нь хүний бие махбодийн ба оюуны ачааллыг даах чадварыг нэмэгдүүлдэг хүчтэй адаптоген юм. Прополис нь кальци, магни, төмөр, В бүлгийн аминдэмүүд, С, Е, А аминдэмүүд, глицин, аланин зэрэг организмд нэн шаардлагатай бодисуудыг өөртөө агуулах ба өвчин намдаах, дархлаа сайжруулах үйлдэл үзүүлдэг.

Хэрэглээ

Насанд хүрэгчид өдөрт 2 удаа 10 дуслаар (0,5 мл) үдээс өмнө хоолны үед хэлэн доор дусааж ууна. Хэрэглэхийн өмнө сэгсэрнэ. Үргэлжлэх хугацаа 1 сар.
 

Эхинацийн ханд, шар долоогонын хаанд, зөгийн үүрний сүүнцэр ба прополисын ханд, барагшун, ганга өвсний ханд, элсний мөнхцэцгийн ханд, эгэл төлөгч өвсний ханд, эгэл хахууны ханд, сиймхий алтан цэгцүүхэйн ханд, хос гэрт халгайн ханд, батрашийн навчны ханд, таван салааны ханд, эмийн алтантовч цэцгийн ханд, падгар бадааны үндэслэг ишийн ханд, эгэл нарсны нахиа ба шилмүүсний ханд, унжгар хусны нахиа ба навчны ханд.

Эхинацея, шар долоогоно жимс, зөгийн сүүнцэр, прополис, барагшун, ганга өвс, элсний мөнхцэцэг, эгэл төлөгч өвс, эгэл хахуун өвс, сиймхий алтанцэгцүүхэй, хос гэрт халгайн навч, батрашийн навч, таван салааны навч, эгэл хотой өвс, эмийн алтантовч цэцэг, падгар бадааны үндэс, эгэл нарсны нахиа ба шилмүүс, унжгар хусны навч.
Туслах бүрэлдэхүүн хэсгүүд: цэвэршүүлсэн глицерин, хүнсний түүхий эдээс гаргасан цэвэршүүлсэн этилийн спирт, калийн сорбат, ундны ус.