+7 (383) 328 10 60 Корпорацийн утасны дугаар
Гол хуудасАхуйн зориулалттай Эко-шингэн савангууд → Greenpin Гадаргуу угаагч Эко-өтгөрүүлсэн шингэн саван, 450 мл
 
17100

Ахуйн зориулалттай Эко-шингэн савангууд

Greenpin Гадаргуу угаагч Эко-өтгөрүүлсэн шингэн саван, 450 мл

# 401917     450 мл    
Шинэчлэгдсэн технологиор хийсэн гадаргуу угаагч олон талын зориулалттай шингэн саван

Шинэчлэгдсэн технологийн дагуу улаан буудайн хальс, манжингаас гаргаж авсан цэвэр байгалийн гаралтай төрөл бүрийн гадаргуу угаагч шингэн саван. Гэр орны өдөр тутмын цэвэрлэгээнд гойд сайн тохирно. Өрөөний хана, шаазан хавтан, мебель, шалны гадаргууны бохирдлыг цэвэрлэхэд зориулагдсан. Шингэн саван нь өвөрмөц найрлага, зөөлөн үйлчилгээтэй тул модон, ламинат, хуванцар, шаазан, чулуун, шилэн-керамик зэрэг бүх төрлийн гадаргууг угаахад нэн тохиромжтой. Бохирдлыг онцгой сайн арилгах ба цэвэр усаар дахин угаах шаардлагагүйн дээр ариутгах үйлчилгээ үзүүлнэ. Гадаргуугийн цахилгаанжих чанарыг сулруулах үйлчилгээтэй тул гадаргуу дээр тоос буух нь багасах ба цэвэрхэн байдал удаан хадгалагдана. Хром өнгөлгөөтэй крант, гоожуурын гадаргууг гялалзсан өнгөтэй болгоно. Арьсны харшил тогтоох сорилын шалгалтыг амжилттай давсан. Тус Эко-бүтээгдэхүүн нь био-задралд бүрэн ордог тул байгальд ямар ч хоргүй.

Хэрэглээ

Өдөр тутам гэр цэвэрлэх, шал угаахад: 5л усанд шингэн савангаас 20-40 мл буюу 1-2 таглааг хийнэ. Угаасны дараа цэвэр усаар дахин угаах шаардлагагүй.
Гал тогооны ширээ, плитка, хана угаахад: 1л усанд шингэн савангаас 20-40 мл буюу 1-2 таглааг хийнэ. Угаасны дараа цэвэр усаар дахин угаах шаардлагагүй. Хэтэрхий их бохирдсон гадаргууг угаахдаа шингэн саванг усаар сулруулалгүй дангаар нь хэрэглэнэ. Цэвэрлэсний дараа гадаргууг усаар зайлах, эсвэл нойтон даавуугаар арчина.
 
Ус, буудайн хальс/сүрэлнээс (буудайн түрүүний иш) гаргаж авсан гликозидууд, жодооны эфирийн тос, айлсны эфирийн тос, дал модны самрын тосноос гаргаж авсан саахарын глюкозид, буудай ба манжингаас гаргаж авсан алкил полипентозидууд, этоксидигликоль, натрийн гидроксиметилглицинат, бензалкони хлорид, тринатрийн этилендиамин дисукцинат, жодоо ба хушны эфирийн тос, ванилийн анхилуун үнэртэн.

флакон савалгаатай