+7 (383) 328 10 60 Корпорацийн утасны дугаар
Гол хуудас → Нүүрний арьсыг гүн цэвэрлэх маск
 
12200

ENDEMIX™ иж бүрдэлтэй гоо сайхан

Нүүрний арьсыг гүн цэвэрлэх маск

# 407636     50 мл    
Бүх төрлийн арьсыг гүн цэвэрлэж, хүчтэй хордлогыг тайлна. Дулаан солилцох хүчтэй үйлчилгээтэй

Арьс цэвэрлэх шинэ хандлага: дулаан солилцох томъёо нь бохирдлыг арилгаж, нүхжилтыг багасгана, шаазангийн болон далайн шавар нь тосны булчирхайн үйл ажиллагааг зохицуулна, ургамлын хандууд цусны бичил эргэлтийг сайжруулна. ENDEMIX™ иж бүрдэл нь залуу насыг эсийн түвшинд хадгална.

ЦЭВЭРЛЭГЭЭ БА ХОРДЛОГО ТАЙЛНА
Шаазан шавар нь (каолин) арьсыг хорт бодисууд болон бохирдол, себумын илүүдлээс цэвэрлэж, тосны булчирхайн ажиллагааг зохицуулна, нүхжилтийг агшаана.
Далайн шавар нь цэвэрлэж, хорт бодисуудыг гадагшлуулна, цусны эргэлтийг сайжруулж, цочроог бууруулна, арьсыг чангалж, өөг арилган өнгийг нь тэгшилнэ.
Камфорын тос нь бактери эсэргүүцэх, үрэвслийн эсрэг хүчирхэг үйлчилгээтэй. Арьсыг чангалж, толигор болгоно, нүхжилтийг цэвэрлэж, себумын ялгаралтыг зохицуулна.

ШИНЭЧЛЭЛ
Батраш болон айлсийн эфирийн тоснууд нь арьсыг сэргээж, чангална, стресс ба ядаргааны ул мөрийг арилгаж, гоо үзэсгэлэнг бэлэглэж, гэрэлтүүлнэ.
Айлсийн тос нь нөхөн сэргээх хүчирхэг үйлчилгээтэй тул арьсыг богино хугацаанд шинэчлэнэ.
Заяахай, далан хальс, туулайн бөөр болон нохойн хошууны ханд нь бодисын солилцоог идэвхижүүлж, судасны ханыг бэхжүүлнэ (арьсны бөглөрөлтийг багасгана), арьсыг чангалж, залуу, эрүүл болгоно.

ЭРТ ХӨГШИРӨЛТӨӨС ХАМГААЛНА
ENDEMIX™ иж бүрдэл нь арьсны залуу насыг эсийн түвшинд хадгална: 26,4%*-иар бага «хөгширсөн» эсүүд*.
* In vitro тестийн үр дүнгээр.

  • Арьсны хордлого тайлж, гүн цэвэрлэнэ.
  • Жигнэх үр дүн.
  • Тослог болон холимог арьсанд төгс тохирно.

Зэрлэг өвс, ургамлууд, хүйтэн шахалтын ургамлын тоснууд, өндөр чанартай эфирийн тоснуудад сууриласан бүтээгдэхүүн. Генийн өөрчлөлтгүй. Экологийн аюулгүй нөөшлөх тогтолцоог ашиглан боловсруулсан. Хамгийн дээд зэргийн биологийн идэвхитэй өндөр чанарын био задрах түүхий эдээр бүтээгдсэн.

Парабенууд, SLS, SLES, сульфатууд, фталатууд, эрдсийн тос болон газрын тосны боловсруулалтын бүтээгдэхүүнүүд агуулахгүй.

Бүтээгдэхүүн нь дээд зэргийн байгалийн гаралтай бөгөөд экологийн аюулгүй био задрах шинэ үеийн нөөшлөгчийг ашигладаг тул хэрэглэх хугацаа нь богинохон, 18 сар байдаг.
Харшлын урвалууд үүсэх, мөн өндөр идэвхитэй хандууд ба тоснуудад хувь хүн харшлаж магадгүй учир гоо сайханы бэлдмэлийг тохойны нугалаасын арьсанд түрхэж тест хийхийг зөвлөж байна.

Хэрэглээ

Нүүрний цэвэр арьсанд нүд орчмын хэсгийг алгасаж түрхээд 5-7 минут үлдээнэ. Их хэмжээний бүлээн усаар зайлж угаана. Долоо хоногт 1 удаа эсвэл шаардлагатай үед хэрэглэнэ. Дулаан хадгалах үр дүнг сайжруулахын тулд маскийг түрхэхээс өмнө хөвөнгийн тусламжтайгаар бага зэрэг чийгшүүлж болно.
 

Ингредиенты (INCI): glycerin, kaolin, hydrated silica, crambe abyssinica seed oil phytosterol esters, illite, camphor, benzyl alcohol, aqua (water), hectorite, glycine soja (soybean) oil, parfum (all natural), betaine, glyceryl laurate, mentha piperita (peppermint) leaf oil, thuja occidentalis (thuja) leaf oil, scutellaria baicalensis extract, комплекс растительных экстрактов ENDEMIX™ (rhododendron adamsii extract, eleutherococcus senticosus (eleuthero) root extract, rhaponticum carthamoides (maral root) root extract, rhodiola quadrifida extract, scutellaria baicalensis extract), sodium benzoate, potassium sorbate, lavandula angustifolia (lavender) flower oil, crataegus rhipidophylla (hawthorn) fruit extract, lonicera caprifolium (honeysuckle) flower extract, aesculus hippocastanum (horse chestnut) seed extract, sambucus nigra (elder) flower extract.