E.N.I.G.M.A.
Супер тогтоцтой сормуусны будаг (ультра хар өнгөтэй)
# 407676 10 гБайгаль эхээс заяасан: 86,3% байгалийн гаралтай бүрэлдэхүүн хэсгүүд.
Сормуусны будаг нь smoky eyes ба ердийн өдөр тутмын нүүр будалтын хэв загварт төгс тохирно. Сормуусны уртыг илт мэдэгдэхүйц нэмж, харцыг гайхалтай тодруулж өгнө. Тогтоц сайтай тул бутрахгүй, урсахгүй бөгөөд чийг, хөлсний нөлөөнд тэсвэртэй. Бүлээн усаар сайн зайлагдаж арилна.
Конус хэлбэртэй багс нь сормуус бүрийг уртасгана: цилиндр хэлбэрийн суурь нь сормуусны угаас төгсгөл хүртэл тэгш будна, харин үзүүр нь хамгийн богинохон бөгөөд хүрэхэд хүндрэлтэй сормуусыг хүртэл будна.
Байгалийн гаралтай арчилгааны бүрэлдэхүүн хэсгүүд
Чийгшүүлэгч идэвхитэй хэсгүүд болох пантенол ба зөгийн лав нь гүн гүнзгий, урт удаан хугацаанд үйлчилнэ.
ТЕХНОЛОГИ:
Гурван давхар бүрхүүл үүсгэх технологи нь сормуус бүрийн гадна талд полимер гуурс үүсгэдэг. Үүний ачаар бөөгнөрөл үүсэхгүй: сормуусны будаг тэгшхэн түрхэгдэнэ.
Будаг урсахгүй, тиймээс та санаа зоволтгүй усан санд эсвэл далайд сэлж, цас, борооны дараа панда ул мөр үлдэнэ гэж айлтгүй боллоо. Таны сормуус төгс хэвээрээ үлдэнэ! Мөн сормуусны будаг бутрахгүй, зовхинд наалдахгүй.
Нүүрний будгийг арилгахын тулд 38 °С хэмээс багагүй усанд дэвтээсэн хөвөнг ашиглаарай: хагас минут байлгахад бэлдмэл арилна.
EXTREME LONG-WEAR MASCARA – энэ бол
· сормуус бүрийн урт
· панда ул мөргүй
· ультра хар өнгө
· сормуус бүрийг будах тусгай багс
· урсахаас хамгаална: ус, хөлс ба себумаас хамгаалах технологи
· бүлээн усаар сайн зайлагдаж арилна
· сормуусыг арчилна, тэжээж, чийгшүүлнэ.
Хэрэглээ
Сормуусны угаас төгсгөл хүртэл будна. Хүссэн үр дүндээ хүртэл нэмж будаж болно. Бүлээн усаар сайн зайлагдаж арилна.Хадгалах нөхцөл: +5 - +25 °С хэмд хадгална.
Задласны дараа хүчинтэй байх хугацаа: 6 сар.
Идэвхитэй бүрэлдэхүүн хэсгүүд: пантенол, байгалийн гаралтай лав, цагаан будааны хивэгний лав.
(INCI): water, acrylates/ethylhexyl acrylate copolymer, iron oxide (CI 77499), oryza sativa (rice) bran wax, stearic acid, acrylates copolymer, copernicia cerifera (carnauba) wax, beeswax, euphorbia cerifera (candelilla) wax, acacia senegal gum, hydrogenated vegetable oil, glyceryl stearate, triethanolamine, cetyl alcohol, simethicone, phenoxyethanol, aminomethyl propanediol, sodium dehydroacetate, panthenol, ethyl hexanediol, ethylhexylglycerin, hydroxyethylcellulose, potassium sorbate, disodium EDTA.
БАЙГАЛИЙН ГАРАЛТАЙ БҮРЭЛДЭХҮҮН ХЭСГҮҮД:
• ПАНТЕНОЛ (PANTHENOL)
Үр дүнтэй чийгшүүлнэ, зөөлрүүлж, тэжээнэ.
• ЗӨГИЙН ЛАВ (BEESWAX)
Нөхөн төлжүүлнэ, хүрээлэн буй орчны хортой нөлөөнөөс хамгаалж, тэжээнэ, гялалзуулна.
• ЦАГААН БУДААНЫ ХИВЭГНИЙ ЛАВ (ORYZA SATIVA (RICE) BRAN WAX)
Чийгшүүлэх, зөөлрүүлэх, үрэвслийн эсрэг ба нөхөн төлжүүлэх бэлдмэл, исэлдэлтийн эсрэг бодис. Тэжээж, шарх эдгээнэ, сормуусны байдлыг сайжруулна. Эмульсжүүлэх бүрэлдэхүүн хэсэг, өтгөрүүлэгч.
• ГИДРОГЕНЖҮҮЛСЭН УРГАМЛЫН ТОС (HYDROGENATED VEGETABLE OIL)
Арчилгааны бэлдмэлүүдийн гоо сайхны найрлаганд багтаж арьсны эмгэгийг эмчилнэ, үрэвсэл ба цочроог арилгана. Байгалийн хортой хүчин зүйлсээс арьсыг хамгаална, арьсны давхаргыг хурдан нөхөн төлжүүлнэ.
• КАНДЕЛИЙН ЛАВ (EUPHORBIA CERIFERA (CANDELILLA) WAX)
Байгалийн гаралтай ургамлын бүтээгдэхүүн бөгөөд канделийн бутны нахиа ба навчнаас гарган авдаг. Хуван шар өнгөтэй, хөнгөн үнэртэй. Зориулалтын дагуу ашиглахад огт аюулгүй бүрэлдэхүүн хэсэг. Е902 хүнсний нэмэлтийн хувьд бүртгүүлсэн.
• СЕНЕГАЛ ХУАЙСНЫ ДАВИРХАЙ (ACACIA SENEGAL GUM) – хүчирхэг ариутгагч, мэдэгдэхүйц тайвшруулах үйлчилгээтэй, арьсны гэмтлийг эдгээнэ. Сормуусны будагны найрлаганд багтаж будгийг сормуусанд нааж өгнө.
• КАРНАУБЫН ЛАВ (COPERNICIA CERIFERA (CARNAUBA) WAX)
Байгалийн гаралтай ургамлын бүрэлдэхүүн хэсэг. Хүнсний үйлдвэрлэлд ашигладаг, Е903 тэмдэглэгээтэй. Гоо сайхны бэлдмэлийг өтгөрүүлж, түүнийг чийг болон температурын хэлбэлзэлд тогтвортой болгоно.
БАЙГАЛИЙН ГАРАЛТАЙ БУДАГЧ БОДИСУУД:
• ТӨМРИЙН ИСЭЛ (IRON OXIDE)
Байгалийн гаралтай аюулгүй будагч бодис бөгөөд ердийн өнгөтэй хамгийн ойролцоо төрөл бүрийн өнгийг гаргадаг. Арьсны чийгийг хянан зохицуулна. ЕС 1223/2009 болон ТР ТС 009/2011 Журмын дагуу хязгаарлалтгүй ашиглана.
СИНТЕТИК ГАРАЛТАЙ АЮУЛГҮЙ БҮРЭЛДЭХҮҮН ХЭСГҮҮД:
• АКРИЛАТСОПОЛИМЕР (ACRYLATES COPOLYMER)
Зориулалтын дагуу ашиглахад огт аюулгүй бүрэлдэхүүн хэсэг (гель үүсгэгч, зуурамтгай чанар, эмульсжүүлэгчийг хянан зохицуулагч). Цахилгаан цэнэг арилгах шинж чанартай. Арьс ба үс арчилгааны бэлдмэлд ашигладаг.
• ФЕНОКСИЭТАНОЛ (PHENOXYETHANOL)
Нөөшлөгч, бактерийн эсрэг хүчирхэг бэлдмэл ба ариутгагч. Парабены орлуулагчийн хувьд хэрэглэнэ. Арьсанд түрхэхэд, мөн дотуур ууж хэрэглэхэд огт аюулгүй*.
• ЭТИЛГЕКСИЛГЛИЦЕРИН (ETHYLHEXYLGLYCERIN)
Глицериний моноалкиль эфир, өнгөгүй шингэн. Буудайгаас гаргаж авдаг. Хамгийн хүчирхэг «ногоон» нөөшлөгчдийн нэг, хүчин чадлаараа парабентэй тэнцэнэ. Формальдегид ялгаруулахгүй. рН-ийн өргөн хүрээнд ашиглах боломжтой. Гоо сайханд ашиглах зориулалт:
– арьс арчилгааны бэлдмэлд зөөлрүүлэх нэмэлт бодисын хувьд;
– эмульсийн хүрэлцэх мэдрэмжийг сайжруулах нэмэлт бодисын хувьд;
– грам нэмэх бактерийн эсрэг үйлчилгээтэй ариутгах нэмэлт бодисын хувьд ашиглана.
Гликоль болон спирт зэрэг микроб эсэргүүцэх бэлдмэлүүдийн идэвхийг нэмэгдүүлнэ. Арьсыг чийгшүүлнэ.
* Cosmetic Ingredient Review (CIR) Expert Panel клиниксудалгааныүрдүнгээр.