+7 (383) 328 10 60 Корпорацийн утасны дугаар
Гол хуудасЭрүүл мэндийн бүтээгдэхүүнүүдБальзамууд → Өргөн хүрээний үйлчилгээтэй бальзам «Корень»
   
25000

Сибирийн бальзамууд

Өргөн хүрээний үйлчилгээтэй бальзам «Корень»

# 409066     250 мл    
Жодоо модны тос ба ургамлын хандуудад сууриласан байгалийн гаралтай бальзам нь идэвхитэй дулаацуулж, нөхөн сэргээх үйл явцуудыг хурдасгаж, тав тухыг бэлэглэнэ.

Хэт даарч эсвэл ханиад хүрсэн үү?
Булчин их ажиллаад өвдөөд байна уу?
Арьс цочирсон эсвэл гэмтсэн байна уу?
Сибирийн байгалийн эмчилгээний хүч чадлыг мэдрээрэй!

Жодоо мод ба сибирийн зэрлэг ургамлын эфирийн тосонд сууриласан олон үйлдэлтэй бальзам нь идэвхитэй дулаацуулж, нөхөн сэргээх үйл явцуудыг хурдасгана, биемахбодийн нөөцийг сэргээж, хүч чадлыг сэлбэнэ.

Бальзам хэрхэн ажилладаг вэ?
– Гавар арьсыг сайтар дулаацуулна.
– Нарсны шүүс, жодоо мод ба эвкалиптын эфирийн тос дулаацуулж, гайхалтай үнэрээр эмчилнэ.
– Чацарганы тос арьсыг шинэчилж, нөхөн сэргээнэ.
– 13 ургамлын хандууд биемахбодийн хүч чадлыг сэлбэж, тав тухыг бэлэглэж, идэвхитэй байхад тусална.

Ямар тохиолдолд хэрэглэх вэ?
– Ханиад хүрсэн бол хөл, гар, цээжээ арчина.
– Бүсэлхий, хүзүүгээр тавгүйтэж өвдсөн үед.
– Биеийн тамираар хичээллэж эсвэл биеийн хэт их ачаалал авсаны дараа хүч тамир барагдаж, хөдөлгөөн багасах үед.
– Гэмтэл, зулгаралт, шалбархайнд.
– Нас ахихад хөдөлгөөн хязгаарлагдахад.

Siberian Wellness-ийн өргөн хүрээний үйлчилгээтэй бальзам: зөвхөн баримтууд

  • Компанийн бүтээгдэхүүний нэр төрөлд 20 гаруй жил топ борлуулалтыг эзэлсэн.
  • 98,8% байгалийн гаралтай ургамлын бүтээгдэхүүн, амьтан дээр туршаагүй.
  • Домогт бүтээгдэхүүн, Хэрэглэгчдийн сэтгэгдлээр 10 гаруй хэрэглээний аргатай.
  • Онцгойд бүтээгдэхүүн: гэр бүл болгонд зориулсан, жилийн ямар ч улиралд, дурын газарт хэрэглэх боломжтой.

Өргөн хүрээний үйлчилгээтэй бальзам vs «Корень»: шинэ зүйл байна уу?
– Найрлагыг тогтворжуулах тогтолцоо: бид феноксиэтанолаас татгалзаж, бензилийн спирт ба глицериллауратыг сонголоо – энэ бол зөөлөн, аюулгүй, үр дүнтэй нөөшлөгчид бөгөөд COSMOS стандартын гэрчилгээтэй.
– Эко загварын шинэ дизайнтай савлагаа.
– Савлагаа: өнгөт PP хуванцарын (полипропилены) оронд хүрэн бор ПЭТ ашигласан, энэ бол ОХУ ба хөрш улс орнуудад дахин боловсруулдаг материал юм;
– Таглааг хар өнгийн PP5 (полипропилен)-аар хийсэн, түүний 25%-ийг дахин боловсруулсан хуванцар эзэлдэг.
– Бүтээгдэхүүний идэвхитэй найрлага 100% хэвээрээ үлдсэн – энэ бол олон үйлдэлтэй ургамлын ханд ба тосны баялаг иж бүрдэл билээ.

Байгаль эхийн арчилгааг мэдрээрэй!

Хэрэглээ

Нэг бальзам – олон шийдэл!

ХАНИАД ТОМУУ
• Амьсгалаа хөнгөвчилөхийн тулд хамрынхаа хоёр хажуугаар түрхэнэ.
• Ханиад томууны эхний шинж тэмдэг илэрсэн үед 2 л халуун усанд 20–30 дусал бальзамыг нэмж, 10–15 минутын турш хөлөө дүрнэ. Хөлөө хуурай болтол арчиж, дулаан оймс өмсөнө.
• Халуурсан үед цээжээ, бүсэлхийнээс дээш нуруугаа арчиж, дулаан хөнжлөөр хучна. Өдөрт 2-3 удаа давтана.
• Ханиаж, хоолой өвдөхөд цээжиндээ түрхэж, иллэг хийнэ. Өдөрт 2-3 удаа давтана.

БУЛЧИН БА ҮЕ МӨЧ
• Идэвхитэй дасгал хийсний дараа «булчин хэт ядрах» үр дүнг арилгахын тулд биендээ бальзамыг түрхэнэ.
• Бүсэлхий, хүзүү эсвэл үе мөч өвдөхөд биеийн арьсандаа иллэг хийж бальзамыг түрхэнэ.

ХЭРЭГЛЭЭНИЙ БУСАД АРГУУД
• Арьс цочирсон, зулгарсан, зүсэгдсэн, өнгөц гэмтсэн ба шавьжинд хазуулсан үед өдөрт 5-7 удаа хэрэглэнэ.
• Толгой өвдөх, хэт их ачааллын үед бальзамыг чамархайндаа түрхэж, хөнгөн иллэг хийнэ. Шаардлагатай бол давтана.
• Хэт даарсан үед гарын бугуй ба хөлийн өсгийнд бальзамыг түрхэнэ.
Хэрэглэхээс өмнө гоо сайханы бэлдмэлийг тохойны нугалаасны арьсанд түрхэж үзнэ үү - найрлага дахь иж бүрдлүүдэд хувь хүн харшилж арьсанд тууралт үүсэх магадлалтай.
 

Идэвхитэй бүрэлдэхүүн хэсгүүд: нарс модны давирхай, жодоо модны тос, эвкалиптын тос, гавар, чацарганы тос, алтанцэгцүүхэйн ханд, хусны агилийн ханд, зөрөг цэцгийн ханд, бадааны ханд, царс модны холтосны ханд, халгайн ханд, гичгэнийн ханд, элхаршийн ханд, цээнийн ханд, хошооны ханд, цооргоны ханд, толгодын бударганы ханд, ганга өвсний ханд.

(INCI)  aqua (water), abies sibirica (siberian fir) oil, camphor, glycerine, ammonium acryloyldimethyltaurate/VP сopolymer**, abies sibirica (fir) turpentine, benzyl alcohol**, xanthan gum, glyceryl laurate, hippóphae rhamnoídes (sea-buckthorn) fruit oil, eucalyptus globulus (eucalyptus) leaf oil, hypericum perforatum (saint john`s wort) extract, sucrose laurate, inonotus obliquus (birch polypore) extract, humulus lupulus (hop) extract, bergenia crassifolia (bergenia) extract, quercus robur (oak) bark extract, urtica dioica (nettle) leaf extract, dasiphora fruticosa (tormentil) extract, tussilago farfara (coltsfoot) leaf extract, paeonia lactiflora (peony) root extract, melilotus officinalis (clover) extract, angelica sinensis (angelica) root extract, salsola collina (tumbleweed) extract, thymus serpyllum (thyme) extract.

** Байгалийн бус гаралтай бүрэлдэхүүн хэсгүүд.