+7 (383) 328 10 60 Корпорацийн утасны дугаар
Гол хуудас → Омега-3, -6, -7, -9 тосны хүчлүүдийн иж бүрдэлтэй нүүр угаах гель
 
15600

ENDEMIX™ иж бүрдэлтэй гоо сайхан

Омега-3, -6, -7, -9 тосны хүчлүүдийн иж бүрдэлтэй нүүр угаах гель

# 409252     300 мл    
Маш зөөлөн үйлчилгээтэй томъёо нь нүүрний будгийг гайхалтай арилгаж, арьсыг хуурайшуулахгүйгээр цэвэрлэнэ. Эрт хөгширөлтөөс хамгаална.

Байгалийн гаралтай иж бүрдлүүдтэй ба зөөлөн бүтэцтэй тул нүүр угаах гель нь арьс цэвэрлэгээний таны дуртай бэлдмэл болж чадна.
Эхиум, чацаргана болон цангисийн үрийн тосноос гаргаж авсан омега-3, -6, -7 ба -9 хүчлүүдийн үр дүнтэй хослол нь арьсыг шаардлагатай бичил элементүүдээр хангана.

Омега-3 хүчлүүд нь тосны давхаргийг нөхөн сэргээж, коллагений хямралыг удаашруулснаар арьсыг эрт хөгширөлтөөс хамгаална.
Омега-6 ба омега-7 хүчлүүд нь эсийн нөхөн төлжилт болон шинэчлэлийг идэвхижүүлнэ, арьс хуурашихтай тэмцэж, түүнийг уян хатан болгож, үрчлээ эрт үүсэхээс сэргийлнэ.
Омега-9 хүчлүүд
нь арьсыг чангална, бэхжүүлж сэргээнэ, хүрээлэн буй орчны хямраах үйлчилгээнд түүний үзүүлэх эсэргүүцлийг нэмэгдүүлнэ.

Поли ханаагүй тосны хүчлүүдийн үйлчилгээг маалинга болон дөнгөж боловсорч гүйцсэн овьёосны үрийн хандаар баяжуулсан тул арьсны цочроог арилгаж, тайвшруулна.
Бүх төрлийн арьсанд тохирно. Илүү үр дүнд хүрэхийн тулд омега хүчлүүдтэй бэлдмэлүүдийн бүх цувралыг «Хойд туйлын Омега-3» (Essentials by Siberian Health)-тай нэгэн зэрэг хэрэглээрэй.

Хэрэглээ

Нүд орчмын арьснаас бусад хэсэгт хөнгөн иллэгний хөдөлгөөнөөр нүүрний чийгтэй арьсанд түрхэнэ, бүлээн усаар зайлна.