+7 (383) 328 10 60 Корпорацийн утасны дугаар
Гол хуудас → Усанд орох гель (үндсэн арчилгаа)
 
18800

ENDEMIX™ иж бүрдэлтэй гоо сайхан

Усанд орох гель (үндсэн арчилгаа)

# 410274     250 мл    
Усанд орох торгомсог гель нь арьсыг зөөлөн цэвэрлэнэ, зөөлрүүлж, ангижруулна. Шинэхэн чацарганы үнэр өдрийн турш эрч хүчээр цэнэглэнэ.

Торгомсог хөөстэй зөөлөн гель бол өдөр тутмын арчилгаанд зориулсан гайхалтай бэлдмэл юм.

Ганга өвсний гидролат тосны булчирхайн үйл ажиллагааг хэвийн болгоно, ургамлын ENDEMIX™ иж бүрдэл болон чацарганы ханд нөхөн төлжилтийг дэмжинэ, үрэвслийн эсрэг, бэхжүүлэх үйлчилгээтэй, аминдэмээр хангана.

Бетаин болон гагадайн протеинууд зөөлрүүлж, арьс таталдах, хуурайших ба загатнаа үүсэхээс сэргийлнэ.

  • Өдөр тутмын арчилгаанд тохиромжтой
  • Хэмнэлттэй хэрэглээ
  • Бүх төрлийн арьсанд

Хэрэглээ

Поролоны тусламжтай эсвэл гарын алгандаа бага хэмжээний гелийг хөөсрүүлээд биеийн арьсанд иллэг хийж түрхэнэ. Их хэмжээний бүлээн усаар зайлж угаана.
 

Идэвхитэй бүрэлдэхүүн хэсэг: чацарганы ханд, ганга өвсний гидролат, бетаин, гагадайн протеинууд, ургамлын хандны ENDEMIX™ иж бүрдэл (цагаан даль, элеутерококк, улаан гишүү, бугын үндэс, байгалийн гүүн хөхийн ханд).

Найрлага: ус, натрийн лауроил метилизеционат, лаурамидопропил бетаин, глицерин, кокамидопропилгидроксисултаин, кокоилметилглюкамид, динатрийн кокоилглутамат, натрийн бензоат, инулин, үнэртэний бүрдэл, натрийн гидроксиметилглицинат, гуар гидроксипропилтримониум хлорид, натрийн кокаилглутамат, нимбэгний хүчил, ганга өвсний гидролат, гагадайн гидролизжүүлсэн протеинуудын натрийн кокоил, чацаргана жимсний ханд, бетаин, ургамлын хандны ENDEMIX™ иж бүрдэл (элеуторококк, бугын үндэс, байгалийн гүүн хөх, цагаан даль, улаан гишүү), карамелжүүлсэн сахар, натрийн хлорид, бензилийн спирт, дегидроацетийн хүчил, тринатрийн этиленлиаминдисукцинат, феноксиэтанол, сорбины хүчил, калийн сорбат.