+7 (383) 328 10 60 Корпорацийн утасны дугаар
Гол хуудасАмны хөндийн арчилгаа → «Гүзээлзгэнэ & улаан шавар», иж бүрэн шүдний оо
   
17000

Шүдний оо

«Гүзээлзгэнэ & улаан шавар», иж бүрэн шүдний оо

# 411380     75 мл    
Амны хөндийг хамгаална: амттай гүзээлзгэнэ, цэнгэг замбага цэцэг, мөн цэвэрлэгээний улаан шавар (мэдрэг пааланд ч тохирно).

Өдөр тутмын хэрэглээний иж бүрэн шүдний оо
Тодхон, гоёмсог, гүзээлзгэнэтэй!
Амны хөндийг хамгаална: амттай гүзээлзгэнэ, цэнгэг замбага цэцэг, мөн цэвэрлэгээний улаан шавар (мэдрэг пааланд ч тохирно).
Инээмсэглээрэй: таны төлөө байгалийн шилдэг туслахууд хичээж байна!

ДОТОР НЬ ЮУ БАЙГАА ВЭ?
• Цэнгэг амьсгал
• Шүд цооролтоос хамгаална
• Цэвэрхэн паалан
• Эрүүл буйл
• Шүүслэг тодхон амт.

ЦЭНГЭГ АМЬСГАЛ БА ШҮД ЦООРОЛТЫН ЭСРЭГ ХАМГААЛАЛТ
Үр дүнтэй концентрацитай ксилитол (10%) нь шүд цооролт үүсгэгч бактериудын эсрэг батлагдсан идэвхитэй.
Замбага цэцгийн ханд нь шүд цооролт ба амны эвгүй үнэрийг үүсгэгч бактериудаас хамгаална.
ЦАСАН ЦАГААН ИНЭЭМСЭГЛЭЛ
Байгалийн гаралтай папаин фермент нь пааланг зөөлөн бөгөөд үр дүнтэй цайруулна. Хүрэхэд бэрхшээлтэй газруудад үүссэн шүдний өнгөрийн нийлмэл уургийн бүтцийг задлаж, шүдний гадаргууг төгс толийлгоно, ингэснээр удаан хугацаанд цасан цагаан инээмсэглэлийг нөхөн сэргээж, хадгалахад туслана.
Бөөрөнхий хэлбэртэй гүзээлзгэний үр бол байгалийн гаралтай зөөлөн үрүүл ба шүд цэвэрлэхэд пааланг гэмтээхгүй.
БУЙЛНЫ АРЧИЛГАА
L-аргинин салст бүрхүүлийг чийгшүүлж, хамгаалах үүргийг дэмжинэ, шүдний хэт мэдрэг чанарыг бууруулна.
Улаан шавар буйлны цусан хангамжийг сайжруулна.
ТОДХОН АМТ
Гүзээлзгэний шүүс өглөө, оройдоо сэтгэл санааг дэмжинэ! Түүнээс гадна: аминдэмээр хангаж, исэлдэлтийн эсрэг үйлчилгээтэй. Гидроксибензойны болон галлийн хүчлүүд шарх эдгээнэ, хлорогений хүчил бактери эсэргүүцэх, үрэвслийн эсрэг ба исэлдэлтийн эсрэг үйлчилгээтэй.

  • Фторгүй
  • Парабенгүй
  • SLES/SLS агуулаагүй
  • Амьтан дээр туршаагүй
  • Байгалийн гаралтай будагч бодисууд: гүзээлзгэний шүүс ба улаан шавар
  • Ксилитол (10%).

ХЭР ЗЭРЭГ БАЙГАЛИЙН ГАРАЛТАЙ ВЭ?
99,1% ашигтай бүрэлдэхүүн хэсгүүд нь байгалийн гаралтай
0,9% аюулгүй нийлмэл бүрэлдэхүүн хэсгүүд, тэдгээр нь жишээлбэл бүтээгдэхүүнд эмгэг үүсгэгч бичил орчин үүсэхээс хамгаална.

ШҮДНИЙ ООНЫ ТУХАЙ ӨӨР ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?
  • Cruelty-free and vegan
  Манай шүдний оог Компанийн бусад бүтээгдэхүүнүүдтэй нэгэн адил амьтан дээр туршдаггүй, мөн амьтны гаралтай бүтээгдэхүүн агуулдаггүй, тиймээс цагаан хоолтой хүмүүст тохирно.
  • Clean beauty
  Шүдний оо нь алдартай CLEAN BEAUTY чиг хандлагад нийцнэ. Энэ бол амьтан дээр туршилт хийгдэггүй бөгөөд илэрхий аюултай бүрэлдэхүүн хэсгүүдийг агуулдаггүй бүтээгдэхүүнүүд юм. Эдгээр бэлдмэлүүдийн найрлаганд нийлмэл бүрэлдэхүүн хэсгүүд агуулагддаг ч гэсэн хүн, амьтад, хүрээлэн буй орчинд хор хохирол учруулдаггүй.
  • SLS/SLES freе
  Эдгээр бүрэлдэхүүн хэсгүүд нь хөөс үүсгэдэг боловч салст бүрхүүлийг гэмтээдэг. Бид SLS/SLES-г хөөс үүсгэгч буюу наргил мод, дал модны дайвар бүтээгдэхүүнүүдээр сольсон, ингэснээр бага хөөсөрч, шүдний ооны үр дүнд нөлөө үзүүлэхгүй.

Амттай, ашигтай, үр дүнтэй шүдний оог байгаль өөрөө бүтээлээ!

Хэрэглээ

Өдөрт хоёроос багагүй удаа шүд болон шүд орчмын буйлыг цэвэрлэнэ.
 

(INCI): hydrogenated starch hydrolysate, silica, xylitol, aqua, sodium lauroyl sarcosinate, aroma, cellulose gum, arginine, fragaria verca fruit extract, kaolin, menthyl lactate, o-cymen-5-ol, xanthan gum, magnolia officinalis bark extraсt, papain.