ENDEMIX™ иж бүрдэлтэй гоо сайхан
Нүүрний арьсыг цайруулах маск
# 415753 50 млНиацинамид ба альфа-арбутин агуулсан шөнийн маскийг байнга хэрэглэхэд меланины (арьсны бараан нөсөө) ялгаралтыг дарангуйлж, нөсөөт толбоны илрэлийг бууруулна, арьсны өнгө ба бүтцийг тэгшилнэ. Коллагений нийлэгшилтийг идэвхижүүлж, арьсны чийгшилтийг дэмжинэ, түүнийг татаж, уян хатан болгоно.
- Ниацинамид – энэ бол дээд зэргээр цэвэршүүлсэн B3 аминдэм, шинэ үеийн гоо сайхны бэлдмэлүүдийн идэвхитэй бүрэлдэхүүн хэсэг бөгөөд арьсны эсийн шинэчлэлийг хариуцдаг. Арьсны уян хатан чанарыг нэмэгдүүлж, нас ахихад гарах толбо, сэвх ба акнегийн ул мөрийг арилгана, арьсны өнгө болон бүтцийг тэгшилнэ.
- Альфа-арбутин меланины ялгаралтыг үр дүнтэй дарангуйлна, дааврын тэнцвэр алдагдахад, наранд удаан байх эсвэл хөгширөхөд гарах сэвх ба нөсөөт толбыг цайруулах чадвартай, дархлааг нэмэгдүүлнэ, арьсыг ариутгах ба үрэвслийн эсрэг үйлчилгээтэй.
- Аллантоин – исэлдэлтийн эсрэг маш хүчирхэг бодис, чийгшүүлэх ба зөөлрүүлэх шинж чанартай, үхжсэн эсүүдийг гуужуулна, гэмтсэн болон цочирсон арьсыг хурдан нөхөн төлжүүлнэ.
- Ургамлын ENDEMIX™ иж бүрдэл нь нарны туяаны нөлөөгөөр коллаген задрах үйл явцыг багасгана.
ФОТО ХӨГШИРӨЛТӨӨС 21,7%*-ИАР ИЛҮҮ ХАМГААЛНА
* Клиник судалгаагаар баталсан.
Хэрэглээ
Цэвэрлэсэн арьсанд оройдоо нимгэн түрхэж, 30 минут үлдээнэ. Үлдэгдлийг амны цаасаар арчина. Усаар зайлах шаардлагагүй. Үйлчилгээг илүү эрчимтэй болгохын тулд орой болгон хэрэглэнэ (курс 30 хоног).
Идэвхитэй бүрэлдэхүүн хэсгүүд: ниацинамид, альфа-арбутин, аллантоин, бетаин, ургамлын хандны ENDEMIX™ иж бүрдэл (цагаан даль, элеутерококк, улаан гишүү, бугийн үндэс, байгалийн гүүн хөхийн ханд).
(INCI): aqua (water), glycerin, cetearyl alcohol, zea mays (corn) oil, niacinamide, alpha-arbutin, palmitic acid, stearic acid, glyceryl stearate, benzyl alcohol, комплекс растительных экстрактов ENDEMIX™ (rhododendron adamsii extract, eleutherococcus senticosus (eleuthero) root extract, rhaponticum carthamoides (maral root) root extract, rhodiola quadrifida extract, scutellaria baicalensis extract), allantoin, brassica campestris (rapeseed) seed oil, parfum, sodium polyacrylate, glyceryl laurate, tocopherol, sodium hydroxide, citric acid, betaine, sodium benzoate, potassium sorbate.