Ритмы здоровья
Ритмы здоровья
# 500048 60 капсулСүүлийн үед хүмүүс аминдэм болон аминдэм эрдэс бодисын бэлдмэлүүдийг маш өргөнөөр хэрэглэх болжээ. Гэвч өнөөдрийн байдлаар Орос улсын зах зээл дээр 300 гаруй төрлийн ийм бэлдмэлүүд байгаа тул сонголтын асуудал байнга тулгарч байдаг. Ямар үзүүлэлтээр эдгээр бэлдмэлийн үр нөлөөг мэдэж сонгох вэ? Бид доорхи материалд аминдэм эрдсийн бэлдмэлүүдийн үйлчилгээг хэрхэн үнэлэх зөвлөгөөг өгч улмаар «Ритмы здоровья» аминдэм эрдэс бодисын иж бүрдлийг бие даан сонгох боломжийг танд өгч байна. «Ритмы Здоровья» бүтээгдэхүүн нь бие биеэ харилцан нөхсөн 2 томъёоноос (өглөө ба оройны) бүрддэг. Энэ нь аминдэм, эрдэст бодис, биологийн идэвхитэй бодисуудын өдрийн хэрэгцээг хангаад зогсохгүй биемахбодийн биохэмнэлийн хэв шинжийг тодорхойлоход ач холбогдолтой байдаг.
Өглөө буюу үдээс өмнөх үе – биемахбодийн хамгийн идэвхитэй үе. Бидний биохэмнэл нь ийм л бүтэцтэй байдаг. Энэ үеийг хамгийн ашигтайгаар даван туулахад бидэнд «Ритмы здоровья» өглөөний томъёо тусална. Үүнд нэг талаасаа хамгийн чухал аминдэм, ургамлын гаралтай аминдэм төст бодис (бета-каротин, биофлавоноидууд, фитостерин) агуулагддаг. Эдгээр бүх биологийн идэвхитэй нэгдлүүд бидэнд өдөр тутам биемахбодид хамгийн үр дүнтэй сайн ажиллахад шаардагддаг.
«Ритмы здоровья» бүтээгдэхүүний өглөөний томьёоны найрлаганд биеийн ажиллах чадвар, эрч хүчийг дэмждэг ургамлын гаралтай нэгдлүүд багтсан байгаа. Энэ нь дасан зохицох чадварыг дээшлүүлдэг байгалийн адаптоген элеутерококк, мөн сэргээх үйлдэлтэй ногоон цай болон халгайн навчны иж бүрдэл юм.
Өглөө буюу үдээс өмнөх үе – биемахбодийн хамгийн идэвхитэй үе. Бидний биохэмнэл нь ийм л бүтэцтэй байдаг. Энэ үеийг хамгийн ашигтайгаар даван туулахад бидэнд «Ритмы здоровья» өглөөний томъёо тусална. Энэ нь нэг талаасаа хамгийн чухал аминдэм, ургамлын гаралтай аминдэм төст бодис (бета-каротин, биофлавоноидууд, фитостерин) агуулдаг. Эдгээр бүх биологийн идэвхит нэгдлүүд бидэнд өдөр тутам бие организм хамгийн үр дүнтэй сайн ажиллахад шаардагддаг.
Хүний биохэмнэлийн дагуу оройны болон шөнийн цаг нь биеийг амраах, алжаал тайлах, хүчээ сэлбэхэд зориулагдсан. Аль хир бид амарч чадна, аль хир бид хүчээ сэлбэж сэргэж чадна түүнээс хамаараад бидний ажиллах чадвар сайжирч эцэст нь, эрүүл мэнд шалтгаалах болно. Томоохон хотуудын хэмнэл нь бидний дотоод биохэмнэлийг алдагдуулдаг. Эд эсүүдийн аминдэм, эрдэст бодисуудын архаг дутагдал нь эсүүдэд бүрэн гүйцэд нөхөн сэргээх боломжийг хязгаарлачихдаг.
Хэрэглээ
Насанд хүрэгсэд өглөөний иж бүрдэлийн 1 капсулыг өглөө, оройн иж бүрдэлийн 1 капсулыг орой хоол идэх үед ууна.Хэрэглэх хугацаа 1 сар. Жилд 2-3 удаа давтан хэрэглэхийг зөвлөж байна.
Өглөөний томъёо (улбар шар капсулууд):
урьдчилан бэлдсэн аминдэмийн холимог Н33802/1 (C аминдэм, никотинамид, E, В₆, В₁, В₂, А аминдэмүүд, фолийн хүчил, биотин, К₁ аминдэм, пантотений хүчил, В₁₂, D₃ аминдэмүүд), ликопин, элеутерококкийн ханд, ногоон цайны ханд, бета-каротин, Е аминдэм, парааминобензойны хүчил, коэнзим Q10, лавитол (дигидрокверцетин), D₃ аминдэм, А аминдэм, фолийн хүчил.
Капсулын бүрхүүлийг үхрийн махны царцмагаар хийсэн.
Буудай (глютен), шар буурцаг, гич, гүнжид, цоохор майлз, сүү, хавч хэлбэртэн, нялцгай биетэн ба тэдгээрийн боловсруулсан бүтээгдэхүүний ул мөр илрэх магадлалтай. Бүтээгдэхүүнд гахайн царцмаг агуулагдаагүй.
«Өглөө» иж бүрдлийн 1 капсулын агууламж:
Идэвхитэй бүрэлдэхүүн хэсгүүд | Жин | % ХЗТ-аас* |
А аминдэм (ретинолын ацетат) | 1,14 мг | 127** |
D₃ аминдэм (холекальциферол) | 13,2 мкг | 132** |
Е аминдэм (альфа-токоферолын ацетат) | 19,4 мг | 129** |
К₁ аминдэм (филлохинон) | 72 мкг | 60 |
В₁ аминдэм (тиамины гидрохлорид) | 1,5 мг | 100** |
В₂ аминдэм (рибофлавин) | 1,53 мг | 85 |
В₆ аминдэм (пиридоксины гидрохлорид) | 1,9 мг | 95 |
В₁₂ аминдэм (цианокобаламин) | 3,23 мкг | 108** |
С аминдэм (аскорбины хүчил) | 106 мг | 118** |
PP аминдэм (никотинамид) | 14,7 мг | 73,5 |
В₉ аминдэм (фолийн хүчил) | 0,545 мг | 136** |
В₅ аминдэм (кальцийн пантотенат) | 5,23 мг | 105** |
Н аминдэм (D-биотин) | 120 мкг | 240** |
Ликопин | 4 мг | 80 |
Бета-каротин | 4,95 мг | 99 |
Дигидрокверцетин | 8,7 мг | 34,8 |
Парааминобензойны хүчил | 16,2 мг | 16,2 |
Коэнзим Q10 | 11,25 мг | 37,5 |
Элеутерозидууд В + Е | 0,28 мг | 28 |
* ХЗТ – ариун цэвэр, эпидемиологийн болон эрүүл ахуйн шаардлагуудын дагуух хэрэглээний зохистой түвшин.
** Ариун цэвэр, эпидемиологийн болон эрүүл ахуйн шаардлагуудын дагуух хэрэглээний зохистой дээд түвшинээс хэтрэхгүй.
Оройны томъёо (цэнхэр капсулууд):
урьдчилан бэлдсэн аминдэм, эрдсийн холимог CustoMix Minerals (төмөр, цайр, зэс, марганец, инозитол, йод, селен), хулганасүүлийн ханд, бамбайн ханд, шивлээ өвсний ханд, Lalmin Mо 2000™ (молибден агуулах идэвхигүйжүүлсэн хөрөнгө Saccharomyces cerevisiae), байгалийн гүүнхөхийн ханд, фукусын ханд, цайрын цитрат, Lalmin Se 2000™ (селенометионин хэлбэрийн селен агуулах идэвхигүйжүүлсэн хөрөнгө Saccharomyces cerevisiae), марганцийн аспарагинат, хромын пиколинат.
Капсулын бүрхүүлийг үхрийн махны царцмагаар хийсэн.
Буудай (глютен), шар буурцаг, гич, гүнжид, цоохор майлз, сүү, хавч хэлбэртэн, нялцгай биетэн ба тэдгээрийн боловсруулсан бүтээгдэхүүний ул мөр илрэх магадлалтай. Бүтээгдэхүүнд гахайн царцмаг агуулагдаагүй.
«Орой» иж бүрдлийн 1 капсулын гууламж:
Идэвхитэй бүрэлдэхүүн хэсгүүд | Жин | % ХЗТ-аас* |
Зэс (зэсийн сульфатаас гаргасан) | 0,73 мг | 73 |
Йод (калийн йодид ба йодын органик иж бүрдлүүдээс гаргасан) | 117 мкг | 78 |
Төмөр (төмрийн лактатаас гаргасан) | 10,7 мг | 107**¹/59,4² |
Марганец (марганцийн аспарагинат ба сульфатаас гаргасан) | 2 мг | 100** |
Селен (натрийн селенит ба селенометионинаас гаргасан) | 80 мкг | 107**¹/145**² |
Цайр (цайрын сульфат ба цитратаас гаргасан) | 13 мг | 108,3** |
Молибден (натрийн молибдатаас гаргасан) | 75 мкг | 107** |
Хром (хромын пиколинатаас гаргасан) | 200 мкг | 400** |
Байкалин | 3,3 мг | 33 |
* ХЗТ – ариун цэвэр, эпидемиологийн болон эрүүл ахуйн шаардлагуудын дагуух хэрэглээний зохистой түвшин.
** Ариун цэвэр, эпидемиологийн болон эрүүл ахуйн шаардлагуудын дагуух хэрэглээний зохистой дээд түвшинээс хэтрэхгүй.
1 Эрэгтэйчүүдэд. 2 Эмэгтэйчүүдэд.