+7 (383) 328 10 60 Корпорацийн утасны дугаар
Гол хуудасЭрүүл мэндийн бүтээгдэхүүнүүдАжиллах чадварыг тэтгэгч → Истоки чистоты. Renaissance Triple Set
   
128000

Ариуслын эхлэл

Истоки чистоты. Renaissance Triple Set

# 500213     180 kapsul     Насанд хүрэгсдэд
ЭСИЙН ТҮВШИНД ЦЭВЭРЛЭХ ЦОГЦ СИСТЕМ
Эсийн гадна орчныг цэвэрлэдэг гэдэс, элэг, цөсний суваг, шээс ялгаруулах эрхтэн, мөгөөрсөн хоолой, цусны болон тунгалагийн систем, дархлааны системүүдэд нөлөөлнө. Эсийн гадаад орчны цэвэрлэгээ нь хүн бүрт зайлшгүй шаардлагатай процесс юм. Формула-1 нь хорт бодисуудыг эхдээд организмд
байдаг биологийн олон төрлийн шингэн орчинд уусгаж, дараа нь цөс, хөлс, шээстэй цуг гадагшлуулах үйлчилгээтэй.

Амьдралын хэмнэл хурдтай болсон өнөө үед бид нөөцөлсөн эрчим хүчнийхээ дийлэнх хэсгийг биед хуримтлагдсан элдэв хорт бодисыг шүүн ялгахад зарцуулдаг болсон. Тиймээс организмыг тогтмол цэвэрлэх хэрэгтэй. Организмыг цэвэрлэхэд зориулсан «Истоки Чистоты» хэмээх гурвалсан бүтээгдэхүүн нь харилцан шүтэлцээ бүхий гурван бэлдмэлээс (формула) тогтох ба организмын дотоод орчныг цэвэрлэх үндсэн гурван үйлдэлтэй. Үүнд: ЭСИЙН ГАДААД ОРЧНЫГ ЦЭВЭРЛЭХ,  ЭСИЙН ДОТООД ОРЧНЫГ ЦЭВЭРЛЭХ,  ЭСИЙГ ИСЭЛДЭХЭЭС ХАМГААЛАХ

FORMULA 1. ЭСИЙН ГАДНА ОРЧНЫГ ЦЭВЭРЛЭНЭ

Эсийн гадна орчныг цэвэрлэдэг гэдэс, элэг, цөсний суваг, шээс ялгаруулах эрхтэн, мөгөөрсөн хоолой, цусны болон тунгалагийн систем, дархлааны системүүдэд нөлөөлнө. Эсийн гадаад орчны цэвэрлэгээ нь хүн бүрт зайлшгүй шаардлагатай процесс юм. Формула-1 нь хорт бодисуудыг эхлээд организмд байдаг биологийн олон төрлийн шингэн орчинд уусгаж, дараа нь цөс, хөлс, шээстэй цуг гадагшлуулах үйлчилгээтэй.

FORMULA 2. ЭСИЙН ДОТООД ОРЧНЫГ ЦЭВЭРЛЭНЭ

Найрлаганд агуулагдах биологийн идэвхит бодисууд нь хорт бодисуудын химийн бүтцийг задлах үүрэгтэй ферментүүдийн үйл ажиллагааг дэмжихэд чиглэгдэнэ. Ферментүүдийн нөлөөгөөр задарсан хорт бодисууд нь хоруу чанараа гээх ба эсээс түрэгдэн гарч эс хоорондын шингэн лүү урсан орно. Улмаар бие организмоос бүрмөсөн гадагшилдаг. Ийнхүү биологийн идэвхит бодисуудын дэс дараалсан үйлдлийн нөлөөгөөр эс дотор шаталсан цэвэрлэгээ явагддаг.

FORMULA 3. ЭСИЙГ ИСЭЛДЭХЭЭС ХАМГААЛНА

Эсийн исэлдэлтийг зогсоох үйлчилгээтэй энэхүү исэлдэлтийн эсрэг иж бүрдэл нь эсийг хүрээлэн хүчтэй хамгаалалтыг үүсгэнэ. Тэрээр эс бүрийн гадна талд бэхлэгдэн наалдаж, эс рүү довтолж ирсэн чөлөөт радикалуудыг саармагжуулах замаар давхар хамгаалалтыг бий болгоно: (1) эсийн дотор бий болдог чөлөөт хүчилтөрөгчийг саармагжуулах үүрэгтэй ферментүүдийг дэмжих замаар эсийг дотроос нь хамгаална; (2) эсийг гэмтээж өвчлүүлдэг исэлдэх урвалыг таслан зогсоох замаар эсийн бүрхүүлийг гаднаас нь хамгаална.

 

FORMULA 1. Extracellular D.Tox
александрын навчны ханд, тарнын өвс, бүлтэнгэрийн ханд, шамарсын үндэс, хошоонгорын өвс, чихэр өвсний үндэс, даливсын үндэс, алтан агь, алтан цэгцүүхэй, зэдгэлж өвс, шивлээ өвс, анисны навч, үхрийн нүдний навч, мөнхцэцэг, сөд өвсний үндэс, далдуу модны цэцэг, марал цэцэг, банздооны ханднууд.
Буудай (глютен), шар буурцаг, гич, гүнжид, цоохор майлз, сүү, загас, хавч хэлбэртэн, нялцгай биетэн ба тэдгээрийн боловсруулсан бүтээгдэхүүний ул мөр илрэх магадлалтай.

2 капсулын агууламж

Идэвхитэй бүрэлдэхүүн хэсгүүд Жин, мг % ХЗТ-с*
Антрахинон 8 80
Апигенин 4 40

* ХЗТ – ариун цэвэр, эпидемиологийн болон эрүүл ахуйн шаардлагуудын дагуух хэрэглээний зохистой түвшин.

FORMULA 2. Intacellular D.Tox
Тоонолжин цэцгийн ханд, силимарин, ногоон цайны ханд, даливсын үндэс, мөнхцэцэг, боролзгоны ханд.
Буудай (глютен), шар буурцаг, гич, гүнжид, цоохор майлз, сүү, загас, хавч хэлбэртэн, нялцгай биетэн ба тэдгээрийн боловсруулсан бүтээгдэхүүний ул мөр илрэх магадлалтай.

2 капсулын агууламж

Идэвхитэй бүрэлдэхүүн хэсгүүд Жин, мг % ХЗТ-с*
Флаволигнанууд (силибинээр тооцсон) 48 160**
Флавоноид (рутинд шилжүүлэв) 5,7 19
Гиперицин  0,048 16
Байкалин 3,2 32
Гиперозид 0,56

* ХЗТ – ариун цэвэр, эпидемиологийн болон эрүүл ахуйн шаардлагуудын дагуух хэрэглээний зохистой түвшин.
** Ариун цэвэр, эпидемиологийн болон эрүүл ахуйн шаардлагуудын дагуух хэрэглээний зохистой дээд түвшинээс хэтрэхгүй.

FORMULA 3. Antioxidant D.Tox
Урьдчилан бэлдсэн аминдэм, эрдсийн холимог RUS30535 (Е аминдэм ацетат, аскорбины хүчил, А аминдэм ацетат, бета-каротин, цайр, зэс, селен), ганга өвс, нохойн хошуу, грейпфрутын үрийн ханд, усан үзэмний үрийн ханд, ногоон цайны ханд, марганцийн аспарагинат, А аминдэм.
Буудай (глютен), шар буурцаг, гич, гүнжид, цоохор майлз, сүү, загас, хавч хэлбэртэн, нялцгай биетэн ба тэдгээрийн боловсруулсан бүтээгдэхүүний ул мөр илрэх магадлалтай.

2 капсулын агууламж

Идэвхитэй бүрэлдэхүүн хэсгүүд Жин, мг % ХЗТ-с*
С аминдэм (аскорбины хүчил) 70 77,8
А аминдэм (ретинолын ацетат) 0,66 73,3
Е аминдэм (альфа-токоферолын ацетат) 24 160**
В1 аминдэм (тиамины мононитрат) 1,9 126,7**
В2 аминдэм (рибофлавин) 2 111,1**
В6 аминдэм (пиридоксины гидрохлорид) 2 100**
Бета-каротин 4 80
Ликопин 4 80
Цайр 12 100**
Зэс 1 100**
Йод 0,1 66,7
Марганец 2 100**
Селен 0,07 93¹ / 127²**
Хром 0,05 100**
Дигидрокверцетин 8,4 33,6
Рутин 50 166,7**
Антоцианууд 10 20
Танинууд 180 60
Полифенолууд (галлын хүчилд шилжүүлэн тооцсоноор) 20 20
Оксикорийн хүчлүүд 10 100**
Катехинууд 20 20

* ХЗТ – ариун цэвэр, эпидемиологийн болон эрүүл ахуйн шаардлагуудын дагуух хэрэглээний зохистой түвшин.
** Ариун цэвэр, эпидемиологийн болон эрүүл ахуйн шаардлагуудын дагуух хэрэглээний зохистой дээд түвшинээс хэтрэхгүй.
¹Эрчүүдэд . ² Эмэгтэйчүүдэд.