+7 (383) 328 10 60 Корпорацийн утасны дугаар
Гол хуудасЭрүүл мэндийн бүтээгдэхүүнүүдСпортын хоол тэжээлийн → Нэрсний шүүстэй дээд зэрэглэлийн протеины коктейль
 
3540

Siberian Super Natural Sport

Нэрсний шүүстэй дээд зэрэглэлийн протеины коктейль

# 500435     25 г    
Булчинг дэмжихэд шаардлагатай уургаар биемахбодийг хангана, бодисын солилцоог хэвийн болгоно.

Байгалийн гаралтай нэрсний шүүстэй олон иж бүрдэлт протеины коктейль нь фитнессээр хичээллэх үед биеийн галбираа засах, цагаар хооллох ба эрүүл амьдралын хэв маягт шилжих үед хэрэглэх гайхалтай бүтээгдэхүүн билээ.

Өндөр чанартай хоёр төрлийн протеины (изолят болон казеин) төгс хослол нь биемахбодийг хэрэгцээтэй уургаар хангаж, өөх шатаалтыг хурдасгаж, биеийн ачаалалын үед булчинг дэмжинэ.
L-карнитин нь тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлж, дасгал хийх үед булчин гэмтэхээс сэргийлнэ, булчингийн эдийн нөхөн сэргэх үйл явцуудыг зохистой болгоно.
Байгалийн гаралтай нэрс нь спортын амьдралд амт нэмнэ!

ЗӨВЛӨГӨӨ
Биеийн галбираа хадгалах болон засахад коктейлийг дараахь бүдүүвчээр хэрэглэнэ үү. Үүнд:
Нэг удаагийн хооллолтыг орлуулахын тулд: 1 тун коктейлээр оройн хоолыг орлуулна (хоолны цэсэн дэх нүүрс-усыг багасгах зорилгоор).
Хоёр удаагийн хооллолтыг орлуулахын тулд: коктейлийн эхний тунг өглөөний цай ба үдийн зоогийн хоорондох хооллолтонд хэрэглэнэ, коктейлийн хоёр дахь тунгаар үд дундын эсвэл оройн хоолыг орлуулна.

  • Биедээ авч явахад нэн тохиромжтой. Цомхон уутыг дасгал хийхдээ эсвэл зугаалахдаа авч яваарай.
  • Дурын газартаа бэлдэх боломжтой: протеиныг холигчид/шилэн саванд холиод хэд хэдэн удаа сэгсэрнэ, ингээд л коктейль бэлэн болно!
  • Сүүтэй гайхалтай зохицно: нэрсний тод амт нь коктейлийг йогурттай адилхан болгодог.

 


Сахаргүй
Нөөшлөгч бодис агуулаагүй
Өтгөрүүлэгч болон бөөгнөрөл үүсэхээс сэргийлэх бодисгүй

Хэрэглээ

300 мл тослоггүй сүү (эсвэл 150 мл 1,5% сүү + 150 мл ус) болон савны агууламжийг холигчид сайтар холино. Дасгал хийхээс өмнө ба хийсний дараа үндсэн хоолонд нэмэлтээр эсвэл нэг хооллолтыг орлуулж хэрэглэнэ.
 

Сүүний уургийн (казеины) концентрат PROMILK KAPPA OPTIMUM, ийлдсийн уургийн изолят PRODIET 90S, байгалийн гаралтай үнэр оруулагч «Нэрс», L-карнитины тартрат, нэрсний хуурай шүүс, стевиолгликозидууд Sigma D™ (амт оруулагч).