+7 (383) 328 10 60 Корпорацийн утасны дугаар
Гол хуудасЭрүүл мэндийн бүтээгдэхүүнүүдХүчтэй дархлаа → 3D Protection Cube
   
73300

3D Cube

3D Protection Cube

# 500440     30 уут 3 капсултай    
Өргөн хүрээний дээд зэргийн үйлчилгээтэй иж бүрдэл: вирус ба халдварын хамгаалалт, биемахбодийн исэлдэлтийн эсрэг хамгаалалт, эрч хүч ба сэргээлт!

ДАРХЛААГ БҮРЭН ДҮҮРЭН ДЭМЖИНЭ!

  • БАЙГАЛИЙН ГАРАЛТАЙ НАЙРЛАГА
  • ӨРГӨН ХҮРЭЭНИЙ ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ
  • ҮР НӨЛӨӨГ ХАРИЛЦАН ЭРЧИМЖҮҮЛЭХ ҮР ДҮН
  • ЧИГЛЭСЭН ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ УХААЛАГ ИЖ БҮРДЛҮҮД

ВИРУС БА ХАЛДВАРЫН ХАМГААЛАЛТ

Бат бөх дархлаанд зориулсан гурван чухал бүрэлдэхүүн хэсгүүд нь дархлааны хариуг маш хурдан бөгөөд чанартай үзүүлнэ.

Органик цайр (цайрын цитрат)
Байгалийн гаралтай дархлаа идэвхижүүлэгч, дархлааны бүх гинжин хэлхээнд нэгэн зэрэг нөлөөлөх цорын ганц биологийн идэвхитэй бодис. Цайр нь дархлааны шинэ эсүүдийг бүтээж, биемахбодь халдвартай тэмцэхэд тусалж, нөхөн сэргээх үйл явцуудыг хурдасгана.

С аминдэм
Аскорбины хүчил – дархлааны эсүүд нийлэгших үндэс суурь. Цайртай хамтарч ханиад томууг эсэргүүцнэ, вирусын өвчин эмгэгийн явцыг хөнгөвчилнө, эдгэрэлтийг хурдасгана.

Эхинацей
Хамгийн алдартай «дархлааны» ургамлуудын нэг. Эхинацейн биологийн идэвхитэй бүрэлдэхүүн хэсгүүд нь дархлааны эсүүдийн идэвхийг нэмэгдүүлнэ, мөн вирусын эсрэг тусгай бодисуудын буюу интерфероны нийлэгшилтийг биемахбодид идэвхижүүлнэ. [1]

ЭСИЙН ИСЭЛДЭЛТИЙН ЭСРЭГ ХАМГААЛАЛТ

Зургаан хүчирхэг ургамлын хандууд эс исэлдэж хямрах үйл явцуудыг саатуулж, вирус болон халдварын идэвхийг саармагжуулахад тусална.

Үнэт рейши мөөг (гялгар мөөг)
Дархлааны идэвхитэй эсүүдийн нийлэгшилтийг дэмжинэ, биемахбодийн исэлдэлтийн эсрэг хамгаалалтыг дээшлүүлэхэд, мөн гаж өөрчлөлтөнд орсон эсүүдтэй тэмцэхэд тусална. [2,3]

Хахуун өвс
Байгалийн гаралтай антибиотик (карвакрол био идэвхитэй бодисын ачаар), С аминдэмийн хэмжээгээр жүржтэн төрлийн олон жимстэй өрсөлдөх чадвартай. [4]

Цангис
Исэлдэлтийн эсрэг хүчирхэг бодисууд буюу полифенолууд ба дархлааны эсүүдэд өндөр тунгаар агуулагдах, халдварын үед маш хурдан зарцуулагдах С аминдэмийн баялаг эх үүсвэр.

Зууннаст
Аминдэмүүд ба ашигтай бодисуудыг их хэмжээгээр агуулна, биемахбодиос хорт бодисууд болон бактериудыг гадагшлуулахад тусална.

Бадаан
Идэвхитэй найрлагатай тул үрэвслийн эсрэг, бактери эсэргүүцэх ба исэлдэлтийн эсрэг үйлчилгээтэй.

Элхарш
Үрэвслийн эсрэг ба агшилтыг сулруулах шинж чанартай, хөлөргөх үйлчилгээтэй.

ДАРХЛАА БЭХЖҮҮЛЖ, СЭРГЭЭНЭ

Батлагдсан үр дүнтэй ургамлын гаралтай дөрвөн домогт дасан зохицуулагчид нь хүрээлэн буй орчны сөрөг нөлөөнд үзүүлэх биемахбодийн эсэргүүцлийг нэмэгдүүлнэ.

Элеутерококк (сибирийн хүн орхоодой)
Дан ялангуяа ханиад томууны үед хэрэгцээтэй онцгойд дасан зохицуулагч. Дархлааг идэвхижүүлэх үйлчилгээтэй полифенолуудыг агуулна, хүч сэлбэж, нүүрс-усны солилцоог хэвийн болгоно. [5]

Алтан гагнуур
Хоёр дахь нэршил нь алтан хундага юм. Бодисын солилцоог хэвийн болгоно, оюуны ба биеийн ажиллах чадварыг сайжруулна.

Хүн орхоодой
Гинзенозидуудыг агуулна, тэдгээр нь хөгширөлтийн үйл явцуудыг удаашруулж, стресс, өвчин эмгэгийн үед, мөн ханиад томуу эдгэрсний дараа биеийн байдлыг сайжруулна.

Нимбэгэнэ
Хүчирхэг, хамгийн сайн судлагдсан дасан зохицуулагч. Дархлааны тогтолцоог идэвхижүүлж, халдварыг эсэргүүцэх биемахбодийн чадварыг нэмэгдүүлнэ. Цусны эргэлтийг сайжруулна, исэлдэлтийн эсрэг үйлчилгээтэй.

ДАРХЛААГАА ХЭЗЭЭ ДЭМЖИХ ВЭ?

  • Улирал солигдоход, амьсгалын замын хурц халдвар дэгдэхэд.
  • Дархлаа сулрахаас урьдчилан сэргийлэхэд (байнгын стресс, ядаргаа ба тамирдах үед).
  • Ханиад томуугаар өвчилсөний дараа нөхөн сэргээх үед.

Хэрэглээ

Эрдэм шинжилгээний нийтлэлүүдийн линк:
Хэрэглэх арга: 1 сар
Өдөрт нэг уутыг хоолны үед ууна
Эсрэг заалт Бүтээгдэхүүний бүрдэл хэсгүүдэд хувь хүн харшлах.
 

ИЖ БҮРДЭЛ № 1 (тунгалаг капсул): элеутерококк, хүн орхоодой, нимбэгэнийн ханд.
ИЖ БҮРДЭЛ № 2 (улаан капсул): хахуун, цангис, зууннаст, бадаан, элхаршийн ханд, алтан гагнуурын нунтаг, рейши мөөгний ханд.
ИЖ БҮРДЭЛ № 3 (ногоон капсул): аскорбины хүчил, эхинацейн ханд, цайрын цитрат.
Загасны тос, шар буурцаг, лактоз, хитозан болон глюкозамины ул мөр илрэх магадлалтай.

1 уутны (3 капсулын) агууламж:

Бүрэлдэхүүн хэсгийн нэршил Жин, мг % ХХТ* ХХДТ-аас**
Гинзенозидууд 8 160 27
Гидроксиантрацены уламжлалууд
(алоинд шилжүүлэн тооцсон)
10 100 33,3
С аминдэм (аскорбины хүчил) 360 600 40
Цайр 24,8 165 99,2
Оксикорийн хүчлүүд
(цикорийн хүчилд шилжүүлэн тооцсон)
4,3 43 21,5
Элеутерозидууд В 0,3 30 15


* ХХТ – санал болгож буй хоногийн хэрэгцээт тун.
** ХХДТ – хоногийн хэрэгцээт дээд тун.