+7 (383) 328 10 60 Корпорацийн утасны дугаар
Гол хуудас → Аnti-age иж бүрдэл Хронолонг
 
62700

Хронолонг

Аnti-age иж бүрдэл Хронолонг

# 500449     30 капсул     Насанд хүрэгсдэд
10 гаруй жил ОХУ, ТУХН, Европ, АНУ ба Вьетнамд «Хронолонг» anti-age иж бүрдэл борлуулагдаж байгаа бөгөөд үр дүнгээ нэг бус удаа баталж, мянга мянган эмэгтэйчүүдийн залуу нас, сэтгэл татам байдлыг хадгалахад тусалжээ.

Залуу нас, гоо сайхнаа хадгалж, идэвхитэй амьдралаасаа урт удаан хугацаанд таашаал аваарай!

  • Гоёмсог арьс ба үстэй байх
  • Эрч хүчээ нэмэгдүүлж, дур дулаам харагдах
  • Идэвхитэй, өөртөө итгэлтэй байх
  • Шинэ амьдралаас таашаал хүртэх

25 настай юм шиг л харагдаж, залуу насыг мэдэрмээр байна уу? Энэ бол бодит!

Хөгширөлтийн өөрчлөлтүүдийн эсрэг найдвартай хамгаалах байгалийн гаралтай фитоэстрогенүүдийн иж бүрдэл — «Хронолонг»

Энэ бол найрлагандаа 100% генистеин буюу патентлагдсан онцгойд geniVida™ иж бүрдлийг агуулсан оросын зах зээл дээрхи анхны бүтээгдэхүүн юм.

1. Их хотын амьдралын хэмнэлд эмэгтэйчүүдийн дааврын тэнцвэрийг тогтворжуулан эрүүл мэндийг дэмжиж, эерэг мэдрэмжийг төрүүлнэ
2. Коллаген болон эластин ялгаруулж арьсны эсийг шинэчлэх үйл явцуудыг эхлүүлнэ
3. Исэлдэлтийн эсрэг найдвартай бамбай үүсгэж эрт хөгширөхөөс сэргийлнэ
4. Ясны эдэд кальцийг дээд зэргээр хадгална
5. Бодисын солилцоог хэвийн болгож, турахад тусална

Иж бүрдлийн үндэс суурь

100% Фитоэстрогенүүд — танд зориулсан зөөлөн, үр дүнтэй бөгөөд аюулгүй шийдэл!
Генистеин (geniVidaTM, DSM Nutritional, Швейцарь), шар буурцагны изофлавонуудаар баяжуулсан.
Генистеин – эмэгтэйчүүдийн гоо сайханд зориулсан гол фитоэстроген*.

Фитоэстрогенүүдийн үйлчилгээг юу нэмэгдүүлдэг вэ?

D3 аминдэм (холекальциферол) - 300%*
Фитоэстрогенүүдтэй хамтарч арьсыг фото хөгширөлтөөс хамгаална, ясны эдийг бэхжүүлж, яс сийрэгжилтээс сэргийлнэ.

Таурин - 86,2%*
Арьсны байдлыг сайжруулна, үсний уутанцарыг бүрэн дүүрэн тэжээнэ, үс уналтаас сэргийлж, үс ургалтыг идэвхижүүлнэ. Энергийн солилцоог идэвхижүүлж, исэлдэлтийн эсрэг биемахбодийн найдвартай хамгаалалтыг хангана.

Гиалуроны хүчил - 47%*
Арьсны уян хатан байдлыг сайжруулж, түүнийг толигор болгоно. Үений шингэний зуурамтгай байдлыг хэвийн байлгаж, нас ахихад гарах өөрчлөлтүүдээс үе мөчийг хамгаална.

Фолийн хүчил - 245%*
Эс шинэчлэгдэх үйл явцыг дэмжиж, арьс ба хумсыг гоёмсог, залуу харагдуулна. Зүрх, судсыг хамгаалж, цус багадалтаас сэргийлнэ.

* % санал болгож буй хоногийн хэрэглээнээс

Фитоэстрогенүүдийн тухай эрдэм шинжилгээний нийтлэлүүд

1. Rimbach G, Boesch-Saadatmandi C, Frank J et al. Dietary isoflavones in the prevention of cardiovascular disease – a molecular perspective. Food Chem Toxicol 2008; 46: 1308–19.
2. Evans M, Elliott JG, Sharma P et al. The effect of synthetic genistein on menopause symptom management in healthy postmenopausal women: A multi-center, randomized, placebo-controlled study. Maturitas 2011; 68: 196–214. Oseni T, Patel R, Pyle J, Jordan VC. Selective estrogen receptor modulators and phytoestrogens. Planta Med 2008; 74: 1656–65.

Хэрэглээ

Насанд хүрэгсэд өдөрт 1 удаа 1 капсулыг хоолны үед ууна. Курсын үргэлжлэх хугацаа – 1 сар
 

Таурин, шар буурцагны ханд, генистеин geniVida™, натрийн гиалуронат ExceptionHyal® Full, бодисын солилцоонд идэвхитэй оролцдог D3 аминдэм, фолийн хүчил.
Шар буурцаг, гич, гүнжид, цоохор майлз, сүү, хавч хэлбэртэн, нялцгай биетэн ба тэдгээрийн боловсруулсан бүтээгдэхүүний ул мөр илрэх магадлалтай.

1 капсулын агууламж:

Бүрэлдэхүүн хэсгийн нэршил Жин, мг % ХЗТ-аас*
В9 аминдэм (фолийн хүчил) 0,49 122,5**
Таурин 344,8 86,2
Натрийн гиалуронат 23,5 47
D3 аминдэм (холекальциферол) 0,015 150**
Изофлавонууд 77,3 154**


* ХЗТ – ариун цэвэр, эпидемиологийн болон эрүүл ахуйн шаардлагуудын дагуух хэрэглээний зохистой түвшин.
** Ариун цэвэр, эпидемиологийн болон эрүүл ахуйн шаардлагуудын дагуух хэрэглээний зохистой дээд түвшинээс хэтрэхгүй.