Омега-3 Ультра
# 500484 120 капсулПолиханаагүй тосны хүчлүүд (ПХТХ) омега-3 нь хүний бие махбодид нийлэгшдэггүй боловч дотор эрхтэнүүдийн үйл ажиллагаа зөв явагдахад маш чухал байдаг. Ингэхдээ чухамхүү танд шаардлагатай ПХТХ-ийн тоо хэмжээ амьдралын хэв маяг болон идэвхитэй байх түвшинээс шууд хамаардаг.
Бие бялдрын хэт ачаалалын үед биемахбодь дахь бүх үйл явцууд хурдасдаг, тиймээс амин шаардлагатай бодисуудын зарцуулалт олон дахин нэмэгддэг. Мөн биемахбодид ноцтой дэмжлэг үзүүлдэг омега-3 хүчлүүдийн нөөц ч гэсэн багасдаг.
ПХТХ омега-3:
- Дасгал хийсний дараа булчинг нөхөн сэргээхэд дэмжлэг үзүүлнэ.
- Өөхний давхаргыг багасгахад туслана.
- Үрэвсэл газар авахаас сэргийлнэ.
- Судсыг бэхжүүлж, зүрхний үйл ажиллагааг хэвийн болгоно, цусны зуурамтгай чанарыг хянан зохицуулна.
- Дасгал хийх техникт анхаарлыг төвлөрүүлсэнээр тархины идэвхийг сайжруулна.
Тиймээс бие бялдрын өндөр ачаалалын үед биемахбодид омега-3 ПХТХ-ийг зохистой хэмжээгээр хангах нь их чухал.
«Омега-3 Ультра» – далайн загасны цэвэршүүлсэн тосноос гаргаж авсан хоёр чухал омега-3 хүчлүүдийн (эйкозапентаены болон докозагексаены) хослол. Ердөө дөрөвхөн капсулд насанд хүрсэн хүний полиханаагүй тосны хүчлийн хоногийн хэрэгцээ агуулагддаг.
Хэрэглээ
Өдөрт 4 капсулыг хоолны үед байнга хэрэглэнэ.
Далайн гүний загаснаас гаргасан омега-3 поли ханаагүй тосны хүчлүүдийн ультраконцентрат: загасны тосны этилийн эфирийн концентрат, токоферолуудын холимог (исэлдэлтийн эсрэг бодис); Е аминдэм (dl-альфа-токоферолын ацетат). .
Капсулын бүрхүүл: үхрийн махны царцмаг, глицерин (чийг тогтоох бодис), ус, сорбитийн сироп (чийг тогтоох бодис), хүнсний үнэр оруулагч «Этилванилин».
Омега-3 хүчлүүдийн эх үүсвэр: хар хайган загас, хар амар загас. Олборлох бүс: Номхон ба Атлантикийн далай
Үйлдвэрлэгч: BASF (Герман) / Solutex (Испани), GOED*-ийн гишүүд
* GOED (Global organization for EPA & DHA omega-3s) – омега-3-ийн дэлхийн үйлдвэрлэгчдийн чанар ба аюулгүй байдлыг хянах олон улсын байгууллага.
4 капсулын агууламж:
Бүрэлдэхүүн хэсгийн нэршил | Жин | % ХЗТ-аас* |
ПХТХ омега-3, тэр дундаа: |
2144 мг | 107 |
Докозагексаены хүчил | 520 мг | 74 |
Эйкозапентаены хүчил | 1316 мг | 219 |
Е аминдэм (альфа-токоферолын ацетат) | 14,6 мг | 97 |
4 капсулын хүнсний ба энергийн үнэт чанар: | ||
Уураг | 0 г | 0 |
Өөх тос, тэр дундаа: | 2,4 г | 2,9 |
Поли ханаагүй тосны хүчлүүд | 2,1 г | 19,1 |
Нүүрс-ус | 0 г | 0 |
Энергийн үнэт чанар: 89 кДж / 22 ккал | 0,9 |
* ХЗТ – ариун цэвэр, эпидемиологийн болон эрүүл ахуйн шаардлагуудын дагуух хэрэглээний зохистой түвшин.