3D Cube
3D Flex Cube
# 500570 30 уут 4 капсул ба 2 шахмалаарБайгалийн гаралтай бүрэлдэхүүн хэсгүүд.
Орчин үеийн технологиуд.
Онцгойд жор.
Хондро хамгаалах үйлчилгээ
Үе мөчийг элэгдэхээс найдвартай хамгаалж, мөгөөрсөн эдийн нөхөн сэргээлтийг хурдасгана.
Глюкозамин ба хондроитин
- Мөгөөрсийг гэмтээх ферментүүдийн идэвхийг бууруулна.
- Үений шингэний ялгаралтыг хэвийн болгож, түүнийг хэвийн байлгана.
- Гиалуроны хүчлийн нийлэгшилтийг идэвхижүүлнэ.
Нас ахихад гарах өөрчлөлтүүдээс хамгаална
Эсийн хөгширөлтийг удаашруулж, үрэвслийн эсрэг илэрхий үйлчилгээтэй простагландин ферментүүдийн нийлэгшилтийг сайжруулна.
- Амарантын тос ясны ба мөгөөрсөн эдийн бодисын солилцоог сайжруулж, биеийн ачаалалд тэсвэртэй болгоно.
- Ноцоргонын тос үрэвслийн эсрэг илэрхий үйлчилгээтэй, үе мөч дэх таагүй мэдрэмжийг арилгана.
- Е аминдэм липидийн солилцоог хэвийн болгож, холбогч эдийн уян хатан чанарыг дээшлүүлнэ.
- D3 аминдэм мөгөөрсөн эд ба холбогч эдийн бат бөх чанарыг нэмэгдүүлнэ.
Уян хатан чанарыг дэмжинэ
Үе мөчний хөдөлгөөнийг хадгалж, таагүй мэдрэмжийг арилгана, үрэвсэл ба хаван үүсэхээс сэргийлнэ.
DHA (докозагексаены хүчил) ба EPA (эйкозапентаены хүчил)
- Эсийн бүрхүүлийг бэхжүүлнэ.
- Холбогч эдийн уян хатан чанарыг дэмжинэ.
- Үений шингэний чанарыг сайжруулна.
- Коллагений задралыг удаашруулна.
- Бүтцийн өөрчлөлт үүсч хөгжихөөс сэргийлнэ.
Идэвхитэй амьдралд зориулсан ашигтай томъёо!
ҮЕ МӨЧИЙГ ХЭЗЭЭ ДЭМЖИХ ХЭРЭГТЭЙ ВЭ?
- Идэвхитэй амьдралын хэв маягт.
- Гэмтлийн дараахь нөхөн сэргээлтийн үед.
- Өдөр болгон хөдөлгөөний тулгуур аппаратыг дэмжихэд.
Хэрэглээ
Хоолны үед нэг уутыг ууна.
Иж бүрдэл № 1: ноцоргоны (бораго) тос, амарантын тос, Е аминдэм, D₃ аминдэм.
Капсулын бүрхүүлийг үхрийн махны царцмагаар хийсэн.
Иж бүрдэл № 2: далайн гүний загасны омега-3 поли ханаагүй тосны хүчлийн баяжмал.
Капсулын бүрхүүлийг үхрийн махны царцмагаар хийсэн.
Иж бүрдэл № 3: глюкозамины гидрохлорид, хондроитинсульфат, бичил талстжуулсан целлюлоз (дүүргэгч), лактоз, магнийн стеарат (бөөгнөрөл үүсэхээс сэргийлэх бодис), иж бүрдэл хүнсний нэмэлт Nutraficient (бүрхүүл).
Буудай (глютен), гич, гүнжид, цоохор майлз, нялцгай биетүүд ба тэдгээрийн боловсруулсан бүтээгдэхүүний ул мөр илрэх магадлалтай.
Омега-3 хүчлүүдийн эх үүсвэр: хар хайган загас, сардин загас, хар амар загас. Олборлох бүс нутаг: Номхон ба Атлантын далай.
Үйлдвэрлэгчид: BASF (Герман) / Solutex (Испани), GOED*-ын гишүүд
* GOED (Global organization for EPA & DHA omega-3s) – омега-3-ийн дэлхийн үйлдвэрлэгчдийн чанар ба аюулгүй байдлыг хянах олон улсын байгууллага.
1 уутны (4 капсул ба 2 шахмалын) агууламж:
Идэвхитэй бүрэлдэхүүн хэсгүүд | Жин | % ХЗТ-аас* | % ХДТ-аас** |
Гамма-линолений хүчил | 194 мг | 32,3 | *** |
Е аминдэм (альфа-токоферолын ацетат) | 56 мг | 373 | 37 |
D₃ аминдэм (холекальциферол) | 12,5 мкг | 125 | 83 |
ПХТХ омега-3, тэр дундаа: | 1072,4 мг | 54 | 22 |
докозагексаены хүчил | 260 мг | 37 | *** |
эйкозапентаены хүчил | 657,6 мг | 110 | *** |
Глюкозамин | 1344,4 мг | 191 | 89 |
Хондроитинсульфат | 360 мг | 60 | 30 |
* ХЗТ – ариун цэвэр, эпидемиологийн болон эрүүл ахуйн шаардлагуудын дагуух хэрэглээний зохистой түвшин.
** ХДТ – ариун цэвэр, эпидемиологийн болон эрүүл ахуйн шаардлагуудын дагуух хэрэглээний дээд түвшин.
*** Хэрэглээний зөвшөөрөгдөх дээд түвшинг тогтоогоогүй.