Essential Fatty Acids
Сибирийн маалинга ба омега-3
# 500662 30 капсулЭнэхүү нийлмэл тосноос бүрдсэн комплекс бүтээгдэхүүн нь организмд шаардлагатай поли-ханаагүй тосны хүчлүүдийн дутагдлыг нөхөхөд зориулагдсан.
Загасны тос ба сибирийн маалингын үрний тосны 70%-ийг омега-3 поли-ханаагүй тосны хүчлүүд эзэлдэг. Тэдгээр поли-ханаагүй тосны хүчлүүд дотроос организмд хамгийн их ач тустай нь зүрх хамгаалах, тромбо үүсэхээс хамгаалах, судас тэлэх үйлдэл үзүүлдэг эйкозапентаны хүчил (ЭПХ) ба докозагексаны хүчлүүд (ДГХ) юм.
Маалингийн тосонд омега-3 тосны хүчлүүд агуулагддаг ба тэдгээр нь биемахбодид олон тооны биологийн үүргүүдийн гүйцэтгэдэг. Эсийн бүрхүүлийг үүсгэхэд оролцдог: биемахбодид хангалттай хуримтлагдсан үед поли ханаагүй тосны хүчлүүдийн (ПХТХ) молекулууд эсийн бүрхүүлд нэгдэж, түүнийг илүү тогтвортой болгодог, мөн тэжээлийн бодисуудыг эсэд тээвэрлэж, гаргахад сайнаар нөлөөлдөг.
Мөн омега-3 ПХТХ:
– судасны ханыг сайжруулж, гэмтээх хүчин зүйлсээс хамгаална;
– эмэгтэйчүүдийн дааврыг хэвийн болгож, сарын тэмдгийн өмнөх шинж тэмдгүүдийг хөнгөвчилнө, мөн цэвэршилтийн үед биеийн байдлыг сайжруулна.
Хэрэглээ
насанд хүрэгчид өдөрт 2-3 капсулыг хоолны үед ууна.
Далайн загасны тосноос гаргаж, дээд зэргээр цэвэршүүлсэн омега-3 тосны 75%-ийн концентрат MEG-3™, маалингийн тос, DL-альфа-токоферолын ацетат (Е аминдэм).
Буудай (глютен), шар буурцаг, гич, гүнжид, цоохор майлз, сүү, хавч хэлбэртэн, нялцгай биетэн ба тэдгээрийн боловсруулсан бүтээгдэхүүний ул мөр илрэх магадлалтай.
Омега-3 хүчлүүдийн эх үүсвэр: хар хайган загас ба сарин загас. Олборлох бүс: Номхон далай, Перу.
Үйлдвэрлэгч: DSM Nutritional Products, GOED*.
* GOED (Global organization for EPA & DHA omega-3s) – омега-3-ийн дэлхийн үйлдвэрлэгчдийн чанар ба аюулгүй байдлыг хянах олон улсын байгууллага.
3 капсулын агууламж:
Идэвхитэй бүрэлдэхүүн хэсгүүд | Жин, мг | % ХЗТ-с* |
ПХТХ омега-3 | 1125 | 56 |
Эйкозапентаены хүчил | 750 | 125 |
Докозагексаны хүчил | 300 | 43 |
Е аминдэм (DL-альфа-токоферолын ацетат) | 14,6 | 97,3 |
* ХЗТ – ариун цэвэр, эпидемиологийн болон эрүүл ахуйн шаардлагуудын дагуух хэрэглээний зохистой түвшин.