+7 (383) 328 10 60 Корпорацийн утасны дугаар
Гол хуудасКосметикийн брэндүүд → Experalta

Experalta

Бүх сайхан бүхэн хосгүй байдаг. Цасан ширхэгийн хээ, навчсын хүрээ, өндөрт хөвөх үүлсийн хэлбэр бүгд дахин давтагдашгүй өвөрмөц билээ. Яг түүн шиг эмэгтэй хүн бүрийн арьс хосгүй өвөрмөц дахин давтагдашгүй онцлогтой. Гайхалтай өвөрмөц онцлогтой эмэгтэй хүний арьс жилийн улирал, хүний нас, тэр ч байтугай бидний сэтгэл санааны байдлаас хүртэл хамааран өөрчлөгддөг. Ямар ч тест, бас ямар ч гоо сайханчаас илүүтэй бид өөрсдөө л энэ өөрчлөлтийг харж мэдэрдэг, зарим үед дуртай тос маань ч арьсанд маань хэрэгтэй байгаа зүйлийг өгч чадахгүй байна гэдгийг ойлгодог билээ.

Эмэгтэй хүний арьсны байдлыг түүний амьдралын янз бүрийн үеүдэд судалсан нь эмэгтэй хүн бүр өөрийн гоо сайхныг бүтээж чадах байгалийн хосгүй гайхамшигт коктейлүүдийг бүтээх урам зоригийг өгсөн билээ. Үүний ачаар эмэгтэй хүн бүр өөрийн гоо сайхны эликсирийг бүтээж чадна.

«Experalta» Коллекц бол арьс арчилгааны шинэ боломжуудыг бидэнд нээж өгсөн байгалийн гоо сайхны жинхэнэ лаборатори юм. Байгалийн хүчирхэг ийлдсүүдийг хэрэгтэй хэмжээ харьцаагаар хослуулснаар яг таны арьс шиг дахин давтагдашгүй өвөрмөц хосгүй арчилгааны хөтөлбөрийг та бүтээнэ. Таны өөртөө зориулж бүтээсэн энэ бүтээгдэхүүнүүд дуртай үедээ хэрэгцээнээсээ хамааран найрлага бүрэлдэхүүнийг өөрчилж арьсандаа тохируулах боломжийг танд олгоно.

«Experalta» Коллекцийн «зүрх» нь алдарт модны мөөг трутовик юм. Энэ мөөгний хандан дээр суурилсан бүтээгдэхүүн нь асар хүчтэй эрүүлжүүлэгч үр нөлөөтэй бөгөөд хүний бие махбодын нэгэн цул болох тухай эртний гүн ухааны ойлголтыг өөртөө агуулж байдаг.