+7 (383) 328 10 60 Корпорацийн утасны дугаар

Эрин зууны гүнээс ирсэн дасан зохицлын анагаах ухаан



Хүн хувьслынхаа явцад зөвхөн өөрийн дотоод нөөцийг ашиглаад зогсохгүй мөн дасан зохицлын шинж чанартай бусад төрөл бүрийн байгалийн бодисыг ашиглаж иржээ. Дасан зохицуулагчийг Сибирь, Хятад, Алтай, Түвд болон Зүүн Өмнөд Азийн олон улс орнууд ардын эмнэлэгтээ өргөн хэрэглэж ирсэн байна. Тэр тухай түвд, энэтхэгийн эрт дээр үеийн эмчилгээний судруудад дурьдсан байдаг. Эртний оточ нарын санаа өнөөгийн шинжлэх ухаанд ч чухал байр суурийг эзэлсээр байгаа бөгөөд хүний орчин тойронтойгоо дасан зохицох чадварыг судлаж, тэр чадварыг нь дээшлүүлэх арга, хэрэгслийг боловсруулах чиглэл бүхий дасан зохицлын анагаах ухаан гэгч салбарыг бий болгожээ.


Амьдралд байрандаа зогсдоггүй. Заримдаа нүдэнд үл харагдах боловч бүх зүйл хөдөлгөөнтэй бөгөөд байнга хөгжиж, төгөлдөржиж, өөрчлөгдөж байдаг ажээ. Чухам байнгын өөрчлөлт нь хувьслын үндэс болсон бөгөөд бид байгалийн бүх бэрхшээлийг даван гарч эрт дээр цагт байгалиас амь авсан бяцхан эд эсээс Homo sapiens (ухаант хүн) болон хувирсан билээ. Юуны ачаар хүн болон амьд бүхэн дэлхий дээр амьдрах чадвартай байдаг вэ? Үүний хариулт амьд бие махбодийн өөрчлөгдөн хувьсаж буй гадаад орчинтой дасан зохицох чадвар, зөвхөн амьдрах бус мөн хөгжиж, үр үндсээ үргэлжлүүлэх боломжийг олгох шинж чанарыг шинээр бий болгох чадварт оршдог ажээ. Тиймээс дасан зохицох чадвар нь дэлхийн бүх амьд бие махбодийн амьдралыг тэтгэгч суурь шинж чанаруудын нэг юм.

Хүн хувьслынхаа явцад зөвхөн өөрийн дотоод нөөцийг ашиглаад зогсохгүй мөн дасан зохицлын шинж чанартай бусад төрөл бүрийн байгалийн бодисыг ашиглаж иржээ. Дасан зохицуулагчийг Сибирь, Хятад, Алтай, Түвд болон Зүүн Өмнөд Азийн олон улс орнууд ардын эмнэлэгтээ өргөн хэрэглэж ирсэн байна. Тэр тухай түвд, энэтхэгийн эрт дээр үеийн эмчилгээний судруудад дурьдсан байдаг. Эртний оточ нарын санаа өнөөгийн шинжлэх ухаанд ч чухал байр суурийг эзэлсээр байгаа бөгөөд хүний орчин тойронтойгоо дасан зохицох чадварыг судлаж, тэр чадварыг нь дээшлүүлэх арга, хэрэгслийг боловсруулах чиглэл бүхий дасан зохицлын анагаах ухаан гэгч салбарыг бий болгожээ.

Шинжлэх ухаан, техникийн хөгжлийн хурд арван жил тутамд хэд дахин өсч байгаа орчин үеийн нөхцөлд дасан зохицох чадвар нь хамгийн чухал зүйлийн нэг болжээ. Өнгөрсөн зууны дунд үе гэхэд бид сансрын нислэгийг төсөөлөхөд хэцүү байсан бол өнөөдөр дэлхийн орон зайгаас гадна амьдрах асуудлыг хэлэлцэж байна. Хүн бүр удамшлын хүчин зүйл болон амьдралын боломж нөхцлөөс шалтгаалан өөрийн гэсэн бат бөхийн нөөцтэй байдаг. Дасан зохицох чадвар нь бие махбодь болон орчин тойрны тогтвортой байдлыг хангахад тогтмол зарцуулагдаж байдаг тодорхой нөөц юм. Жил ирэх тусам бидний амьдрал улам бүр эрчимтэй болж байгаа бөгөөд бие махбодийн бат бөх чанар, гадаад орчны хортой үйлчлэлд дасан зохицох чадвар нь хэмжээ хязгааргүй биш учраас доголдож эхэлдэг бөгөөд ажиллах чадварыг бууруулж, ядаргаанд орж, өвчинд ороогдож, цагаас эрт өтөлдөг байна.

Эрт дээр цагаас дурьдагдаж ирсэн дасан зохицуулагчийн өвөрмөц чанар юунд оршдог вэ? гэхээр тэдгээрийн бие махбодид нөлөөлөх нөлөөллийн хүрээ асар өргөн бөгөөд тэдгээрийн ажиллагааны эцсийн зорилго болон үр дүн нь бие махбодийн өндөржүүлсэн эсэргүүцэх чадварыг хими, физик, биологи болон нийгмийн хортой хүчин зүйлсээс хамааралгүйгээр бүрэлдүүлэхэд чиглэгддэг байна.

Сергей Николаевич Удинцев

«Siberian Wellness» Корпорацийн Эрдэм шинжилгээ-шинэчлэлийн төв нь төрөл бүрийн мэргэжлийн эрдэмтдийг нэгтгэн дасан зохицлын анагаах ухааны чиглэлийг тууштай дэмжиж, эрчимтэй хөгжүүлж байгаа билээ. Дасан зохицлын анагаах ухаан нь зөвхөн орчин үеийн нөхцөл дэх амьдралын чанарыг дээшлүүлэхэд бус мөн урт наслалтын асуудалд чиглэгдсэн байдаг. Олон жилийн турш хүний эрүүл мэндэд нөлөөлөх дасан зохицуулагчийн нөлөөг судлаж байгаа тэргүүлэгч эрдэмтдийн нэг бол Корпорацийг анх үүссэн цагаас хамтран ажиллаж буй анагаах ухааны доктор Сергей Николаевич Удинцев юм. Энэ эрдэмтний боловсруулсан ургамлын дасан зохицуулагчид суурилсан бүтээгдэхүүний жор болон үйлдвэрлэлийн технологи нь маш өвөрмөц бөгөөд ОХУ ын 1997.07.08-ны өдрийн 2125815 тоот патентаар хамгаалагдаж, төрийн олон шагнал хүртсэн байдаг.

Бие махбодийн дасан зохицох чадвар нь хүний эрүүл мэндийн үндэс суурь болсон түүний үндсэн чанаруудын нэг юм. Үндэс суурь ямар байхаас түүн дээр баригдах барилга болох бидний эрүүл мэндийн бат бөх байдал, гоо үзэсгэлэн шалтгаална. Чухам тийм л учраас «Siberian Wellness» Корпораци нь анагаах ухааны суурь чиглэл болох дасан зохицлын ухаанд асар их анхаарал хандуулдаг билээ.