+7 (383) 328 10 60 Корпорацийн утасны дугаар

Эндоэкологи бол организмын дотоод орчныг ариун байлгах тухай судалдаг шинжлэх ухаан



Эндоэкологи бол организмын дотоод орчныг ариун байлгах арга, хэрэгслийг онолын талаас нь судлахын зэрэгцээ организмыг хэрхэн цэвэрлэх тухай практик арга зүйг боловсруулах замаар бүх эд, эрхтний хэвийн үйл ажиллагааг хангах зорилготой шинжлэх ухаан юм. Эндоэкологи нь онолын анагаах ухааны шинэ салбар бөгөөд тэрээр өвчнийг эмчлэхэд бус, харин өвчнөөс урьдчилан сэргийлэхэд чиглэгдсэн, орчин цагийн нөхцөлд амьдарч буй хүмүүст нэн чухал хэрэгцээтэй салбар боллоо.


 

Хүн бол байгалийн салшгүй хэсэг тул бидний бие организмыг бүтээж буй эд эс болгон хүрээлэн буй орчны өчүүхэн төдий өөрчлөлтийг алдалгүй мэдэрч байдаг. Ертөнцийн бүх амьд амьтан, түүний дотор хүмүүс бидний бүх эд эсүүд дотор явагддаг биохимийн урвал нь сая сая жилийн асар урт түүхтэй. Олон сая жилээр тоологдох ийм урт хугацааны туршид амьд ертөнцийн хувьсал хөгжил нь экологийн маш цэвэр орчинд буюу анх байгаль дэлхий үүсэн яг тэр л орчинд явагдаж өнгөрчээ. Гэтэл 20-р зууны техникийн үсрэнгүй хөгжлийн нөлөөгөөр манай гаригийн дүр төрх танигдахгүй болтлоо өөрчлөгдөв. Сүүлийн хэдхэд арван жилд хүмүүс бид өөрсдөө ч анзаарч амжилгүй нэг л мэдэхнээ харь гаригийн оршин суугчид болоод хувирчихвуу гэлтэй. Харамсалтай нь бидний ихэнх нь онгон зэрлэг байгалиас улам алслагдан тасарч, ус, агаар, хоол ундаар дамжин бидний организмд тасралтгүй ордог олон төрлийн химийн бодис, элдэв зүйлийн хороор өөрсдийгөө хүрээлүүлэн ажиг ч үгүй амьдарсаар байна... Хорт бодисын тухай ийм нэгэн тодорхойлолт байдаг аж: «Организмд гаднаас орсон буюу өөрт нь бий болсон болохгүй үед, болохгүй хэмжээгээр, болохгүй газраа бий болсон ямар ч бодисыг хор гэнэ».



Тиймээс орчин цагийн нөхцөлд организмын дотоод орчин бохирдох нь зайлшгүй үзэгдэл болсон аж. Энэ нь юугаараа аюултай вэ? Нэгдүгээрт, организмд хуримтлагдсан бохирдлыг зайлуулахад хүнээс асар их энерги зарцуулагддаг. Гэтэл тэрхүү энергийг организмд ашигтай өөр зүйлд зарцуулсан бол ямар байх вэ. Хоёрдугаарт, олон тооны химийн бодисууд хүний дархлааны системийг сулруулж, харшлын өвчнүүд, дархлааны хомсдол, төрөл бүрийн хорт хавдрыг үүсгэдэг. Эсийг олон жилийн турш «хордуулах» нь ихэнх архаг өвчний үндэс суурийг тавьж, эрт хөгшрөх шалтгаан болдог. Эндоэкологи бол организмын дотоод орчныг ариун байлгах арга, хэрэгслийг онолын талаас нь судлахын зэрэгцээ организмыг хэрхэн цэвэрлэх тухай практик арга зүйг боловсруулах замаар бүх эд, эрхтний хэвийн үйл ажиллагааг хангах зорилготой шинжлэх ухаан юм. Эндоэкологи нь онолын анагаах ухааны шинэ салбар бөгөөд тэрээр өвчнийг эмчлэхэд бус, харин өвчнөөс урьдчилан сэргийлэхэд чиглэгдсэн, орчин цагийн нөхцөлд амьдарч буй хүмүүст нэн чухал хэрэгцээтэй салбар билээ.

Илья Мечников
Лина Штерн
Влаиль Казначеев


Оросын нэрт эрдэмтэн Илья Мечников хөгшрөлтийн онолыг тодорхойлохдоо, энэ бол эд эсийг хүрээлэн оршдог эдийн «бохирдол» бөгөөд хүн нас ахих тусам эсийн гаднахь орчноос хэрэггүй бодисыг зайлуулах урсгал нь тийшээ орох хорт хорт бодисын урсгалтай харьцуулахад улам удааширч эхэлдэг гэжээ. Эрдэмтэн Лина Штерн нэг эст эдийн хорт бодисыг саатуулагч шинж чанарыг нээсэн бөгөөд хожим академич Влаиль Казначеев энэ онолыг улам гүнзгийрүүлж, эсийн “гаалийн” онолыг дэвшүүлсэн юм. Эдгээр нээлтүүд хийгээд онолын бусад ахдагч санаанууд нь эндоэкологийн үндсийг тавихад нөлөөлсөн.



«Siberian Wellness» Корпорацийн Эрдэм шинжилгээ – Шинэ бүтээлийн Төвийн » (анагаах ухааны доктор, профессор, Оросын экологийн Академийн академич Юрий Петрович Гичевээр удирдуулсан) эрдэмтэд нь дотоод орчны ариун чанарыг хадгалах (эндоэкологи) шинжлэх ухааны шинэ онолыг өөрсдийн хийж буй бүтээгдэхүүнээрээ дамжуулан хүмүүсийн хүртээл болгож байна. Эндоэкологийн заслын бүтээгдэхүүн ба түүний тусламжтайгаар эндоэкологийн засал хийх аргыг («Истоки чистоты» бүтээгдэхүүнд бүрэн хэрэгжүүлсэн) Патент РФ (№ 2297843, 2004. 10. 19) патентаар баталгаажуулсан.

Хүний бие организмын дотоод орчин ариун байх нь эрүүл орших үндсийн үндэс, ихэнх өвчнөөс урьдчилан сэргийлэх үндсэн нөхцөл болдог. Чухам тиймээс л эндоэкологийн шинжлэх ухаан нь эрүүл мэндийг системтэйгээр хамгаалахад хамгийн тэргүүлэх ач холбогдолтой.