+7 (383) 328 10 60 Корпорацийн утасны дугаар

 

Та биднийг нэгтгэсэн энэ ертөнц нь Амжилт, Эрүүл мэнд, Хөгжил гэсэн гурван зүйл дээр оршин тогтдог.

Зөвхөн энэ гурав л та бидний амьдралыг дүүргэж, олон өнгөөр гэрэлтүүлдэг. Бүсгүйчүүдийн гоо сайхныг амилуулж, эрчүүдийн өөрөөрөө бахархах шалтгааныг бүтээдэг.



Та бидний ажиллаж буй энэ ертөнцийн хаалгаар хүн бүр өөр өөрийн зорилго өвөртлөн орж ирдэг. Үр хүүхдээ эрүүл чийрэг өсгөхийн тулд байгалийн гаралтай бүтээгдэхүүн хайж яваа нэг хэсэг байхад, өвчнөөс урьдчилан сэргийлэх мэргэжлийн сонирхолдоо хөтлөгдөн ирдэг өөр хэсэг байдаг. Бас цалин нь хүрэлцэхгүй болсноос нэмэлт орлого олох боломж хайсан нэг хэсэг байхад, энэ бизнесийн ирээдүй, өндөр орлоготой болох боломжийг олж харсан өөр нэг хэсэг байдаг.

Та ямар ч шалтгаанаар ирсэн бай бид таныг баяртайгаар угтан авна. Олон жилийн өмнө бид энэ бизнесийг тэгээс эхэлсэн. Тэр үед хүмүүс эх орондоо, улс орон, хамт олныг нуруундаа үүрсэн удирдагчиддаа, мөн өөртөө итгэх итгэлээ бүрмөсөн алдсан байсан бол бид оросын шинжлэх ухааны хүч чадалд итгэсэн хэвээр байсан төдийгүй түүний цаана ирээдүй бий гэдгийг мэдэж байсан. 


Бид та бүхнийг бидэнтэй нэгдэж, “Siberian Wellness”-г бүрдүүлэгч нэг хэсэг болсонд баяртай байна! Яагаад гэвэл, барааг хэрэглэгчид шууд хүргэдэг энэ бизнес бол хамгийн ирээдүйтэй бизнес.


 

Бид тэр үед маш зөв сонголт хийснийг цаг хугацаа харуулсан. Түүгээр ч зогсохгүй Анагаах ухааны Академийн Сибирийн хэсгийн тэргүүлэгч хүрээлэлэнгүүдтэй хамтран, манай Эрдэм шинжилгээ - Шинэ бүтээлийн Төвд хийсэн бүтээгдэхүүнүүд нь өндөр боловсролтой асар олон сэхээтнүүд, сонирхолтой хүмүүсийг нээж илрүүлэн, өөрсдийн багтаа нэгтгэх боломжийг бидэнд олгосон.

Судлаачид, зохион бүтээгчид, үйлдвэрлэгчид; тэдний мэдлэг, амьдралын туршлага нь бидэнд ашиг орлоготой бизнесыг босгоход нөлөөлсөн төдийгүй зөвхөн мөнгө ганцаараа хүнд аз жаргал авчирдаггүй гэдгийг ойлгож авахад тусалсан.

Хүн амьдралдаа ямар ч ер бусын ирээдүйтэй бизнесийг босгосон бай, ямар ч ер бусын их мөнгө олох аргыг өөртөө нээсэн бай түүнд эргүүлээд хүмүүст хүртээх зүйл байхгүй бол тэр хүн бид нар шиг аз жаргалыг хэзээ ч эдлэхгүй. Хүмүүсээ дэлхийн хамгийн тансаг зочид буудлуудад амрааж байхдаа, бүтээгдэхүүнүүдээ хамгийн нэр хүндтэй үзэсгэлэнгүүд дээр шилдэг бүтээгдэхүүнээр шалгарч байхад, бизнесийн алхамыг нь Зөвлөхөөс эхлүүлж, аажмаар хөлийг нь олуулж хүчирхэг болгосон хүмүүсийнхээ талархлын нулимсаар дүүрсэн нүдийг харж байхдаа, тэднээс мянга мянган талархлын үгс сонсож байхдаа бид хязгааргүй аз жаргалтай байдаг. 

Бүтээгдэхүүнийг шууд борлуулах нь хамгийн ирээдүйтэй бизнес. Энэ бол таны ирээдүй. Таныг бидэнтэй нэгдэж, «Siberian Wellness»-гийн нэг хэсэг болсонд бид баяртай байна!


Татьяна Гороховская

«Siberian Wellness» Корпорацийн Ерөнхийлөгч

 

Юрий Гичев

Эрдэм шинжилгээ – Шинэ бүтээлийн Төвийн Захирал