+7 (383) 328 10 60 Корпорацийн утасны дугаар
Гол хуудасМэдээ9-р сар 2018 → Siberian Wellness-т тавтай морилно уу!
9-р сарын 26

Siberian Wellness-т тавтай морилно уу!


Манай Компанийн түүхэнд маш олон тэмдэглэлт өдрүүд байлаа - жил болгон «Сибирское здоровье»-ийн хөгжилд өөрийн ул мөрөө үлдээжээ. Хорин жилийн дараа бид түүхийн хуудсаа эргүүлж, бизнесийн ирээдүйгээ бичицгээж байна.

9-р сарын 16 - бидний гарааны шинэ цэг. Энэ өдөр бид Сибирийн зүрх сэтгэлээс гаралтай гоо сайхан, эрүүл мэндэд зориулсан бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэдэг Компани гэдэг ойлголтоос илүү даван гарцгаалаа. Бидний боломжууд, нэр хүнд ба зорилго өсөн томорсон бөгөөд бидэнтэй хамт бренд дэвжин хөгжих цаг үе иржээ.

Одоо бид
Siberian Wellness



Шинэ нэрнээс илүү, шинэ дүр төрхөөс тод гялалзана. Siberian Wellness – энэ бол амьдралын үзэл баримтлал, ертөнц, түүний бүрэлдэхүүн хэсгүүдийг харах шинэ өнцөг: амралт, орлого, хувь хүний хөгжил. Бид хэн гэдгээ харуулж, бусдад хэн болж чадахад нь туслах цаг ирлээ.

Siberian Wellness – «Сибирское здоровье» Корпорацийн шинэ нэр, харин Цасан Од (Snow Star) – асар том олон улсын брендийн албан ёсны бэлэг тэмдэг.

Татьяна Гороховская, Siberian Wellness-ийн Ерөнхийлөгч:
– Сүүлийн арван жилд Сибирское здоровье» 100 хувиар биш, бүүр – 1000%-иар өөрчлөгдсөн. Жил болгон бид шинэ бүтээгдэхүүнүүдийг нэмсээр, шинэ улс орнуудыг нээж, шинэ чиглэлээр өөрчлөгдөснөөр шинэ оргилд гарсаар ирлээ. Хуучин дүр төрхөө таягдан хаяж, бизнесийн төлөө, дэлхий ертөнцийн төлөө, манай Хэрэглэгчид болон Зөвлөхүүдэд зориулж шинэчлэгдэх цаг иржээ.

Юрий Гичев, Siberian Wellness Эрдэм шинжилгээ, шиэнчлэлийн төвийн Удирдагч:
– Хэрэв «Сибирское здоровье»-ийн түүхийн ихэнхи хэсэгт бид эрүүл мэндийг бэхжүүлэх, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх салбарыг хөгжүүлж байсан бол одоо бид үүн дээрээ шинэ чиглэлүүдийг идэвхитэй нэмж байна. Wellness – зүгээр нэг бие бялдрын эрүүл мэнд биш юм, түүнээс гадна энэ бол спорт, гадаад дүр төрх, амьдралын идэвхитэй хэв маяг, энерги, амжилт билээ…

Наталья Еромчик, Siberian Wellness-ийн маркетингийн албаны захирал:
– Манай шинэ бэлэг тэмдэг - Цасан Од, нэгэн зэрэг цасан ширхэг ба од. Нэг талаас тэрээр Сибирь шиг хатуу ширүүн. Харин нөгөө талаас сибирьчүүд шиг сэтгэл татам. Компанийн шинэ хэв загвар нь олон улсын зах зээлд байр сууриа бэхжүүлэхэд туслаад зогсохгүй, мөн маркетингийн харилцаа холбоог илүү үр дүнд хүргэх болно, шинэ хэлбэрээр дэлхий дахинд хүчирхэг Сибирийг толилуулж чадна.



Өөрсдөө өөрчлөгдөж,
дэлхий ертөнцийг өөрчилнө!