+7 (383) 328 10 60 Корпорацийн утасны дугаар

«Siberian Wellness» Корпорацийн
Эрдэм шинжилгээ - Шинэ бүтээлийн Төв

Эрдэм шинжилгээ - Шинэ бүтээлийн Төв бол биологийн чиглэлээр эрдэм шинжилгээний судалгаа явуулдаг, биологийн идэвхит бүтээгдэхүүнийг шинээр зохиох, тэдгээрийг хэрэглэх программыг боловсруулах үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага юм.

Компани нь зах зээлд өрсөлдөх чадвартай шинэ бүтээгдэхүүн нээж олох чиглэлд эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдтэй үр бүтээлтэй хамтын ажиллагаа явуулдаг.

 

Эрдэм шинжилгээ Шинэ бүтээлийн Төвийн бүтэц

 

Эрдэм шинжилгээний Хэлтэс нь бусад эрдэм шинжилгээний тэргүүлэгч байгууллагуудтай судалгааны хамтын ажиллагаа тогтоох, ирээдүйд үр ашгаа өгөх нээлт, шинэ бүтээлүүд болон технологийг хайж илрүүлэх, түүнчлэн Компанийн бүтээгдэхүүний үйлчилгээний үр дүнг турших үйл ажиллагаа эрхэлдэг. Хожим «Siberian Wellness» Корпорацийн үйлдвэрлэж эхлэх шинэ бүтээгдэхүүнүүдийн өвөрмөц жор найрлагыг бүтээх нь тус Хэлтсийн үйл ажиллагааны үндсэн чиглэл юм.

Компанийн Шинжлэх ухаан-боловсролын Хэлтэст мэргэжлийн сэтгүүлчид, уран илтгэгчид ажилладаг бөгөөд тэд Компанийн бүтээгдэхүүний тухай сургалт арга зүйн гарын авлагууд, видео танилцуулгууд зохиохын зэрэгцээ тус орны олон хотуудад бүтээгдэхүүний тухай сургалт, семинар зохион явуулдаг.


Үйлдвэрийн бааз нь Оросын эрдэмтэд болон өөрийн Эрдэм шинжилгээ - Шинэ бүтээлийн Төвийн мэргэжилтнүүдийн шилдэг бүтээлүүдийг бүтээгдэхүүн болгож хувиргах үйл ажил эрхлэх ба эдгээрээс жил бүл «Siberian Wellness» Корпорацийн 10 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн төрдөг. Хоногт 120 мянган ширхэг бүтээгдэхүүн гаргах чадалтай орчин үеийн машинаар үйлдвэрийн дамжлагуудыг тоноглосон нь үйлдвэрлэлийн процессыг улам өндөр үр өгөөжтэй болгосон.


 

Эрдэм шинжилгээ Шинэ бүтээлийн Төвийн үзэл баримтлал

«Siberian Wellness» Корпорацийн Эрдэм шинжилгээ Шинэ бүтээлийн Төв нь эх орны шинжлэх ухааны салбарыг дэмжих, оросын эрдэмтдийн ирээдүйтэй нээлтүүдийг амьдралд хэрэгжүүлэх эх оронч бодлого баримталдаг. Оросын шинжлэх ухааны ололтуудыг дэлхий даяараа үнэлж ирсэн боловч эдийн засгийн бэрхшээлийн улмаас эх орны эрдэмтдийн бүтээлүүд нь тэр бүр оросын хэрэглэгчдийн хүртээл болж чаддаггүй. Гэтэл тэдгээрийн ихэнх хэсэг нь шинжлэх ухааны жинхэнэ нээлтууд байдаг.

«Siberian Wellness» Корпорацийн Эрдэм шинжилгээ-шинэчлэлийн төв нь өвөрмөц биологийн идэвхит бодисуудыг боловсруулан үйлдвэрлэж, тэдгээр ирээдүй бүхий бүтээлүүдийг практикт нэвтрүүлэхэд тусладаг эх орны шинжлэх ухаан үйлдвэрлэлийн тэргүүлэгч байгууллагуудтай нягт холбоотой ажилладаг билээ.

Тэгэхдээ «Siberian Wellness» Корпорацийн Эрдэм шинжилгээ-шинэчлэлийн төв нь өөрийн гэсэн эрдэм шинжилгээний хэлтэс, шинжилгээний лабораториуд болон хамгийн орчин үеийн үйлдвэрлэлийн бааз бүхий бүрэн бие даасан шинжлэх ухаан үйлдвэрлэлийн байгууллага гэдгийг онцлох нь чухал. Энэ нь оросын эрдэмтдийн санааг амьдралд хэрэгжүүлээд зогсохгүй, мөн тэдгээрийн үндсэн дээр өөрийн гэсэн хэрэглэгчтэй, өрсөлдөх чадвар бүхий биологийн идэвхит бэлдмэлийг бий болгоход туслана.

Үүнээс гадна Эрдэм шинжилгээ-шинэчлэлийн төвийн бүтээгдэхүүнүүд нь бас нэгэн маш чухал онцлогтой билээ. Тэд бүгдээрээ төвийн мэргэжилтнүүдийн боловсруулсан хүн амыг эрүүлжүүлэх цогц хөтөлбөрийн хүрээнд бүтээгддэг бөгөөд манай улсын эрдэм шинжилгээний тэргүүлэгч байгууллагуудын шалгалтаар ордог болно.

Эрдэм шинжилгээ Шинэ бүтээлийн Төвийн үйл ажиллагааны үндсэн чиглэлүүд

  • Эх орны эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдэд зохион бүтээгдсэн ирээдүйтэй технологи болон биологийн идэвхит шинэ бодисуудыг хайж илрүүлэх.
  • Биологийн идэвхит бүтээгдэхүүний шинэ жор найрлагыг боловсруулах.
  • Биологийн идэвхит бүтээгдэхүүний үйлчилгээний үр дүнг өргөн далайцтай турших.
  • Биологийн идэвхит бүтээгдэхүүнийг хэрэглэх программыг зохиох.
  • Мэдээллийн чиглэлд: хэвлэмэл болон видео материалууд, программ хангамж зохиох, биологийн идэвхит бүтээгдэхүүнийг цогц хэлбэрээр хэрэглэх хийгээд эрүүл мэндийг хамгаалах асуудлаар семинар явуулах.