+7 (383) 328 10 60 Корпорацийн утасны дугаар

Хронобиологи - био хэмнэл ба эрүүл мэнд



Хронобиологи бол биологийн хэмнэлийн бий болох нөхцөл, мөн чанар, зүй тогтол, учир холбогдол болон хүний эрүүл мэнд, био хэмнэл хоорондын харилцан холбоог судладаг ухаан юм.


Био хэмнэл бол амьдралын үндэс. Тэрээр бие махбодийн дасан зохицох чадварын үндэс бөгөөд амьд ба амьд бус байгалийн нэгдлийг хангаж, хорвоо ертөнцийн, бид бүгдийн амьдралын хэмнэлийг тодорхойлно. Ургамлаас эхлээд сүүн тэжээлтнүүд хүртэлх дэлхийн бүх амьд амьтад гадаад орчны хэмнэлийн (дэлхийн цахилгаан соронзон талбайн хэлбэлзэл зэрэг) өөрчлөлтөөс шалтгаалах биологийн хэмнэлд захирагддаг билээ.

Гиппократ
Авицена

Био хэмнэлийн мэдлэгийн үндэс маш эрт үеэс улбаатай байдаг. Амралт, ажлын зөв үелэл дээр үндэслэгдсэн эрүүл аж төрөх ёсонд ихээхэн ач холбогдлыг өгсөн Гиппократ, Авицена нарын судрууд өнөө үеийг хүртэл уламжлагдан ирсэн байдаг. Орчин үеийн биологийн хэмнэл судлалын салбарын үндсийг тавигч нь профессор Франц Халберг юм. Био хэмнэл судлалд мөн оросын эрдэмтэд болох И.М.Сеченов, В.И.Вернадский, И.П.Павлов нар ихээхэн хувь нэмэр оруулсан байдаг. И.П.Павлов “хүний амьдралд хэмнэлээс илүү чухал зүйл үгүй” гэж үздэг байжээ.

Иван Михайлович
Сеченов
Владимир Иванович
Вернадский
Иван Петрович
Павлов

Хоногийн мөчлөгөөс шалтгаалан хүний физиологийн байдал, оюун ухааны чадавхи, тэр ч бүү хэл ааш зан өөрчлөгдөж байдаг. Өдрийн туршид бидний бие махбодь ихэвчлэн өдрийн идэвхитэй амьдралын эрч хүчийг авахын тулд тэжээлийн бодис боловсруулж байдаг. Харин шөнийн цагаар эсрэгээрээ тэжээлийн бодис хуримтлагдаж, эд эс нөхөн сэргээгдэж байдаг ажээ. Ийм өөрчлөлтүүд зөвхөн хүний бие махбодид бус мөн орчин тойронд ч ажиглагддаг. Гэвч орчин үеийн нийгэмд биологийн хэмнэл нь хоногийн бодит мөчлөгтэй тохирох нь бараг үгүй (яагаад гэвэл бидний амьдралын үйл ажиллагаа барагтай бол хоногийн гэрэлт өдөртэй хэзээ ч тохирдоггүй). Тэгснээр эд эрхтэн, тогтолцооны ажил алдагдахад хүрнэ. Ийм л байдлаар иргэншил нь бидний байгалийн био хэмнэлийг гарцаагүй эвддэг байна.

Хронобиологи нь хүний био хэмнэл болон эрүүл мэндийн харилцан холбоог судлахаас гадна зөрчигдсөн био хэмнэлийг нөхөн сэргээж, зохицолдуулах арга хэрэгслийг боловсруулдаг шинжлэх ухааны шинэ салбар юм. Сүүлийн үед энэхүү салбар нь олон өвчний идэвхижлийн хамгийн анхдагч шалтгаануудад нөлөөлөх боломжийг олгодог учраас урьдчилан сэргийлэх анагаах ухааны хамгийн ирээдүйтэй салбаруудын нэгэнд тооцогдох болжээ.

«Siberian Wellness» Корпораци нь орчин үеийн хронобиологийн зарчмуудыг практикт хэрэгжүүлж эхэлсэн анхдагчдын нэг бөгөөд энэ салбар дахь эх орны тэргүүлэгч мэргэжилтнүүдтэй хамтран “Амьд эс”, “Эрүүл мэндийн хэмнэл” цувралуудад нэвтрүүлж, 2004.11.23-ны өдрийн 2317822 тоот патентаар хамгаалагдсан, хронобиологийн зохицуулалтын хэрэгслийн анхны тусгай шугамыг боловсруулсан билээ.

Хүний бие махбодийн байгалийн био хэмнэлийг нөхөн сэргээх замаар амьдралын үйл ажиллагааг төгөлдөржүүлэх нь эрүүл мэндийн бас нэгэн үндсэн бүрэлдэхүүн бөгөөд бидний урт наслалтын үндэс суурь мөн билээ.