Эндоэкологи бол организмын дотоод орчны ариун чанар юм
Эндоэкологи бол организмын дотоод орчныг ариун байлгах арга, хэрэгслийг онолын талаас нь судлахын зэрэгцээ организмыг хэрхэн цэвэрлэх тухай практик арга зүйг боловсруулах замаар бүх эд, эрхтний хэвийн үйл ажиллагааг хангах зорилготой шинжлэх ухаан юм. Эндоэкологи нь онолын анагаах ухааны нэг салбар бөгөөд тэрээр өвчнийг эмчлэхэд бус, харин өвчнөөс урьдчилан сэргийлэхэд чиглэгдсэн, орчин цагийн амьдралын нөхцөлд нэн шаардлагатай болж буй салбар ажээ.Дасан зохицохуйн онол бол эртний түүхтэй анагаах ухаан
Хүн хувьслын урт удаан хугацааны турш мөхөж усталгүй үлдэхийн тулд бие организмынхоо дотоод нөөцийг ашиглаад зогссонгүй, байгалийн гаралтай төрөл бүрийн адаптоген бодисыг хэрэглэж иржээ. Тийм бодисууд нь организмыг бүхэлд нь тэтгэж, биеийн эсэргүүцлийг эрчимтэй нэмэгдүүлэх үйлчилгээ үзүүлнэ. Адатогеныг Сибирь, Алтайн уулсаар нутагладаг ард түмэн, мөн Хятад, Түвд, Баруун-өмнөд Азийн ардын эмнэлэгт өргөн хэрэглэдэг байсан ба тэдгээрийн тухай эртний түвд, энэтхэгийн эмнэлгийн судар бичигт олонтоо тэмдэглэж үлдээсэн байдаг. Эртний оточ, эмч нарын тэрхүү онол нь орчин үеийн шинжлэх ухаанд ул мөрөө үлдээснээр хүний организмын гадаад орчиндоо дасан зохицох чадварыг судалдаг анагаах ухааны чиглэл бий болсон юм. Дасан зохицохуйн анагаах ухаан нь хүний ийм чадварыг дээшлүүлэх арга замыг боловсруулдаг.Хронобиологи буюу эрүүл мэндийг амин хэмнэлээр зохицуулах
Хронобиологи гэдэг нь организмын амин хэмнэлийн ээлжлэн солигдох нөхцөл, цаг хугацаа, харилцан шүтэлцээ, ач холбогдол, мөн амин хэмнэл хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг болохыг судалдаг шинжлэх ухаан юм.