+7 (383) 328 10 60 Корпорацийн утасны дугаар

Туршилт-үйлдвэрийн лаборатори бол үйлдвэрлэлийн үндсэн тулгуур

Хэрэв «Siberian Wellness» Корпораци нь орчин үеийн технологи, тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон өөрийн үйлдвэргүй байсан бол Эрдэм шинжилгээ-Шинэ бүтээлийн Төвийн зохион бүтээсэн шинэ бүтээгдэхүүнүүдийг цаг алдалгүй үйлдвэрлэх, түүнчлэн Оросын эрдэмтдийн шилдэг нээлтүүдийг зах зээлд өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн болгон хувиргах боломжгүй байсан юм.

 

Корпорацийн бүтээгдэхүүний туршилт болон үйлдвэрлэл явуулдаг нэгдсэн төвийг байгуулах шийдвэр 1999 онд гарч, 2000 оны дундаас эхлэн «Туршилт-үйлдвэрийн лаборатори» нь анхныхаа бүтээгдэхүүнийг гаргаж эхэлсэн юм. Эндээс «Siberian Wellness» Корпорацийн хөгжилд шинэ үе эхэлсэн гэхэд болно. Өөрийн үйлдвэр нь Компанид шинжлэх ухаан-технологийн салбараар зогсохгүй зах зээлийн салбарт бат зогсох үнэлж баршгүй хөшүүрэг болсон.