+7 (383) 328 10 60 Корпорацийн утасны дугаар

Тэртээ 1996 онд «Сибирское здоровье» Корпорацийн эхлэл тавигдсан. Тэр үед хориодхон настай хоёр залуу Оросын шинжлэх ухааны нээлтүүдийн хэтийн ирээдүйг урьдчилан харж, түүнийг зах зээлд нэвтрүүлэх зорилгоор хүнийг эрүүл байлгах бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Компани байгуулснаар энэ түүх эхэлсэн юм.

Зах зээлд гадаадын бүтээгдэхүүнүүд ноёлж байсан тэр үед оросын эрдэмтдийн нээлтүүдийг бүтээгдэхүүн болгон хувиргах санаа бол жинхэнэ хувьсгал байсан юм. Тавхан жилийн дотор Компанийн бүтээгдэхүүний нэр төрөл хэд дахин нэмэгдэж, анх гуравхан бүтээгдэхүүн хийдэг байсан бол удалгүй бүтээгдэхүүний нэр төрөл хэдэн зуугаар тоологдох болсон төдийгүй олон бүтээгдэхүүн Оросын зах зээл дээр манлайлж эхэлсэн. 

«Siberian Wellness» Корпорацийн бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ огцом өссөнөөр Компанитай түншилдэг байсан Шинжлэх ухаан-Үйлдвэрлэлийн нэгдлүүд ачааллаа даахаа больж, бид өөрсдөө бүтээгдэхүүнээ хийдэг үйлдвэртэй болох шаардлага урган гарав. Ингээд 1999 онд «Siberian Wellness» Корпорацийн анхны үйлдвэрлэлийн комплекс ашиглалтанд орлоо.

1999 онд «Siberian Wellness» Корпорацийн анхны үйлдвэр ашиглалтанд оров

Түүний дараахан 2001 онд  «Siberian Wellness» Корпорацийн эрдэм шинжилгээ-оновчтой санааг хэрэгжүүлэх төвийг байгууллаа. Энд Корпорацийн эрдэм шинжилгээний бүх хамтрагч түншүүд нэгдэн ажиллах болсноор эрдмийн ажлаа солилцох, шинэ бүтээгдэхүүний жор найрлагыг зохиох ажил сайжирч, 2007 онд анхныхаа патентыг авсан.

2001 онд өөрийн Эрдэм шинжилгээ-оновчтой санааг хэрэгжүүлэх Төвийг байгуулж, 2007 онд анхны патентуудаа авав

«Siberian Wellness» Корпорацийн бүтээгдэхүүнүүдийг эмийн зэрлэг ургамлаар хийдэг болохыг патентаар баталгаажуулсан нь Компаниас олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн нийлүүлэх үүд хаалгыг нээв. Ингээд 2004 оноос эхлэн Компанийн брэнд бүтээгдэхүүнүүдийг олон улсын зах зээлд эрчимтэй санал болгох ажил эхэлсэн.

Өнөөдөр «Siberian Wellness» Корпорацийн үйл ажиллагаа Оросын 51 хотод амжилттай өргөжиж, 59 Төлөөлөгчийн Газрыг ажиллуулж байна.

Компани нь дэлхийн 20 гаруй улс орнуудад Төлөөлөгчийн газартай ба 60 гаруй улс орнуудад бүтээгдэхүүнээ нийлүүлдэг!

Орос, Казахстан, Украин, Беларусь, Молдов, Азербайжан, Тажикистан, Кыргызстан, Узбекистан, Монгол, Вьетнам, Турк, Серби, Герман, Испани, Чех, Словаки, Польш, АНУ, Мексик.



Үүнтэй зэрэгцээд «Siberian Wellness» Корпорацийн шинэ газар орны зах зээлийг эзлэх экспанси жилээс жилд улам давшингуй хөгжиж байна. Тасралтгүй өсч буй эрэлт хэрэгцээг хангахын тулд «Siberian Wellness» Корпораци нь 2007 онд орчин үеийн цоо шинэ үйлдвэрлэлийн комплексыг байгуулж, мөн удалгүй 3 жилийн дараа 2010 онд үйлдвэрээ нэлэнхүйд нь өргөжүүлэн, орчин үеийн технологи, тоног төхөөрөмжөөр баяжуулсан. Компани нь жил бүр 25 бүтээгдэхүүнийг шинээр зохиож, шинжлэх ухааны шинэ нээлт, оновчтой санаануудыг цаг алдалгүй ашиглан, бүтээгдэхүүний жор найрлагуудыг улам сайжруулж байна.

2016 онд Компани оросын болон олон улсын GMP ба ISO 9001 (2008) орчин үеийн стандартуудад нийцэх шинэ үйлдвэрийг нээсэн.


Гэхдээ «Siberian Wellness» Корпорацийн 20 жилийн түүхийн хамгийн чухал хэсэг нь Гишүүдийн маань Амжилтын Түүх билээ.

Энэ бол нөр их хөдөлмөрийнхөө ачаар Амжилтанд хүрсэн мянга мянган жирийн хүмүүсийн түүх байсан юм. Тэдний нас, хүйс, боловсролынхоо түвшингээс үл шалтгаалан сар бүр тогтмол орлоготой болсон түүх, хэзээ ч биелшгүй мөрөөдлөө биелүүлсэн түүх, хэн нэгний нь хувьд амьдралдаа анх удаа хорвоогийн хамгийн үзэсгэлэнтэй газар орноор аялсан түүх байлаа!