+7 (383) 328 10 60 Корпорацийн утасны дугаар

Хүмүүсийг эрүүлжүүлэх нь бидний үйл ажиллагааны үндсэн баримтлал

«Siberian Wellness» Корпораци нь 1996 онд Новосибирск хотноо байгуулагдсан. Тэр цагаас эхлэн бид биологийн идэвхит хүнсний нэмэлт болон гоо сайхны зориулалттай асар олон нэр төрлийн бүтээгдэхүүнийг зохион бүтээж, үйлдвэрлэсээр өнөөдөртэй золголоо. Манай бүтээгдэхүүнүүдийн анагаагч увидсыг Байгал нуур, Алтайн уулсын эмийн ургамлууд дээр хийгдсэн олон жилийн судалгааны ажлууд бий болгосон.

Хүнийг эрүүлжүүлж, гоо сайхан байлгах аливаа бүтээгдэхүүн нь ямар ч үед хүмүүст ойрхон байх ёстой. Тиймээс бид бүтээгдэхүүнийг хэрэглэгчийн гарт хүргэдэг шууд борлуулалтын шилдэг аргыг нэвтрүүлсэн.

Компаниа байгуулж байхдаа бид сүлжээний бизнест аль хэдийн хөлөө олсон туршлагатай лидерүүд болж чадсан байлаа. Тиймээс бид энэ бизнесийн удирдагч нь болохоосоо илүүтэйгээр харин ч өөрсдөө хамгийн эхэнд нь элсэж Гишүүн болж ажилламаар санагдам тийм дур булаам найдвартай, бас ирээдүйтэй бизнесийн системийг босгохоор шийдсэн юм.

БИДНИЙ БАРИМТАЛДАГ ЗАРЧИМ:

Хамгийн хялбар бүтэцтэй, шударга маркетингийг хэрэгжүүлэх, түүнчлэн «Siberian Wellness» Корпорацийн голомтыг бадраасан гадаад орнуудын эдийн засгийн хууль дүрмийг хүндэтгэн ажиллах.
Таныг «Siberian Wellness» Корпорацид нэгдэн ажилласан анхны алхмаас эхлэн амжилтууд ар араасаа цувран ирэх боломжтой. Хэн үр дүнтэй ажиллаж чадна тэр хүн алдар хүндэтгэл, шагнал дэмжлэг хүртэх нь дамжиггүй.
Зөвлөх болсон хүн хаана ч амьдардаг бай тасралтгүй орлого олох боломжийг хангахад Корпорацийн бүх үйл ажиллагаа чиглэгддэг. Мөнгөн орлогоос гадна Зөвлөхийн өөрийгөө хүндэтгэх, өөрийнхөө зиндааг олж авах хүчтэй хүсэл зоригийг унтраахгүй байлгахад бас чиглэгдэнэ.


Бидний энэ зарчим бүрэн хэрэгжих боломжтойг цаг хугацаа баталсан. Өнөөдөр «Siberian Wellness» Корпорацийн бүтээгдэхүүнийг дэлхийн олон оронд сайн мэддэг болжээ. 20 жилийн турш манай Гишүүд олон улс оронд амжилттай ажиллаж байна. Энэ бизнес Орос, Украин, Казахстан, Беларусь, Молдовт, Тажикстан, Кыргызстанд, Азербайжан амжилттай хөгжиж байна. Корпорацийн Төлөөлөгчийн газрууд Герман, Польш, Болгарт, Чехийн, Испани, Серби, Турк, АНУ, Мексик, Вьетнам, Монголд нээгдсэн. Бүтээгдэхүүнийг дэлхийн 46 гаруй улс орнуудад онлайн хүргэлтээр худалдан авах боломжтой.

«Siberian Wellness» Корпораци нь Та бүхэнд эрүүлжүүлж, гоо сайхан болгоод зогсохгүй элбэг хангалуун амьдралыг бий болгогч бүтээгдэхүүнүүдийг санал болгож байна. Таны хийморь сэргэж, өөрийн гэсэн бизнесээ эрхэлснээр санхүүгийн эрх чөлөөг бүрэн эдэлнэ. Манай бүтээгдэхүүнүүд, бизнесийн технологи нь хамгийн үр дүнтэй болох нь батлагдаж, мянга мянган хүнд маргааштаа сэтгэлд зовохгүй амьдрах итгэлийг өгсөн.