+7 (383) 328 10 60 Корпорацийн утасны дугаар
Гол хуудасМэдээ6-р сар 2019 → Ташкент хотын олон улсын Business Congress бүх зүйлст тэргүүлсэн!
6-р сарын 18

Ташкент хотын олон улсын Business Congress бүх зүйлст тэргүүлсэн!


Siberian Wellness-ийн хаврын Business Congress-ууд давалгаалж дууслаа! Зочломтгой Узбекистанд өнгөрүүлсэн нарлаг сайхан хоёр өдрийн арга хэмжээ төгсгөлд нь явагджээ: 5-р сарын 25 ба 26-нд Ташкент хотод хаврын хамгийн томоохон сургалтын Арга хэмжээ амжилттай өндөрлөжээ!

Дундад Азийн хамгийн том заал нь АРД ТҮМНИЙ НАЙРАМДЛЫН ОРДОН хэмээх маш утга учиртай нэртэй бөгөөд тэнд зургаан улс орны 2100 Wellness бизнес эрхлэгчид цугларчээ: тэд ОХУ, Узбекистан, Кыргызстан, Монгол, Таджикистан болон Казахстанаас хүрэлцэн ирсэн байна!

Оролцогчдын талаас илүү хувь нь Арга хэмжээнд анх удаа ирцгээжээ! Янз бүрийн улс орноос ирсэн маш олон залуучууд (30 хүртэлхи насны) бизнес дадлаа хөгжүүлж, олон улсын кейсүүдийг сонсож, өөрсдийн үр дүнгээс хуваалцлаа!

Харин үр дүн нь үнэхээр гайхалтай байлаа!

    Ердөө хагас жилийн хугацаанд Узбекистанд:
  • 450 шинэ цол
  • 11 шинэ Хамтрагчид Siberian Wellness Car АВТОтөсөлд оролцжээ
  • 20 Хамтрагчид The Reward Trip Program Аялалын Хөтөлбөрт ялалт байгуулсан байна

Арга хэмжээний бүх оролцогчид болон Siberian Wellness-ийн одуудад зориулан Узбекистаны урлагийн одууд тоглолтоо үзүүлжээ!

Мөн үүгээр дуусахгүй!

Арга хэмжээний өмнөх өдөр бид шинэ байрны нээлтээ хийсэн ба хотын төвд байрлах 1200 кв. м талбай бүхий Компанийн шинэ Үйлчилгээний төвийг нээлээ!

Энэ оффис нь дотроо хэлэлцээрийн өрөөнүүд, йогийн заал, том хэмжээтэй, тухлаг худалдааны бүсийг, тэгээд мэдээж хэрэг манай алдартай коктейлиудыг амталж үзэх бар зэргийг багтаасан билээ!

Ташкент хотын Business Congress нь Siberian Wellness Узбекистанд хүрэлцэн ирсэн ойн баярыг тэмдэглэх жилийн гарааг эхлүүлсэн юм!

NЯг нэг жилийн дараа буюу 2020 оны 5-р сард олон улсын багийнхан хамгийн орчин үеийн HUMO ARENA комплекст уулзацгаана!