+7 (383) 328 10 60 Корпорацийн утасны дугаар

«Сибирское здоровье» Корпорацийн Зөвлөхийн Ёс зүйн дүрэм

Удиртгал
Компанийн сайтан дээр байршуулна. Энэ стандартад хэрэглэгдэж буй ойлголтууд ба тодорхойлолтууд
«Сибирское здоровье» Корпорацийн Зөвлөхийн Ёс зүйн дүрэм

«Сибирское здоровье» Корпорацитай хамтран ажиллах Дүрэм

1. Бүртгэл
2. Эхнэр нөхөр ба төрөл садангуудын үйл ажиллагааг зохицуулах
3. Компанитай хамтарсан үйл ажиллагааны нөхцлүүдийг өөрчлөх ба үйл ажиллагааг зогсоох.
4. Компанид үйл ажиллагаа явуулах эрхийг бусдад дамжуулах
5. Давхар элсүүлэх
6. Нээгдээгүй зах зээл дээрх идэвхижлийг тэглэх бодлого
7. Компанитай хамтран ажиллах нөхцлүүд
8. Бүтээгдэхүүний тухай мэдээлэл, Компанитай хамтран ажиллах боломжийг бусдад олгох
9. Зөвлөхийг шагнах
10. Борлуулалтын багийн бүрэн бүтэн, үйл ажиллагааны тогтвортой байдал
11. Бусад компаниудтай хамтран ажиллах.
12. Нэрийн хуудас
13. Халамжлагчийн зэрэглэлтэй Зөвлөхүүдийн хүлээх нэмэлт үүрэг хариуцлагууд
14. «Ахлах зөвлөх» ба түүнээс дээш зэрэглэлтэй Компанийн Зөвлөхүүдийн эдлэх нэмэлт эрх
15. Нууцлалыг хадгалах нөхцөлүүд
16. Компанийн бүтээгдэхүүнийг борлуулах дүрэм
17. Бүтээгдэхүүний баталгаа. Бүтээгдэхүүнийг буцаах.
18. Компанийн оюуны өмчийг ашиглах
19. Зар сурталчилгаа хийх
20. Компанийн үйлчилгээний Төвүүд дээр биеэ авч явах дүрэм
21. Зөрчилд оногдуулах арга хэмжээ
22. Хамтын ажиллагааны Стандарт ба Компанийн бусад баримт бичгүүдийг өөрчлөх

Удиртгал

    Компанитай хамтран ажиллах Стандарт гэдэг нь «Сибирское здоровье» Корпорацийн бизнесийг явуулах үндсэн ба бусад чухал дүрмүүдийн ерөнхий нэршил юм. Үүнд дараах дүрмүүд хамрагдана:
  • «Сибирское здоровье» Корпорацийн Зөвлөхийн Ёс зүйн дүрэм;
  • «Сибирское здоровье» Корпорацитай хамтран ажиллах дүрэм

Компанийн бүх Зөвлөхүүд нь Компанитай хамтран ажиллах тухай Стандартыг мөрдөх үүрэгтэй. Компани нь бусад дүрэм, стандартуудыг зохиож, үйл ажиллагаандаа мөрдөх эрхтэй ба энэ тухай Компанийн ном, товхимолоор дамжуулан Зөвлөхүүдэд мэдээлнэ. Түүнчлэн тэдгээр мэдээллийг Компанийн сайтан дээр байршуулна.

Энэ стандартад хэрэглэгдэж буй ойлголтууд ба тодорхойлолтууд

  • Оноо гэдэг нь Компанийн бүтээгдэхүүн тус бүрт зориулж тогтоосон, тоон үзүүлэлтийг хэлнэ.
  • Бизнес-центр гэдэг нь бүртгэлтэй Давуу эрхтэй үйлчлүүлэгч болон Зөвлөхүүдэд зориулж Компанийн албан ёсны сайтан дээр байрлуулсан, интернетээр захиалга хийх боломж олгодог тусгай буланг хэлнэ.
  • Сибирское здоровье» Корпораци (хойшид Компани гэнэ) гэдэг нь «Сибирское здоровье» гэсэн барааны тэмдэг бүхий бүтээгдэхүүнүүд, дагалдагч бусад бараануудыг зах зээлд санал болгох, борлуулах үйл ажиллагааг эрхлэн явуулдаг бүлэг компаниудыг хэлнэ.
  • Зөвлөх гэдэг нь Компанитай Бүртгэлийн гэрээ байгуулж, хувийн хэрэгцээндээ зориулж Компаниас бүтээгдэхүүн худалдан авдаг, тэдгээрийг бусдад санал болгодог, түүнчлэн тогтмол ба тогтмол бус хугацаагаар Компанийн бүтээгдэхүүн болон үйл ажиллагааны тухай мэдээлэл хийж, санал тавих үйл ажиллагаа явуулдаг хүнийг хэлнэ. Хэрэв Зөвлөхийн Компанитай хамтран эрхэлж буй үйл ажиллагаа нь тодорхой тогтолцоонд шилжсэн, мөн Зөвлөхийн үйл ажиллагаа нь тогтмол орлого олоход чиглэсэн бол тэрээр өөрийн орны хуулийн дагуу хувийн хэвшлээр бүртгүүлэх үүрэгтэй.
  • З1, З2, З3, З4, З5, Ахлах зөвлөх, Ерөнхий Зөвлөх, Мэргэшсэн Зөвлөх гэдэг нь Зөвлөхийн бизнес-зиндааны зэрэглэлийн нэршлийг хэлнэ.
  • Лидер, Ахлах Лидер, Үндэсний лидер болон түүнээс дээшхи цолтон гэдэг нь их хэмжээний борлуулалт бүхий Зөвлөхийн зэрэглэлийн нэршил, түүнчлэн түүний бизнес-зиндааны зэрэглэлийг хэлнэ.
  • Халамжлагчийн цуваа гэдэг нь нэг нэгнийхээ доор бүртгүүлсэн, шаталсан цувраа байрлалтай бүтцийг хэлнэ.
  • Компанийн зохиол бүтээл гэдэг нь Бүртгэлийн багц, Компанитай хамтран ажиллах Стандарт, Шагналын тогтолцоо, үнийн жагсаалт, бүтээгдэхүүний каталог болон Компаниас гаргадаг албан ёсны бусад хэвлэмэл материалуудыг хэлнэ.
  • Хувийн худалдан авалт гэдэг нь Зөвлөх эсвэл Давуу эрхтэй үйлчлүүлэгчийн хувийн дугаар дээр хийгдсэн худалдан авалтыг хэлнэ.
  • Хувийн борлуулалтын хэмжээ гэдэг нь Зөвлөх, Давуу эрхтэй үйлчлүүлэгчийн хувийн дугаараар бүртгэгдсэн Компанийн бүтээгдэхүүний хувийн худалдан авалтыг хэлнэ. Хувийн борлуулалтад Зөвлөх болон Давуу эрхтэй үйлчлүүлэгчдийн худалдан авалтууд орох ба оноогоор тооцогдоно.
  • Халамжлагч гэдэг нь Элсэгчийг (Зөвлөх эсвэл Давуу эрхтэй үйлчлүүлэгч) Компанитай хамтран ажиллуулах зорилгоор урьсан, Компанид Халамжлагчийн зэрэглэлээр бүртгүүлсэн, элссэн хүмүүст мэдээлэл өгч, тэдэнд мэдлэг чадвар эзэмшүүлэх, зааж сургах, халамжлан дэмжих үүрэг хүлээсэн хүнийг хэлнэ.
  • Давуу эрхтэй үйлчлүүлэгч гэдэг нь Компанитай Бүртгэлийн гэрээ байгуулсан, Компанийн бүтээгдэхүүнийг хувийн хэрэгцээндээ худалдан авдаг, түүнчлэн бусдад сурталчилж, санал болгодог хүнийг хэлнэ.
  • Шагналын тогтолцоо гэдэг нь Компанийн бүтээгдэхүүний борлуулалтын хэмжээнээс хамааран тогтоогдсон урамшууллыг Зөвлөхүүд ба Давуу эрхтэй үйлчлүүлэгчдэд ноогдуулах ба ашиглуулах, мөн Зөвлөхүүдэд шагналыг ноогдуулах ба олгох тогтолцоог хэлнэ. Шагналын тогтолцооны тухай «Сибирское здоровье» дахь таны бизнес» гарын авлагад тодорхой тайлбарласан байна.
  • Элсэлтийн багц гэдэг нь Компанитай хамтран ажиллах зорилго бүхий Элсэгчид олгодог гарын авлага, танилцуулга, тайлбар зэргээс бүрдсэн мэдээллийн багцыг хэлнэ. Давуу эрхтэй үйлчлүүлэгчид ба Зөвлөхүүдэд зориулсан Элсэлтийн багцын агуулга нь хоорондоо ялгаатай. Элсэлтийн багцын агуулга ба үнэ нь Компанийн үзэмжээр өөрчлөгдөж болно. Элсэлтийн багцын одоо үйлчилж буй үнэ нь тухайн улс орны нутаг дэвсгэрийн хэмжээнд хүчин төгөлдөр үйлчилж буй Компанийн үнийн жагсаалтад заагдсан байна.
  • Борлуулалтын баг, баг гэдэг нь Компанийн бүтээгдэхүүнийг борлуулах ажилд оролцуулахын тулд багийн Зөвлөхүүдийн урьж нэгтгэсэн Зөвлөхүүд, Давуу эрхтэй үйлчлүүлэгчдээс бүрдэх олон түвшнээс тогтох багийг хэлнэ.
  • Зөвлөхийн нэгдүгээр эгнээ гэдэг нь хувийн дугаар нь тухайн Зөвлөхийн хувийн дугаарын доор шууд бүртгэгдсэн Зөвлөхүүд ба Давуу эрхтэй үйлчлүүлэгчдийг хэлнэ.
  • Компанийн сайт гэдэг нь Компанийн бүтээгдэхүүн, бизнес, арга хэмжээ, үйл явдлуудын тухай албан ёсны мэдээллийг агуулсан, www.sibvaleo.com хэмээх домейн нэр бүхий Интернет сүлжээн дэх Компанийн сайтыг хэлнэ.
  • Бараа, бүтээгдэхүүн, нэгж бүтээгдэхүүн гэдэг нь «Сибирское здоровье» барааны тэмдэг бүхий биологийн идэвхит нэмэлт тэжээл, хүнс, үнэртэн гоо сайхны бүтээгдэхүүнүүд, бусад төрлийн эд барааг хэлнэ.
  • Компанийн сургалтын материалууд (цаашид КСМ) гэдэг нь Компанийн бүтээгдэхүүн ба бизнесийн тухай мэдээллийг агуулсан, Зөвлөхүүдийн сургалт, түүнчлэн Компанийн бизнес ба бараа бүтээгдэхүүнд хүмүүсийн анхаарлыг хандуулахад чиглэгдсэн хэвлэмэл материалууд, дууны болон дүрс бичлэгийн, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацахад зориулсан бүтээгдэхүүнийг хэлнэ.
  • Нууцлалын орчин гэдэг нь Компанийн мэдээллийн сан болон бүртгэл тооцооны системд агуулагдах хувийн мэдээллийг цуглуулах, хадгалах, ашиглах, түгээх, бүртгэх, дамжуулахад зориулж Компаниас гаргасан дүрэм, түүнчлэн хувь хүний мэдээллийг хамгаалах, тэдгээр мэдээллийг Компанид хариуцуулан өгсөн хүмүүсийн эрхийг хамгаалах тал дээр Компанийн хүлээх үүргийг хэлнэ.
  • Компаний Үйлчилгээний төв гэдэг нь (КҮТ) гэдэг нь «Сибирское здоровье» гэсэн барааны тэмдэг бүхий бараа бүтээгдэхүүн болон КСМ-г худалдаалах; Үйлчлүүлэгчид, Байнгын үйлчлүүлэгчид, Компанийн Зөвлөхүүдэд үйлчлэх; Компанийн Зөвлөхүүдийн бизнесийг дэмжих эсвэл Компанийн бүтээгдэхүүнийг таниулан дэлгэрүүлэхэд чиглэсэн танилцуулга, мастер-класс, уулзалт болон бусад арга хэмжээнүүдийг зохион явуулах; Компанийн Үйлчлүүлэгчид, Байнгын үйлчлүүлэгчдэд бүтээгдэхүүн ба хямдралын акцийн тухай мэдээлэл өгөх, түүнчлэн Компанийн Зөвлөхүүдэд бизнесийн мэдээлэл өгөхөд зориулж, тусгайлан тоноглосон Компанийн Төвүүдийг хэлнэ.

«Сибирское здоровье» Корпорацийн Зөвлөхийн Ёс зүйн дүрэм

1. Зөвлөх бол Компанийн нүүр царай. Зөвлөхийн дүр төрх, түүний мэргэжлийн ур чадвар, үг яриа, гадаад үзэмж, харилцааны соёл зэрэг нь Компаниас тавигдах шаардлагад бүрэн нийцэх ёстой.
2. Зөвлөх нь Компанитай хамтран ажиллах Стандартыг мэддэг, түүнийг хаана ч, хэзээ ч үг яриа, ажил хэрэгтээ ямагт мөрдлөг болгоно.
3. Зөвлөх нь бүтээгдэхүүний тухай сайн мэддэг, түүнийг өөрөө хэрэглэдэг, бусдад итгэл үнэмшил төрүүлэхээр өөрийн жишээн дээр тайлбарлан, санал болгож чаддаг байна.
4. Зөвлөх нь Компанийн бүтээгдэхүүн ба бизнесийн тухай танилцуулга хийхдээ Компанийн албан ёсны баримт бичигт заасныг хатуу баримтлана. Бүтээгдэхүүнийг хэрэглэсний дараа гарах үр дүн, бизнесээс олж болох орлогын талаар лавтай бус мэдээлэл хийхээс зайлсхийнэ.
5. Зөвлөх нь ирээдүйн Үйлчлүүлэгчид, Давуу эрхтэй үйлчүүлэгч, түүнчлэн Зөвлөхүүдэд авсан мэдээллийнхээ үнэ цэнийг тунгаан ойлгож, Компанитай хамтран ажиллах эсэхээ бие даан шийдэх эрхийг нь хүндтгэн, эрээ цээргүй ятгах, шахалт үзүүлэхээс зайлсхийнэ.
6. Зөвлөх нь өөрийн хамтран ажиллаж буй хүмүүсийг орлого олж чадаж байхаар бизнесээ удирдан явуулна.
7. Зөвлөх нь бусад Зөвлөхүүдийн цол зэрэглэл, өөрийнх нь багт харъяалагддаг эсэхээс үл хамааран тэдэнтэй эвсэг найртай, анхаарал тавьж харьцана.
8. Зөвлөх нь багийн тогтвортой байдлыг хадгалах тухай дүрмийг хатуу сахиж, багийн дотор дахин бүртгэл хийхээс зайлсхийнэ.
9. Халамжлагч болсон Зөвлөх нь өөрийн хариуцсан багийн бүх гишүүдийг хариуцлагатай сургаж, тэдэнд дэмжлэг үзүүлэн, өөрийн цувааны Зөвлөхүүдэд ажил хэрэгч соёлыг төлөвшүүлэх, Ёс зүйн дүрмийг мөрдөх нь Компанитай цуг амжилттай урагшлах чухал нөхцөл гэдгийг ойлгуулахад өөрийн зүгээс боломжоороо туслан ажиллана.
10. Зөвлөх нь Ёс зүйн хэм хэмжээ, Компанитай хамтран ажиллах дүрмийг зөрчих нь Компанитай байгуулсан гэрээг цуцлахад хүргэж бозошгүй гэдгийг ухамсарлана.

«Сибирское здоровье» Корпорацитай хамтран ажиллах Дүрэм

1. Бүртгэл

1.1. Бүртгэлийн гэрээг байгуулах журам

1.1.1. Элсэгчтэй Бүртгэлийн гэрээ байгуулах журмын дараалал: a) Элсэгчийг Компанийн Зөвлөхийн Ёс зүйн дүрэм, Компанитай хамтран ажиллах Дүрэм, түүнчлэн Компанийн Шагналын тогтолцоотой танилцуулах; b) Элсэгчээр Компанийн Бүртгэлийн багцыг худалдан авахуулах; c) Элсэгчээр Бүртгэлийн гэрээг бөглүүлж, гарын үсэг зуруулах; d) Элсэгчээс түүний иргэний үнэмлэхний хуулбарыг авах (зөвхөн Зөвлөхийн зэрэглэлийг сонгосон Элсэгчдэд хамаарна); e) Компани нь Гэрээг өөрийн мэдээллийн системд бүртгэн авна; f) Элсэгчид Компаниас хувийн дугаар олгоно.

1.1.2. Хуулийн хариуцлага хүлээх чадвартай, насанд хүрсэн хэн боловч Зөвлөх, Давуу эрхтэй үйлчүүлэгч болох боломжтой.

1.2. Зэрэглэл

1.2.1. Элсэгч нь Давуу эрхтэй үйлчлүүлэгч эсвэл Зөвлөхийн зэрэглэлийн аль нэгийг сонгож, түүнд харгалзах Бүртгэлийн гэрээг Компанитай байгуулна.

1.2.2. Дөрвөн сарын турш нэгээс доошгүй удаа 100 онооны Хувийн борлуулалтын нормыг биелүүлэх нь «Зөвлөхийн» зэрэглэлийг хадгалах нөхцөл болно.
Дөрвөн сар дараалан 100 онооны Хувийн борлуулалтын нормыг биелүүлээгүй тохиолдолд Зөвлөх нь Давуу эрхтэй үйлчлүүлэгчийн зэрэглэл рүү шилжинэ.

1.3. Зөвлөхийн баталгаа

1.3.1. Элсэгч Бүртгэлийн гэрээ байгуулахад харшлах ямар нэгэн мэдээллийг нууцлах нь хүчин төгөлдөр үйлчилж буй хамтын ажиллагааны Дүрмийг зөрчсөнд тооцогдоно. Бүртгэлийн гэрээ байгуулж буй аливаа этгээд нь Компанитай Бүртгэлийн гэрээ байгуулах үед болон хойшид үйл ажиллагаа явуулах бүхий л хугацааны туршид дараах үүрэг, хариуцлага хүлээнэ гэдгээ хүлээн зөвшөөрч, амлалт, баталгаа өгнө. Үүнд:

1.3.2. Тус дүрмийн 1.1.-р Бүлэгт заагдсан бүх шаардлагыг хангана.

1.3.3. Бүртгэлийн гэрээний нөхцөл болон мөрдөгдөж буй хуулийн заалтад нийцүүлэн Бүртгэлийн гэрээ байгуулах эрхтэй.

1.3.4. Компанитай хамтран ажиллах Стандарт, эсвэл Бүртгэлийн гэрээний заалтуудтай харшлах үйл ажиллагаа явуулахгүй.

1.3.5. Компанид ямарваа эд материалын хохирол учруулахгүй.

1.3.6. Бүртгэлийн гэрээнд хувийн мэдээллийг үнэн зөв бичнэ.

1.4. Компани нь Гэрээг бүртгэн авах

1.4.1. Элсэгч нь Бүртгэлийн гэрээн дээр Халамжлагчийн тухай мэдээллийг бичсэн нөхцөлд Компани нь Гэрээг үйл ажиллагаа явуулж буй Халамжлагчийн багт бүртгэн авна.

1.4.2. Халамжлагч нь Элсэгчид Бүртгэлийн гэрээг хэрхэн бөглөх тухай, мөн «Давуу эрхтэй үйлчлүүлэгч» ба «Зөвлөхийн» хоорондын ялгааг тайлбарлах үүрэгтэй.

1.4.3. Элсэгч нь Бүртгэлийн гэрээг алдаагүй зөв бөглөх үүрэгтэй. Хэрэв Бүртгэлийн гэрээг буруу бөглөж бичсэнээс үүдэн Компани нь Элсэгчийг өөр Халамжлагчийн багт бүртгэн авсан тохиолдолд шагналыг шилжүүлэн олгохгүй. Элсэгч нь гарсан алдааны тухай Компанид мэдэгдэх үүрэгтэй бөгөөд тус дүрмийн 1.7.-д заасны дагуу Бүртгэлийн гэрээн дээрх алдааг залруулах тухай өргөдөл бичиж илгээнэ.

1.4.4. Хэрэв Элсэгч нь хэн нэгэн Халамжлагчийн өгсөн зөвлөмжийн дагуу бус өөрөө бие даан бүртгүүлэхээр Компанид хандсан бол түүнийг идэвхитэй үйл ажиллагаа явуулж буй аль нэгэн борлуултын багт бүртгэн авна.

1.4.5. Элсэгч нь Бүртгэлийн гэрээнд гарын үсэг зурах үедээ компанид урьд өмнө нь бүртгэгдсэн хүчин төгөлдөр гэрээтэй байхыг хориглоно. Хэрэв давхар гэрээтэй болох нь илэрвэл хамгийн сүүлд байгуулсан гэрээг хүчингүйд тооцож, дүрмийн 6.-д заасны дагуу арга хэмжээ авна.

1.4.6. Бүртгэлийн гэрээнд зөвхөн Элсэгч өөрөө биечлэн гарын үсэг зурах үүрэгтэй. Хэрэв Бүртгэлийн гэрээнд Элсэгч өөрөө биечлэн гарын үсэг зураагүй, эсвэл огт гарын үсэг зурагдаагүй тохиолдолд тийм Гэрээг хүчингүйд тооцно.

1.4.7. Компани нь Элсэгчтэй Бүртгэлийн гэрээ байгуулахдаа түүнд хамгийн анх энэ бизнест хамтран ажиллахыг санал болгон урьж, Компанийн боломжуудын тухай тайлбарласан Зөвлөхийг өөрийн Халамжлагч болгон гэрээндээ заахыг зөвлөдөг. Гэхдээ шууд борлуулалтын бизнест хэнийг Халамжлагчаа болгосноос хойшдын үйл ажиллагааны амжилт ихээхэн шалтгаалдаг тул эцсийн шийдвэрийг Элсэгч бие даан гаргана.

1.4.7.1. Хэрэв Элсэгчийн төрөл садангууд урьд өмнө нь Компанид бүртгэгдсэн байвал хэнийг Халамжлагчаар сонгох асуудал нь тус дүрмийн 2.-т заасны дагуу шийдэгдэх ёстой.

1.5. Гэрээг бүртгэн авах хугацаа

1.5.1. Гэрээг бүртгэн авах хугацааг шагналын тооцоо хийгддэг хугацаагаар тогтооно. Тухайн сарын Гэрээг бүртгэн авах эцсийн хугацаа нь мөн сарын сүүлчийн ажлын өдрөөр хязгаарлагдана. Тэр өдрийг хүртэл Бүртгэлийн гэрээгээ Компанид өгсөн Элсэгч нь тухайн сардаа, харин тэр өдрөөс хойш өгсөн тохиолдолд дараагийн сард бүртгэн авснаар тооцно. Амралтын өдрүүдэд Гэрээг бүртгэж авахгүй.

1.5.2. Элсэгчийн Бүртгэлийн гэрээг хүлээн авснаас хойш ажлын гурван өдөрт багтаж Компанийн Үйлчилгээний төв дээр гэрээг бүртгэж авна.

1.6. Бүртгэж авахаас татгалзах
Компани нь Элсэгчид түүний Гэрээг бүртгэн авахаас татгалзах, эсвэл дахин бүртгэн авахаас татгалзах эрхтэй.

1.7. Бүртгэлийн үед гарсан алдааг залруулах

1.7.1. Бүртгэл хийх үед Халамжлагчаа буруу сонгосон тохиодолд Зөвлөх, Давуу эрхтэй үйлчлүүлэгч нь бүртгэл хийгдсэн өдрөөс хойш 30 (гучин) хоногийн дотор багтаж Компанид алдааг залруулахыг хүссэн өргөдөл гаргана. Өргөдөлдөө Халамжлагчийн өргөдлийг хавсаргана. Компани нь хүлээн авсан баримтад үндэслэн алдааг залруулна.

1.7.2. Хэрэв бүртгэл хийх үед гарсан алдаа нь Зөвлөх, Давуу эрхтэй үйлчлүүлэгчийн Гэрээг бүртгэн авсан өдрөөс хойш 30 гучин хоног өнгөрсний дараа илэрсэн бол алдааг тус дүрмийн 3.1.-д заасны дагуу залруулна.

1.7.3. Алдааг залруулахыг хүссэн өргөдөл, Халамжлагчийн өргөдлийг өөрийн биеэр Компанид гардуулан өгөх, эсвэл registrator@sibvaleo.com цахим шуудангийн хаягаар илгээнэ.

2. Эхнэр нөхөр ба төрөл садангуудын үйл ажиллагааг зохицуулах

2.1. Эхнэр нөхрийг бүртгэх ба тэдний үйл ажиллагааг зохицуулах журам

2.1.1. Албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн эхнэр нөхөр нь Компанитай нэг хувийн дугаартай нэгдмэл Гэрээ, эсвэл тус тусын бие даасан Гэрээг байгуулж болно. Энэ тохиолдолд эхнэр, нөхөр хоёрын хэн нь түрүүлж Компанитай Гэрээ байгуулсныг нөгөөдхийнхөө Халамжлагч болсноор тооцно.

2.1.2. Гэрээ байгуулсан эхнэр, нөхөр хоёрын аль нэг нь Гэрээний тал болж оролцоогүй нэгнийхээ өмнөөс Бүртгэлийн гэрээ ба Компанитай хамтран ажиллах Стандартын заалтуудыг зөрчсөн аливаа үйл ажиллагааны төлөө хариуцлага хүлээнэ.

2.1.3. Эхнэр, нөхөр хоёр тус тусдаа өөр өөр Халамжлагчтай байх, эсвэл тус тусдаа өөр өөр багт харъяалагдах эрхгүй

2.1.4. Хэрэв Компанид бизнес эрхэлдэг, тус тусдаа өөр өөр багт ажилладаг хоёр Зөвлөх гэрлэсэн тохиолдолд тус тусын Гэрээг хэвээр нь үргэлжлүүлэх, эсвэл нэг багт нэгдэн ажиллах эрхтэй. Гэхдээ хуучин багаасаа гарч, өөр баг руу шилжих тохиолдолд багийг нь шилжүүлэхгүй бөгөөд хуучин Халамжлагчийн цуваанд хэвээр үлдээнэ.

2.1.5. Эхнэр нөхөр хоёр гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд Компани нь зөвхөн Бүртгэлийн гэрээг байгуулахад нэг тал болж оролцсон этгээдийг Зөвлөхөөр тооцох ба зөвхөн тэр этгээд л (эхнэр/нөхөр) урамшуулал, шагналын ноогдол, шагнал, бизнесийн хэрэгсэл болон бэлэг авах эрхтэй. Гэр бүлээ цуцалсан эхнэр, нөхөр хоёр Компанитай хамтран явуулж буй бизнесээс олсон орлогоо хэрхэн хуваах тухай аливаа тохиролцоог эхнэр, нөхөр хоёр бие даан зохицуулах ёстой бөгөөд Компаниас бичгээр үйлдэгдсэн зөвшөөрөл авна. Гэр бүлээ цуцалсан эхнэр, нөхөр хоёрын хооронд бичгээр үйлдэгдсэн Компанийн зөвшөөрөл байхгүй тохиолдолд урамшуулал ба шагналын ноогдол, Компанитай хамтран явуулж буй бизнесээс олсон орлого, шагнуулсан бэлэг эсвэл бизнес хэрэгслийг хувааж авах тухай өгүүлсэн бусад ямар ч тохиролцоог хүчингүйд тооцно.

2.1.6. Зөвлөхөөр ажилладаг эхнэртэйгээ (нөхөртэйгээ) гэр бүлээ цуцалсан гэр бүлийн хоёрдох гишүүн нь Компанитай хийсэн эхний Гэрээгээ цуцалсны дараа хүссэн үедээ хуучин Халамжлагчийнхаа доор дахин шинээр Гэрээ байгуулан бүртгүүлж болно.

2.1.7. Хэрэв гэрлэлтээ албан ёсоор батлуулсан эхнэр, нөхөр хоёр нэг Гэрээн дээр үйл ажиллагаа явуулж байгаа бол урамшуулал ба шагналын ноогдлыг нэг хүнийхээр төлнө; бизнес-зиндааны цолыг эхнэр, нөхөр хоёуланд нь ижилхэн олгоно; цолны тэмдгийг хоёуланд нь ижилхэн олгоно; харин бизнес хэрэгсэл болон бэлгийг дунд нь нэгийг олгох дүрмийг баримтлана. Лидерийн зэрэглэлтэй Зөвлөх нь өөрийн багийн Зөвлөхийн эхнэр буюу нөхөрт адилхан цол олгохыг хүсвэл түүнийг идэвхитэй ажиллаж буйг баталсан тодорхойлолтыг бичиж, Компанид илгээнэ.

2.1.8. Хэрэв эхнэр, нөхөр хоёр тус тусын хувийн дугаар дээр үйл ажиллагаа явуулдаг бол ажлын үр дүн, гаргасан амжилтыг тус тусд нь тооцно.

2.2. Төрөл садангуудыг бүртгэх, үйл ажиллагааг зохицуулах

2.2.1. Зөвлөхийн, эсвэл Давуу эрхтэй үйлчлүүлэгчийн ойрын төрөл садангууд (эх эцэг, хүүхдүүд, ач нар, төрсөн ах болон эгч, эмээ өвөө) нь Компанид бүртгүүлэх боломжтой. Гэхдээ төрөл садангийн холбоотой хүнийг тухайн Зөвлөхийн багт, Зөвлөхийн нэгдүгээр эгнээнд бүртгэнэ.

2.2.2. Хэрэв Компанийн бүртгүүлэхээр өгсөн Гэрээнд Элсэгчийг Зөвлөхтэй болон Давуу эрхтэй үйлчлүүлэгчтэй ойрын төрөл садан хэмээн заасан мэдээлэл хуурамч болох нь илэрвэл тухайн Гэрээг хүчингүйд тооцож, Элсэгчийг бүртгэн авахаас татгалзана.

3. Компанитай хамтарсан үйл ажиллагааны нөхцлүүдийг өөрчлөх ба үйл ажиллагааг зогсоох

3.1. Халамжлагчийг солих

3.1.1. Халамжлагчийг солих тухай хүсэлт гаргасан Зөвлөх, Давуу эрхтэй үйлчлүүлэгч нь Компанид дараах бичиг баримтуудыг хавсаргасан өргөдлийг бичгээр илгээнэ:
- өөрийн дээр байрладаг, багийнхаа Лидер хүртэлх цолтой бүх Халамжлагчдын бичгээр үйлдэгдсэн зөвшөөрөл,
- Үндэсний Лидерийн бичгээр үйлдэгдсэн зөвшөөрөл,
- шинэ Халамжлагчийн бичгээр үйлдэгдсэн зөвшөөрөл.

3.1.2. Халамжлагчаа сольж буй Зөвлөх ба Давуу эрхтэй үйлчлүүлэгчийн байгуулсан бүх баг нь хуучин Халамжлагчийн багийн бүрэлдхүүнд хэвээр үлдэнэ.

3.1.3. Компани нь Халамжлагчийг солих тухай хүсэлтийг тохиолдол бүрт тусгайлан авч үзээд, шийдвэр гаргана.

3.1.4. Хэрэв Компани нь Халамжлагчаа солих тухай Зөвлөхийн тавьсан хүсэлтийг үндэслэл муутай гэж үзвэл нэг талын сонирхлоор татгалзах эрхтэй.

3.2. Халамжлагчгүй баг
Компани нь онцгой шалтгаанаар Халамжлагчгүй болсон Зөвлөхүүд ба Давуу эрхтэй үйлчлүүлэгчид, мөн тэдний багийг хоёр талын зөвшилцөлд үндэслэн тусгай болзолтойгоор өөр Халамжлагчийн доор шилжүүлэн байрлуулах эрхтэй.

3.3. Компанитай хамтарсан үйл ажиллагааг зогсоох
Компанитай хамтарсан үйл ажиллагааг зогсоох үндэслэлүүд:

3.3.1.Бүртгэлийг цуцлах тухай
Зөвлөх, эсвэл Давуу эрхтэй үйлчлүүлэгч нь бүртгүүлсэн сараасаа эхлэн дараалсан дөрвөн сарын турш Компанийн бүтээгдэхүүнээс худалдан авалт хийгээгүй тохиолдолд бүртгэл автоматаар цуцлагдана. Бүртгэл цуцлагдсаны дараа хүссэн үедээ баг, Халамжлагчаа сонгоод, шинээр дахин бүртгүүлэх боломжтой.

3.3.1.1. Хэрэв бүртгүүлсэн сарыг оруулаад эхний дөрвөн сарын хугацаанд дор хаяж аль нэг сард нь хувийн дугаар дээрээ худалдан авалт хийсэн боловч түүнээс хойш 12 сарын турш худалдан авалт хийгээгүй Зөвлөхийн бүртгэл, 6 сарын турш худалдан авалт хийгээгүй Давуу эрхтэй үйлчлүүлэгчийн бүртгэл автоматаар цуцлагдана.

3.3.2. Зөвлөх, эсвэл Давуу эрхтэй үйлчлүүлэгчийн санаачлагаар Гэрээг цуцлах.

3.3.2.1. Зөвлөх, Давуу эрхтэй үйлчлүүлэгч нь хүссэн үедээ Компанид өргөдөл гарган Компанитай байгуулсан Гэрээгээ цуцлах боломжтой.

3.3.2.2. Өргөдлийг хүлээн авснаас хойш нэг сарын дараа Зөвлөхтэй, эсвэл Давуу эрхтэй үйлчлүүлэгчтэй байгуулсан Гэрээг цуцална. Заасан хугацааг дуусахаас өмнө өргөдлийг буцаан авбал өргөдлийг анхнаасаа гаргаагүйд тооцох ба Гэрээ хүчин төгөлдөр хэвээр үргэлжилнэ.

3.3.3. Компанийн санаачилгаар Гэрээг цуцлах.

3.3.3.1.Хэрэв Зөвлөх нь Бүртгэлийн Гэрээ болон Компанитай хамтран ажиллах Стандартад заагдсан нөхцлүүдийг зөрчсөн бол Компани нь Зөвлөхтэй байгуулсан Гэрээг өөрийн санаачлагаар цуцлах эрхтэй.

3.3.3.2.Компани нь тухайн Зөвлөхтэй байгуулсан Гэрээг цуцалсан тухайгаа Зөвлөхөд, түүний Халамжлагч болон багийн Лидерт бичгээр мэдэгдэх ба мэдэгдэлдээ цуцалсан шалтгааныг тодорхой заана.

3.3.3.3. Зөвлөхтэй байгуулсан Гэрээг Компанийн санаачлагаар цуцалсан тохиолдолд Зөвлөх нь хэн нэгний нэр барьж Компаниас ямарваа төлбөр, мөн ямарваа нөхөн төлбөр шаардах эрхгүй..

3.4. Компанитай хамтарсан үйл ажиллагааг зогсоосноос гарах үр дагаварууд

3.4.1. Аливаа үндэслэлээр Компанитай хамтарсан үйл ажиллагааг зогсоосон Зөвлөх нь:
- өөрийгөө Компанийн Зөвлөх хэмээн танилцуулах эрхгүй;
- Бүртгэлийн гэрээ ба Компанитай хамтран ажиллах Стандартад заагдсан, Компанийн Зөвлөхийн явуулдаг аливаа үйл ажиллагааг явуулах эрхгүй;
- Компаний барааны тэмдэг, худалдааны марк, фирмийн нэршил, эмблем, лого болон бусад оюуны өмчийн зүйлсийг ашиглах эрхгүй.

3.4.1.1. Аливаа үндэслэлээр Компанитай хамтарсан үйл ажиллагаагаа зогсоосон Зөвлөхийн хувийн дугаар дээр хуримтлагдсан урамшуулалууд тэглэгдэнэ.

3.4.2. Компанитай хамтарсан үйл ажиллагаагаа зогсоосон Зөвлөх нь Компанийн бүтээгдэхүүнийг худалдан авах эрхтэй.

3.4.3. Компанитай хамтарсан үйл ажиллагаагаа зогсоосон Зөвлөхийн баг нь дээд эгнээний Халамжлагч руу шилжинэ.

3.4.3.1. «Ахлах-зөвлөх» болон түүнээс дээш зэрэглэлтэй Зөвлөхийг Компанитай хамтарсан үйл ажиллагаагаа зогсооход түүний баг нь дээд эгнээний Халамжлагч руу шилжинэ. Тэр багийг өөртөө нэгтгэсэн Халамжлагчийн шагналыг бодож гаргахдаа гарсан өөрчлөлтийг оруулж тооцох боловч цолны зэрэглэлд өөрчлөлт орохгүй.

3.5. Компанитай хамтарсан үйл ажиллагааг сэргээх

3.5.1. Тус дүрмийн 3.3.1.-д заасны дагуу Компанитай хамтарсан үйл ажиллагаагаа зогсоосон Зөвлөх болон Давуу эрхтэй үйлчлүүлэгч нь хүссэн үедээ, хүссэн зэрэглэлээр Компанитай дахин Бүртгэлийн Гэрээ байгуулах боломжтой.

3.5.2. Тус дүрмийн 3.2.2., 3.3.3.- т заасны дагуу Компанитай хамтарсан үйл ажиллагаагаа зогсоосон Зөвлөх нь хувийн дугаараар худалдан авалт хийхээ зогсоосон сараас эхлэн 12 сар өнгөрсний дараа хүссэн зэрэглэлээр Компанитай дахин Бүртгэлийн гэрээ байгуулах боломжтой.

3.5.2.1. Тус дүрмийн 3.3.2. ба 3.3.3.-т заасны дагуу Компанитай хамтарсан үйл ажиллагаагаа зогсоосон Зөвлөхийн эхнэр/нөхөр, эсвэл ойрын төрөл садангууд хувийн дугаараар худалдан авалт хийхээ зогсоосон сараас эхлэн 12 сар өнгөрсний дараа хүссэн зэрэглэлээр Компанитай дахин Бүртгэлийн гэрээ байгуулах боломжтой.

3.5.3. Тус дүрмийн 3.3.2. ба 3.3.3. хэсэгт заасны дагуу Компанитай хамтарсан үйл ажиллагаагаа зогсоосон Давуу эрхэт үйлчлүүлэгч, түүнчлэн түүний эхнэр/нөхөр, эсвэл ойрын төрөл садангууд бүртгэлийг цуцалсан сараас эхлэн 6 сараас доошгүй хугацаа өнгөрсний дараа хүссэн зэрэглэлээр Компанитай дахин Бүртгэлийн гэрээ байгуулах боломжтой.

3.5.4. Хэрэв бүртгүүлсэн сарынхаа анхны өдрөөс эхлэн эхний дөрвөн сарын турш аль ч сард нь Хувийн борлуулалтын 100 онооны нормыг биелүүлээгүй бол тийм Зөвлөхөд Компанийн Давуу эрхтэй үйлчлүүлэгчдэд хамаатай бүх Дүрмүүд адилхан үйлчилнэ (давтан бүртгэл нь, Зөвлөхийн санаачлагаар эхний бүртгэлийг цуцалсны дараа, зургаан сарын дараа хийгдэнэ).

3.5.5. Хэрэв Зөвлөх нь бүртгүүлсэн сарынхаа анхны өдрөөс эхлэн эхний дөрвөн сарын турш дор хаяж ганц удаа Хувийн борлуулалтын 100 онооны нормыг биелүүлсэн бол хойшид тэрээр Давуу эрхэт үйлчлүүлэгчийн зэрэглэл рүү шилжсэн тохиолдолд түүнд Зөвлөхөд хамаатай бүх дүрмүүд үйлчилнэ (давтан бүртгэл нь, Зөвлөхийн санаачлагаар эхний бүртгэлийг цуцалснаас хойш 12 сарын дараа хийгдэнэ).

3.5.6. Компани нь тус дүрмийн 3.3.2. ба 3.3.3.-т заасны дагуу Компанитай хамтарсан үйл ажиллагаагаа зогсоосон Зөвлөхийг давтан бүртгэхээс татгалзах, эсвэл бүртгэхээс татгалзах хугацааг сунгах эрхтэй.

3.5.7. Зөвлөхийн Компанитай хамтарсан үйл ажиллагааг сэргээхдээ урьд нь түүнд харъяалагдаж байсан багийг эргүүлэн өгөхгүй.

3.5.8. Зөвлөхийн Компанитай хамтарсан үйл ажиллагааг сэргээхэд хувийн дугаар дээрх урамшууллын хуримтлал тэгээс эхэлнэ.

4. Компанид үйл ажиллагаа явуулах эрхийг бусдад дамжуулах

4.1. Эрхийг өвлүүлэн шилжүүлэх

4.1.1. Зөвлөх нас барсан тохиолдолд түүний Компанид эрхэлж байсан үйл ажиллагаатай холбогдох өмчийн эрхийг өвлүүлэх хэлбэрээр шийдвэрлэнэ.

4.1.2. Өмчийн эрхийг Зөвлөх нас барснаас хойш 6 сарын хугацаанд өв залгамжлагчид шилжүүлнэ. Үүний тулд Зөвлөгчийн өв залгамжлагчид нь дараах бичиг баримтыг бүрдүүлж, Компанид гардуулан өгөх үүрэгтэй:
1) - Компанитай хамтран ажиллах тухай өв залгамжлагчаас гаргасан өргөдөл. Уг өргөдлийг Халамжлагч, «Лидер»-ээс доошгүй цолтой эхний Халамжлагч баталгаажуулсан байна;
2) - өв залгамжлагчийн иргэний үнэмлэхийн хуулбар
3) - нас барсан Зөвлөгчийн Бүртгэлийн гэрээний хуулбар;
4) - Зөвлөхийн нас барсан тухай тодорхойлолтын хуулбар;
5) - өв залгамжлагч ба Зөвлөхийн садан төрлийн холбоог гэрчилсэн баримт бичгийн хуулбар;

4.1.3. Зургаан сарын турш Зөвлөхийн өмчийн эрхийг өвлөн авахаас татгалзсан, эсвэл нас барсан Зөвлөхийн өвийг хүлээж аваагүй тохиолдолд Зөвлөхийн бүртгэл цуцлагдаж, борлуулалтын баг нь нас барсан Зөвлөхийн дээр шууд байрлах Халамжлагч руу шилжинэ.

4.1.4. Давуу эрхтэй үйлчлүүлэгч нас барсан тохиолдолд түүний Компанийн үйл ажиллагаатай холбоотой өмчийн эрх нь өвлөгдөх журмаар шилжихгүй.

4.2. Зөвлөхийн санаачлагаар эрхийг шилжүүлэх

4.2.1. Зөвлөх нь түр хугацаагаар хөдөлмөрийн чадвараа алдах, байнга оршин суудаг газраа өөрчлөх, нээгдээгүй зах зээлд хамрагдах улс орон луу шилжих тохиолдолд тэрээр Компанийн үйл ажиллагаатай холбоотой өөрийн эрхийг бусдад шилжүүлэх эрхтэй.

4.2.2. Зөвлөх нь эрх залгамжлагчийн тухай дурьдсан, эрхийг бусдад шилжүүлэх тухай өргөдлийг Компанид илгээх үүрэгтэй.

4.2.3. Компани нь Зөвлөхийн ирүүлсэн эрхээ бусдад шилжүүлэх тухай хүсэлт тавьсан өргөдлийг хянаж үзээд хариуг ажлын 15 (арван тав) өдрийн дотор Зөвлөхөд бичгээр илгээнэ. Компани нь өргөдөлд бичигдсэн Зөвлөхийн хүсэлтийг ёсоор болгох, эсвэл эрхийг бусдад шилжүүлэх үндэслэл хангалтгүй гэж үзвэл татгалзах эрхтэй.

4.2.4. Зөвлөхийн эрхийг бусдад шилжүүлэх тохиолдолд Зөвлөх ба эрх залгамжлагч этгээд, Компани гурвын хооронд тусгай зөвшилцөл байгуулна.

4.3. Зөвлөхийн эрх залгамжлагчид тавигдах шаардлага.

4.3.1. Эрх залгамжлагч нь Компанийн тухай болон Компанийн бизнесийн тулгуур технологи, Шагналын тогтолцоо, Бизнесийг Хөгжүүлэх Хөтөлбөр, Компанитай хамтран ажиллах Стандартын тухай зохих түвшний мэдлэгийг эзэмшсэн байх үүрэгтэй.

4.3.2. Эрх залгамжлагч нь борлуулалтын багийг удирдах, тэдэнд тэмүүлэл, итгэл үнэмшил олгох, сургалт явуулах зэрэг Зөвлөхийн хариуцлагыг биечлэн үүрэх үүрэг хүлээнэ.

4.3.3. Эрх залгамжлагч нь Зөвлөхөөс хүлээн авсан борлуулалтын багийн бараа эргэлтийн хэмжээг үргэлжлүүлэхээс гадна цаашид өсгөх үүрэгтэй.

4.3.4. Эрх залгамжлагч нь тус дүрмийн 4.3.1.-4.3.3.-т заасан нөхцлүүдийг бүгдийг зөвшөөрч буйгаа илэрхийлсэн өргөдлийг бичгээр үйлдэж Компанид илгээнэ.

4.3.5. «Лидер» болон түүнээс дээш зэрэглэлтэй Зөвлөхийн эрхийг бусдад шилжүүлэхдээ эрх залгамжлагч нь тус дүрмийн 4.3.1- 4.3.3.-т заасан шаардлагад нийцэх эсэхийг Үндэсний Лидер шалгалт авч шийднэ. Үндэсний Лидер нь шалгалтын дүнг эрхээ бусдад шилжүүлж буй Зөвлөх болон Компанид бичгээр өгнө.

4.3.6. Тус дүрмийн 4.3.1.- 4.3.5.-д заасан эрхийг шилжүүлэх бүх тохиолдолд Зөвлөхийн эрхийг шилжүүлэн авч буй эрх залгамжлагчид бүрэн үйлчилнэ.

4.4. Компани нь Зөвлөхийн эрхээ бусдад шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авахаас татгалзах бүрэн эрхтэй. Энэ тохиолдолд эрхийг шилжүүлэх зорилго агуулсан Зөвлөхийн аливаа үйлдлийг Компанийн зүгээс хэрэгсэхгүй.

4.5. Компани нь Зөвлөхийн эрхийг шилжүүлэх хүсэлтийг татгалзсан тохиодолд Зөвлөх нь 4.2.-т заасны дагуу эрхээ шилжүүлэхийг эхлээд хүссэн эрх залгамжлагчид шилжүүлэхийн тулд дахин өргөдөл гаргах, эсвэл өөр нэгэн эрх залгамжлагчид шилжүүлэхийн тулд шинээр өргөдөл гаргах эрхтэй.

4.6. Зөвлөгчтэй эрх шилжүүлэх тухай зөвшилцөл байгуулах үедээ Зөвлөх болоогүй байсан эрх залгамжлагч нь Компанитай Бүртгэлийн гэрээ байгуулах үүрэгтэй. Ингээд эрхээ шилжүүлж буй Зөвлөхийн баг нь эрх залгамжлагч руу шилжиж, эрхээ шилжүүлж буй Зөвлөхийн гэрээ цуцлагдана.

4.7. Зөвлөхийн хувийн дугаар дээр хуримтлагдсан шагнал, урамшууллын ноогдлуудыг Эрх залгамжлагчид олгохдоо Зөвлөх ба Эрх залгамжлагчийн хооронд, Зөвлөх ба Компанийн хооронд байгуулсан зөвшилцөлд заасан нөхцлийг баримтлана.

4.8. Зөвлөхөд урьд нь олгогдсон цолны ялгах тэмдэг, Зөвлөхийн хамгаалсан цолны зэрэглэлүүд нь эрх залгамжлагчид шилжихгүй.

4.9. Эрх залгамжлагчид шинэ цолны шагнал ба ялгах тэмдгүүдийг олгох.

4.9.1. Шинэ цолны шагнал ба ялгах тэмдгүүдийг эрх залгамжлагчид түүнийг Зөвлөх болсноос нь хойш хуанлийн нэг жил өнгөрсний дараа олгоно. Компаниас эрх залгамжлагчид тухайн цолны зэрэглэлд бүрэн нийцэхүйц чадварыг эзэмшүүлэх, эрх залгамжлагч нь эрхээ шилжүүлсэн Зөвлөхийн олсон амжилтын үр шимийг зүгээр л ашиглаад суух бус өөрийн зүгээс багийн өсөлт хөгжилтөд хэр зэрэг нөлөөлж буйг батлах зорилгоор энэхүү хугацааны хязгаарлалтыг хийнэ.

4.9.2. Компани нь эрх залгамжлагчийн Зөвлөхийн эрхийг залгамжлан авсан тухайн сараас эхлэн 12 сарын дотор хамгаалсан бизнес-зиндааны зэрэглэлийг албан ёсоор хүлээн зөвшөөрөхгүй ба цолны ялгах тэмдэг болон шагналыг олгохгүй.

4.9.3. Зөвлөхийн эрхийг залгамжлан авсан тухайн сараас эхлэн хуанлийн 12 (арван хоёр) сарын хугацаанд Эрх залгамжлагчийн хамгаалсан хоёрдох болон дараа дараагийн бизнес–зиндаа нь тус дүрмийн 4.9.2.-ын заалтад хамаарахгүй.

5. Давхар элсүүлэх

5.1. Давхар элсүүлэх гэдэг нь хүчин төгөлдөр хувийн дугаар бүхий Зөвлөх, Давуу эрхтэй үйлчлүүлэгчийг өөр Халамжлагчийн доор дахин бүртгэх, түүнчлэн Зөвлөх, Давуу эрхтэй үйлчлүүлэгчийн хүчин төгөлдөр Гэрээ, эсвэл тус дүрмийн 3.5.2.-ын заалтыг зөрчсөн Гэрээ байсаар байтал шинэ Гэрээг бүртгүүлэх үйлдлийг хэлнэ.

5.2. Давхар элсүүлэлтэд Зөвлөх, Давуу эрхтэй үйлчлүүлэгчийн эхнэр/нөхөр, ойрын төрөл садангийн хүнийг өөр Халамжлагчийн доор, өөр багт элсүүлсэн тухай Гэрээг бүртгүүлэх үйлдлийг бас хамруулан үзнэ.

5.3. Компаниас давхар элсүүлэх үйлдлийг хориглоно.

5.4. Давхар элсүүлэлт хийгдсэн тухай өргөдлийг тухайн давхар элсүүлэлт хийгдсэнээс хойш 12 сарын дотор Компанид бичгээр илгээнэ. Заасан хугацаанаас хэтэрсэн тохиолдолд Компани нь өргөдлийг хэлэлцэхгүй.

5.5. Давхар элсүүлэлт үнэн болох нь батлагдсан тохиолдолд:
- давхардуулан бүртгүүлэхээр өгсөн Гэрээг хүчингүйд тооцно,
- Компанийн санаачлагаар давхар бүртгэгдсэн Гэрээг цуцлана,
- Компани нь давхар бүртгэл хийсэн этгээдийн багийг анхны Халамжлагчид эргүүлэн өгнө,
- ойрын төрөл садангийн гэрээ болон байгуулсан багийг аль түрүүлж элссэн төрөл садангийн хүний баг руу шилжүүлнэ.
- Компани нь зөрчил гаргасан этгээдийг тус дүрмийн 21 дүгээр бүлэгт заасны дагуу арга хэмжээ авна.

5.6. Компани нь өөрийн гаргасан шийдвэрийг бичгээр үйлдэж, зөрчил гаргасан этгээд, түүний Халамжлагч болон багийн Лидерт илгээнэ.

6. Нээгдээгүй зах зээл дээрх идэвхижлийг тэглэх бодлого

6.1. Компани нь нээгдээгүй зах зээл дээр идэвхижлийг тэглэх бодлого баримтлана. Нээгдээгүй зах зээл гэдэг нь Компани албан ёсны үйл ажиллагаа явуулж эхлээгүй улс орныг хэлнэ.
Компанийн албан ёсны үйл ажиллагаа нь тухайн оронд Компанийн Үйлчилгээний төвийг нээснээр эхэлнэ.
Хэрэв Компани нь шинэ оронд нээлтээ хийх тухай албан ёсоор зарлаагүй (хэвлэмэл материал болон албан ёсны сайтаар дамжуулж) үед тухайн оронд үйл ажиллагаа явуулахыг хориглох бөгөөд идэвхжлийг тэглэх Дүрэм үйлчилнэ.

6.2. Нээгдээгүй зах зээл дээрх идэвхижлийг тэглэх бодлого:

6.2.1. Нээгдээгүй зах зээл дээр Компанийн бүтээгдэхүүнийг худалдаж борлуулах, хүмүүст санал болгох, бусдыг Компанитай хамтран ажиллуулах зорилгоор уриалан дуудах, тухайн орны Интернет орон зайд Компанитай холбоо бүхий сайт нээхийг хориглоно.

6.2.2. Компанийн захиалгаар хийгдээгүй аливаа КСМ-ыг ачаа тээшинд хийж хил давуулан оруулах, импортлох, борлуулах, зориулалтын бус заалтаар хэрэглэхийг хориглоно.

6.2.3. Ачаа тээшиндээ хийж хил давуулах зорилго шалтгаанаас үл хамааран нээгдээгүй зах зээлийн орнууд руу КСМ-ыг оруулах аливаа импортыг хориглоно. Компанийн бүтээгдэхүүнийг албан ёсны зөвшөөрөл, бүртгэл, ялгах тэмдэггүйгээр импортлох зөрчил гаргасан этгээдэд, мөн Компанид засаг захиргааны болон эрүүгийн хариуцлага хүлээлгэх, тэдэнд торгууль ноогдуулах ба бүтээгдэхүүн, материалууд нь хураагдах болзошгүй.

6.2.4. Нээгдээгүй зах зээлийн нутаг дэвсгэр болон Компанийн албан ёсоор бизнесээ явуулж буй зах зээл дээр нээгдээгүй зах зээлийн орны ирээдүйн Үйлчлүүлэгчид, Давуу эрхэт үйлчлүүлэгчид, Зөвлөхүүдийг татан оролцуулах зорилгоор Компанийн бүтээгдэхүүн, эсвэл бизнесийг сурталчлахыг хориглоно.

6.2.5. Компанийн ажилтан мэтээр өөрийгөө танилцуулахыг хориглоно. Аль нэгэн нээгдээгүй зах зээл дээр өөрийгөө Компанийн цор ганц төлөөлөгч мэтээр танилцуулахыг хориглоно.

6.2.6. Нээгдээгүй зах зээл дээр Элсэгчдийн «урьдчилсан бүртгэл» хийхийг хориглоно. Элсэгч ямар нэгэн бичиг баримт бөглөж бичсэн тохиолдолд энэ нь түүнд ямар ч үүрэг хүлээлгэж чадахгүй.

6.2.7. Компаниас тухайн оронд албан ёсоор үйл ажиллагаа эхлэх хугацаагаа зарлахаас өмнө Компанийн үйл ажиллагаатай холбоо бүхий цуглаан, уулзалт (ялангуяа ганцаарчилсан) хийхийг хориглоно.

6.2.8. Нээгдээгүй зах зээлд зориулж, Компанийн нүүр царайтай нэгдмэл утга агуулсан Интернет сүлжээний сайт, интернет-дэлгүүр нээж ажиллуулахыг хориглоно.

6.2.9. Нээгдээгүй зах зээлийн орнуудад очихдоо тэндэхийн оршин суугчдад Компанийн бизнесээр сонирхлыг нь татахыг хориглоно.

6.3. Компани албан ёсоор нээгдээгүй Европын холбооны орнуудад амьдардаг хүмүүс нь Давуу эрхтэй үйлчлүүлэгч зэрэглэлээр бүртгүүлэх боломжтой. Тэд хувийн хэрэгцээндээ зориулж Компанийн Бизнес-центрээр дамжуулж бүтээгдэхүүн захиалах боломжтой.

6.4. Нээгдээгүй зах зээл дээр хориглосон үйл ажиллагаа явуулж буй Зөвлөхийн тухай баттай мэдээлэл ирсэн тохиолдолд Компани нь зөрчил гаргагч этгээдэд захиргааны арга хэмжээ авах, шалтгааныг тодруулах ярилцлага хийх; давтан сургах; шагнал болон урамшууллыг нь зогсоох; торгууль ноогдуулах; тухайн Зөвлөхийг цолны ялгах тэмдэгээр шагнагдах, «Алдаршуулах» ёслолд оролцохоор тодорхойлогдсон хүмүүсийн нэрсийн жагсаалтаас хасах; нэг талын шийдвэрээр Гэрээг цуцлах зэрэг арга хэмжээ авна.

6.5. Халамжлагч нь өөрийн багт элсэж буй хүнд нээгдээгүй зах зээлд үйлчилдэг идэвхжлийг тэглэх бодлогын тухай дүрмийн талаар танилцуулах үүрэгтэй.

6.6. Нээгдээгүй зах зээлийн орнуудын газар нутаг дээр байгуулагдсан бүх Гэрээнүүд нь хүчингүй.

7. Компанитай хамтран ажиллах нөхцлүүд

7.1. Зөвлөх нь Компанийн аль ч Үйлчилгээний төв дээрээс хувийн хэрэгцээндээ зориулж Компанийн бүтээгдэхүүнийг худалдан авах, бусдад санал болгох эрхтэй. Зөвлөх нь өөрийн төрөл садан, найз нөхөд, танил хүмүүст Компанийн бүтээгдэхүүнийг олж авахын тулд хамтарсан захиалга хийхэд нь туслах үүднээс бүтээгдэхүүнийн байнгын бус захиалга хийх эрхтэй.

7.2. Хэрэв Компанитай хамтран ажиллаж буй Зөвлөхийн үйл ажиллагаа тодорхой системд шилжсэн, мөн Зөвлөхийн үйл ажиллагаа нь тогтмол орлого олоход чиглэгдсэн бол тэрээр бие даасан хувийн хэвшил болсноор Татварын газарт бүртгүүлэх үүрэгтэй.

7.2.1. «Ахлах зөвлөх» зэрэглэлд хүрсэн Зөвлөх нь хувийн хэвшлээр бүртгүүлэх үүрэгтэй.

7.2.2. Зөвлөх нь хувийн хэвшлээр бүртгүүлсэн тухайгаа Компанид мэдэгдэх үүрэгтэй ба хувийн хэвшлээр бүртгүүлсэн өдрөөс хойш ажлын гурван өдөрт багтаж холбогдох баримт бичгийн хуулбарыг Компанид илгээнэ.

7.3. Хувийн хэвшлээр бүртгэгдсэн Зөвлөхийн үйл ажиллагаа нь байнгын хэрэглэгчдийн армийг бий болгох, бусдыг Компанитай хамтран ажиллахад уриалах, тэдэнд борлуулалтын баг үүсгэхэд нь дэмжлэг үзүүлэхэд чиглэгдэнэ.

7.4. Зөвлөх нь зөвхөн хувийн хэвшил ангилалд өөрөө хамрагддаг, түүнчлэн энэ үйлдэл нь борлуулалт явагдаж буй тухайн орны хуульд харшлахгүй тохиолдолд бүтээгдэхүүнийг өөрийн нэрийн өмнөөс гар дамжуулан борлуулах эрхтэй.

7.5. Зөвлөх нь Гэрээг бүртгэсэн өдрөөс эхлэн Компанийн бие даасан Түнш болно. Зөвлөх нь Компанийн ажилчин, ажилтан, төлөөлөгч, зуучлагч, итгэмжлэгч, хуулийн төлөөлөгч биш бөгөөд Компанитай хөдөлмөрийн хуулиар тогтоосон харьцаанд орохгүй.

7.6. Зөвлөх нь Компанитай хамтран ажиллах Стандарт, Компанитай байгуулсан Гэрээний нөхцлүүд болон оршин сууж байгаа болон нутаг дэвсгэр дээр нь бизнесээ явуулж буй орон ба бүс нутгийн хууль дүрэмд захирагдан өөрийн үйл ажиллагааг бие даан зохион байгуулна.

7.7. Зөвлөх нь өөрөө иргэн нь болсон орныхоо, мөн бизнесээ явуулж буй орныхоо хууль, тогтоомжийг сахих, мөн татварыг цаг хугацаанд нь гүйцэд төлөх, бизнесийн үйл ажиллагааг хуулийн дагуу явуулах тал дээр бүрэн хариуцлага үүрнэ.

7.8. Зөвлөх нь өөрийн үйл ажиллагааг явуулахад шаардагдах зардал, алдагдлын эрсдлийг бие даан хариуцна.

7.9. Компани, түүний салбар, төлөөлөгчийн газар, Компанийн ажилтнууд нь Зөвлөхийн үйл ажиллагааны идэвхитэй/идэвхигүй байдалд хариуцлага хүлээхгүй.

7.10. Зөвлөх болон түүний төлөөлөгчид нь Компани, түүний салбарууд, төлөөлөгчийн газар, салбар цэгүүд болон ажилтнуудад хандаж өөрсдийн бие даасан тусгаар үйл ажиллагаатай холбогдсон зарга мэдүүлэх, гомдол гаргах эрхгүй.

7.11. Зөвлөх нь өөрийн үйл ажиллагааг явуулахад шаардагдах, Компанийн зүгээс хангаж буй үйлчилгээ, мэдээллийг ашиглах эрхтэй.

7.12. Зөвлөх нь Шагналын тогтолцоо, Хамтын ажиллагааны Стандартыг удирдлага болгон өөртөө зориулж бие даан тогтоосон борлуулалтын хэмжээгээр өөрийн үйл ажиллагаа, бизнесийг явуулах эрхтэй.

7.13. Зөвлөх нь зөвхөн уулзалт, сургалтууд болон бусад арга хэмжээнд оролцох нь Компанийн бизнест гарцаагүй амжилт олох баталгааг болж чадахгүй гэдгийг ойлгох ёстой. Зөвлөх нь арга хэмжээнүүдэд зориулах цаг хугацаа, хөрөнгө мөнгөний хэмжээг өөрөө бие даан тогтооно.

7.14. Зөвлөх нь Компаниас зохион явуулж буй арга хэмжээг Компанийн бараа, үйлчилгээнд огт хамааралгүй өөр бараа, үйлчилгээг дэлгэрүүлэх, эсвэл реклам суртчилгаа, борлуулалт хийж ашиг олох зорилгоор ашиглах эрхгүй.

7.15. Компани нь хамтын ажиллагааны тогтсон системийн дагуу Зөвлөхүүдэд мэдээлэл болон зөвлөгөө өгөх чиглэлээр дэмжлэг үзүүлнэ.

7.16. Зөвлөхүүд, Давуу эрхтэй үйлчлүүлэгчид нь өөрсдийн хувийн мэдээлэлд (жишээлбэл, овог нэр, оршин суугаа хаяг, утасны дугаар, паспортын мэдээлэл г.м.) болон Компанитай хамтарсан үйл ажиллагаатай холбогдох мэдээлэлд гарсан өөрчлөлтийг тухайн өөрчлөлт гарсан өдрөөс хойш хуанлийн нэг өдрийн дотор багтаж цахим шуудангийн call-centre@sibvaleo.com хаягаар «Зөвлөх (овог нэр) -ийн хувийн мэдээлэлд гарсан өөрчлөлт, бүртгэлийн дугаар, муж» нэртэй захидлыг Компанид илгээх замаар мэдэгдэх үүрэгтэй. Зөвлөхийн цахим шуудангийн хаяг өөрчлөгдсөн тохиолдолд Компанийн сайтан дээр байрлах Хувийн офисын Бизнес-центр буланг нээж («Тохиргоо»), шинэ хаягаа оруулна.

7.17. Хэрэв Зөвлөх, Давуу эрхтэй үйлчлүүлэгчид нь урамшуулал, шагналын ноогдол болон төлбөрийн тооцоонд гарсан алдаа, түүнчлэн багийн доторх Зөвлөхүүдийн хуваарилалттай холбоотой асуулт, санал гомдол, эсвэл ямар нэгэн алдаа гарсныг илрүүлсэн бол Зөвлөх нь дээрх алдаа, зөрчил илэрсэн өдрөөс хойш 60 хоногийн дотор, давхар элсүүлэлт хийгдсэн нь илэрсэн тохиолдолд 12 сарын дотор мэдээллийг бичгээр үйлдэж Компанид илгээнэ.

7.18. Хэрэв Зөвлөх, Давуу эрхтэй үйлчлүүлэгчдэд бусад Зөвлөх, Давуу эрхтэй үйлчлүүлэгчдийн талаар гомдол, зарга үүссэн бол гомдол мэдүүлэгч нь эхлээд өөрийн Халамжлагчид асуудлыг танилцуулах үүрэгтэй ба Халамжлагч нь өөрий Лидертэй хамтран уг асуудлыг шийдэхийг чармайх үүрэгтэй. Хэрэв тухайн асуудал нь Халамжлагч болон багийн Лидерийн оролцоотойгоор шийдэгдээгүй бол энэ тухай Компанид бичгээр мэдэгдэнэ. Мэдэгдэлд Зөвлөхийн гомдол, заргыг хавсаргана.

7.19. Зөвлөх нь Бизнес-центрээр дамжуулж бүтээгдэхүүн худалдан авах эрхтэй.

8. Бүтээгдэхүүний тухай мэдээлэл, Компанитай хамтран ажиллах боломжийг бусдад олгох

8.1. Зөвлөх, Давуу эрхтэй үйлчлүүлэгч нь өөрийгөө Компанийн ажилчин, ажилтан, албан хаагч, итгэмжлэгч, зуучлагч, төлөөлөгч мэтээр танилцуулахыг хориглоно. Зөвлөх, Давуу эрхтэй үйлчлүүлэгч нь Компанитай Гэрээ байгуулсан, энэ Гэрээндээ үндэслэн өөрийн үйл ажиллагааг явуулдаг бие даасан түншийн байр сууринаас Компанийн бүтээгдэхүүн, бизнесийн тухай мэдээлэл өгнө.

8.2. Зөвлөх нь худалдан авагчдад Компанитай хамтран ажиллах бүх боломжуудын тухай ярьж танилцуулах үүрэгтэй. Зөвлөх нь бусдад Компанийн бүтээгдэхүүн, эсвэл бизнесийн тухай аливаа бүрэн бус, лавтай бус, үнэн бус мэдээлэл, нотолгоог өгөх, санал тавихаас зайлсхийх үүрэгтэй.
Энэ үүрэг нь дараах дүрмээр зохицуулагдана:

8.2.1. Зөвлөх нь бизнест урьж оруулсан хүмүүстээ Компанийн бизнесийн үндэс нь Компанийн бүтээгдэхүүнийг олон түвшинтэй бүтэц бүхий багийн тусламжтайгаар борлуулах үйл ажиллагаанд оршино гэдгийг сайтар ойлгуулах үүрэгтэй.

8.2.2. Зөвлөх нь Компанитай хамтарсан үйл ажиллагаанаас олж болох орлогын тухай үнэн бодит мэдээллийг өгөх үүрэгтэй. Зөвлөх нь Компанитай хамтарсан үйл ажиллагаанаас олох орлого нь баталгаатай буюу урьдчилан тогтоогдсон хэмээн баталгаа өгөхөөс зайлсхийх үүрэгтэй. Зөвлөх нь урьж буй хүмүүстээ гагцхүү идэвхитэй уйгагүй үйл ажиллагааны үр дүнд амжилт олж болохыг тайлбарлан ойлгуулах үүрэгтэй.

8.2.3. Зөвлөх нь зөвхөн бодит жишээн дээр тулгуурлан Компанитай хамтарч бизнесээ амжилттай явуулж чадсан Зөвлөхүүдийн олсон амжилт,түүхээс ярьж болно.

8.2.4. Зөвлөх нь Компанийн зүгээс нийтийн хүртээл болгон сайт болон түүний албан ёсны КСМ-д хэвлэгдсэн, бүтээгдэхүүний борлуулалтын хэмжээ, бараа эргэлт, боломжит орлогын тухай мэдээллийг жишээ болгон ярьж болно.

8.2.5. Зөвлөх нь Компанитай хамтарсан үйл ажиллагаа, бизнесийнхээ зарлага, эсвэл зарцуулсан хүч чармайлт, цаг хугацааны тухай бодит бус мэдээлэл өгөхөөс зайлсхийх үүрэгтэй.

8.2.6. Зөвлөх нь Компанийн бизнес нь Компанийн бүтээгдэхүүнийг жижиглэнгээр борлуулах, зах зээлийн хүрээг томруулах, бүтээгдэхүүний борлуулалтын хэмжээг нэмэгдүүлэх, шинэ хүмүүсийг Компанитай хамтран ажиллуулахаар урьж элсүүлэх, тэднийг сургах, дэмжих үйл ажиллагаануудаас бүрдэнэ гэдгийг өөрөө ойлгосон байхаас гадна бусдад ойлгуулах үүрэгтэй.

8.2.7. Хэрэв Зөвлөх нь зар өгч ажил хайж буй хүнтэй уулзаж ярилцах бол өөрийн тавьж буй саналын гол зорилго нь түүнд бие даасан хувийн бизнестэй болох боломж олгоход чиглэснээс бус ажилд орох боломж биш гэдгийг анхнаас нь ойлгуулах үүрэгтэй.

8.2.8. Компанийн танилцуулга хийх цуглаан дээр Зөвлөх нь хамтран ажиллуулахаар урьсан хүндээ энэ танилцуулгын цуглаан нь Компанитай хамтран ажиллах боломж нээхэд чиглэгдэж байгаа гэдгийг ойлгуулах үүрэгтэй.

8.2.9. Зөвлөх нь Компанитай хамтран явуулах бизнес, түүний бүтээгдэхүүн нь Компанитай хамтран эрхлэх бизнесээс тусдаа ямар нэгэн өөр бизнесийн нэг хэсэг мэтээр далд, эсвэл шууд утгаар ярихыг хориглоно.

8.2.10. Зөвлөх нь Компанитай хамтран ажиллаж эхлэхээр зорьж буй хүмүүст Бүртгэлийн багцаас гадна Компанийн өөр бусад бүтээгдэхүүн болон үйлчилгээг худалдан авах шаардлагатай хэмээн ятган сэнхрүүлэхийг хориглоно.

8.2.11. Зөвлөх нь Компанийн бүтээгдэхүүний чанар, үнэ, хэрэглэх заавар, найрлагын тухай бүрэн гүйцэд, үнэн зөв мэдээлэл түгээхээс гадна, тэдгээрийг худалдаалж буй газруудад бүтээгдэхүүн байгаа эсэхийг үнэнээр нь мэдээлэх үүрэгтэй. Ингэхдээ Зөвлөх нь өөрийн үйл ажиллагааг явуулж буй улс оронд зориулж гаргасан КСМ-д агуулагдаж буй мэдээллийг удирдлага болгоно.

8.2.12. Зөвлөх нь өөрийн үйл ажиллагааг явуулж буй улс оронд зориулж Компаниас үйлдвэрлэн түгээж буй хэвлэмэл материал, баримт бичигт тусгагдаагүй, Компанийн бүтээгдэхүүний эмчилгээний, анагаах болон бусад чанарын талаар өөрийн зүгээс мэдээлэл, нотолгоо хийхийг хориглоно.

8.3. Зөвлөх, Давуу эрхтэй үйлчлүүлэгч нь Компанийн сургалтын материалууд болон бүтээгдэхүүний шошгон дээр тусгагдаагүй Компанийн бүтээгдэхүүний эмчилгээний, анагаах болон бусад шинж чанарын талаар өөрийн зүгээс хийсэн мэдээлэл, нотолгооны төлөө гуравдагч этгээд, төр засгийн удирдах байгууллагын өмнө бүрэн хариуцлага хүлээнэ.

8.4. Зөвлөх нь Компанийн сайт, Шагналын тогтолцоо, түүнчлэн КСМ-д тусгагдаагүй Компанитай хамтарсан үйл ажиллагаанаас олж болох орлогын тухай өөрийн зүгээс хийсэн мэдээлэл, нотолгооны төлөө гуравдагч этгээд, төр засгийн удирдах байгууллагын өмнө бүрэн хариуцлага хүлээнэ.

8.5. Зөвлөх, Давуу эрхтэй үйлчлүүлэгч нь өөр бусад компанийн бүтээгдэхүүнийг Компанийн нэр, шошго ашиглан бусдад санал болгохыг хориглоно.

8.6. Зөвлөх, Давуу эрхтэй үйлчлүүлэгч нь Компанийн бүтээгдэхүүн, бүтээгдэхүүн тус бүрт зориулж хийсэн сав баглаа болон шошго ярлыкийг өөрчлөх, өөр бусад компанийн нэрээр борлуулахыг хориглоно.

8.7. Зөвлөх нь өөрийн бие дааж зохиосон болон өөрөө засч өөрчилсэн КСМ-ыг КСМ болгон түгээхийн хориглоно.

8.8. Зөвлөх нь Компанийн тухай болон түүний бүтээгдэхүүн, бизнесийн тухай мэдээллийг хувийн ба ажил хэргийн харилцаа, холбоо тогтоогоогүй хүмүүсийн цахим хаяг руу дамжуулан илгээх, түгээн илгээхийг хориглоно.

8.9. Зөвлөх нь Компанитай хамтран ажиллахаар уригдсан хүмүүст Компанийн бүтээгдэхүүн, явагдаж буй хямдралууд, урамшууллын ноогдол, Шагналын тогтолцоо, Компанитай хамтран ажиллах Стандартууд, бүтээгдэхүүний үнэ, хэрэглэх заавар, Зөвлөхтэй байгуулсан Гэрээ, Гэрээг цуцлах ба зогсоох, борлуулж буй бүтээгдэхүүний баталгаа, буцаалт, барьцааг төлж авах, Компанийн сургалтын хөтөлбөрүүдийн тухай бүрэн гүйцэд, үнэ бодитой мэдээлэл түгээх үүрэгтэй.

9. Зөвлөхийг шагнах

9.1. Зөвлөхийн шагнал нь Компанийн Шагналын тогтолцоогоор тодорхойлогдоно.

9.2. Хэрэв Компанитай Гэрээ байгуулсан Зөвлөх нь өөрөө биечлэн ирж бүтээгдэхүүн худалдан аваагүй, бүтээгдэхүүнийг хүмүүст санал болгоогүй, тэднийг Компанитай хамтран ажиллуулахаар урьж элсүүлээгүй тохиолдолд Компани нь тийм Зөвлөхөд зөвхөн Гэрээ байгуулсан гэдгийг үндэслэн урамшуулал ноогдуулах ба шагнал ноогдуулж, олгохгүй.

9.3. Хувийн хэвшлээр бүртгүүлсэн Зөвлөх нь Шагналын тогтолцоонд тусгагдсан дүрмийн дагуу түүний Хувийн худалдан авалт болон борлуулалтын багийн худалдан авалтын хэмжээгээр тодорхойлогдох, хийсэн хөдөлмөрийнхөө шагналыг авна.

9.4. Зөвлөх нь өөрийн авч буй Шагналын дэлгэрэнгүй тооцоог Компанийн сайтан дээр байрлах өөрийн Хувийн офисоос үзэх боломжтой.

9.5. Шагнал нь Зөвлөхийн банкны данс руу шилжин орно.

9.6. Шагнал нь Зөвлөхийн Хувийн бүтээгдэхүүн худалдан авалт, түүний борлуулалтын багийн худалдан авалт аль оронд хийгдсэнээс шалгаалан Компанийн бүрэлдэхүүнд багтдаг янз бүрийн хуулийн этгээдээр дамжин төлөгдөж болно.

9.7. Хувийн хэвшлээр бүртгүүлсэн Зөвлөх нь хуанлийн нэг сард багтаж урамшууллын «Бонус 25» дансанд хуримтлагдсан мөнгөөр бүтээгдэхүүн худалдан авах эрхтэй.

9.8. Хувийн хэвшлээр бүртгүүлээгүй ба Компанийн бүтээгдэхүүнийг бусдад санал болгож борлуулах үйл ажиллагаанаас тогтмол орлого олдоггүй Зөвлөх нь «Байнгын төсөв» ба «Бонус 25» данснуудад урамшууллаа хуримтлуулна.

9.9. Компани нь Шагналын тогтолцоогоор батлагдсан үүргээ биелүүлэх үүрэгтэй.

9.10. Компани нь Шагналын тогтолцоо, цолны ангилалын нөхцөлд нэмэлт оруулах ба өөрчлөлт оруулах эрхтэй бөгөөд энэ тухай Зөвлөхүүдэд зарлан мэдэгдэнэ.

10. Борлуулалтын багийн бүрэн бүтэн, үйл ажиллагааны тогтвортой байдал

10.1. Зөвлөхийн байгуулсан багийн бүрэн бүтэн, үйл ажиллагааны тогтвортой байдал нь Компанитай хамтран явуулж буй бизнесийн бүх субъектууд дотроос хамгийн түрүүнд сахин хамгаалбал зохих зүйлд тооцогдоно.

10.2. Компани болон түүний Зөвлөх болсон хэн боловч зах зээлийн хувирамтгай байдлаас шалтгаалан Үйлчлүүлэгчид, Давуу эрхтэй үйлчлүүлэгчид, Зөвлөхүүдийн дунд бизнесээс гарч явах, мөн эргэн орох урсгал явагдахгүй хэмээн баталгаа гаргах боломжгүй.

10.3. Зөвлөх нь бусад борлуулалтын багуудыг задалж бусниулах, бусад борлуулалтын багуудын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, түүний дотор:
- бусад багт харъяалагдах Зөвлөхүүд, Давуу эрхтэй үйлчлүүлэгчдийг өөрийн баг руу урвуулах зорилгоор ятгах, дарамт шахалт үзүүлэх;
- бусад багт харъяалагдах Зөвлөхүүд, Давуу эрхтэй үйлчлүүлэгчдийг Компанитай хамтарсан үйл ажиллагаагаа зогсоохыг ятгах, дарамт шахалт үзүүлэх;
- бусад Зөвлөхийн урьж ирүүлсэн Элсэгчидэд Компанитай хамтран ажиллахыг санал болгох;
- бусад багт харъяалагдах Зөвлөхүүд, Давуу эрхтэй үйлчлүүлэгчдэд Компанийн, эсвэл бусад компанийн үйл ажиллагаанд хамаатай ашиг орлого олох болон ажил хэргийн санал тавихыг хориглоно.

10.4. Компани нь борлуулалтын багийн бүрэлдэхүүний бүрэн бүтэн, үйл ажиллагааны тогтвортой байдлыг хадгалах зорилгоор Зөвлөхүүд, Давуу эрхтэй үйлчлүүлэгчдийг багийн дотор шилжүүлэхийг хориглоно.

11. Бусад компаниудтай хамтран ажиллах

11.1. Компанийн Зөвлөхүүд нь Компанитай хамтран бизнес эрхлэхдээ өөр үйл ажиллагааг зэрэгцүүлэн явуулах эрхтэй. «Ахлах Зөвлөх» зэрэглэлтэй Зөвлөхүүд нь Компанитай хамтарсан бизнес эрхлэхдээ сүлжээний маркетинг ба шууд борлуулалтын аргыг бизнестээ хэрэглэдэг өөр компаниудтай хамтран ажиллахаас бусад үйл ажиллагааг зэрэгцүүлэн явуулах эрхтэй.

11.2. Зөвлөхөд өөрийн борлуулалтын багийг, мөн Халамжлагчдын багийг болон Компанийн үйлчилгээний төвийг ямар нэгэн гаднын байгууллагын бараа үйлчилгээг сурталчлан дэлгэрүүлэхэд ашиглахыг хориглоно.

11.3. Зөвлөх нь тус дүрмийн 11.1., 11.2.-ын заалтуудыг зөрчсөн тохиолдолд Компани нь тус дүрмийн 21-д заасны дагуу зөрчил гаргасан этгээдэд арга хэмжээ авах эрхтэй.

12. Нэрийн хуудас

12.1. Зөвлөх нь Компаниас батлан гаргасан нэрийн хуудасны загварыг ашиглах үүрэгтэй.

12.2. Зөвлөх нь нэрийн хуудсан дээрээ өөрийгөө Компанийн ажилтан, ажилчин, зуучлагч, итгэмжлэгч, төлөөлөгч хэмээн нэрлэхийг хориглоно.

12.3. Зөвлөх нь Компанийн бараа бүтээгдэхүүнийг бусдад үзүүлэн таниулах, эсвэл борлуулахын өмнө Компаниас түүнд олгосон олон түвшинт худалдааны сүлжээний гишүүн болохыг баталсан хувийн картыг үзүүлэх үүрэгтэй.

13. Халамжлагчийн зэрэглэлтэй Зөвлөхүүдийн хүлээх нэмэлт үүрэг хариуцлагууд

13.1. Хамтын бизнест оролцуулахаар урьж ирүүлсэн Элсэгчдэд Гэрээний болон хамтран ажиллах Стандартын нөхцөлүүд, Гэрээг бөглөх заавар, Компанийн Давуу эрхтэй үйлчлүүлэгч ба Зөвлөхийн зэрэглэлийн хоорондын ялгааны тухай тайлбарлан ойлгуулах.

13.2. Өөрийн багт харъяалагдах Зөвлөхүүд, Давуу эрхтэй үйлчлүүлэгчдэд Гэрээний болон Компанитай хамтран ажиллах Стандарт, түүнчлэн хуулиар тогтоогдсон шаардлагуудыг хатуу мөрдүүлэхийн төлөө бүх хүч чадлаа дайчлан ажиллах.

13.3. Өөрийн багт харъяалагдах Зөвлөхүүдийг Компаниас боловсруулан гаргасан техногийн дагуу сургаж, ажилд нь мэргэшүүлэх.

13.4. Өөрийн багт харъяалагдах Зөвлөхүүдэд итгэл үнэмшил өгч, зоригжуулахын төлөө бүх хүч чадлаа дайчлан ажиллах ба Компаниас зохион явуулдаг бүс нутгийн, корпорацийн, ажил хэргийн болон сургалтын арга хэмжээнүүдэд оролцох.

13.5. Өөрийн багийг байнга хөгжүүлж, түүнд харъяалагдах Зөвлөхүүд болон Давуу эрхтэй үйлчлүүлэгчидтэй байнга холбоо барьж, бүх талын дэмжлэг үзүүлэх.

13.6. Өөрийн багийн Зөвлөхүүдийг төрөл бүрийн уулзалт, арга хэмжээнүүд, сургалт, шинэ бүтээгдэхүүний тухай цагаа олсон шинэ мэдээллээр хангах.

13.7. Компаниас батлан гаргасан үйл явдал, хөтөлбөрүүдийн дагуу Бизнесийг Хөгжүүлэх Хөтөлбөр, Компаниас зохион явуулдаг ажил хэргийн уулзалтууд, сургалтын арга хэмжээнүүдэд биечлэн оролцох.

13.8. Халамжлагч нь болсон багийнхаа гишүүдээс, түүнчлэн Компанитай хамтран ажиллуулахаар өөрийн урьж ирүүлсэн хүмүүсээс сургалт, бэлтгэл, хичээл, соёл-олон нийтийн арга хэмжээ болон үүнтэй төстэй бусад арга хэмжээнүүдийг зохион явуулсны төлбөр болгон ямар ч хэлбэрийн хураамж авахгүй байх.

14. «Ахлах зөвлөх» ба түүнээс дээш зэрэглэлтэй Компанийн Зөвлөхүүдийн эдлэх нэмэлт эрх

14.1. «Ахлах зөвлөх» ба түүнээс дээш зэрэглэлтэй Компанийн Зөвлөхүүдэд дараах нэмэлт эрхийг эдлүүлнэ:

14.1.1. Компаниас зохион явуулдаг Бизнесийг Хөгжүүлэх тусгай Хөтөлбөрт оролцох;

14.1.2. Тусгай сургалтанд хамрагдах;

14.1.3. Клубуудын гишүүн болох;

14.1.4. «Үндэсний лидер» цолоос эхлээд олон улсын зах зээл дээр үйл ажиллагаа явуулах.

14.2. Лидер ба түүнээс дээш цолтой Зөвлөхүүдийн нэмэлт эрх ба үүрэг

14.2.1. Лидер ба түүнээс дээш цолтой Зөвлөхүүдэд Компанийн салбарууд албан ёсоор нээгдсэн бусад улс орнууд ба мужуудын нутаг дэвсгэр дээр бизнесээ хөгжүүлэх нэмэлт эрхийг эдэлнэ. Бусад улс орны нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулах тухай хүсэлтийг тухайн хүсэлт гаргасан Лидер бүр дээр ганцаарчлан шийднэ.

14.2.2. Бусад улс оронд үүсгэсэн багийн бараа эргэлт 2000 оноонд хүрсэн тохиолдолд Лидер ба түүнээс дээш цолтой Зөвлөх нь тухайн багийг цаашид хөгжүүлэх, бараа эргэлтийг нь нэмэгдүүлэх үүрэг хүлээнэ. Бизнесийн үйл ажиллагааг явуулахад хамаарах дэлгэрэнгүй нөхцлийг хамтын ажиллагааны Гэрээнд тодорхой заана. Гэрээний заалтуудтай Компанийн www.siberianhealth.com. сайтан дээрх Лидерийн офис руу орж, танилцах боломжтой.

14.2.3. Бусад улс оронд бизнесээ хөгжүүлэхийн тулд Лидер нь дараахь нөхцлийг хангасан байх шаардлагатай. Үүнд:
• Компани дээр ирж, тухайн улсын хууль эрх зүйн орчин, бизнесийн үйл ажиллагаа явуулахтай холбогдсон тусгай сургалтанд хамрагдана.
• Компанитай бусад улс орны нутаг дэвсгэр дээр бизнесийн үйл ажиллагаа явуулах тухай хамтын ажиллагааны Гэрээ байгуулна.

14.2.4. Хэрэв Лидер нь Компанитай хамтын ажиллагааны Гэрээ байгуулснаас хойш гурван сарын хугацаанд бусад улс орны нутаг дэвсгэр дээр 2000 ба түүнээс дээш онооны бараа эргэлттэй баг үүсгэх үүргээ биелүүлээгүй бол Компани нэг талын сонирхолд үндэслэн Гэрээг цуцлах эрхтэй. Энэ тохиолдолд Компани нь дээр өгүүлсэн баг болон түүнийг хөгжүүлэх эрх, үүргийг тухайн Лидерийн зөвшөөрөлгүйгээр дээд талын Лидер, эсвэл тухайн улс оронд үйл ажиллагаа явуулж буй өөр Лидерт шилжүүлэх эрхтэй.

15. Нууцлалыг хадгалах нөхцөлүүд

15.1. Зөвлөхүүд, Давуу эрхтэй үйлчлүүлэгчид нь бизнесийн нууц, албан хэрэгцээний мэдээлэл гэсэн ангилалд хамрагдах Компанитай холбоотой мэдээллүүд, Компанитай хамтран ажилладаг хүмүүсийн хувийн мэдээллийг нийтэд зарлах, нууцыг задруулахыг хориглох тухай дүрмийг чандлан сахих үүрэгтэй. Ялангуяа:
• зохиогчийн эрхээр хамгаалагдсан материалууд;
• Компанийн ажил хэргийн болон нууцлалын ангилалд хамрагдах мэдээлэл;
• Компанитай хамтран явуулж буй бизнесийн дотор халамжлан дэмжүүлж буй бүх багуудыг хамарсан Халамжлагчдын тухай мэдээлэл, түүний дотор Зөвлөхүүдийн бүх мөчрийн нэрсийн жагсаалт, тэдний тухай бүх мэдээлэл;
• Компанийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, шинэчлэн сайжруулалттай холбоотой мэдээлэл;
• Компанийн бизнес-төлөвлөгөө;
• Зөвлөхүүдийн хувийн ба багийн борлуулалт, тэдний орлогын хэмжээ болон бусад санхүүгийн мэдээлэл;
• Компанийн Зөвлөхүүд, Давуу эрхтэй үйлчлүүлэгчдийн хувийн мэдээллүүд, Зөвлөхүүд, Давуу эрхтэй үйлчлүүлэгчдийн утасны дугаар, цахим хаяг;

15.2. Зөвлөхүүд нь өөрсдийн нууцалбал зохих мэдээллүүдийг Компанийн сайтан дээрх Хувийн офисноос авах боломжтойг анхаарах. Нууцалбал зохих мэдээллүүдээ бусдад задруулахгүйн тулд Зөвлөх ба Давуу эрхтэй үйлчлүүлэгчид нь:
• нууцалбал зохих аливаа мэдээллүүдийг ямар нэгэн гуравдагч этгээдэд үзүүлэхгүй байх;
• Сайтан дээрх өөрийн Хувийн офис руу нэвтрэх нууц үг эсвэл бусад кодыг гуравдагч этгээдэд үзүүлэхгүй байх;
• нууцалбал зохих аливаа мэдээллүүдийг ямар нэг хүнд болон нөхөрлөл, холбоо нийгэмлэг, корпораци эсвэл хуулийн этгээдэд үзүүлэх, тэдэнд ашиглуулахгүй байх үүрэгтэй.

15.3. Компанитай хамтран ажиллахаа Гэрээгээ цуцалсан Зөвлөх нь Компанийн тухай нууцалбал зохих мэдээлэл агуулсан баримт бичиг эзэмшиж байсан бол түүнийгээ Компанид буцаан өгөх үүрэгтэй.

15.4. Нууцалбал зохих мэдээллийг задруулахгүй байх тухай дүрмийн заалт нь Зөвлөхүүд, Давуу эрхтэй үйлчлүүлэгчдийн Бүртгэлийн Гэрээний хүчинтэй байх бүх л хугацаанд мөрдөгдөх ба түүнийг цуцлах ба хүчингүй болгосны дараа ч мөн адил мөрдөгдсөөр байна.

15.5. Зөвлөхүүд, Давуу эрхтэй үйлчлүүлэгчдийн хувийн мэдээллийг цуглуулах, хадгалах, боловсруулах, ашиглах ба бусад төрлийн үйлдэл хийхдээ Компани нь хуулийн заалтыг мөрдлөг болгоно.

15.6. Компаниас зөвшөөрөл олгосон тохиолдлоос бусад тохиолдолд Компанийн тухай нууц мэдээллийг задруулсан үйлдэл нь Компанид нөхөгдөшгүй хэмжээний хохирол учруулдаг тул Компани нь нууцыг задруулсан этгээдээр учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхийн тулд шүүхэд гомдол гаргах, түүнчлэн хуульд заасны дагуу бусад арга хэмжээг авах эрхтэй.

16. Компанийн бүтээгдэхүүнийг борлуулах дүрэм

16.1. Бүтээгдэхүүнийг таниулах, борлуулалтын хэмжээг нэмэгдүүлэхийн тулд Компани нь олон түвшинт шууд борлуулалтын аргыг хэрэглэдэг. Энэ нь бүтээгдэхүүнийг зөвхөн Компанийн Үйлчилгээний төв дээрээс, эсвэл Компанийн Зөвлөхөөр дамжуулан худалдан авч болно гэсэн үг юм.

16.2. Хэрэв ийм хэлбэрээр борлуулах нь тухайн орны хуулийн заалтат харшлахгүй бол Зөвлөх нь Компанийн бүтээгдэхүүнийг өөрийн нэрийн өмнөөс гар дамжуулан борлуулах боломжтой.

16.2.1. Зөвлөх нь зөвхөн Компаниас тухайн бүтээгдэхүүнийг албан ёсоор бүртгүүлж, гэрчилгээг авсан улс орны нутаг дэвсгэр дээр бүтээгдэхүүнийг борлуулах эрхтэй. Аль нэг улс орны нутаг дэвсгэр дээр тухайн бүтээгдэхүүнийг бүртгүүлэхэд олгогдсон зөвшөөрлийн гэрчилгээний тухай мэдээллийг бүтээгдэхүүнийг худалдан авсан Компанийн Үйлчилгээний Төвөөс лавлах боломжтой.

16.2.2. Тус дүрмийн 16.2.1.-ийн заалтыг зөрчсөн тохиолдол илэрвэл бүртгэгдээгүй бүтээгдэхүүнийг борлуулсан Зөвлөх нь тухайн улс орны хуульд заасан хариуцлагыг хүлээнэ. Компани нь тус дүрмийн 16.2.1.-ийн заалтыг зөрчсөн Зөвлөхөд Хамтран ажиллах дүрмийн 21 дүгээр бүлэгт заасны дагуу арга хэмжээ авах эрхтэй.

16.3. «Лидер»-ээс дээш цолтой Зөвлөх нь Компаниас зөвшөөрөл олгосон тохиолдолд Компанийн баталсан стандартын дагуу Үйлчилгээний төвийг нээх эрхтэй.

16.4. Компанийн бүтээгдэхүүнийг гар дамжуулан, эсвэл өөрийн байгуулсан Компанийн Үйлчилгээний төвөөр дамжуулан борлуулахдаа Зөвлөх нь Компанийн бүтээгдэхүүнийг тухайн борлуулалт хийгдэж буй улс оронд тохируулж Компаниас тогтоосон үнээр борлуулна.

16.5. Зөвлөх нь тухайн улс орны хуулинд заасны дагуу Компанийн бүтээгдэхүүнийг зөвхөн эцсийн хэрэглэгчид борлуулах эрхтэй.

16.6. Зөвлөхүүд нь Компанийн бүтээгдэхүүнийг борлуулдаг интернет-дэлгүүр байсаар байтал өөрөө бие даан интернет-дэлгүүр байгуулан түүгээрээ дамжуулан борлуулахыг хориглоно.

16.7. Зөвлөх нь Компанийн бараа бүтээгдэхүүнийг шуудангаар тараагддаг захиалгын каталог, бараа худалддаг телесуваг, радио, телевиз, олон нийтийн мэдээллийн бусад хэрэгслүүд, факсын илгээмж, интернет, цахим шуудангийн илгээмж, зар мэдээ болон бусад алсын зайнаас харьцах арга хэрэгслүүдээр дамжуулан борлуулах, борлуулах зорилгоор санал болгох, эсвэл үзүүлэн таниулах эрхгүй.

16.8. Зөвлөх нь өөрөө бие дааж, эсвэл зуучлагчаар дамжуулан Компанийн бүтээгдэхүүнийг борлуулах зорилгоор жижиглэнгийн худалдаа эрхэлдэг дэлгүүр, аптек, гоо сайхны салон, үсчин, үзэсгэлэн, яармаг, мухлаг, худалдааны цэг, зах, дуудлага худалдааны талбар, эсвэл Компанийн бүтээгдэхүүнийг борлуулах зөвшөөрөлгүй дээрх байгууллагуудтай ижил төстэй газрууд, байгууллагуудад тараан байршуулах эрхгүй.

17. Бүтээгдэхүүний баталгаа. Бүтээгдэхүүнийг буцаах.

17.1. Компани нь зохих чанарын түвшинд, тогтоосон стандарт ба хуулийн шаардлагад тохирсон бүтээгдэхүүний үйлдэрлэлийг явуулахаа батлан даана. Компанийн худалдаалж буй бүтээгдэхүүнүүд нь хэрэглэх зааврыг чанд мөрдсөн нөхцөлд хүний эрүүл мэндэд хор хөнөөл учруулах боломжгүй.

17.2. Компанийн Үйлчилгээний Төвүүд болон бүтээгдэхүүнийг борлуулж буй Зөвлөхийн гар дээрээс бүтээгдэхүүний зохих чанарыг баталсан баримт гэрчилгээтэй танилцах боломжтой.

17.3. Хэрэв Компаниас худалдан авсан бүтээгдэхүүн нь ямар нэгэн байдлаар чанарын шаардлага хангаагүй бол түүнийг Компанид буцаан өгч болно. Давуу эрхтэй үйлчлүүлэгч нь чанарын шаардлагад нийцсэн адил бараагаар сольж авах, эсвэл түүний үнэнд төлсөн мөнгөнөөс урамшууллын ноогдол, авсан шагналын ноогдлыг хасуулж мөнгөө буцаан авч болно.

17.4. Зөвлөх нь чанарын шаардлагад үл нийцэх бүтээгдэхүүн борлуулсан тохиолдолд Зөвлөх нь худалдан авсан хүнд тухайн бүтээгдэхүүний үнийг буцаан өгөх үүрэгтэй.

17.5. Бүтээгдэхүүнд байх ёстой чанарын талаарх санал гомдлыг Компани нь тухайн бүтээгдэхүүний хүчинтэй хугацаа дуусах хүртэл хүлээн авна.

17.6. Хэрэв худалдан авсан бүтээгдэхүүний кассын болон барааны талон, хайрцаг сав, баглаа боодол бүрэн бүтэн байгаа, мөн бүтээгдэхүүнийг бүгдийг нь эсвэл тодорхой хэсгийг нь хэрэглээгүй, түүнчлэн тийм буцаалтыг хуулиар зөвшөөрдөг бол чанаргүй бүтээгдэхүүнийг Компанид буцаан өгч болно.

18. Компанийн оюуны өмчийг ашиглах

18.1. Компанийн нэр, оюуны өмчийн бусад хэлбэрүүд болон Компанийг бусдаас ялгах зүйлс (түүний фирмийн нэр, лого, худалдааны марк, барааны тэмдэг, бүтээгдэхүүний зохиогчийн эрх болон бусад) зөвхөн Компанид харъяалагдана.

18.2. Компаниас гаргасан бүх хэвлэмэл материалууд, сургалтын материалууд, дуу болон дүрс бичлэгийн матералууд, олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд зориулан гаргасан бүтээгдэхүүн, гэрэл зураг, дуу хөгжим, яруу найргийн бүтээлүүд нь хуулиар хамгаалагдсан бөгөөд Компаниас урьдчилан зөвшөөрөл олгоогүй тохиолдолд ашиглахыг хориглоно.

18.3. Компаниас зохион явуулдаг танилцуулга, сургууль, лекц, семинар, сургалт, бусад арга хэмжээнүүд нь түүний оюуны өмчид тооцогдоно. Компаниас бичгээр зөвшөөрөл олгосон тохиолдолд тэдгээрийг гэрэл зураг, дүрс бичлэгийн камер, диктофонд хуулан авах боломжтой.

18.4. Компаниас бичгээр зөвшөөрөл олгосон тохиолдолд Зөвлөхүүдийн зохион явуулдаг танилцуулга, сургууль, лекц, семинар, сургалт, бусад арга хэмжээнүүдийг гэрэл зураг, дүрс бичлэгийн камер, диктофонд хуулан авах боломжтой.

18.5. Компани болон Зөвлөхүүдийн зохион явуулдаг танилцуулга, сургууль, лекц, семинар, сургалт, бусад арга хэмжээнүүдийн дүрс бичлэг, дууг нууцаар бичэж авахыг хориглоно.

18.6. Компанийн Зөвлөхүүд нь Компанийн лого, худалдааны марк, барааны тэмдэг болон фирмийн нэрийг дээр нь бичсэн ямар нэгэн бараа, эд зүйлс урлаж хийхийг хориглоно.

18.7. Зөвлөхүүд нь Компаниас бичгээр үйлдэгдсэн зөвшөөрлийг урьдчилан авалгүйгээр Компанитай хамтран бизнес эрхлэх, эсвэл өөр төрлийн бизнес эрхлэхдээ өөрийн үйл ажиллагаанд Компанийн оюуны өмчийн хэлбэрүүдийг (Компанийн нэр, того, эмблем, барааны тэмдгийг тээврийн хэрэгсэл, байшин барилгын гадна хана туурга, гудамжны реклам, утасны лавлах ном, бичиг хэргийн бараанууд дээр хэвлэх) ашиглах эрхгүй.

18.8. Компанийн оюуны өмчийн хэлбэрүүдийг түүний зөвшөөрөлгүйгээр ашиглах нь Компанитай хамтран ажиллах Стандартыг зөрчсөнд тооцогдох ба зөрчил гаргасан этгээдэд тус Стандартын заалтын дагуу арга хэмжээ авахаас гадна, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

19. Зар сурталчилгаа хийх

19.1. Зөвлөх нь Компаниас зөвшөөрөл авалгүйгээр Компаниас үйлдвэрлэн түгээдэг сурталчилгааны материалууд нь (дахин хуулах, олшруулах эргүйгээр) ашиглах боломжтой.

19.2. Зөвлөх нь Компанийн зөвшөөрлөөр өөрийн бизнесийг дэлгэрүүлэх зорилгоор мэдээлэл-сурталчилгааны арга хэмжээ зохион явуулах, мөн тийм арга хэмжээнд оролцох эрхтэй.

19.3. Компани нь интернетийн сүлжээнд албан ёсны www.sibvaleo.com нэртэй сайттай бөгөөд түүн дээр Компани болон бүтээгдэхүүний тухай мэдээллээс гадна Давуу эрхтэй үйлчлүүлэгч, Зөвлөхүүдэд зориулсан саналууд, Компанитай хамтран ажилладаг хүмүүст зориулсан бизнесийн мэдээлэл тавигдана. Зөвлөхүүд нь Компанийн сайтан дээр өөрийн Хувийн офистой байх ба тийшээ нэвтрэхийн тулд өөрийн логин, нууц үгийг ашиглана.

19.4. Зөвлөх нь Компаниас урьдчилан бичгээр үйлдэгдсэн зөвшөөрөл авалгүйгээр Компанийн нэрийн өмнөөс хэвлэмэл болон цахим сонин, сэтгүүл, телевиз зэрэг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, түүнчлэн интернетэд ямар нэгэн ярилцлага өгөх, тэдгээрт реклам сурталчилгаа байршуулах эрхгүй.

19.5. Зөвлөх нь Компанид болон түүний бүтээгдэхүүн, бизнест хамааралтай хэвлэмэл болон дуу-, дүрс бичлэг, цахим хэлбэртэй реклам сурталчилгаа, мэдээлэл, лавлагааны материалууд, баримт бичгүүдийг Компаниас тэдгээрийн агуулгыг зөвшөөрч баталсан тухай бичгээр үйлдэгдсэн зөвшөөрлийг урьдчилан авалгүйгээр үйлдвэрлэх, олшруулах эрхгүй.

19.6. Зөвлөх нь хэрэв тухайн үзэсгэлэн, яармаг зохиогдож буй улс орны хууль дүрэмтэй зөрчилдөхгүй бол Компанийн бүтээгдэхүүнийг дэлгэж үзүүлэх, тэдгээрийг яаж хэрэглэх тухай зөвлөгөө өгөх арга хэмжээ зохион явуулах, худалдаалах зорилгоор тэдгээр үзэсгэлэн, яармагт хуанлийн гурван өдрөөс дээшгүй хугацаагаар оролцох боломжтой.

19.7. Зөвлөх нь Компаниас үйлдвэрлэн гаргасан бүтээгдэхүүн дэлгэн үзүүлэх, мэдээлэл-сурталчилгааны зориулалттай жижиг промо-ширээг хууийн дагуу ашиглах эрхтэй. Промо-ширээг бүтээгдэхүүн борлуулахад ашиглахыг хориглоно.

19.8. Хариу хүсдэггүй цахим захидлууд.
Хэрэв хариу хүсдэггүй цахим захидал түгээж илгээх нь хуулиар хориглосон ба тэдгээр нь СПАМ ангилалд хамаарах бол Компани нь Зөвлөхүүдээс хариу хүсээгүй бизнесийн цахим захидлууд түгээж илгээхийг хориглоно.

19.9. Онлайныг ашиглах

19.9.1. Зөвлөхүүдийн Веб-сайтууд
Доор дурьдсан шаардлагуудыг хангасан нөхцөлд Зөвлөхүүд нь Компанийн бараа, бүтээгдэхүүн, бизнесийг дэлгэрүүлэх зорилгоор хувийн веб-сайтуудыг (ийм сайтыг «Гадаад веб-сайт» гэж нэрлэнэ) байгуулж болно. Гадаад веб-сайтууд нь зөвхөн реклам-сурталчилгааны зорилготой оршин тогтнох ба тэдгээрээр дамжуулж бүтээгдэхүүн борлуулахыг хориглоно. Гадаад веб-сайтыг ашиглалтанд оруулахаасаа өмнө Зөвлөх нь гадаад веб-сайтны бета-хувилбарыг Компанид илгээж бүдүүвч танилцуулах ба Компаниас бичгээр үйлдэгдсэн зөвшөөрөл авах үүрэгтэй. Зөвлөх нь Компаниас баталж зөвшөөрсөн гадаад веб-сайтанд хийгдэх аливаа өөрчлөлтийн тухай Компанид урьдчилан мэдэгдэх ба өөрчлөлт хийхийг зөвшөөрсөн тухай бичгээр үйлдэгдсэн Компанийн зөвшөөрлийг хүлээж авсны дараа өөрчлөлтийг оруулна. Хэрэв сайтны зохиомж, зорилго, агуулга нь Компанитай хамтран ажиллах Стандартуудад заасан нөхцлийг хангасан бол Зөвлөхүүд нь хувийн Гадаад веб-сайтыг байгуулах боломжтой. Энэ нь Зөвлөхийн үйл ажиллагаа хууль ёсны дагуу хийгдэж байгааг, үйлчлүүлэгчид болон ирээдүйн Зөвлөхүүдийг төөрөгдөлд оруулахгүй болохыг илэрхийлсэн баталгаа болно. Зөвлөх нь Компанид хандаж аливаа зарга хийхээс татгалзаж, Дүрмийн заалтуудыг чандлан сахих үүрэгтэй.

19.9.2. Зөвлөхийн сайтыг байгуулахад тавигдах шаардлага.
Гадаад веб-сайтны хуудас бүр дээр дараах мэдээлэл тавигдана:
1. Зөвлөхийн нэр, цолны зэрэглэл
2. Зөвлөхийн гэрэл зураг
3. Зөвлөхийн утасны дугаар, бусад харилцаа тогтоох хаягууд
4. Компанийн албан ёсны сайт руу шилжих товчлуур

19.9.3. Гадаад веб-сайтыг дүүргэх
Зөвлөх нь Гадаад веб-сайтны агуулгын төлөө хариуцлага хүлээх ба түүнийг Компанийн албан ёсны мэдээлэлтэй нягт уялдуулан дүүргэнэ.

19.9.4. Гадаад веб-сайтууд нь зөвхөн Компанийн бүтээгдэхүүн ба бизнесийг сурталчлан таниулах, дэлгэрүүлэхэд чиглэнэ. Гадаад веб-сайт нь Компанийг зохих ёсоор төлөөлж, таниулахад чиглэсэн мэдээлэлээр дүүрсэн байна.
Зөвлөх нь Компанийн санал болгож байгаагаас өөр бусад бүтээгдэхүүн, үйлчилгээ, боломжуудыг сурталчлахыг хориглоно.

19.9.4.1. Компанийн бүтээгдэхүүнийг борлуулахын тулд Зөвлөхүүд өөрсдийн гадаад сайтандаа Компанийн албан ёсны интернет дэргүүрийн (ажиллаж байгаа улс орнуудад зориулан) холбоосуудыг байршуулахыг санал болгож байна. Энэ тохиолдолд холбоосыг байршуулсан Зөвлөхийн хувийн дугаарт худалдан авалтыг тооцох болно.

19.9.4.2. Компанийн албан ёсны интернет дэлгүүр ажиллахгүй байгаа улс орны нутаг дэвсгэрт Компанийн бүтээгдэхүүнийг Интернетээр дамжуулан нэвтрүүлэхийг зөвхөн Компанийн зөвшөөрлөөр нээгдсэн Төлөөлөгчийн газруудад л зөвшөөрнө.

Энэхүү Интернет дэлгүүрийн эзэмшигч дараахь үүргийг гүйцэтгэнэ. Үүнд:
- Зөвлөх/Давуу эрхтэй хэрэглэгчийн Гэрээний дугаар болон (дугаар заагдсан бол) оноогтүүнд хийнэ
- Компанийн бүтээгдэхүүний нэгдсэн үнийг баримтлана
- зөвхөн Компанийн бүтээгдэхүүнийг л санал болгоно
- тухайн интернет дэлгүүр ажиллаж байгаа улс орны хууль эрх зүйг дагаж мөрдөнө

19.9.5. Домейн нэр, цахим шуудангийн хаяг, онлайн-нэрүүд
Зөвлөхүүд нь Компанийн барааны тэмдэгүүд, түүний нэр, компанийн бүтээгдэхүүнүүдийн нэрсийг өөрсдийн домейн нэр, цахим шуудангийн хаяг, онлайн-нэрэндээ ашиглахыг хориглоно.

19.9.6. eBay / Онлайн-худалдаа Компанийн бүтээгдэхүүнүүд ба үйлчилгээнүүдийг eBay болон бусад Онлайн-худалдаан дээр тавихыг хориглоно.

19.9.7. Гуравдагч этгээдийн оюуны өмчийг ашиглах тухай
Гуравдагч этгээдийн барааны тэмдэг, үйлчилгээний тэмдэг, зохиогчийн эрх болон оюуны өмчийг ашигласны төлөө хүлээх хариуцлага нь нийтийн интернет сүлжээн дээр зар байрлуулсан Зөвлөхөд оногдоно.

19.9.8. Хориотой мэдээллүүд
Зөвлөхүүд нь:
- эр эмийн явдлыг эрээ цээргүй харуулсан, порнографт хамаарах;
- басамжлан доромжилсон, бузарласан, айлган сүрдүүлсэн, хор хөнөөл учруулсан, нэр хүндийг унагаасан, хов жив, цуурхал тараасан, арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан агуулга бүхий материалууд (хэрэв яс үндэс, арьс өнгө, угсаа гарал, шашин, хүйс, бэлгийн баримжаа, хөгжлийн бэрхшээлтэй холбоотой бол);
- Хүчирхийллийн үйлдэл харуулсан (хүчирхийлэл, дайн тулааны агуулгатай видео тоглоом);
- Аливаа хууль бус үйлдлийн янз бүрийн хэлбэрийг харуулсан;
- Компанийн ба хэн нэгэн гуравдагч этгээдийн оюуны өмчийн аливаа эрхийг зөрчсөн мэдээлэл ба материалуудыг онлайнаар дамжуулан нийтийн хүртээл болгохыг хориглоно.

19.9.9. Гадаад веб-сайтыг хаах ба түүнийг шилжүүлэх
Бүртгэлийн гэрээгээ цуцалсан Зөвлөх нь өөрийн эрхэлдэг Гадаад веб-сайтны үйл ажиллагааг дараах 2 замаар шийднэ:
- Гадаад веб-сайтыг бүрмөсөн хаах;
- Гадаад веб-сайтыг 3 хоногийн дотор Компанийн зөвшөөрлөөр өөр Зөвлөхөд шилжүүлэх ба бүрмөсөн хаах тухай эсвэл шинэ эзэмшигчийн тухай мэдээллийг дараах хаягаар илгээнэ: call-centre@sibvaleo.com.;
- Зөвлөх нь домейн-нэрээ өөртөө үлдээсэн тохиолдолд Бүртгэлийн гэрээг цуцалсан өдрөөс хойш гурван хоногийн дотор Гадаад веб-сайтан дээр байгаа Компанитай холбоотой бүх мэдээллийг, тухайлбал Компани болон Компанийн бүтээгдэхүүний тухай мэдээлэл, тухайн Веб-сайт нь Компанийн Зөвлөхтэй холбоотой гэсэн илгээмж захидлуудыг бүгдийг устгах үүрэгтэй.

20. Компанийн үйлчилгээний Төвүүд дээр биеэ авч явах дүрэм

Аль ч КҮТ дээр ажил хэрэгч уур амьсгал, соёлч боловсон байдлыг хадгалах нь Компанийн болоод Компанийн Зөвлөхүүдийн үйл ажиллагааг амжилттай явуулах чухал нөхцөл болдог.

20.1.КҮТ дээр хориглох зүйл:

20.1.1. Бусад компанийн бараа үйлчилгээг борлуулах ба сурталчлах.

20.1.2. Компаниас тухайн оронд борлуулах бараа, бүтээгдэхүүнүүдийн нэр төрөлд оруулаагүй бараа, бүтээгдэхүүн, КСМ-ыг борлуулах ба сурталчлах.

20.1.3. КҮТ-рүү орж ирсэн ирээдүйн Давуу эрхтэй үйлчлүүлэгч, Зөвлөхүүдийг элсүүлэх зорилгоор жижүүрлэх.

20.1.4. Бусад Зөвлөхүүдийн багт харъяалагдах Давуу эрхтэй үйлчлүүлэгч, Зөвлөхүүдтэй яриа үүсгэж, тэдний Халамжлагчийн зөвлөсөн бүтээгдэхүүний программ, бизнесээ хөгжүүлэх төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах.

20.1.5. Бусад Зөвлөхийн нэр хүнд, багийн гишүүдийн хоорондох уур амьсгалд сөргөөр нөлөөлөх аливаа цуу яриа, хов жив тараах.

20.1.6. Бусад Халамжлагчийн урьсан Элсэгч түүнд санал тавьж бизнест уриагүй Халамжлагчийн доор бүртгүүлэхэд хүргэх ямар нэгэн үйлдэл хийх.

20.1.7. КҮТ-ийн ажилтнууд болон Компанийн бусад Зөвлөхүүдтэй зохисгүй харьцах (басамжлан доромжлох, бүдүүлэг загнах, эелдэг даруу бус бүдүүлэг үг хэллэг хэрэглэх).

20.1.8. КҮТ-ийн ажилтнуудаас тэдний үүрэг хариуцлагад хамаарахгүй үйлдэл хийхийг шаардах.

20.1.9. Нийгмийн хэв журам зөрчих (чанга дуугаар хашгичин ярих, КҮТ дээр согтуу ирэх, КҮТ-ийн ажилтнууд, үйлчлүүлэгчидтэй харьцахад үүссэн асуудлыг хүч хэрэглэн шийдэх г.м.).

20.1.10. КҮТ дээр хоол унд идэж уух, архи, тамхи, мансууруулах болон хортой бодис хэрэглэх.

20.1.11. Компанийн бүтээгдэхүүн, хэвлэмэл материал, КСМ болон бусад дагалдах барааг нөөцлөх, дараа авахаар хойш нь хураалгах.

20.1.12. КҮТ-ийн ажилтнуудыг Худалдан авагчид, Давуу эрхтэй үйлчлүүлэгчдэд үйлчилгээ үзүүлж байхад хажуунаас нь оролцох.

20.1.13. КҮТ-ийн тогтоосон ажлын цагийн хуваарийг зөрчих.

20.1.14. Давуу эрхтэй үйлчлүүлэгчид, Зөвлөхүүдэд эрүүл мэндийн оношлогоо хийх, эмчилгээ-эрүүлжүүлэлтийн хуурамч ажиллагаа явуулах.

20.2. КҮТ нь Зөвлөхүүд, Давуу эрхтэй үйлчлүүлэгчид бүгд адилхан ашиглаж болохуйц боломжоор хангагдсан Компанийн эзэмшил талбай юм. Тиймээс биеэ авч явах Дүрмийг бүх Зөвлөх, Давуу эрхтэй үйлчлүүлэгчид чандлан сахих үүрэгтэй.

20.3. Тус дүрмийн 20.-ийн заалтыг зөрчсөн этгээдэд Компани тус дүрмийн 21.-д заасны дагуу арга хэмжээ авах эрхтэй.

21. Зөрчилд оногдуулах арга хэмжээ

21.1. Хамтын ажиллагааны Стандартыг зөрчсөн тухай мэдээлэл Компанид ирсэн тохиолдолд Компани нь шалгалт хийж, зөрчил гаргасан этгээд болон түүний Халамжлагчаас гаргасан зөрчилдөө тайлбар өгөхийг шаардана.

21.2. Компани нь шалгалтын үр дүнгээс шалтгаалан зөрчил гаргасан этгээдэд авах арга хэмжээг шийдэх ба энэ тухай зөрчил гаргасан этгээд, түүний Халамжлагч, багийн Лидерт мэдэгдэнэ. Хэрэв гарсан зөрчлийн тухай Компанид мэдээлсэн ч, Компанийн зүгээс ямар нэгэн арга хэмжээ авахгүй байвал энэ нь гарсан зөрчлийн талаар Компани ирээдүйд арга хэмжээ авахаас татгалзаж байгаа гэсэн үг биш юм.

21.3. Зөрчилд оногдуулах арга хэмжээний төрлүүд

21.3.1. Сануулга. Давуу эрхтэй үйлчлүүлэгч, Зөвлөхийн эхний удаа гаргасан зөрчлийн дараа Компани нь өөрийн үзэмжээр зөрчил гаргасан этгээдэд хэрэв зөрчлийг давтан үйлдвэл авч болох арга хэмжээний тухай албан ёсны сануулга өгнө.

21.3.2. Хориг тогтоох. Зөвлөхийн одоо авч буй шагналын олголтыг гурван сар хүртэлх хугацаагаар, мөн зөрчил гарсан тухай мэдээллийн дагуу шалгалт хийгдэж байх үеэр зогсооно.

21.3.3. Торгууль. Зөрчил гаргасан Зөвлөхөд нэг сараас гурав хүртэлх сарын шагналын хэмжээтэй тэнцэхүйц торгууль ноогдуулна. Торгуулийг Компаниас төлөгдөж буй шагналаас суутгана.

21.3.4. Зөвлөхийн цолны зэрэглэлийг бууруулах, түүний ангилалыг хураах

21.3.5. Үйл ажлыг зогсоох. Компанийн санаачлагаар Зөвлөх, Давуу эрхтэй үйлчлүүлэгчийн Гэрээг цуцлах.

22. Хамтын ажиллагааны Стандарт ба Компанийн бусад баримт бичгүүдийг өөрчлөх

22.1. Компани нь Гэрээ, Шагналын тогтолцоо, ангилалын нөхцөл, Компанитай хамтран ажиллах Стандарт болон бусад Дүрэм ба журмуудад нэмэлт өөрчлөлт оруулах, тэдгээрийг өөрчлөх эрхтэй бөгөөд хийгдсэн өөрчлөлт/нэмэлтүүд, эсвэл нэмэлт оруулсан/өөрчилсөн Дүрэм, журмуудын текстүүдийн тухай мэдээллийг Компанийн сайтан дээр байршуулна.

22.2. Компани нь бүтээгдэхүүний үнэ, бүтээгдэхүүний онооны дүүргэлт, бүтээгдэхүүний үнийн хямдралыг тогтоох, хямдралын акцийг зохион явуулах, бүтээгдэхүүний нэр төрлийг өөрчлөх, тэдгээрийн үнийг төлөх нөхцлийг өөрчлөх эрхтэй. Компани нь дээрх өөрчлөлт ба явагдаж буй акцийн тухай өөрийн сайт болон Компанийн Үйлчилгээний төвөөр дамжуулан Давуу эрхэт үйлчлүүлэгчид ба Зөвлөхүүдэд мэдэгдэнэ. Компани нь дээрх өөрчлөлтүүд явагдсанаас үүдэн гарсан, мөн агуулахуудад бараа тасалдсанаас болж учирсан алдагдлыг нөхөн төлөхгүй.

22.3. Компани тус дүрмийн 22.1, 22.2-т заасан өөрчлөлт, хямдралын акцуудын тухай Компанид бүртгүүлэх үед тэмдэглэсэн цахим шуудангийн хаягаар Давуу эрхтэй үйлчлүүлэгчид ба Зөвлөхүүдэд мэдэгдэнэ.

22.4. Бүх өөрчлөлтүүд нь Компаниас түгээсэн мэдээллийн захидалд заасан он сар өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилнэ.

22.5. Зөвлөхүүд, Давуу эрхтэй үйлчлүүлэгчид нь цахим шуудангийн хаягаа өөрчилсөн тохиолдолд энэ тухай Компанид мэдэгдэнэ. Хэрэв хаягаа өөрчилсөн тухай Компанид мэдэгдээгүй тохиолдолд Компаниас эхний хаяг руу илгээсэн захидлыг хүчин төгөлдөр хаяг руу илгээгдсэнд тооцож, тухайн хаягны эзнийг захидал хүлээн авсан гэж үзэх ба түүнийг явагдсан өөрчлөлтүүдийн тухай мэдээлэгдсэнд тооцно.

Зөвлөх ба Компани нь хоёулаа хамтын ажиллагааны Стандартыг урт хугацааны харилцаа тогтоон бүрэлдүүлэхэд зориулагдсан, энэ утгаараа «Сибирское здоровье» Корпорацитай хэтийн ирээдүйтэй, тогтвортой Бизнесийг явуулахад чиглэгдсэн хэмээн ухамсарлана. Хамтын ажиллагааны Стандартууд ба Гэрээний нөхцлүүдийг мөрдөх нь Компаниас олгосон боломжуудыг ажил хэрэг болгох, Компанийн бүх Партнёрууд өндөр орлого, элбэг хангалуун амьдралтай болох үндсэн нөхцөл юм.