+7 (383) 328 10 60 Корпорацийн утасны дугаар

Сүүлийн 400 жилийн турш манай дэлхийгээс 120 зүйлийн хоёр нутагтан, 94 зүйлийн шувуу, 63 зүйлийн сүүн тэжээлтэн амьтад бүрмөсөн устаж үгүй болжээ.


• Минут тутамд халуун орны хагас гектар ойг унагааж байна. 

• Ойрын ирээдүйд дэлхий даяараа сайн мэддэг хэд хэдэн төрлийн зэрлэг амьтад устан алга болж, хожим тэдний чулуужсан олдворыг л бид үзнэ.

Уул уурхайн хүнд машинуудад тахлагдан орвонгоороо эргэж, харь гариг уу гэж андуурмаар сөнөсөн уул талууд, хаа нэгтээ хот сууринд тарьсан хиймэл цэцэрлэгүүд бол бидний хойч үед өвлөгдөн үлдэх жинхэнэ байгалийн дүр зураг...

Онгон байгалийн ирээдүйн төрх ийм болох нь нэгэнт тодорхой болсон тул хүмүүс бид  байгальтайгаа  хэрцгий харьцаж, хамаг нөөц баялагийг нь устгасан хэвээр байх уу, эсвэл бүгдээрээ нэгдэж оройтоогүй дээрээ аврах алхам хийж эхлэх үү гэдгийг бодох цаг хэдийнээ болжээ.


Та энэ алхамыг өөрөөсөө эхлэхэд бэлэн үү?


САЙН ҮЙЛСИЙГ САНХҮҮЖҮҮЛЭХ ТӨСӨЛ


Бид одоо бизнест амжилт олж хүчтэй болцгоолоо. Гэтэл бидний олсон амжилтын хамгийн гол, амин зүрх нь байгаль эхийн бүтээсэн ургамал, цэцэг, ус, модтой холбоотой. Одоо бид байгаль ээждээ хариу барих цаг болсон.

 

Бидний нүдэн дээр харсаар байтал бохирдож, устаж үгүй болсоор буй амьтан, ургамал, ой мод, гол мөрөн, тэнгис далайг бид тайван харж суух эрхгүй билээ. Хүч чадалдаа итгэн, тэмцэж амжилт олсон тэр хүмүүс одоо бидэнтэй нэгдэж байгаль эхээ аврахын төлөө тэмцэх ёстой.


Бид анхныхаа Төслийг Байгал нуур дээр хэрэгжүүлсэн. Байгал нуур бол амьдралын эх булаг, бурхнаас хүмүүс бидэнд илгээсэн хосгүй бэлэг, манай гаригийг аврах итгэлийн билэг тэмдэг.

“Биднийг хүрээлсэн дэлхий ертөнц” тэмдэгтэй бүтээгдэхүүнүүд худалдаанд гарч эхэлсэн. Ийм тэмдэгтэй бүтээгдэхүүнээс орсон орлогын тодорхой хувийг Сайн үйлсийг дэмжихэд зориулж байгаа.


БИДНИЙГ ХҮРЭЭЛСЭН ДЭЛХИЙ ЕРТӨНЦ
ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ БУЙ ГАЗРУУД

   

Байгал нуурын хамгийн хуучин Баргузины Дархан цаазат газар (Буряд)

Тус Дархан цаазат газрыг 1916 онд баргузины булганы тоо толгойг өсгөх зорилгоор анх байгуулжээ.

 

Увс нуурын хотгорын Дархан цаазат газар (Тува)

 Биологийн төрөл зүйл, газарзүйн давтагдашгүй нэгдэл болсон энэ нутаг нь Евроазийн өвөрмөц нэгэн био-туйл юм.

 

“Увс нуур”-ын Дархан цаазат газар (Монгол)

Тус Дархан цаазат газрын нутаг дэвсгэр дээр дэлхийд нэн ховордсон зэрлэг амьтад болох ирвэс, аргал угалз нутаглаж байна.


Бид хандивлагчдын Санг нээн ажиллуулж байна!

Шилжүүлэг хийх дансны мэдээлэл:

Фонд «Мир Вокруг Тебя»

ИНН /КПП 5407950301 / 540701001
Расчетный счет (рубли) №      40703810900100000254
Корр/счет № 30101810200000000815
БИК 045004815
Банк получателя ОАО КБ «Акцепт»
Р/с в Евро:  
Текущий счёт № 40703978800100000254
Корр/счет № 30101810200000000815
БИК 045004815
Банк получателя ОАО КБ «Акцепт»
Р/с в Долларах США:  
Текущий счёт № 40703840200100000254
Корр/счет № 30101810200000000815
БИК 045004815
Банк получателя ОАО КБ «Акцепт»
ОГРН 1125400000230
ОКВЭД 65.23
ОКПО 30795052
ОКАТО 50401368000

 

 

 

 

 

 

 

 








Төлбөрийн зорилго:

Сайн үйлсийг дэмжих сайн дурын хандив. Татваргүй.

Байгаль ээж маань бидний тусламжийг хүлээсээр байна. Оройтоогүй дээрээ зүтгэл гарган хичээцгээе. Та бидэнтэй нэгдэгтүн. Бид олуулаа бол хүчтэй!