personal
Узнай настоящую Сибирь в нашем блоге!
Отправляйся в захватывающее путешествие по бескрайним просторам Алтая, Байкала и Якутии. Познакомься с уникальной природой и погрузись в историю суровой таинственной Сибири!
26
аравдугаар сар

Сибирийн бэлэг: цангис

Цангис бүх хүмүүст эрүүл мэнд, урт нас ба гоо сайханг бэлэглэдэг тухай бүлэг...

Цангисгүй бол Сибирийн урт удаан ширүүн өвлийг давах хэцүү: энэ жимс нь биднийг хүйтнээс авардаг их хэмжээний аминдэмүүдийн орлуулашгүй эх үүсвэр юм. Намрын сүүлчээр Баруун Сибирийн хойд хэсгийн намагтай газар бадмаараг шигтгээтэй ногоон хөвдөн хивс дэлгэгддэг. Бидний бэлддэг амттай кисель, жимсний шүүсийг хийдэг жимс ингэж боловсордог.

Тухгүй, намагтай газар ургадаг боловч тодхон өнгөтэй зэрлэг жимс нь өөртөө тэжээлийн бодисуудыг их хэмжээгээр агуулдаг юм. Эхний хярууны дараа шүүсээр дүүрсэн цангис жимс нь ашиг тусын дээд цэгтээ хүрч, ургацыг хураахад бэлэн болно. Түүнийг мөн хавар түүдэг: цасан доорхи жимс илүү амттай боловч хадгалахад хүндрэлтэй бөгөөд өвлийн турш аминдэмүүдээ алддаг. Мэргэжилтнүүд цангисийг тусгай тоноглолоор түүдэг, энэ бол мөрөндөө үүрдэг фанер хайрцаг «баян хуур» юм, эсвэл сам шиг хэлбэртэй тусгай утгуураар түүдэг.

Тогорууны, намгийн, онцгойд

Эртнээс цангисийг тогорууны жимс гэдэг байсан, учир нь түүний цэцэгс нь нимгэн хошуутай тогорууны хүзүүг санагдуулдаг юм. Сонирхолтой нь энэхүү шувуу нь далайн чанадын оронг зорихоос өмнө намгийн жимсийг идэх дуртай байдаг. Латинаар цангисийг oxycoccus гэдэг, орчуулбал «исгэлэн бөмбөлөг» гэсэн утгатай: жимс нь үнэхээр исгэлэн гашуун амттай учир бид түүхийгээр нь идэх дургүй боловч идэвхитэй хатааж, хөлдөөж, чанаж, сүмс хийдэг.

Сибирийн цангис бол жинхэнэ суперфуд юм. Нэг аяга шинэ жимсэнд:

  • С аминдэм (хоногийн хэрэгцээний 25%),
  • А аминдэм (хоногийн хэрэгцээний 9%),
  • К аминдэм (хоногийн хэрэгцээний 6%),
  • Е аминдэм ба В-гийн бүлгийн аминдэмүүд (хоногийн хэрэгцээний 8%),
  • мөн их хэмжээний төмөр, марганец, кали, фосфор, кальц ба зэс агуулагддаг.

Исгэлэн ашиг тус

Зэрлэг жимс нь эртнээс эмчилгээний шинж чанараараа алдартай, орчин үеийн эрдэмтдийн судалгаагаар түүний эмчилгээний чадвар нь улам нэмэгдсээр байна.

Маш хүчирхэг исэлдэлтийн эсрэг бодис. Цангис жимсэнд маш олон исэлдэлтийн эсрэг бодисууд байдаг: мирицетин биемахбодийн эсүүдийг чөлөөт радикалуудын нөлөөнөөс хамгаална, урсолийн хүчил үрэвсэл эсэргүүцэх илэрхий үйлчилгээтэй, кверцетин хэд хэдэн төрлийн өвчин эмгэгүүд ба хорт хавдар үүсэх эрсдлийг бууруулдаг.
Исэлдэлтийн эсрэг үйчилгээтэй залуужуулах жимс нь арьсанд гайхалтай нөлөөг үзүүлдэг: түүний байдлыг хэвийн болгож, шинэчлэж, бэхжүүлнэ, коллагений нийлэгшилтийг идэвхижүүлнэ, хамгаалах үүргийг дэмжинэ, үрэвслийг эсэргүүцнэ.

Шээс ялгаруулах замын халдварыг эсэргүүцнэ. Цангисийн найрлаганд агуулагдах флавоноидууд, А-гийн төрлийн проантоцианидууд нь халдвар үүсгэгчдийг давсаг ба шээс ялгаруулах замын эрхтэнүүдийн салстад бэхлэгдэхийг саатуулж, тэдгээрийн үржлийг удаашруулна. Эрдэмтдийн туршилтаас харахад цангис нь эдгээр өвчин эмгэгүүдийн үүсч хөгжих эрсдлийг бууруулж, халдварын шинж тэмдгүүдийг багасгадаг гэдэг нь батлагдсан. Өнөө үед цангисийг шээс бэлгийн замын өвчин эмгэгүүдийг эмчлэх бэлдмэлүүдэд ашиглаж байна.

Байгалийн гаралтай антибиотик. Их хэмжээний С аминдэм ба проантоцианидууд биемахбодийн дархлааны хамгаалалтыг нэмэгдүүлнэ, халдварт тэсвэртэй болгож, ханиад томууг хурдан эмчлэхэд тусалдаг. Хүүхэд наснаас уух дуртай цангис жимсний шүүс нь халууныг гайхалтай бууруулж, биеийн байдлыг сайжруулдаг.

Зүрхний эрүүл мэндэд. Антоцианууд, проантоцианидууд, кверцетин, В-гийн бүлгийн аминдэмүүд, зэс, кали, магни сайн холестериний түвшинг нэмэгдүүлнэ, судас хатуурлын товруу үүсэхийг саатуулна, цусны судасны уян хатан чанарыг сайжруулна, артерийн даралтыг хэвийн болгож, зүрх, судасны өвчин эмгэг үүсэх эрсдлийг бууруулна.

Гэдсэнд ашиг тустай. А-гийн төрлийн проантоцианидууд мөн ходоодны шарх ба хорт хавдрыг үүсгэдэг Helicobacter pylori бактериудыг үр дүнтэй дарангуйлдаг. С, А ба Е аминдэмүүд хоол боловсруулалтыг сайжруулна.

Тархины ба бие бялдрын идэвхийг дэмжинэ. Цангис жимсэнд их хэмжээний кали ба В-гийн бүлгийн аминдэмүүд агуулагддаг тул мэдрэлийн тогтолцоог бэхжүүлж, танин мэдэхүйн үйл ажиллагааг сайжруулна. Эсрэг заалт байхгүй бол цангис жимсийг жирэмсэн эхчүүдэд санал болгодог, тэрээр ургийн хэвийн хөгжлийг дэмжиж, хордлогыг багасгадаг.

Шүд ба буйлны эрүүл мэндэд. Проантоцианидууд бактерийг шүдний гадаргуу дээр наалдахаас сэргийлснээр цангис жимс нь шүд цооролт ба буйлны өвчлөлтэй үр дүнтэй тэмцдэг.

Турахад. С аминдэм ба бусад исэлдэлтийн эсрэг бодисууд, пектин, идлэг бодисууд өөхөн эдийн задралыг хурдасгаж, шинээр өөх хуримтлагдахаас сэргийлнэ, бодисын бодисыг идэвхижүүлнэ.

Siberian Wellness энэхүү байгалийн гаралтай аминдэмүүдийн баялаг нөөцийг 100% ашигладаг. Сибирийн цангис дараахь бүтээгдэхүүний найрлаганд багтдаг. Үүнд:

  • «Хойд туйлын цангис ба В аминдэмүүд» – Essential Vitamins (цангисийн нунтаг)
  • Immunotops (цангис-гадил), A, C ба D аминдэмүүдтэй жимсний зажилдаг шахмалууд (цангисийн нунтаг)
  • Омега хүчлүүдтэй нүүрний тос – ENDEMIX™ иж бүрдэлтэй гоо сайхан (цангисийн тос)

[}item{]