Гэрээ

Нэр томьёонууд:

Siberian Wellness / «Сибирское здоровье» Корпораци (цаашид Компани гэнэ) – Siberian Health барааны тэмдэгттэй болон дагалдах барааг нэвтрүүлэх болон борлуулах үйл ажиллагаа эрхлэх бүлэг компаниуд.

Сайтhttps://mn.siberianhealth.com хаягаар байрлах Компанийн өмч болох сервер.

Хэрэглэгч – Компанийн Зөвлөх эсвэл Давуу эрхтэй хэрэглэгч зэрэглэлтэй Сайтын зочин.

Зочин – Зөвлөх эсвэл Давуу эрхтэй хэрэглэгчээр бүртгүүлээгүй боловч Сайтад байршуулсан контентийг үзэх боломжтой Сайтын боломжит хэрэглэгч.

Бизнес Хамтрагч – Компанитай гэрээ байгуулсан, хувийн хэрэглээндээ зориулан Компанийн бүтээгдэхүүнийг худалдан авдаг, түүнийг бусад хүмүүст санал болгодог ба тогтмол болон тогтмол бус Компанийн бүтээгдэхүүн, мөн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, нэвтрүүлдэг хүн. Зөвлөхийн Гэрээг энэхүү хэрэглэгчийн гэрээнд заагдсан журмын дагуу сайтаар, эсвэл ХҮТ-д байгуулж болно. Хэрэв Зөвлөх болон Компанийн хамтын ажиллагаа нь байнга явагдвал, мөн Зөвлөх байнга орлого олох үйл ажиллагаа эрхэлж байвал тэрээр өөрийн улс орны хууль эрх зүйд нийцүүлэн аж ахуйн нэгж эрхлэгчээр бүртгүүлэх ёстой.

Давуу эрхтэй хэрэглэгч – Компанитай бүртгэлийн Гэрээ байгуулсан, хувийн хэрэглээндээ зориулан Компанийн бүтээгдэхүүнийг худалдан авдаг, түүнийг бусад хүмүүст санал болгодог хүн. Давуу эрхтэй хэрэглэгч нь бүртгэлийн Гэрээгээ энэхүү гэрээнд заагдсан журмын дагуу сайтаар бүртгүүлж, эсвэл ХҮТ-д байгуулж болно.

Хэрэглэгч – үйл ажиллагаа эрхлэх бүрэн чадвартай, Сайтыг хэрэглэдэг, Компанийн албан ёсны сайтын тусламжтайгаар Захиалга бүрдүүлдэг, эсвэл Захиалсан Барааны хүлээн авагчаар заагдсан, Компанийн албан ёсны сайтыг ашиглан аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг эрхлэх явцтай холбоогүйгээр зөвхөн хувийн, гэр бүлийн, гэрийн ба бусад хэрэглээнд зориулан Барааг хэрэглэдэг хувь хүн.

Сайтын захиргаа – Компанийн ажилтнууд ба түүний итгэмжлэгдсэн хүмүүс, Сайтыг ашиглах журмыг тогтоодог, түүний ажиллагааг удирддаг, энэхүү Гэрээг Хэрэглэгчид биелүүлэхэд хяналт тавьдаг бүлэг хүмүүс.

Контент – текст, дүрслэл, барааны тэмдэгтүүд, лого, гипер текстэн холбоосууд, дуу дүрс бичлэгийн бүтээлүүд, хөгжмийн бүтээлүүд, уран зохиолын бүтээлүүд, танилцуулга, ТБМ, гар утсанд зориулсан программууд, тэдгээрийн хэсэг, мэдээлэл, бусад объектууд.

Компанийн албан ёсны Сайт – Худалдагч эзэмших сайт ба интернетэд https://mn.siberianhealth.com/mn/shop/ хаягтай, Хэрэглэгчдэд дараах боломжуудыг олгоно. Үүнд:

  • Худалдагч өөрийн Хэрэглэгчдэд санал болгож буй Барааны тайлбартай, төлбөр хийх ба хүргэх нөхцөлүүдтэй танилцах;
  • Захиалга бүрдүүлэх зэрэг багтана.

Худалдагч – «Форенхербал трейд» ХХК– РД 5750636. Захидал, өргөдөл гомдол, санал хүсэлт илгээх хаяг: 14250, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 5-р хороо, 5-р хороолол, Сөүлийн гудамж 35 тоот, утас: +976 7272 2080.

Хүргэлтийн алба – Худалдагчтай гэрээ байгуулж, Хэрэглэгчдэд Бараа хүргэх үйлчилгээ үзүүлдэг гуравдагч этгээд.

Бараа – иргэдийн хэрэгцээний эргэлтээс гараагүй ба Компанийн албан ёсны сайтаар борлуулахаар тавигдсан материаллаг объект.

Захиалга – Компанийн албан ёсны сайтад нийтлэгдсэн Барааны каталогийг ашиглаж сонгосон Барааны жагсаалт, заагдсан хаягаар хүргүүлэхээр зохих ёсоор бүрдүүлсэн Хэрэглэгчийн захиалга.

Хэрэглэгчийн сан – Сайтад бүртгүүлсэн хэрэглэгчдийн мэдээллийн сан, тэр дундаа Хэрэглэгчдийн хувийн мэдээлэл багтана.

Хэрэглэгчидтэй ажиллах алба – Хэрэглэгчид Компанийн албан ёсны сайтыг ашиглах явцад үүсэх асуудлуудыг шийдэхэд туслах албанууд (Сайт дахь эргэх холбоо, лавлах).

Cookies – веб сервер эсвэл веб хуудас үүсгэсэн өгөгдлүүдийн жижигхэн хэсэг, хэрэглэгчийн компьютерт файл хэлбэрээр хадгалагдах бөгөөд түүнийг веб хэрэглэгч зохих сайтын хуудсыг нээх оролдлого хийх болгондоо веб серверт HTTP-асуулга маягаар дамжуулдаг.

Сагс – Хэрэглэгч Компанийн албан ёсны сайтаас сонгосон Барааны жагсаалт.

Нууцлалтай мэдээлэл – Монгол Улсын хууль эрх зүйн дагуу эзэмшигчийн хязгаарласан мэдээлэл.

Хувийн тасалгаа – Сайтын хэсэг, түүнд хэрэглэгч өөрийгөө таниулсны дараа л нэвтрэх боломжтой ба хэрэглэгчийн хувийн мэдээллийг агуулдаг.

Бүртгэлийн бичилт – Сайтад ороход зориулсан хэрэглэгчийн хувийн өгөгдлүүд.

Худалдагчийн санал – Худалдагчийн тогтоосон хүчин төгөлдөр тарифт заагдсан үнэ болон нөхцөлөөр Сайтаар борлуулахаар санал болгож буй Барааны тухай нээлттэй мэдээлэл.

Тусгай санал – хөнгөлөлт, бэлэг, Сайтаар Бараа худалдан авах бусад онцгой нөхцөлүүдийн тухай мэдээллийг агуулах Худалдагчийн санал. Онцгой санал гэж Худалдагч заах үүрэггүй.

Бонус – Хэрэглэгчийн Захиалганд Худалдагч нэмэлтээр санал болгох бүтээгдэхүүн, Худалдагчийн үзэмжээр тодорхойлох нөхцөлөөр Тусгай саналын дагуу бүрдүүлнэ. Бараа эсвэл өөр бусад бүтээгдэхүүн Бонус байж болно.

Бизнес Хамтрагчийн Гэрээ – Siberian Wellness / «Сибирское здоровье» Корпорацийн бүлэг компаниудын аль нэгэн компани болон Siberian Wellness / «Сибирское здоровье» Корпорацийн Бизнес Хамтрагч болохыг хүссэн хувь хүн хоорондын байгуулсан гэрээ.

Оноо – Компанийн бүтээгдэхүүн тус болгонд оногдох тогтоосон тоон үзүүлэлт.

Багийн ахлагч – Компанид Багийн ахлагчийн хувьд бүртгүүлсэн Бизнес Хамтрагч эсвэл Давуу эрхтэй хэрэглэгч, тэрээр Горилогчийг (Бизнес Хамтрагч эсвэл Давуу эрхтэй хэрэглэгчийг) Компанитай хамтран ажиллахаар урьж, урьсан хүмүүст мэдээллийн дэмжлэг үзүүлнэ, тэднийг сургаж, боловсруулж, ахлагчийн үүргийг гүйцэтгэнэ.

Бүртгэлийн багц – Компанитай хамтран ажиллахаар шийдсэн Горилогчийн худалдан авах хэвлэл болон материалуудын багц. Давуу эрхтэй хэрэглэгч болон Бизнес Хамтрагчийн Бүртгэлийн багц хоорондоо ялгаатай. Бүртгэлийн багц болон түүний үнийг Компани өөрийн үзэмжээрээ өөрчлөх эрхтэй. Бүртгэлийн багцын тухайн үеийн үнийг тус улс орны нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр үйлчлэх Компанийн прайс хуудсанд тусгана.

Хэрэглэгчдэд үйлчлэх төв (ХҮТ) – энэ бол Компанийн тусгай зориулалтын төв бөгөөд Siberian Wellness барааны тэмдэгттэй бүтээгдэхүүн болон Компанийн сургалтын материалуудыг жижиглэнгээр борлуулах; жижиглэнгийн худалдан авагчид, Компанийн Давуу эрхтэй хэрэглэгчид ба Бизнес Хамтрагчдад үйлчлэх; Компанийн Бизнес Хамтрагчдын бизнесийг эсвэл Компанийн бүтээгдэхүүнийг нэвтрүүлэхийг дэмжих танилцуулга, мастер-класс, уулзалтууд эсвэл бусад арга хэмжээг зохион байгуулах; Компанийн бүтээгдэхүүн болон акциудын тухай эсвэл Компанийн бизнес мэдээллийг авах зориулалттай төв юм.

  1. Гэрээний зүйл
    1. Энэхүү Хэрэглэгчтэй байгуулсан Гэрээ нь (цаашид Гэрээ гэнэ) Хэрэглэгч болон Сайтыг ашиглах дүрмүүдийг тогтоох Компани хоорондын хуулийн гэрээ болно.
    2. Хэрэглэгч Сайтад бүртгүүлснээр эсвэл Бизнес Хамтрагчийн Гэрээнд гарын үсэг зурсанаар энэхүү Гэрээний нөхцөлүүдийг бүрэн зөвшөөрч байгаагаа батална.
    3. Хэрэглэгч нь Гэрээний аливаа нөхцөлүүдийг зөвшөөрөхгүй байвал Сайт ашиглахаа цаг алдалгүй зогсоох үүрэгтэй. Энэ тохиолдолд тэрээр Компанийн Бизнес Хамтрагч хэвээр үлдэж болно.
    4. Хэрэглэгч нь Сайтад бүртгүүлснээр шаардлагатай хуулийн чадвартай ба энэхүү Гэрээг хүлээн авах эрхтэй гэдгээ батална, Гэрээний нөхцөлүүдийг биелүүлэх болон Гэрээг зөрчсөн бол тэр дундаа Сайт ашигласны улмаас хууль зөрчсөн бол хариуцлага хүлээнэ гэдгийг батална.
    5. Хэрэглэгч нь Сайтад нээлттэй байх бүх хэлбэр болон аргуудаар Контент нийтлэхдээ хувийн хариуцлага хүлээнэ, тэр дундаа Барааны тойм ба сэтгэгдлүүд багтана, мөн энэхүү нийтлэлтэй холбоотой гарах үр дагаврыг хариуцна.
    6. Хэрэглэгч Контентийг байршуулахдаа энэхүү Гэрээний 6.5. зүйлийн дагуу эрхийг шилжүүлэх бүх шаардлагатай эрх болон бүрэн эрхтэй гэдгийг батална.
    7. Хэрэглэгч Контентийг байршуулахдаа Сайтын дурын Зочинд Контентэд нэвтрэх эрхийг олгоно.
    8. Энэхүү Сайтын загвар болон бүтэц, мөн түүний бусад бүрэлдэхүүн хэсгүүдийг Монгол улсын Иргэний хуулийн дагуу хамгаалах объектууд болох бөгөөд тэдгээрийг үндэслэн мэдээллийн шинэ объектуудыг үүсгэх эсвэл хууль эрх зүйг зөрчих аливаа бусад зорилгоор бүрэн эсвэл хэсэгчлэн сэргээх (хуулбарлах, дуурайх) хориотой.
    9. Бичгээр үйлдсэн Компанийн зөвшөөрөлгүйгээр дүрслэл, хар зураг, дуун эсвэл видео мэдээллийг бусад интернет сайтуудад хуулбарлан байршуулах эсвэл цаасан эсвэл соронзон тээгчид хуулбарлах замаар түгээх хориотой.
  2. Өөрчлөлтүүд
    1. Сайтын захиргаа дурын цагтаа дараах эрхийг эдэлнэ. Үүнд:
      • Энэхүү Гэрээний нөхцөлүүдийг өөрчлөх.
      • Өөрийн үзэмжээр дурын цагт Сайтын ажиллагааг эсвэл Сайтын аль нэгэн хэсгийг боловсронгуй болгох, нэмэлт оруулах, өөрчлөх эсвэл зогсоох.
    2. Шаардлагын дагуу Сайтын Захиргаа өөрийн үзэмжээр дурын цагт энэхүү Гэрээний дурын хэсгийг бүхэлд нь эсвэл хэсэгчлэн өөрчлөх, шинэчлэх, нэмэлт оруулах, зогсоох, устгах, дахин авч үзэх эсвэл өөр бусад аргаар өөрчлөх эрхтэй. Сайтын Захиргаа энэхүү Гэрээнд оруулах өөрчлөлтүүдийг ач холбогдолтой хэмээн үзвэл Сайтын гол хуудаснаа «Хэрэглэгчийн шинэчилсэн Гэрээ» нэртэйгээр холбоосыг тодорхой хугацаанд байршуулан мэдэгдэл хийнэ. Хэрэв Зочин энэхүү Гэрээнд өөрчлөлт хийсний дараа Сайтын Захиргаанд мэдээллийг өгвөл, Сайтад нэвтрэх эсвэл ямарваа нэгэн аргаар Сайтыг ашиглах болбол Зочин нь эдгээр өөрчлөлтүүдийг уншиж танилцсан, ойлгосон, үг дуугүй зөвшөөрч, сайшааж байгаа гэсэн утгатай. Энэхүү Гэрээний хамгийн сүүлийн хувилбарыг Сайтад байршуулах ба тэрээр энэхүү Гэрээний өмнөх бүх хувилбаруудыг орлоно.
    3. Сайтыг бүхэлд нь эсвэл хэсэгчлэн боловсронгуй болгох эсвэл өөрчлөх, түүний ажиллагааг эзэмшигч Компанийн үзэмжээр зогсоож болно. Сайтын дурын сайжруулалт, нэмэлтүүд эсвэл өөрчлөлтүүдэд энэхүү Гэрээ үйлчилнэ.
  3. Нэвтрэх
    1. Зочин нь Сайтыг ашиглахын тулд түүнд нэвтрэх Интернетийг холбож, энэхүү нэвтрэх эрхийн үйлчилгээний төлбөрийг хийнэ. Түүнээс гадна тэрээр Интернетэд холбогдоход шаардлагатай бүхий л тоног төхөөрөмжтэй байх ёстой.
    2. Зочин нь компьютерын дурын тоног төхөөрөмж, программ хангамж, утасны (суурин болон бусад) үйлчилгээг худалдан авах, холбох, тохиргоо хийх, ачаалах, ашиглах болон дэмжих үйл явцыг хариуцах цорын ганц этгээд бөгөөд хувийн компьютерыг Интернетэд холбох, мөн үүнтэй холбоотой гарах бүх зардлыг хариуцна.
    3. Зочин нь өөрийн компьютер болон программ хангамжийг ашиглахаас өмнө компьютерын ба программ хангамжийн вирус ба түүнтэй холбоотой асуудлууд үүсэх эсэхийг бие даан хариуцан шалгана.
    4. Зочин Сайтыг эсвэл түүний ямар нэгэн хэсгийг ашиглахад компьютерийн эсвэл программ хангамжийн гэмтэл үүсэх эсвэл ажиллагаа тасрахад хамааралтай алдаа үүссэн бол Компани ямар ч үүрэг хариуцлагыг үүрэхээс үг дуугүй татгалзана.
  4. Хууль эрх зүйн чадамж
    1. Зочин нь арван найм (18) ба түүнээс дээш настай гэдгээ батална. Хэрэв зочин нь арван наймаас доош настай бол тэрээр сайт ашигласны төлөөх хариуцлагыг Компани үүрэхгүй.
    2. Энэхүү Сайтын зарим нэгэн үзүүлэлтүүд (тэр дундаа үүгээр хязгаарлахгүйгээр хэрэглэгчийн бүртгэл) болон зарим нэгэн Бүтээгдэхүүнүүд илүү өндөр нас ба/эсвэл хууль эрх зүйн бусад чадамжийг шаардаж болно.
    3. Худалдагч нь зөвхөн Монгол улсын нутаг дэвсгэрт л барааг борлуулахыг санал болгож, борлуулж, илгээнэ.
  5. Хэрэглэгчийн бүртгэл болон зэрэглэлийг дэмжих
    1. Горилогч нь Давуу эрхтэй хэрэглэгч эсвэл Бизнес Хамтрагчийн зэрэглэлийг сонгож, зохих Бүртгэлийн гэрээг Компанитай байгуулна.
    2. Давуу эрхтэй хэрэглэгчээр Сайтад хоёр аргаар бүртгүүлэх боломжтой. Үүнд:
      • Бүртгэлгүй хэрэглэгчийн хувьд «Үргэлжлүүлэх» холбоосоор дамжин худалдан авалт хийнэ.
      • «Бүртгэл» хуудаснаа онлайн маягтыг бөглөнө.
    3. Сайтад Бизнес Хамтрагчаар дараахь аргаар бүртгүүлэх боломжтой. Үүнд:
      • «Бүртгэл» хуудаснаа онлайн маягтыг бөглөнө.
      • Давуу эрхтэй хэрэглэгчийн Хувийн тасалгаанд онлайн маягтыг бөглөнө.
    4. Зочин нь Бизнес Хамтрагчийн хувьд бүртгүүлэхдээ Бизнес Хамтрагчийн Бүртгэлийн багцыг худалдан авна. Бизнес Хамтрагчийн Бүртгэлийн багцыг хоёр аргаар худалдан авч болно. Үүнд: Компанийн албан ёсны сайтаар эсвэл Компанийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвд анхны захиалгаа өгнө.
    5. Бүртгэлийн бусад бүх аргууд, мөн Бизнес Хамтрагчийн хувьд Компанитай хамтран ажиллах нөхцөлүүд, Компанид болон Сайтаар бүртгүүлж буй хүмүүсийн эрх, үүрэг хариуцлагыг Компанитай хамтран ажиллах Стандартуудад тусгасан байгаа бөгөөд https://mn.siberianhealth.com/mn/shop/page/standards-of-collaboration/ холбоосоор орж танилцаж болно.
    6. Компанид дурын аргаар (сайтаар эсвэл Компанитай хамтран ажиллах Стандартуудын дагуу) бүртгүүлсэн Хэрэглэгчид хувийн дугаар олгох ба тэр нь нэгэн зэрэг бүртгэлийн бичилтийн логин бас болно.
    7. Гэрээний 5.2 болон 5.3 зүйлд заагдсан дурын аргаар бүртгүүлсэн Хэрэглэгч болгонд Багийн ахлагчийг онооно. Багийн ахлагчийг хоёр аргаар оноож болно. Үүнд:
      • Хэрэглэгч бие даан Багийн ахлагчийн хувийн дугаарыг заана.
      • Багийн ахлагчдын овог нэр, тэдгээрийн цол болон зургийг (хэрэв байвал) үндэслэн, сонгосон хотыг үндэслэн Сайтаас автоматаар санал болгож буй хүмүүсээс Хэрэглэгч Багийн ахлагчийг сонгоно.
  6. Хэрэглэгчийн эрх болон хариуцлага
    1. Бүртгүүлсэн Хэрэглэгч нь Компанийн албан ёсны сайтад Захиалгыг чөлөөтэй хийж, хэрэв боломж байвал сэтгэгдэл болон бүтээгдэхүүний тайлбар үлдээж, Сайтын ажиллагааны дагуу бусад үйлдлүүдийг хийх эрхтэй.
    2. Энэхүү Гэрээний нөхцөлүүдийн дагуу Хэрэглэгч Сайтад Контент байршуулах эрхтэй.
    3. Өдөөн хатгасан, бүдүүлэг, гутаан доромжилсон ба эзэрхэг дээрэлхүү шинжтэй, ёс зүйн болон гоо зүйн хэм хэмжээтэй сөргөлдсөн, Монгол улсын эсвэл олон улсын хууль эрх зүйг зөрчсөн, Сайт ба/эсвэл эзэмшигч Компанид хохирол учруулах, гуравдагч этгээдүүдийн эрхийг, тэр дундаа оюуны эрхийг зөрчих, эзэмшигч Компани болон түүний ажилтнуудыг доромжилсон эсвэл тэдгээрийн тухай үнэн бус мэдээлэл агуулсан Контентийг Хэрэглэгч байршуулахгүй байх үүрэгтэй.
    4. Хэт даварсан болон садар самуун утгатай, үндэстэн хоорондын эсвэл шашны зөрчилдөөнийг дэвэргэсэн, төрийг хүчээр эргүүлэхийг уриалан дуудсан контент, фашист эсвэл нацист агуулгатай контентийг Хэрэглэгч нийтлэхгүй байх үүрэгтэй.
    5. Энэхүү гэрээний 5-р зүйлд заагдсан аргуудаар эсвэл Компанийн Хамтран ажиллах стандартуудад заагдсан бусад дурын аргаар Сайтад бүртгүүлбэл Хэрэглэгч нь үнэн зөвөөр бүртгэлийн мэдээллээ зааж өгөх ёстой. Компани нь хэрэглэгчээс үнэн зөв нэмэлт мэдээллийг шаардахгүй ба Хэрэглэгчийн нэмэлт мэдээллийг үнэн зөв болохыг шалгахад чиглэсэн арга хэмжээ авахгүй, үүнд Бизнес Хамтрагч зэрэглэлтэй Хэрэглэгчийн хувийн өгөгдлүүд багтахгүй болно.
    6. Бизнес Хамтрагчаар бүртгүүлэхэд Компани нь хүчин төгөлдөр үйлчилж буй иргэний үнэмлэхийн хуулбарыг толилуулахыг шаардаж болно.
    7. Бичлэг эсвэл сэтгэгдлээр Сайтад нийтлэх бүх Контентүүдэд зохиогчийн эрхийн үйлчилгээ хамаарагдана. Бусдын нэрийг зээлдсэн бүх материалуудад эх үүсвэр болох сайтад заагдсан зохиогчийн нэр заагдсан байна, хэрэв түүнийг тогтоох боломжгүй бол копирайтын (с) тэмдэг тавих ёстой. Өмнө нь Интернетэд байршуулсан бусдын нэрийг зээлдсэн материалуудын гипер холбоосуудыг зөвшөөрнө, гэхдээ хэрэв зохиогч нь үүнийг шаардвал заавал дурдана. Хэрэглэгч нь бусдын текст эсвэл дүрслэлүүдийг өөрийн хэмээн зарлахгүй байх үүрэгтэй.
    8. Хэрэглэгч нь энэхүү Гэрээг зөрчсөн бол Монгол улсын хуулийн дагуу хариуцлага хүлээнэ.
    9. Гуравдагч этгээдүүдэд, бусад Хэрэглэгчдэд эсвэл Сайтад хохирол учруулсан бол Хэрэглэгч нь учруулсан хохирлоо Монгол улсын хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн дагуу бүрэн хэмжээгээр нөхөн төлнө.
    10. Гуравдагч этгээдүүдийн гаргасан ямарваа нэгэн гомдлын, тэр дундаа (гэхдээ үүгээр хязгаарлахгүйгээр) энэхүү Гэрээний нөхцөлүүдтэй холбоотой үүссэн эсвэл Хэрэглэгч нөхцөлүүдийг зөрчсөнөөс улбаалсан гуравдагч этгээдүүдийн оюуны өмчийн зохиогчийн эрхийг хамгаалахтай холбоотой гаргасан гомдлууд болон гуравдагч этгээдүүдийн шаардлагатай холбоотой Сайтад хандаж гаргасан ямарваа нэгэн үүрэг хариуцлагыг Хэрэглэгч үүрэх ба бүх зардлыг (тэр дундаа хохирол, хор хөнөөл, торгууль, шүүхийн болон бусад зардлууд багтана) төлнө. Сайт болон Компанийг хариуцагчаас татгалзуулах бүхий шаардлагатай ба боломжит арга хэмжээг Хэрэглэгч авах үүрэгтэй.
    11. Хэрэглэгч нь бүртгүүлэхдээ хүлээн авсан логин эсвэл хувийн дугаараа гуравдагч этгээдүүдэд мэдээлэхгүй байх үүрэгтэй. Хэрэв Хэрэглэгчийн бүртгэлийн мэдээлэл аюулд өртсөн эсвэл гуравдагч этгээдүүд түүний зөвшөөрөлгүйгээр мэдээллийг ашиглаж байна гэсэн таамаглал төрсөн бол Хэрэглэгч нь цаг алдалгүй энэ тухай сайтын Захиргаанд мэдэгдэх ёстой ба Хувийн тасалгааны «Эргэх холбоо» бүлэгт өргөдөл илгээнэ, эсвэл call-centremn@sibvaleo.com цахим хаягаар мэдэгдлээ илгээнэ. Хэрэглэгч нь мөн нууц үгээ Хувийн тасалгаандаа дуртай үед бие даан өөрчилж болно.
  7. Сайтын Захиргааны эрх, үүргүүд
    1. Компани нь Хэрэглэгчийн бүртгэлийн болон бусад мэдээллийг хамгаалах үүрэгтэй.
    2. Компани нь Хэрэглэгчийн бүртгэлийн болон бусад мэдээллийг гуравдагч этгээдүүдэд дэлгэхгүй байх үүрэгтэй, үүнд хүчин төгөлдөр үйлчилж буй хууль эрх зүй, энэхүү Гэрээ, Компанийн албан ёсны сайтаар Зайнаас борлуулалт хийх нөхцөлүүд болон Нууцлалын бодлогод заагдсанаас бусад нөхцөлүүд хамаарна.
    3. Сайтын Захиргаа нь Сайтын Хэрэглэгчдийн хооронд үүсэх маргаантай нөхцөл байдлуудыг авч хэлэлцэхэд болон шийдэхэд оролцохгүй, гэвч тухайн Хэрэглэгч Сайтад биеэ буруу авч явж байна гэсэн үндэслэлтэй гомдлыг бусад Хэрэглэгчдээс хүлээн авбал тухайн Хэрэглэгчийн хуудсыг блоклох эрхтэй.
    4. Хэрэглэгч бие даан өөрийн бүртгэлийн мэдээллээ бусад Хэрэглэгчдэд дэлгэсэн тохиолдолд Компани хариуцлага хүлээхгүй.
    5. Хэрэглэгчийн Сайтад байршуулах текст, фото зураг, сэтгэгдэл ба бусад материалуудад Сайтын Захиргаа тохируулга хийх эрхтэй боловч үүнийг хийх үүрэг хүлээхгүй.
    6. Сайтын Захиргаа нь Хэрэглэгчид мэдээлэлгүйгээр, шалтгааныг тайлбарлахгүйгээр дурын текст, фото зураг, сэтгэгдлийг устгах эрхтэй.
    7. Сайтын Захиргаа нь Хэрэглэгчид бусдын оюуны өмчийн зохиогчийн эрхийг баримталж буйг хянахгүй ба Сайтын Хэрэглэгчид түүнийг зөрчсөн бол хариуцлага хүлээхгүй.
    8. Сайтад нийтлэгдсэн материалууд ашигтай ба сонирхолтой гэдэгт Сайтын Захиргаа илэрхий эсвэл далд утгаар баталгаа өгөхгүй.
    9. Хэрэглэгч нь энэхүү Гэрээний нөхцөлүүдийг эсвэл Монгол улсын хүчин төгөлдөр үйлчилж буй хууль эрх зүйг зөрчсөн бол хуулиар тогтоосон тохиолдлуудад Сайт нь хууль хамгаалах ба шүүхийн байгууллагад бүртгэлийн мэдээлэл, IP-хаяг, бусад дурын мэдээллийг шилжүүлэн өгөх эрхтэй.
    10. Сайтын ажиллагааг сайжруулах зорилгоор Сайтын Захиргаа Хэрэглэгчийн үйлдлүүдийн тухай мэдээллийг ашиглана.
    11. Хэрэглэгч энэхүү Гэрээний нөхцөлүүдийг зөрчсөн бол Сайтын Захиргаа нь Сайт, түүний дурын хуудсанд нэвтрэх эрхийг нь түр хаах эсвэл цуцлах, Хэрэглэгчийн хуудсыг блоклох эрхтэй.
    12. Сайтын Захиргаа нь Сайт ашиглах ажиллагаанд дурын хязгаарлалтыг хийх эрхтэй.
    13. Сайтын Захиргаа эсвэл Компани нь Хэрэглэгчид урьдчилан мэдээлэлгүйгээр Сайтыг эсвэл түүний хэсгийг хаах, ажиллагааг түр зогсоох, өөрчлөх эрхтэй.
  8. Бусад
    1. Асуулт тавих эсвэл гомдол гаргах бол Хэрэглэгч нь Компанийн Хэрэглэгчидтэй ажиллах хэлтэст лавлах утсаар эсвэл Сайт дахь эргэх холбооны маягтаар дамжуулан холбогдох ёстой. Маргаан үүссэн бол талууд хэлэлцээрийн замаар шийднэ, зөвшилцөлд хүрэх боломжгүй үед маргааныг Монгол улсын хүчин төгөлдөр үйлчилж буй хууль эрх зүйн дагуу шүүхэд шилжүүлж шийднэ.
    2. Хэрэглэгч Сайтад бүртгүүлснээр энэхүү Гэрээний нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрөх бөгөөд тэр мөчөөс эхлэн энэхүү Гэрээ хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ. Хэрэглэгч нь бүртгүүлэх үйл явц эхлэхээс өмнө энэхүү Гэрээний бүх нөхцөлүүдтэй анхааралтай танилцах үүрэгтэй.
    3. Хэрэглэгч нь сайн дураараа Сайтад Контентийг нэмнэ, энэ үед Хэрэглэгч нь Контентэд хамаарах оюуны ба бусад бүх эрхийг эдэлнэ.
    4. Хэрэглэгч нь Контентийг байршуулахдаа Компани болон Сайтад Контентийг үзүүлэх, дахин сэргээх, өөрчлөх, хадгалах, нээлттэй танилцуулах, дасан зохицуулах, нийтлэх, түгээх, архивлах, орчуулах болон бусад дурын аргаар Контентийг эсвэл түүний хэсгийг хугацаа ба үйлчлэх нутаг дэвсгэрийг хязгаарлахгүйгээр ашиглах эрхийг төлбөргүй олгоно.
    5. Сайт болон түүний бүх бүрэлдэхүүн хэсгүүдийг нэгэн бүхэл объектын хувьд Компани бүрэн эзэмших эрхтэй гэдгийг Хэрэглэгч хүлээн зөвшөөрнө.
    6. Энэхүү Гэрээг хүлээн авснаар Хэрэглэгч дараах зүйлсийг зөвшөөрнө. Үүнд:
    7. Контентийг байршуулахдаа Хэрэглэгч нь Сайтын хамтран зохиогч болохгүй ба ирээдүйд ч зохиогч хэмээн ямарваа нэгэн гомдол гаргахгүй.
    8. Компани нь Контентийн ямарваа нэгэн эрхийг шилжүүлэхэд энэхүү Гэрээний 6.7 заалтын дагуу Хэрэглэгч нь бүтээлийг эргүүлэн татах эрхээ алдана.
    9. Хэрэглэгч Сайтад тусгайлан зориулж Контентийг байршуулсан бол энэхүү Контентийг эзэмших онцгой эрхийг Хэрэглэгч эдэлнэ.
    10. Сайтын материалд, тэр дундаа Контентэд нэвтрэх эрхийг зөвхөн хувьдаа ашиглах болон танилцах тохиолдолд Хэрэглэгч эдэлнэ. Зохих эрхийг эзэмшигчид урьдчилан бичгээр зөвшөөрлөө өгөөгүй бол Хэрэглэгч нь Сайтын материалуудыг ашиглах, дахин сэргээх, дурын аргаар түгээх, хуулбарлах, нийтэд үзүүлэх, олон нийтийн хүртээл болгож эфирээр цацах, орчуулах, өөрчлөн засварлах эсвэл бусад дурын аргаар ямарваа нэгэн бусад зорилгоор ашиглах эрхгүй.
    11. Сайтад байршуулсан Контентийн бүрэн бүтэн байдал ба түүний хадгалалтад Сайтын Захиргаа болон Компани ямар ч хариуцлага хүлээхгүй.
    12. Хэрэв Сайтын Захиргаа эсвэл Компани нь ямар нэгэн мөчид Хэрэглэгчээс энэхүү Гэрээний нөхцөлүүдийг биелүүлэхийг шаардаагүй бол энэ нь Сайтын Захиргаа эсвэл Компанийн зүгээс дараа нь энэ шаардлагыг биелүүлэхийг хүсэх эрхийг цуцлахгүй, мөн энэхүү Гэрээний нөхцөлүүдийг Хэрэглэгч биелүүлэхийг шаардахад чиглэсэн арга хэмжээг авах эрхтэй.
    13. Гэрээ үйлчлэх ажиллагаа зогссоны дараа Компани нь Контентийг эзэмших бүх эрхийг эдэлнэ, Хэрэглэгчдэд түүнийг ашигласны төлөө төлбөр төлөх ямарваа нэгэн хариуцлага үүрэхгүй.
    14. Энэхүү Гэрээний ямар ч заалтууд Сайтын Захиргаа, Компани эсвэл Хэрэглэгчид ижил төрлийн гэрээг бусад дурын этгээдүүдтэй байгуулах эрхийг хязгаарлахгүй.
    15. Энэхүү Гэрээний аль нэгэн нөхцөлийг эсвэл заалтыг хүчин төгөлдөр бус хэмээн хүлээн зөвшөөрөх нь Гэрээний дурын бусад нөхцөлүүд эсвэл заалтуудыг хүчин төгөлдөр бус гэж хүлээн зөвшөөрөх үндэслэл болохгүй.
    16. Хэрэв маргаан үүсвэл түүнийг Монгол улсын хүчин төгөлдөр үйлчилж буй хууль эрх зүйн дагуу шийднэ гэдгийг Хэрэглэгч хүлээн зөвшөөрнө.
Танд өөр асуух зүйл байна уу?
Хэрэв үйлчилгээ болон хүргэлтийн талаар танд асуух зүйл байвал call-центрт хандаарай эсвэл e-mail руу захидал бичээрэй

[}item{]