Худалдан авалтын нөхцөлүүд

Нэр томьёонууд:

Siberian Wellness / «Сибирское здоровье» Корпораци (цаашид Компани гэнэ) – Siberian Health барааны тэмдэгттэй болон дагалдах барааг нэвтрүүлэх болон борлуулах үйл ажиллагаа эрхлэх бүлэг компаниуд

Худалдагч – «Форенхербал трейд» ХХК– РД 5750636. Захидал, өргөдөл гомдол, санал хүсэлт илгээх хаяг: 14250, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 5-р хороо, 5-р хороолол, Сөүлийн гудамж 35 тоот, утас: +976 7272 2080.

Компанийн албан ёсны сайт – Худалдагч эзэмших сайт ба Интернет сүлжээнд https://mn.siberianhealth.com/mn/shop/, хаягтай, Хэрэглэгчдэд дараах боломжуудыг олгоно. Үүнд:

  • Худалдагч өөрийн Хэрэглэгчдэд санал болгож буй Барааны тайлбартай, төлбөр хийх ба хүргэх нөхцөлүүдтэй танилцах;
  • Захиалга бүрдүүлэх зэрэг багтана.

Хэрэглэгч – Компанийн албан ёсны сайтын зочин, Компанид Бизнес Хамтрагч эсвэл Давуу эрхтэй хэрэглэгч зэрэглэлтэй байна.

Зочин – Бизнес Хамтрагч эсвэл Давуу эрхтэй хэрэглэгчээр бүртгүүлээгүй боловч Сайтад байршуулсан контентийг үзэх боломжтой Компанийн албан ёсны сайтын боломжит хэрэглэгч.

Бизнес Хамтрагч – Компанитай гэрээ байгуулсан, хувийн хэрэглээндээ зориулан Компанийн бүтээгдэхүүнийг худалдан авдаг, түүнийг бусад хүмүүст санал болгодог ба тогтмол болон тогтмол бус Компанийн бүтээгдэхүүн, мөн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, нэвтрүүлдэг хүн. Бизнес Хамтрагчийн Гэрээг энэхүү хэрэглэгчийн гэрээнд заагдсан журмын дагуу сайтаар, эсвэл ХҮТ-д байгуулж болно. Хэрэв Бизнес Хамтрагч болон Компанийн хамтын ажиллагаа нь байнга явагдвал, мөн Бизнес Хамтрагч байнга орлого олох үйл ажиллагаа эрхэлж байвал тэрээр өөрийн улс орны хууль эрх зүйд нийцүүлэн аж ахуйн нэгж эрхлэгчээр бүртгүүлэх ёстой.

Давуу эрхтэй хэрэглэгч – Компанитай бүртгэлийн Гэрээ байгуулсан, хувийн хэрэглээндээ зориулан Компанийн бүтээгдэхүүнийг худалдан авдаг, түүнийг бусад хүмүүст санал болгодог хүн.Давуу эрхтэй хэрэглэгч нь бүртгэлийн Гэрээгээ энэхүү гэрээнд заагдсан журмын дагуу сайтаар бүртгүүлж, эсвэл ХҮТ-д байгуулж болно.

Хэрэглэгч – үйл ажиллагаа эрхлэх бүрэн чадвартай, Сайтыг хэрэглэдэг, Компанийн албан ёсны сайтын тусламжтайгаар Захиалга бүрдүүлдэг, эсвэл Захиалсан Барааны хүлээн авагчаар заагдсан, Компанийн албан ёсны сайтыг ашиглан аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг эрхлэх явцтай холбоогүйгээр зөвхөн хувийн, гэр бүлийн, гэрийн ба бусад хэрэглээнд зориулан Барааг хэрэглэдэг хувь хүн.

Сайтын захиргаа – Компанийн ажилтнууд ба түүний итгэмжлэгдсэн хүмүүс, Сайтыг ашиглах журмыг тогтоодог, түүний ажиллагааг удирддаг, энэхүү Гэрээг Хэрэглэгчид биелүүлэхэд хяналт тавьдаг бүлэг хүмүүс.

Контент – текст, дүрслэл, барааны тэмдэгтүүд, лого, гипер текстэн холбоосууд, дуу дүрс бичлэгийн бүтээлүүд, хөгжмийн бүтээлүүд, уран зохиолын бүтээлүүд, танилцуулга, ТБМ, гар утсанд зориулсан программууд, тэдгээрийн хэсэг, мэдээлэл, бусад объектууд.

Хүргэлтийн алба – Худалдагчтай гэрээ байгуулж, Хэрэглэгчдэд Бараа хүргэх үйлчилгээ үзүүлдэг гуравдагч этгээд.

Бараа – иргэдийн хэрэгцээний эргэлтээс гараагүй ба Компанийн албан ёсны сайтаар борлуулахаар тавигдсан материаллаг объект.

Захиалга – Компанийн албан ёсны сайтад нийтлэгдсэн Барааны каталогийг ашиглаж сонгосон Барааны жагсаалт, заагдсан хаягаар хүргүүлэхээр зохих ёсоор бүрдүүлсэн Хэрэглэгчийн захиалга.

Хэрэглэгчидтэй ажиллах алба – Хэрэглэгчид Компанийн албан ёсны сайтыг ашиглах явцад үүсэх асуудлуудыг шийдэхэд туслах албадууд (Сайт дахь эргэх холбоо, лавлах).

Сагс – Хэрэглэгч Компанийн албан ёсны сайтаас сонгосон Барааны жагсаалт.

Нууцлалтай мэдээлэл – Монгол Улсын хууль эрх зүйн дагуу эзэмшигчийн хязгаарласан мэдээлэл.

Хувийн тасалгаа – Сайтын хэсэг, түүнд хэрэглэгч өөрийгөө таниулсаны дараа л нэвтрэх боломжтой ба хэрэглэгчийн хувийн мэдээллийг агуулдаг.

Бүртгэлийн бичилт – Сайтад ороход зориулсан хэрэглэгчийн хувийн өгөгдлүүд.

Худалдагчийн санал – Худалдагчийн тогтоосон хүчин төгөлдөр тарифт заагдсан үнэ болон нөхцөлөөр Сайтаар борлуулахаар санал болгож буй Барааны тухай нээлттэй мэдээлэл.

Тусгай санал – хөнгөлөлт, бэлэг, Сайтаар Бараа худалдан авах бусад онцгой нөхцөлүүдийн тухай мэдээллийг агуулах Худалдагчийн санал.Онцгой санал гэж Худалдагч заах үүрэггүй.

Бонус – Хэрэглэгчийн Захиалганд Худалдагч нэмэлтээр санал болгох бүтээгдэхүүн, Худалдагчийн үзэмжээр тодорхойлох нөхцөлөөр Тусгай саналын дагуу бүрдүүлнэ.Бараа эсвэл өөр бусад бүтээгдэхүүн бонус байж болно.

Бизнес Хамтрагчийн Гэрээ – Siberian Wellness / «Сибирское здоровье» Корпорацийн бүлэг компаниудын аль нэгэн компани болон Siberian Wellness / «Сибирское здоровье» Корпорацийн Бизнес Хамтрагч болохыг хүссэн хувь хүн хоорондын байгуулсан гэрээ.

Оноо – Компанийн бүтээгдэхүүн тус болгонд оногдох тогтоосон тоон үзүүлэлт.

Багийн ахлагч – Компанид Багийн ахлагчийн хувьд бүртгүүлсэн Бизнес Хамтрагч эсвэл Давуу эрхтэй хэрэглэгч, тэрээр Горилогчийг (Бизнес Хамтрагч эсвэл Давуу эрхтэй хэрэглэгчийг) Компанитай хамтран ажиллахаар урьж, урьсан хүмүүст мэдээллийн дэмжлэг үзүүлнэ, тэднийг сургаж, боловсруулж, ахлагчийн үүргийг гүйцэтгэнэ.

Бүртгэлийн багц – Компанитай хамтран ажиллахаар шийдсэн Горилогчийн худалдан авах хэвлэл болон материалуудын багц. Давуу эрхтэй хэрэглэгч болон Бизнес Хамтрагчийн Бүртгэлийн багц хоорондоо ялгаатай. Бүртгэлийн багц болон түүний үнийг Компани өөрийн үзэмжээрээ өөрчлөх эрхтэй. Бүртгэлийн багцын тухайн үеийн үнийг тус улс орны нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр үйлчлэх Компанийн прайс хуудсанд тусгана.

Хэрэглэгчдэд үйлчлэх төв (ХҮТ) – энэ бол Компанийн тусгай зориулалтын төв бөгөөд Siberian Wellness барааны тэмдэгттэй бүтээгдэхүүн болон Компанийн сургалтын материалуудыг жижиглэнгээр борлуулах; жижиглэнгийн худалдан авагчид, Компанийн Давуу эрхтэй хэрэглэгчид ба Бизнес Хамтрагчдад үйлчлэх; Компанийн Бизнес Хамтрагчдын бизнесийг эсвэл Компанийн бүтээгдэхүүнийг нэвтрүүлэхийг дэмжих танилцуулга, мастер-класс, уулзалтууд эсвэл бусад арга хэмжээг зохион байгуулах; Компанийн бүтээгдэхүүн болон акциудын тухай эсвэл Компанийн бизнес мэдээллийг авах зориулалттай төв юм.

  1. Компанийн албан ёсны сайтын тухай нийтлэг зүйл
    1. Компанийн албан ёсны сайтаар дамжуулан Зайнаас борлуулалт хийх энэхүү нөхцөлүүд нь (цаашид - Нөхцөлүүд гэнэ) Хэрэглэгч болон https://mn.siberianhealth.com/mn/shop Компанийн албан ёсны сайтын (цаашид - сайт гэнэ) эзэмшигч болох Худалдагч хоорондын харилцааг журамлана. Энэ бүлэг нь Хэрэглэгч Сайтаар худалдан авалт хийх нөхцөлүүд болон дүрмийг тодорхойлно, Гэрээний талуудын эрх, үүргийг, мөн Сайт ашиглах нөхцөлүүд болон дүрмийг Хэрэглэгч зөрчсөн бол түүний хүлээх хариуцлагыг тогтооно.
    2. Хэрэглэгч нь кассын эсвэл барааны чекийг хүлээн авсан мөчөөс эхлэн эсвэл Худалдан авагч Хэрэглэгчийн гэрээг зөвшөөрч, Сайтын Сагсан дахь «Төлбөр төлөх» холбоосоор шилжсэнээр барааг худалдан авах хүсэлтийг Худалдагч хүлээн авсан мөчөөс эхлэн Хэрэглэгч энэхүү Нөхцөлүүдийн заалт болгоныг хүлээн зөвшөөрнө.
    3. Энэхүү Нөхцөлүүд, Хэрэглэгчийн гэрээ эсвэл Хамтран ажиллах стандартуудаар тогтоосон Компанид бүртгүүлэх үйл явцад хамрагдсан, Захиалга хийсэн Сайтын Хэрэглэгч болгон Сайтыг ашиглаж болно.
    4. Сайтыг Худалдагч удирдана.
    5. Худалдагч болон Хэрэглэгч хоорондын харилцааг энэхүү Нөхцөлүүд ба Монгол улсын хүчин төгөлдөр үйлчилж буй хууль эрх зүйн хэм хэмжээ зохицуулна.
    6. Энэхүү Нөхцөлүүд, мөн Сайтад толилуулсан барааны тухай мэдээлэл нь олон нийтэд тавих бараа худалдан авах санал юм.
    7. Энэхүү Нөхцөлүүдийн зүйл бол Сайтаар дамжуулан Хэрэглэгчдэд зайнаас бараа борлуулах явдал болно.
    8. Хэрэглэгч нь Сайтыг ашиглан бараа захиалахдаа энэхүү Нөхцөлүүдэд нэгдэх ба энэхүү Нөхцөлүүдэд тусгасан бүх дүрмүүд, бүх зааврыг баримтлах үүрэгтэй.
    9. Сайт нь Хэрэглэгчдэд дараах ангиллын барааг Захиалах боломжийг олгоно. Үүнд: хүнсний бүтээгдэхүүнүүд, үнэртэн, гоо сайхан, гоёл чимэглэл болон Сайтаар борлуулах бусад ангиллын бараа зэрэг багтана.
    10. Бүх үйлчилгээг Сайтын дотоод журамд заасны дагуу үзүүлнэ гэдгийг Хэрэглэгч хүлээн зөвшөөрнө.Сайтыг ашиглан Захиалга бүрдүүлэхэд Хэрэглэгч нь компьютер эсвэл Интернетэд холбогдох бусад төхөөрөмжтэй байна, мөн бүртгүүлсэн байх ёстой (Хэрэглэгчийн Гэрээний зохих бүлгүүдийг холбоосоор шилжин үзнэ үү).Хэрэглэгч нь Интернетэд нэвтрэх эрхийг худалдан авах явцтай холбоотой, шаардлагатай тоног төхөөрөмжүүд ба программын бүтээгдэхүүнийг худалдан авах, тохируулах бүх асуудлыг бие даан шийдэж, үйлчилгээний төлбөрийг хийнэ.
    11. Хэрэглэгч болон Худалдагч хоорондын харилцаанд Монгол улсын хуулийг хэрэглэнэ.
  2. Захиалга бүрдүүлэх нөхцөлүүд
    1. Хэрэглэгч Захиалга хийхийн тулд Бизнес Хамтрагчийн Гэрээний дугаарыг эсвэл Давуу эрхтэй хэрэглэгчийн Хувийн картын дугаар болон нууц үгийг ашиглан Сайтад бүртгүүлэх шаардлагатай.
    2. Давуу эрхтэй хэрэглэгч эсвэл Бизнес Хамтрагчийн хувьд Сайтад бүртгүүлэхэд логин болон нууц үг байхгүй бол Сайтын зочин эхний худалдан авалтыг хийж, бүртгүүлэх хялбарчилсан үйл явцад хамрагдах боломжтой.
    3. Хэрэглэгч нь бүртгүүлэх хялбарчилсан үйл явцад хамрагдахдаа Захиалгын зохих маягтад тэмдэглэгээ хийж, «Төлбөр төлөх» холбоосоор шилжих замаар Хэрэглэгчийн гэрээний нөхцөлүүд, Нууцлалын бодлогын бүх нөхцөлүүд болон энэхүү Нөхцөлүүдийг үг дуугүй хүлээн зөвшөөрнө.
    4. Давуу эрхтэй хэрэглэгчийн хувьд бүртгүүлэх хялбарчилсан үйл явцад хамрагдахдаа Хэрэглэгч нь онлайн маягтын зохих талбаруудад өөрийн овог, нэр, цахим шуудангийн хаяг болон гар утасны дугаарыг заах ёстой.
    5. Бүртгүүлэх хялбарчилсан үйл явцад хамрагдахдаа Хэрэглэгч нь хувийн өгөгдлүүдийн оператор болох «Сибирское здоровье» Олон улсын компани»-д Нууцлалын бодлогын хүрээнд өөрийн хувийн өгөгдлүүдийг өгөхийг зөвшөөрнө.
    6. Сайтад Захиалгын төлбөрийг төлөхдөө Хэрэглэгч нь Хувийн өгөгдлүүдийн оператораас («Сибирское здоровье» Олон улсын компани» эсвэл Компанийн бусад дурын хуулийн этгээдээс) Хувийн өгөгдлүүдээ цаашдын боловсруулалт хийхийн тулд энэхүү Нөхцөлүүдийн хүрээнд үйл ажиллагаа эрхлэх болон үйлчилгээ үзүүлэх зорилгоор «Форенхербал трейд» ХХК-д шилжүүлэхийг зөвшөөрнө.
    7. Энэхүү Нөхцөлүүд, Хэрэглэгчийн Гэрээ болон Хамтран ажиллах стандартуудад заагдсан бүртгүүлэх дурын хэлбэрээр бүртгүүлэхдээ Хэрэглэгчийн олгосон мэдээллийн нарийвчлал ба үнэн зөв байдалд Худалдагч хариуцлага хүлээхгүй.
    8. Хэрэглэгч нь бүртгүүлэхдээ хүлээн авсан логин эсвэл хувийн дугаараа гуравдагч этгээдүүдэд мэдээлэхгүй байх үүрэгтэй.Хэрэв Хэрэглэгчийн бүртгэлийн мэдээлэл аюулд өртсөн эсвэл гуравдагч этгээдүүд түүний зөвшөөрөлгүйгээр мэдээллийг ашиглаж байна гэсэн таамаглал төрсөн бол Хэрэглэгч нь цаг алдалгүй энэ тухай сайтын Захиргаанд мэдэгдэх ёстой ба Хувийн тасалгааны «Эргэх холбоо» бүлэгт өргөдөл илгээнэ, эсвэл eshop_mng@sibval.com цахим хаягаар мэдэгдлээ илгээнэ.Хэрэглэгч нь мөн нууц үгээ Хувийн тасалгаандаа дуртай үед бие даан өөрчилж болно.
    9. Энэхүү Гэрээний нөхцөлүүдийг Хэрэглэгч зөрчсөн тохиолдолд Худалдагч Хэрэглэгчийн бүртгэлийн мэдээллийг устгах эсвэл Хэрэглэгчийн Сайтад нэвтрэх эрхийг түр зогсоох эрхтэй гэдгийг Хэрэглэгчид мэдэгдсэн болно.
    10. Хэрэглэгч Захиалгыг хүлээн авахаас өмнө худалдан авалт хийх шийдвэрээ өөрчилж Захиалгаас татгалзах эрхтэй, харин барааг хүлээн авсны дараа Хэрэглэгчид барааг дамжуулан өгсөн өдрийг оролцуулахгүйгээр 7 хоногийн дотор барааг буцаах эрхтэй.Зохих чанарын барааг хүлээн аваад буцаахад түүний үзэмж, хэрэглээний шинж чанарууд хадгалагдсан байна, мөн заагдсан барааг худалдан авсныг, нөхцөлүүдийг батлах баримтыг (хэрэв байвал) хавсаргах ёстой.Захиалгаас татгалзах ба буцаах аргууд болон журмыг 7-р Бүлэгт заасан.
  3. Захиалгыг бүрдүүлэх ба гүйцэтгэх хугацаа
    1. Хэрэглэгч бие даан Сайтаар Захиалгыг бүрдүүлэх боломжтой.Захиалгыг бүрдүүлэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Сайтын Хэрхэн захиалах вэ? бүлэгт байршуулсан.
    2. Хэрэглэгч Захиалгыг бүрдүүлэхдээ дараах мэдээллийг заах ёстой. Үүнд:
      • Хэрэглэгчийн эсвэл барааг Хүлээн авагчийн овог, нэр,
      • барааг хүргэх хаяг,
      • холбоо барих гар утасны дугаар,
      • холбоо барих цахим шуудангийн хаяг зэрэг багтана.
    3. Хэрэглэгч нь хүргэлт хийх хаяг, цахим шуудангийн хаяг болон гар утасны дугаараа үнэн зөвөөр заах үүрэгтэй.Хэрэглэгч нь хэрэв буруу ба/эсвэл алдаатай өгөгдлүүдийг заавал Худалдагч Хэрэглэгчийн Захиалгыг биелүүлэх баталгааг гаргахгүй.
    4. Хэрэглэгч Захиалгыг бүрдүүлэхдээ өөрийгөө таниулаагүй бол Хэрэглэгчийн гэрээ болон Компанитай Хамтран ажиллах стандартуудад заагдсан дурын аргаар Компанид бүртгүүлээгүй ба хувийн дугааргүй гэдгийг батална.
    5. Монголын бүс нутагт хүргэлт хийх хугацааг Хэрэглэгч Сайтын «Хүргэлт» бүлгээс танилцах боломжтой.
    6. «Монгол Шуудан» хүргэлтийн аргыг сонгосон тохиолдолд хүргэлтийг шуудангийн илгээмжийн тусламжтай хийх бөгөөд оператор Хэрэглэгчид мэдэгдэх албагүй.
    7. Өөрийгөө таниулаагүй Хэрэглэгч сонгосон бараагаа Сагсанд байршуулсан мөчөөс эхлэн нэг хоногт багтаан (24 цагт) барааны Захиалга бүрдүүлэх боломжтой. 24 цаг өнгөрвөл бараа Сагснаас автоматаар устгагдана.
    8. Хэрэглэгч барааг хүлээн авах эцсийн хугацаа нь хүргэлт хийх хаяг болон бүс нутгаас, Хүргэлтийн албаны ажлаас хамаарах бөгөөд Худалдагчаас шууд хамаарахгүй.
    9. Захиалсан бараа Худалдагчийн агуулахад, тэр дундаа Худалдагчаас хамаарахгүй шалтгаанаар байхгүй бол Худалдагч нь эдгээр барааг Захиалгаас устгах эрхтэй ба энэ тухай Хэрэглэгчийн бүртгүүлэхдээ заасан цахим хаягаар түүнд мэдэгдэл илгээнэ. Хэрэглэгч нь өөрчлөгдсөн Захиалгыг батлах шаардлагатай ба гурав хоногт багтаан зохих холбоосоор шилжин илгээх цахим мэдэгдэлдээ устгасан бараануудыг тооцно, ингэхдээ устгасан барааны төлбөрийг 7.4.1 зүйлд заагдсан аргаар Хэрэглэгчид эргүүлэн олгоно.
    10. Хэрэв Хэрэглэгч гурав хоногийн дотор өөрчлөгдсөн Захиалгыг батлахгүй бол 3.9 зүйлийн дагуу Захиалгыг бүрэн цуцална, харин тухайн Захиалгын төлбөрийг 7.4.1 зүйлд заагдсан аргаар Хэрэглэгчид бүрэн бүтнээр эргүүлэн олгоно.
    11. Энэхүү Нөхцөлүүдийн 3.10 зүйлийг хэрэглэх тохиолдолд Худалдагч нь Захиалгын хүргэлтийг гурав хоногоор сунгах эрхтэй.
  4. Хүргэлт
    1. Барааг хүргэх аргууд Сайтын Хүргэлт бүлэгт заагдсан.
    2. Хүргэлтийн нутаг дэвсгэр нь Монгол улс дотор хязгаарлагдана.
    3. Сайтад заагдсан хүргэлтийн хугацааг баримтлахын тулд Худалдагч бүх чадлаараа хичээнэ, гэхдээ Худалдагчийн буруугаас үл шалтгаалах урьдчилан таамаглах боломжгүй нөхцөл байдлаас хамааран хүргэлт саатах магадлалтай.
    4. Захиалгыг Хэрэглэгчид хүлээлгэн өгсөн ба барааг хүргэж өгсөн явдлыг батлах баримт бичгүүдэд барааг хүлээн авагч гарын үсэг зурсан мөчөөс бараа санаандгүй байдлаар устах эсвэл санаандгүй байдлаар гэмтэх эрсдэл Хэрэглэгчид шилжинэ. Барааг хүргээгүй бол Худалдагч нь Хүргэлтийн албанаас барааг гээсэн тухай баталгааг хүлээн авсны дараа Хэрэглэгчийн урьдчилан төлсөн барааны болон хүргэлтийн өртгийг түүнд нөхөн олгоно.
    5. Захиалгыг шуудангийн илгээмжээр хүргэсэн тохиолдолд Захиалгыг илгээсэн мөчөөс эхлэн эрсдэл Хэрэглэгчид шилжинэ.
    6. Хүргэлт хийх бүс нутаг, сонгосон аргаас хамааран Захиалга болгоны өртгийг тус бүрд нь тооцож, Сайтад Захиалга бүрдүүлэх явцад заагддаг.
    7. Хүргэлт хийхэд барааг Хэрэглэгчид эсвэл Захиалганд заагдсан хүргэлт хийх хаягт байрлах болон Захиалгын талаарх мэдээллийг буюу илгээлтийн дугаар ба/эсвэл Хэрэглэгчийн овог нэр зэрэг мэдээллийг өгөх дурын хүнд (цаашид - Хүлээн авагч гэнэ) олгоно.
    8. Залилан хийх эрсдэлээс сэргийлэх зорилгоор, мөн 1.7 зүйлд заагдсан үүргээ биелүүлэхийн тулд урьдчилан төлбөрийг нь хийсэн барааг олгох этгээд Хэрэглэгч эсвэл Хүлээн авагчийн биеийн байцаалтыг шаардах, мөн Захиалгын дагуу бараанд олгох тасалбарын төрөл ба дугаарыг заахыг шаардах эрхтэй. Худалдагч нь Хэрэглэгч болон Хүлээн авагчийн хувийн мэдээллийг нууцлах ба хамгаалах баталгааг гаргана (Бүлэг 8).
    9. Хэрэглэгч/Хүлээн авагч нь Захиалганд нийцэх бүх барааг хүлээн авах үүрэгтэй эсвэл түүнийг хүлээн авахаас бүрмөсөн татгалзана.Барааг хүлээн авахдаа барааг хүргэж буй этгээдэд барааг хэсэгчлэн буцааж өгөх боломжгүй.
    10. Хэрэглэгч/Хүлээн авагчид Худалдагч барааг хүргэж өгөх хугацаа хязгаартай бөгөөд Захиалгыг бүрдүүлэх явцад, хүргэлтийг бүрдүүлэх үе шатанд хугацааг заана.
    11. Гэрээний 3.5 зүйлд заасан хугацаанд барааг хүлээн аваагүй тохиолдолд Хэрэглэгч/Хүлээн авагч худалдан авах, худалдах гэрээнээс татгалзсан хэмээн үзэж, энэ нь Худалдагч Захиалгыг цуцлах үндэслэл болно.Барааны төлбөрийн дүнг төлбөр хийсэн аргаар буцаан олгоно.
    12. Захиалганд заагдсан холбоо барих өгөгдлүүдийн дагуу Хүлээн авагч эсвэл Хэрэглэгчтэй холбогдох боломжгүйн улмаас Хэрэглэгч барааг хүлээн аваагүй бол үүнийг мөн Хэрэглэгч/Хүлээн авагч худалдан авах, худалдах гэрээнээс татгалзсан хэмээн үзэж, энэ нь Худалдагч Захиалгыг цуцлах үндэслэл болно. Хэрэв хүлээн аваагүй барааны төлбөрийг урьдчилан хийсэн бол Хэрэглэгчид мөнгийг нь 7.4.1 зүйлд заасан журмын дагуу буцаан олгоно.
    13. Шуудан холбооны салбараас Захиалгыг хүлээн авахдаа Хүлээн авагч нь Монгол Шуудангийн ажилтнуудын дэргэд илгээмжийг задалж, хүргэсэн барааг үзнэ, захиалсан тоо хэмжээ, нэр төрөлд нийцэж байгааг болон бүрэн байдлыг, мөн хүргэсэн барааны хүчинтэй хугацаа, савлагааны бүрэн бүтэн байдлыг шалгана. Хүргэсэн бараанд тавигдах шаардлага байвал (дутуу илгээсэн, жагсаалтаас зөрсөн барааг илгээсэн, үйлдвэрлэлийн гологдол, бусад гомдол) Хэрэглэгчийн зааврын дагуу Монгол Шуудангийн ажилтнууд тохирохгүй байгаа барааны актыг гаргана. Хэрэв Хүлээн авагч нь дээр дурдсан журмын дагуу гомдол гаргаагүй бол Худалдагч барааг шилжүүлэх үүргээ бүрэн дүүрэн бөгөөд зохих ёсоор биелүүлсэн хэмээн тооцно.
    14. Монгол Шуудангаар хүргүүлсэн барааг шаардлага хангаагүй шалтгаанаар буцаах тохиолдолд Хүлээн авагч нь буцааж буй барааг илгээхдээ дараах баримт бичгүүдийг хавсаргана. Үүнд:
    15. илрүүлсэн дутагдлуудын тухай актын хуулбар,
    16. илгээмжийн жагсаалтын хуулбар,
    17. барааг буцаах тухай өргөдөл зэрэг багтана.
    18. Зарлагаас захиалгыг хүлээн авахдаа Хүлээн авагч нь хүргэсэн барааг үзнэ, захиалсан тоо хэмжээ, нэр төрөлд нийцэж байгааг болон бүрэн байдлыг, мөн хүргэсэн барааны хүчинтэй хугацаа, савлагааны бүрэн бүтэн байдлыг шалгана. Хэрэв хүргэсэн бараанд гомдол байхгүй бол Хүлээн авагч нь хүлээн авах, шилжүүлэх актанд гарын үсэг зурна (маягтыг Захиалганд хавсаргана). Хүргэлтийн баримт бичигт гарын үсэг зурах нь бараа болон Захиалганд Хүлээн авагч гомдол гаргаагүйг гэрчилнэ, өөрөөр хэлбэл Худалдагч барааг шилжүүлэх үүргээ бүрэн дүүрэн бөгөөд зохих ёсоор биелүүлсэн хэмээн тооцно. Хүлээн авах, шилжүүлэх актанд гарын үсэг зурахаас өмнө бараа тус бүрийн савлагааг нээх хориотой.
  5. Барааг бие даан тээвэрлэх
    1. Барааг бие даан тээвэрлэхийг зөвхөн Улаанбаатар хотын ХҮТ-с зөвшөөрнө.
    2. Барааг бие даан тээвэрлэх боломжийн тухай, бие даан тээвэрлэх цэгийн хаяг болон түүний ажиллах цагийг хэрэглэгч барааг хүлээн авах энэхүү аргыг сонгосон тохиолдолд хэрэглэгчид мэдээлнэ.
    3. Барааг бие даан тээвэрлэж хүлээн авахын тулд Хэрэглэгч нь Захиалга бүрдүүлэхдээ заасан цахим хаягаар мэдэгдэл хүлээн авсны дараа хуанлийн 10 хоногийн дотор Захиалгыг хүлээн авахын тулд бие даан тээвэрлэх цэгт хүрэлцэн ирэх үүрэгтэй.
    4. Барааг бие даан тээвэрлэх цэгт Захиалгыг хүлээн авахдаа Хэрэглэгч нь захиалгын дугаар болон иргэний үнэмлэхээ үзүүлнэ, мөн барааг хүлээн авсан баримт бичгүүдэд гарын үсгээ зурах шаардлагатай.
    5. Захиалгыг бүрдүүлэхдээ заасан цахим хаягаар мэдэгдлийг хүлээж авсны дараа хуанлийн 10 хоногт багтаан Хэрэглэгч нь барааг бие даан тээвэрлэх цэгт хүрэлцэн ирээгүй бол Худалдагч Захиалгыг цуцлах эрхтэй ба Хэрэглэгч хүрэлцэн ирэх огнооныхоо тухай урьдчилан бие даан тээвэрлэх цэгийн менежерүүдэд МЭДЭГДЭЭГҮЙ тохиолдолд Захиалгыг хүлээн авахад баталгаа гаргахгүй.
    6. Бие даан тээвэрлэх цэгийн менежерүүдтэй холбоо барих мэдээллийг Захиалга бүрдүүлэхэд заагдсан E-mail-ээр Хэрэглэгчид илгээсэн мэдэгдлээс, мөн Хувийн тасалгаан дахь захиалгын Түүхээс танилцах боломжтой.
  6. Барааны төлбөрийг төлөх
    1. Барааны үнийг монгол төгрөгөөр заах ба нэмүү өртгийн татвар үнэд багтсан болно.
    2. Барааны үнэ Сайтад заагдана. Хэрэглэгчийн захиалсан барааны үнийг буруу заасан тохиолдолд Худалдагч нь Захиалгыг засварласан үнээр батлах эсвэл Захиалгыг цуцлахын тулд эхний боломжоороо энэ тухай Хэрэглэгчид мэдээлнэ. Хэрэглэгчтэй холбогдох боломжгүй байвал энэхүү Захиалгыг цуцалсан хэмээн тооцно.
    3. Барааны үнийг Худалдагч бие даан өөрчлөх эрхтэй. Барааны үнийг Захиалга бүрдүүлэх сүүлчийн үе шатанд заах ба Хэрэглэгч «Төлбөр төлөх» товчлуурыг дарах мөчид хүчин төгөлдөр байна. Энэ үед Хэрэглэгчийн аль хэдийнээ захиалсан барааны үнэд өөрчлөлт оруулахгүй.
    4. Барааны төлбөрийг хийх аргуудыг Сайтын «Төлбөр төлөх» бүлэгт заасан.
    5. Банкны картын тусламжтай барааны төлбөрийг төлөх онцлогууд:
      • Банкны картыг эзэмшигч эсвэл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч банкны картыг ашиглана.
      • Банкны картын тусламжтай төлбөрийг төлөх журмыг Сайтын Төлбөр төлөх бүлэгт заасан.
      • Банкны картын ашиглалтыг таниулах ажиллагааг Хэрэглэгчид карт олгосон банк гүйцэтгэнэ. Хэрэв ашиглалт нь залилангийн шинж чанартай хэмээн үзэх үндэслэл банканд бий болбол банк энэхүү ажиллагааг хийхээс татгалзах эрхтэй.
      • Банкны картаар төлбөр төлөхөд төрөл бүрийн хууль бус тохиолдол үүсэхээс сэргийлэхийн тулд Сайтад бүрдүүлсэн ба урьдчилан төлбөрийг нь банкны картаар төлсөн бүх Захиалгуудыг Худалдагч шалгана. Худалдагч нь шалтгааныг тайлбарлахгүйгээр Захиалгыг цуцлах эрхтэй. Захиалгын өртгийг урьдчилан төлсөн банкны картанд буцаан шилжүүлнэ.
    6. Худалдагч нь бараанд хөнгөлөлт үзүүлж, бонусын хөтөлбөрийг тогтоох эрхтэй. Хөнгөлөлт, бонусын төрлүүд, тэдгээрийг тооцох журам ба нөхцөлүүдийг Сайтад заасан ба Худалдагч өөрийн санаачлагаар өөрчлөх эрхтэй.
    7. Хэрэв хөнгөлөлт/бонусыг ашиглаж дахин тооцсон барааны өртөг задгай мөнгөтэй гарч байвал, Барааны энэхүү өртгийг нэг төгрөгтэй тэнцэхээр буурах талд нь бүхэлдэнэ.
    8. Маркетингийн арга хэмжээ зохион байгуулахад Хэрэглэгчийн Захиалгатай цуг ямарваа нэгэн объектыг илгээх болбол заагдсан илгээмжийн хүргэлтийг Хэрэглэгч хариуцна. Илгээмжээс татгалзахын тулд Хэрэглэгч нь eshop_mng@sibval.com цахим хаягаар Хэрэглэгчидтэй ажиллах албанд хандах шаардлагатай.
  7. Захиалгаас татгалзах ба барааг буцаах
    1. Бараанаас татгалзах.
      1. Хэрэглэгч нь барааг хүлээн авах мөч хүртэл дуртай үедээ Захиалгаас татгалзах эрхтэй.
      2. Хэрэглэгч нь Захиалгаас татгалзахын тулд чөлөөт хэлбэрээр бичсэн, өөрийн гарын үсэгтэй өргөдлийн хуулбарыг eshop_mng@sibval.com цахим шуудангийн хаягт бүртгүүлэхдээ заасан цахим шуудангийн хаягнаасаа илгээнэ.
      3. Хэрэв татгалзах тухай өргөдлийг цахим шуудангийн хаягаар хүлээн авах мөчид Захиалгыг бүрдүүлээгүй ба Хүргэлтийн албанд шилжүүлээгүй байвал мөнгөн дүнг бүрэн хэмжээгээр буцаан олгоно.
      4. Эсрэгээрээ Захиалгаас татгалзах өргөдөл барааг Хүргэлтийн албанд шилжүүлсний дараа ирсэн бол Худалдагч нь Захиалганаас хүргэлтийн өртгийг суутгах эрхтэй.
      5. Мөнгөн дүнг 7.4.1 зүйлд заагдсан аргаар Хэрэглэгчид буцаан олгоно.
    2. Зохих чанарын барааг буцаах.
      1. Хэрэглэгч барааг хүлээн авсаны дараа 7 хоногт багтаан, хүлээн авах, шилжүүлэх актанд гарын үсэг зурсан бол буцаах эрхтэй. Үүний тулд eshop_mng@sibval.com цахим шуудангийн хаягаар барааг буцаах тухай өргөдлийн хуулбарыг илгээж Худалдагчид мэдэгдэх ба 7.2.4 зүйлээс хаягийг зааж, шуудангийн эсвэл зарлагын албаны илгээмжийг хүлээн авсанг батлах баримтын хуулбарыг хавсаргана.
      2. Хэрэв барааны үзэмж, хэрэглээний шинж чанарууд, мөн заагдсан барааг худалдан авсан баримтыг болон нөхцөлийг батлах баримт хадгалагдсан бол зохих чанарын барааг буцаах боломжтой.
      3. Хэрэв барааны үзэмж, хэрэглээний шинж чанарууд, мөн заагдсан барааг худалдан авсан баримтыг болон нөхцөлийг батлах баримт хадгалагдсан бол зохих чанарын барааг буцаах боломжтой.
      4. Зохих чанарын барааг буцаах нь баримт бичгийн хамт шуудангийн илгээмжээр 14250, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 5-р хороо, 5-р хороолол, Сөүлийн гудамж 35 тоот хаягаар хийгдэнэ.
      5. Буцаалт хийх тухай мэдэгдлийг хүлээн авснаас хойш 10 хоногт багтаан Захиалгын төлбөрийг Сайтад төлсөн аргаар мөнгөн дүнг Хэрэглэгчид буцаан олгоно.
    3. Зохих чанарын бус барааг буцаах.
      1. Хэрэв барааны тоо хэмжээ, нэр төрөл, чанар, бүрэн бүтэн байдал, савлагаа ба (эсвэл) барааны гаднах савлагаанд хамаарах гэрээний нөхцөлүүдийг зөрчсөн барааг худалдан авагчид шилжүүлсэн бол барааг хүлээн авснаас хойш 20 хоногоос хэтрэхгүйгээр эдгээр зөрчлүүдийн тухай худалдагчид мэдэгдэж болно.
      2. Хэрэв барааны баталгаатай хугацаа эсвэл хүчинтэй хугацаанд барааны дутагдлыг илрүүлсэн бол Хэрэглэгч нь Худалдагчид шаардлага тавих эрхтэй.
      3. Зохих чанарын бус бараа гэдэгт дараах шинж чанаруудтай барааг хэлнэ:
        1. Анхны савлагааны бүрэн бүтэн байдал алдагдсан: савлагааны оёдол задарсан, гадуураа гоожсон, лонхны хамгаалалт байхгүй байх болон гэмтсэн;
        2. Хэм хэмжээний баримт бичгийн шаардлагад үл нийцэх анхдагч болон хэрэглээний савлагааны тэмдэглэгээтэй: хүчинтэй хугацаа болон цувралын дугаарын график бүрдүүлэлт байхгүй (үйлдвэрлэсэн огноо, хүчинтэй хугацаа); үл харагдах, давхардсан тамгатай, текст далий, балласан мөртэй, бохирдсон тамга; будаг урссан, толботой; наалт байхгүй.
        3. Бүтээгдэхүүний барааны үзэмж байхгүй: наалт далий наагдсан, нугалаа, шалбархай, элэгдэл, толбо, бохирдол ба бусад ижил төстэй дутагдлуудтай; бүтээгдэхүүн гоожсон (дутуу тагласан таглаа, тунлагч ба бусад); хавсралт, хэрэглэх заавар байхгүй.
        4. Дахин ангилсан (агууламж болон наалтын дурын үл тохирол). Хэрэглээний савлагаанд буй бүтээгдэхүүний жин (бүтээгдэхүүний эзлэхүүн, лонхон дахь капсулын тоо ширхэг) наалтан дээр заагдсан эсвэл хэрэглэх зааварт дурдсантай тохирохгүй байх.
      4. Хэрэв Худалдагч дурдаагүй дутагдлуудыг Хэрэглэгч илрүүлбэл тэрээр өөрийн сонголтоор дараахь зүйлийг шаардах эрхтэй. Үүнд:
        • барааны дутагдлыг үнэ төлбөргүй арилгах эсвэл тэдгээрийг Хэрэглэгч эсвэл гуравдагч этгээд засахад гарах зардлыг нөхөн олгох;
        • худалдан авах үнийн дүнг хувь тэнцүүлэн багасгах;
        • худалдан авах үнийг нийцүүлэн дахин тооцож ижил ангиллын (загвар, эдлэл) бараагаар эсвэл өөр ангиллын (загвар, эдлэл) бараагаар солих.
      5. Хэрэглэгч нь заагдсан шаардлагуудыг тавихын оронд гэрээг биелүүлэхээс татгалзаж, барааны төлбөрийг буцаан олгохыг шаардах эрхтэй. Худалдагчийн шаардлагын дагуу ба түүний зардлаар Хэрэглэгч нь дутагдалтай барааг буцааж өгөх үүрэгтэй.
      6. Гэрээний 7.3.1 зүйлд заагдсан эрхүүдийг хэрэгжүүлэхийн тулд Хэрэглэгч нь барааг зарлагад эсвэл Компанийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн менежерт буцааж өгөх үүрэгтэй ба хүлээн авахдаа нэхэмжлэлийн зохих талбаруудыг бөглөнө эсвэл барааг буцаах өргөдлийг (цаашид Өргөдөл гэнэ) Худалдагчид цахим хэлбэрээр илгээхдээ захиалгын дугаар, Хэрэглэгчийн овог нэр, холбоо барих мэдээлэл, мөн буцаалт хийж буй дэлгэрэнгүй шалтгааныг дурдаж илгээнэ.
      7. Худалдагч нь Өргөдлийг хүлээн авсан мөчөөс эхлэн ажлын 5 хоногт багтаан Өргөдлийг авч үзэж, Хэрэглэгчтэй барааг буцаах/солих журмыг тодруулах зорилгоор холбогдоно эсвэл барааг буцаах/солихыг татгалзсан тухай захидлыг Хэрэглэгчид илгээнэ.
      8. Барааг буцаахдаа Хэрэглэгч өөрийн биеэр барааг болон Захиалгад дагалдах баримт бичгүүдийг буцааж өгөх ёстой.
      9. Хэрэв Хэрэглэгч худалдан авах, худалдах гэрээнээс татгалзаж, барааны өртгийн төлөгдсөн дүнг буцаан олгохыг шаардвал Худалдагч бараа болон Хэрэглэгчийн бичгээр үйлдсэн Өргөдлийг хүлээн авсан мөчөөс эхлэн 10 хоногийн дотор Хэрэглэгчид барааны өртгийг буцаан олгох ёстой.
      10. Хэрэв Хэрэглэгчийн буцаасан барааг шинжилгээний дүнгээр зохих чанарын бараа хэмээн хүлээн зөвшөөрвөл Худалдагч нь барааг солихгүйгээр Хэрэглэгчид барааны үнэд төлөгдсөн мөнгөн дүнг буцаах ба Хэрэглэгчид хүргэсэн зардлыг үүнд тооцохгүй байх эрхтэй.
    4. Мөнгөн дүнг буцаах.
      1. Мөнгөн дүнг буцаахдаа Хэрэглэгч барааны төлбөрийг хийсэн тэр аргыг хэрэглэнэ.
      2. Хэрэв мөнгөн дүнгийн буцаалт нь Хэрэглэгч барааг буцаахтай нэгэн зэрэг үйлдэгдэхгүй бол Хэрэглэгчийн зөвшөөрлөөр Худалдагч нь заагдсан дүнг дараах аргаар буцаана. Үүнд: Хэрэглэгчийн заасан Хэрэглэгчийн банкны дансанд зохих дүнг шилжүүлнэ.
    5. Худалдагч тоо ширхгийн нөхцөлүүдийг зөрчсөн үед хийх үйлдлүүдийн дэс дараалал.
      1. Захиалгыг хүлээн авахдаа Хэрэглэгч Захиалгад байгаа барааны тоо ширхгийг шалгах үүрэгтэй. Хэрэв Хэрэглэгч барааг хүлээн авахдаа Захиалганд буй барааны бодит тоо ширхэг нь фактур эсвэл барааны чекэнд заагдсан тоо ширхэгтэй зөрсөн байхыг олж тогтоовол Хэрэглэгч нь бүх зөрчлүүдийг хүлээн авах, шилжүүлэх актанд (маягтыг Захиалганд хавсаргана) болон мөнгөн дүнг буцаах актанд дурдах ёстой.
      2. Барааны үнэд бодитоор төлсөн мөнгөн дүн болон хүлээн авсан барааны бодит өртөг хоорондын зөрүүг Худалдагч дурдсан дутагдлуудыг заасан актыг хүлээн авснаас хойш ажлын 10 хоногт багтаан буцаан олгоно.
      3. Мөнгөн дүнг 7.4.1 зүйлд заасан аргаар буцаан олгоно.
      4. Хэрэглэгч актыг бүрдүүлэхдээ 7.2.1 зүйлийг зөрчсөн бол Худалдагч шилжүүлэн өгсөн барааны тоо ширхэгт тавих гомдлыг Хэрэглэгчид барагдуулахгүй байх эрхтэй.
      5. Чанарт тавих гомдлыг өгөх журмын тухай дэлгэрэнгүй мэдээлэл, мөн буцаалт хийхэд шаардлагатай баримт бичгүүдийн жагсаалтыг Сайтын энд толилуулав.
    6. Сайтаар захиалсан барааг зохих бусаар ашигласны улмаас Хэрэглэгчид үүссэн хохирлыг барагдуулах хариуцлагыг Худалдагч үүрэхгүй.
    7. Худалдагч нь гуравдагч этгээдэд Хэрэглэгчтэй үүсэх харилцааны эрхийг дахин шилжүүлэх эсвэл бусад ямарваа нэгэн аргаар өөрийн эрх, үүргийг шилжүүлэх эрхтэй.
    8. Хэрэглэгч нь захиалсан барааг цаашдаа дахин борлуулахгүй болон арилжааны бусад зорилгоор ашиглахгүй байх үүрэгтэй.
  8. Сайт дахь хувийн өгөгдлүүдийн нууцлал болон хамгаалалт.
    1. Хэрэглэгч мэдээллээ өгөх. Захиалгыг бүрдүүлэхдээ Хэрэглэгч дараах мэдээллийг өгнө. Үүнд:
      • овог нэр,
      • хүргэх хаяг,
      • цахим шуудангийн хаяг болон холбоо барих утасны дугаар (цаашид хүргэлт хийхэд зориулсан мэдээлэл гэнэ) зэрэг багтана.
    2. Хэрэглэгчийн өгөх болон Худалдагчийн хүлээн авах мэдээллийг ашиглах. Худалдагч мэдээллийг ашиглана:
      • Хэрэглэгчийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд;
      • Сайтын ажиллагааг үнэлж, дүгнэхийн тулд;
      • Худалдагчийн зохион байгуулж буй акцын ялагчийг тодруулахын тулд;
      • Хэрэглэгчид Барааг хүргэж өгөхийн тулд (Худалдагч нь Хүргэлтийн албанд мэдээллийг дамжуулна) мэдээллийг ашиглана.
    3. Худалдагчийн хүлээн авсан мэдээллийг задруулах болон түүнийг гуравдагч этгээдүүдэд дамжуулах.
      • Хэрэглэгчийн өмнө энэхүү Бүлгийн дагуу хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор Худалдагчтай байгуулсан гэрээний үндсэн дээр үйл ажиллагаа явуулах агентууд болон гуравдагч этгээдүүдэд Худалдагч мэдээллийг өгөх зөвшөөрлийг Хэрэглэгч олгоно.
      • Хэрэглэгч нь Монгол улсын хууль эрх зүйн шаардлагад нийцүүлэн Худалдагч мэдээллийг гуравдагч этгээдүүдэд дамжуулах зөвшөөрлийг олгоно. Хувийн өгөгдлүүдийг дамжуулах болон хамгаалах тухай дэлгэрэнгүй мэдээллийг «Нууцлалын бодлого»-оос танилцаарай, Хэрэглэгч «Төлбөр төлөхөд шилжих» холбоосоор дамжсан үед зөвшөөрөл өгснөө батална.
      • Худалдагч нь Хэрэглэгчийн IP-хаягийн тухай мэдээллийг авна. Энэхүү мэдээллийг Хэрэглэгчийн хувийн шинж чанарыг тогтооход ашиглахгүй.
Танд өөр асуух зүйл байна уу?
Хэрэв үйлчилгээ болон хүргэлтийн талаар танд асуух зүйл байвал call-центрт хандаарай эсвэл e-mail руу захидал бичээрэй

[}item{]