Эрдэм шинжилгээ-шинэчлэлийн төв
Бүтээгдэхүүн болгон жинхэнэ шинжлэх ухаанд суурилсан!
Өөрийн эрдэм шинжилгээний боловсруулалтууд нь — Siberian Wellness-ийн бахархал юм. Манай Эрдэм шинжилгээ, шинэчлэлийн төвд бид ургамлуудын биологийн идэвхийг, тэдгээрийн шинж чанарууд болон хүний биемахбодид үзүүлэх нөлөөг судалдаг. Тэргүүний технологиудыг ашигладаг, шилдэг мэргэжилтнүүд болон эрдэм шинжилгээний ажилтнууд биологийн идэвхт бүрэлдэхүүн хэсгүүдийг судлах их туршлагатай тул бид жил болгон шинэ, онцгойд шинэчлэгдсэн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэдэг. Үүний зэрэгцээ бид оросын шинжлэх ухааныг дэмжиж практикт залуу эрдэмтдийн судалгааг нэвтрүүлэн улс орныхоо судалгааны хүчин чадлыг дэлгэрүүлдэг.
Шинжлэх ухааны гурван голлох хандлага
Шинжлэх ухааны гурван голлох хандлага
Эндоэкологи бол биемахбодийн дотоод орчны цэвэр байдал юм
Эндоэкологи бол — биемахбодийн дотоод орчныг цэвэр байлгах, бүх эрхтэн, эд эсүүдийн хэвийн үйл ажиллагааг хангах аргачлал болон бэлдмэлүүдийг судалж, боловсруулдаг шинжлэх ухаан билээ. Эндоэкологи нь — шинжлэх ухаанд суурилсан анагаах ухааны шинэ салбар бөгөөд өвчин эмгэгийг эмчлэх бус, харин эхний ээлжид в тэдгээрээс урьдчилан сэргийлэхийг чухалчилдаг.
Дасан зохицуулах анагаах ухаан - зуун зууны гүнээс
Эволюц хөгжлийн явцад хүн өөрийгөө хамгаалах дотоод нөөцүүдээ илрүүлээд зогсохгүй мөн и дасан зохицуулах шинж чанартай байгалийн гаралтай төрөл бүрийн бодисуудыг ашиглаж ирсэн. Дасан зохицуулагчдыг Сибирь, Хятад, Алтай, Төвд ба Зүүн Өмнөд Азийн бусад улс орнуудын ардын эмчилгээнд өргөн дэлгэр хэрэглэж байсан бөгөөд тэдгээрийн тухай дурдатгалыг эртний энэтхэгийн болон төвдийн анагаах ухааны судруудаас олж болно. Эртний домч нарын шинэ санаанууд орчин үеийн шинжлэх ухаанд ч в ач холбогдлоо алдаагүй байна, —гадаад орчны нөлөөнд хүний биемахбодь дасан зохицох боломжуудыг судалдаг дасан зохицуулах анагаах ухааны эхлэл болсон мөн эдгээр боломжуудыг нэмэгдүүлэх аргуудыг боловсруулах чиглэлийг тодорхойлж өгсөн.
Хронобиологи – био хэмнэлүүд болон эрүүл мэнд
Хронобиологи бол —биологийн хэмнэл үүсэх нөхцөлүүд, тэдгээрийн мөн чанар, зүй тогтол болон утгыг судладаг шинжлэх ухаан, мөн хүний био хэмнэл болон эрүүл мэнд зхоорондын харилцан холбоог судалдаг.
Эко <br>хандлага
Дэлхий ертөнцийг халамжилсан үйлдвэрлэл.
Байгаль дэлхий бидэнд өөрийнхөө хамгийн үр шимтэй бүхнээ өгж байхад бид тэр бүхнийг ашиглан өөрсдийн эргэн тойронг нөхөн төлжүүлэх ёстой. Байгалд ээлтэй бүтээгдэхүүн ашигласнаар бид парабен, сульфат болон бусад хиймийн гаралтай материалаас татгалзаж илүү органик бүтээгдэхүүнд шилжиж байна. Олон жилийн турш бид илүү экологид ээлтэй бүтээгдэхүүн ашиглахыг эрмэлзэж байна.
Үйлдвэрлэлийн гурван зарчим.
Бид бүх зүйлд илүү боловсронгуй болох гэж эрмэлздэг бөгөөд дэлхий даяар хэдэн сая хүмүүс хайртай байдаг онцгойд бүтээгдэхүүнийг бүтээхэд бидэнд тусалдаг гурван зарчмыг баримталдаг.
Чанарын хяналт
Түүхий эдийг хатуу чанга сонгодог, тоног төхөөрөмжийг байнга хянадаг, жорыг баримтлахыг шалгадаг, мөн бэлэн болсон цувралуудыг хянаж үздэг — зэрэг нь Siberian Wellness-ийн баталгаатай чанарын үндэс суурь болдог билээ. ISO болон  GMP гэрчилгээгээр батлагдсан.
Мэргэжлийн төвшин
Нарийн мэргэшил, чадвар болон урам зоригтой ажиллах баг бол манай үйлдвэрлэлийн бахархал юм. Мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрүүд нь мэргэжилтнүүдийн туршлага, дадлыг өндөр төвшинд дэмжиж, найдвартай, бэлтгэгдсэн хүмүүст шинэ хүчин чадлаар идэвхтэй хөгжих боломжуудыг олгодог.
Экологийн цэвэр байдал
Био задардаг материалууд ашигладаг, усны мембран цэвэршүүлэгчид суурилуулсан, агаарыг шүүх иж бүрдэл тогтолцоо зэрэг нь экологийн цэвэр үйлдвэрлэлийн оросын ба олон улсын стандартад  бүрэн нийцдэг.
Манай үйлдвэрлэл
Хүчин чадлын өсөлт!
Манай үйлдвэрлэлийн ачаар бүтээгдэхүүнийг бүтээх бүхий л үйл явцыг хянахын тулд хөгжүүлэхээсээ эхлээд Компанийн үйлчилгээний төвүүдэд илгээх боломжийг олгодог. Өнөөдөр бид гурван аж үйлдвэрийн цогцолбортой: Эхнийх нь 1999 онд нээгдсэн, хоёр дахь нь - 2007 онд, гурав дахь нь хамгийн хүчирхэг нь 2016 оны 9-р сард ашиглалтад орсон. Манай сүлжээ нь Өмнөд Солонгос, Япон, Хятадад үйлдвэрлэсэн өндөр технологийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон. Ашигласан тоног төхөөрөмжийн өндөр түвшин, түүхий эд, цэвэршилт технологи нь үйлдвэрлэлийн олон улсын ISO ба GMP сертификатуудыг хүлээн авах боломжийг олгосон.
GMP
Хатуу чанга байх тусмаа илүү сайн!
Бүтээгдэхүүний чанар бол Компанийн тэргүүний зорилго байсан, байгаа, байх ч болно. Тиймээс бид үйлдвэрлэлийн шугамуудаа эм зүйн салбарт хэрэглэдэг хэм хэмжээний иж бүрдэл болох GMP стандартаар сайн дураараа магадлан итгэмжлүүлсэн. Өнөөдөр бид хууль эрх зүйгээр журамласнаас илүү чанга шаардлагуудыг өмнөө тавьж байна: үйлдвэрлэлд агаарыг дөрвөн удаа шүүдэг, бүтээгдэхүүний цуврал болгоны микро биологийн цэвэр байдал, физик, химийн үзүүлэлтүүдийг болон мэдрэхүйн эрхтнүүдээр чанарыг нь шалгадаг.
Үргэлжлүүлэн үзээрэй
Бидний тухай
Лавлагааны төв
Түгээмэл асуултууд ба хариултууд.

[}item{]