Нууцлалын тухай

2018 оны 11 сарын 26-ны өдөр оруулсан СҮҮЛЧИЙН ӨӨРЧЛӨЛТҮҮД

1. НИЙТЛЭГ МЭДЭЭЛЭЛ; ХЭРЭГЛЭХ САЛБАР
«Олон улсын компани «Сибирское здоровье» ХХК (цаашид – Компани, «бид» гэнэ) мэдээлэл цуглуулах аргачлал, түүнийг ашиглах болон түгээх талаар та нарт танилцуулахын тулд Нууцлалын тухай журмыг боловсруулсан болно.
Энэхүү Нууцлалын тухай журам нь тухайн сайт, зөөврийн сайт, хавсралтууд, виджэтүүд ба бусад ашиглаж буй харилцан үйлчилдэг хэрэгслүүдэд энэхүү Нууцлалын тухай журмын холбоос (цаашид - сайт гэнэ) илгээгдсэн нөхцөлд эдгээр хэрэгслүүдээр дамжуулан авсан мэдээлэлд хамаарна.
Хэрэв энэхүү баримт бичигт өөрөөр заагаагүй бол энэхүү Нууцлалын тухай журмын үйлчилгээ нь Компанийн зүгээс өөр аргаар цуглуулсан, тэр дундаа сүлжээний бус нөөцөөс авсан мэдээлэлд хамаарахгүй.
Хэрэв та Бизнес Хамтрагчаар болохоор Компанид хандсан бол эсвэл аль хэдийнээ Бизнес Хамтрагч болсон байвал энэхүү Нууцлалын тухай журмын нийтлэг нөхцөлүүд дээр нэмээд «Компанитай Хамтран ажиллах Стандартууд» бүлгийг судлах шаардлагатай, энэ бүлэгт танд хамаарах нууцлалыг сахих талаарх нэмэлт шаардлагуудын тухай чухал мэдээллийг агуулагдсан байгаа.
Бизнес Хамтрагч эсвэл Давуу эрхтэй хэрэглэгчийн хувьд mn.siberianhealth.com сайтаар өөрийгөө таниулах эсвэл бүртгүүлэхэд «Олон улсын компани «Сибирское здоровье» ХХК-ийн оператор таны хувийн мэдээллийг цуглуулах, бичих, системчлэх, хуримтлуулах, хадгалах, тодруулах (шинэчлэх, өөрчлөх), татан авах, ашиглах, гуравдагч этгээдүүдэд дамжуулах (түгээх, танилцуулах, нээх), хувь хүнтэй холбоогүй болгох, блоклох, арилгах, устгах зөвшөөрлийг та өгнө.

2. ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙГ ТОДОРХОЙЛОХ БА БОЛОВСРУУЛАХ ЗОРИЛГО
Хувийн өгөгдлүүд гэдэг бол таныг таниулах боломж олгодог мэдээлэл юм. Жишээлбэл хувийн өгөгдлүүдэд дараах мэдээллүүд багтана. Үүнд:
1) овог, нэр, таны шуудангийн хаяг, хувь хүнийг гэрчлэх үндсэн баримтын дугаар, тухайн баримт бичгийг олгосон огноо ба түүнийг олгосон байгууллагын мэдээлэл;
2) таны төлөөлөгчийн овог, нэр, түүнийг гэрчлэх үндсэн баримтын дугаар, тухайн баримт бичгийг олгосон огноо ба түүнийг олгосон байгууллагын мэдээлэл, энэхүү төлөөлөгчийн бүрэн эрхийг батлах итгэмжлэлийн (та зөвшөөрсөн тохиолдолд) эсвэл бусад баримт бичгийн тухай мэдээлэл.
Түүнээс гадна хувийн өгөгдлийг боловсруулах зорилгоор Компани нь нэмэлт мэдээлэл авахыг хүсэх эрхтэй бөгөөд үүнд: гар эсвэл суурин утасны дугаар, цахим шуудангийн хаяг, төрсөн огноо, хүйс зэрэг багтана.
Хувийн өгөгдлүүдийг боловсруулах зорилго нь Хэрэглэгчийн гэрээ, Компанитай Хамтран ажиллах Стандартууд, мөн Зайнаас борлуулалт хийх нөхцөлүүдэд дурьдсан үүрэг хариуцлагыг мөрдөхөд оршино.
Бидний тавьсан санал болон манай хөтөлбөрүүдэд оролцохоор Та шийдсэн бол, эсвэл бусад аргаар шууд бидэнд толилуулахад, жишээлбэл, та манай системд бүртгүүлэх, бүтээгдэхүүн худалдан авах, харилцан үйлчлэх хэрэгслүүд ашиглах эсвэл Сайтаар дамжуулан бидэнтэй харилцахад бид таны хувийн өгөгдлүүдийг авдаг.

3. ХУВИЙН ӨГӨГДЛҮҮДИЙГ АШИГЛАХ
Бид дараах зорилгоор таны хувийн өгөгдлүүдийг ашиглана. Үүнд:
  • таны зорилгыг биелүүлэхийн тулд, жишээлбэл, таны хүсэлтэд хариу өгөх, өргөдлийг боловсруулах болон шийдэх;
  • манай хамтын ажиллагаа болон манай хамтын гэрээ хэлэлцээрт хамааралтай мэдээллийг танд илгээх;
  • энгийн болон цахим шуудангаар, утсаар эсвэл мессежний тусламжтайгаар Компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, хөтөлбөрүүд болон таны сонирхолыг татах саналын тухай танд мэдээлэх;
  • бүтээгдэхүүний тухай мэдээлэл илгээж эсвэл танд зориулан боловсруулсан тусгай саналыг тавих замаар чухамхүү таны хүсэлтийг тооцох;
  • Та Сайтыг ашиглах, Сайтаар дамжуулан бусад хэрэглэгчидтэй харилцах боломжийг танд олгох;
  • өгөгдлүүдэд дүн шинжилгээ хийх, аудит явуулах, шинэ бүтээгдэхүүнүүд боловсруулах, сайтын ажиллагааг сайжруулах, борлуулалтын орчин үеийн чиглэлүүдийг илрүүлж, зар сурталчилгааны кампанит ажлын үр дүнг тодорхойлох зэрэг манай дотоод зорилгуудыг биелүүлэх;
  • танд акцууд, уралдаан тэмцээн болон бусад ижил төстэй арга хэмжээнд оролцож, тэдгээрийг зохион байгуулах боломж олгох (эдгээр зарим нэгэн арга хэмжээнүүд нь таны Хувийн мэдээллийг ашиглах болон дэлгэх журмын тухай нэмэлт мэдээллийг агуулах нэмэлт дүрмүүдтэй байдаг; эдгээр дүрмүүдтэй анхааралтай танилцана уу хэмээн зөвлөж байна);
  • таны захиалгыг биелүүлэх эсвэл өөр бусад аргаар танд бүтээгдэхүүн болон үйлчилгээг хүргэх, жишээлбэл, төлбөр төлөх, захиалга хүргэх, таны худалдан авалттай холбоотой асуудлуудаар тантай холбогдох, хэрэглэгчийн үйлчилгээг зохих ёсоор үзүүлэх;
  • сайтад толилуулсан мэдээлэл эсвэл ил захидлыг илгээх функцийн тусламжтайгаар бусад хүмүүст цахим мэдээлэл илгээх боломжийг танд олгох. (Эдгээр функцуудыг ашигласнаар та тухайн зорилгоор та найзынхаа нэр болон цахим хаягийг ашиглах, бидэнд илгээх эрхтэй гэдгээ батлана. Найзын талаархи өгөгдлүүдийг зөвхөн мэдээлэл илгээхэд л ашиглах бөгөөд манай мэдээллийн санд түүнийг хадгалахгүй.)

4. ХУВИЙН ӨГӨГДЛҮҮДИЙГ ДЭЛГЭХ
Бид таны хувийн мэдээллийг дэлгэж болно:
  • охин компаниудад, өөрөөр хэлбэл Siberian Wellness / «Сибирское здоровье» Корпорацын бүлэг компаниудад, тэр дундаа хууль зүйн дараах этгээдүүдэд:
  • «Форенхербал Трейд» ХХК-д Зайнаас борлуулалт хийх нөхцөлүүдийн дагуу Компанийн албан ёсны сайтаар дамжуулан зайнаас борлуулалт хийхийн тулд;
  • «Си Софт» ХХК-д хувийн өгөгдлүүдийг хадгалах болон автоматаар боловсруулалт хийх зорилгоор дэлгэнэ.
Энэ үед Компани хувийн өгөгдлүүдийн оператор хэвээр үлдэх ба хувийн өгөгдлүүдийг хамтран ашиглах үйл явцыг хариуцна:
  • Компани болон дээр дурдсан охин компаниудад сайтын хостинг, өгөгдлүүдэд дүн шинжилгээ хийх, тооцоо, кассын үйлчилгээ үзүүлэх, захиалга хүргэх, дэд бүтцийг хангах, МТ-ийн үйлчилгээ, хэрэглэгчдийн үйлчилгээ, цахим шуудангийн үйлчилгээ, зээлийн картын ажиллагаа, аудит, сургалт, гэх мэт үйлчилгээг үзүүлэх гуравдагч этгээдүүдэд дэлгэнэ. Эдгээр гуравдагч этгээдүүдэд таны хувийн мэдээллийг олгоно эсвэл түүнд нэвтрэх эрхийг олгоно, дээр дурдсан үйлчилгээг бидэнд үзүүлэх зорилгоор эсвэл бидний нэрийн өмнөөс, тэр дундаа (гэхдээ үүгээр хязгаарлахгүйгээр) «Монгол шуудан» компани багтана.
  • өөрийн Багийн ахлагчаар (Багийн ахлагч хэмээх ойлголтын тухай илүү дэлгэрэнгүй мэдээллийг Хамтран ажиллах стандартууд болон Хэрэглэгчийн гэрээнээс танилцаж болно) сонгосон Бизнес Хамтрагчид дэлгэнэ, тэд тантай холбогдох, таны захиалгыг гүйцэтгэх ба танд үйлчилгээ үзүүлэх тэр хэмжээнд дэлгэнэ;
  • хэрэв бид энэ нь шаардлагатай эсвэл зохих ёсны гэж үзвэл: (a) хэрэглэж буй хууль зүйд нийцүүлэн, тэр дундаа таны оршин суух улсаас гадна үйлчлэх хуулийг оролцуулан; (b) шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхийн тулд; (c) улсын байгууллагуудын тушаал, зааврыг биелүүлэх зорилгоор, тэр дундаа таны орших суух улсаас гадна байрлах байгууллагуудыг оролцуулан; (d) манай Компаниас тогтоосон хамтран ажиллах стандартуудыг мөрдөхийн тулд; (e) манай үйл ажиллагааг эсвэл манай охин компаниудын үйл ажиллагааг хамгаалахын тулд; (f) Компанийн болон манай охин компаниудын, таны эсвэл бусад этгээдүүдийн эрх, нууцлалтай мэдээлэл, аюулгүй байдал, эд хөрөнгийг хамгаалахын тулд; ба (g) хууль эрх зүйн хамгаалалтын боломжит хэрэгслүүдийг ашиглах эрхийг хэрэгжүүлэх эсвэл үүсэж болох алдагдлыг бууруулах боломжтой байхын тулд дэлгэнэ.

5. ХУВИЙН БУС МЭДЭЭЛЭЛ
Хувийн бус мэдээллийг авах.
Хувийн бус мэдээлэлд таныг таниулах боломжгүй дурын мэдээлэл хамрагдана, жишээлбэл:
  • браузерын тухай мэдээлэл;
  • cookies, пиксель-тегүүд болон бусад технологиудын тусламжтайгаар авсан мэдээлэл;
  • таны эсвэл манай Бизнес Хамтрагчдын толилуулсан хүн ам зүйн өгөгдлүүд ба бусад мэдээлэл;
  • хавсарсан өгөгдлүүд багтана.
Компани болон үйлчилгээ үзүүлэх гаднын нийлүүлэгчид төрөл бүрийн хувийн бус мэдээллийг авч болно. Жишээ нь бид дараахь мэдээллийг мэдэж болно:
  • таны компьютерын үйлдлийн систем (Windows эсвэл Mac OS), дэлгэцийн шийдэл, үйлдлийн системийн хувилбар, интернет-браузерын хувилбар;
  • хүн ам зүйн мэдээлэл, түүнд таны байрлах газар, боловсрол, мэргэжил, нас, хүйс, мөн хэрэв та сайн дураар бидэнд олговол бусад мэдээлэл, жишээлбэл, таны хобби болон мэргэжлийн сонирхол багтана. Хувийн мэдээлэлтэй нэгтгэхгүй бол энэхүү мэдээлэл нь таныг эсвэл бусад этгээдүүдийг таниулах боломж олгохгүй.
Хавсарсан өгөгдлүүд.
Бид хувийн өгөгдлүүдийг нэгтгэж болно, тиймээс нэгтгэсэн мэдээллийн тусламжтайгаар таныг ч тэр, бусад этгээдүүдийг ч тэр таниулах боломжгүй, жишээлбэл, тодорхой бүс нутагт байгаа манай Хэрэглэгчдийн хувийг тооцоолохын тулд хувийн мэдээллийг ашиглах тохиолдолд таниулах боломжгүй. Зарим тохиолдолд бид хувийн болон хувийн бус мэдээллийг нэгтгэж болно (жишээ нь таны нэр ба газар зүйн байрлалын тухай мэдээлэл). Хувийн болон хувийн бус өгөгдлүүдийг нэгтгэсэн мэдээлэлд хувийн мэдээллийг ашиглах дүрмүүд хэрэглэгдэнэ.

Хувийн бус мэдээллийг ашиглах ба дэлгэх. Хувийн бус мэдээллээр таныг таниулах боломжгүй тул бид түүнийг дурын зорилгоор авч, ашиглаж, мөн дэлгэж болно.

6. COOKIES БА БУСАД ТЕХНОЛОГИУД
Cookies. Компани болон үйлчилгээ үзүүлэх гадны нийлүүлэгчид Сайтад cookies-ийг ашиглаж болно. Cookies нь компьютерт хадгалах болон бусад зорилгоор өгөгдлүүдийг веб-серверээс дамжуулах боломж өгдөг. Жишээлбэл үйлчилгээний илүү өндөр төвшинг хангах, илүү бүрэн дүүрэн мэдээлэл олгох, танд Сайтыг байнга ашиглах боломж олгохын тулд бид cookies ба бусад технологиудыг ашигладаг. Манайд үйлчилгээ нийлүүлэгчид мөн манай сайтад cookies-ийг ашиглахыг зөвшөөрсөн. Хэрэв танд cookies-ийн тусламжтайгаар авсан мэдээлэл хэрэгцээгүй бол та cookies ашиглахаас татгалзаж болно - энэ бол бараг бүх браузерт байдаг стандарт функц юм. Компанитай холбоогүй дараах сайтаас дараах сайтаас та cookies-ийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.

Пиксель-тегүүд болон бусад технологиуд. Тунгалаг GIF-файлууд – энэ бол өвөрмөц нэртэй жижигхэн дүрслэлүүд, функцийн хувьд cookies-тэй их төстэй. Гэвч cookies таны компьютерын хатуу дискэнд хадгалагддаг бол тунгалаг GIF-файлууд нуугдмал хэрэгслүүд бөгөөд веб-сайтуудын хуудаснаа багтан ордог. Бид Сайтдаа тунгалаг GIF-файлуудыг (мөн веб-дохио, гарал үүслийг нь олж тогтоох багууд болон пиксель-тегүүд хэмээн нэрлэдэг), түүнээс гадна Сайтад зочилж буй хүмүүсийн үйлдлүүдийг олж тогтоож, Сайт ашиглах статистикийг бүрдүүлэх, ажиллагааны хурдыг тогтоохын тулд ашиглаж болно. Компани болон гадны үйлчилгээ нийлүүлэгчид мөн адил хариултуудын давтамжийг хянах, маркетингийн кампанит ажлуудын амжилтыг тодорхойлоход ба манай захидлуудыг хэзээ үзэж байгааг, хэзээ илгээгдэж байгааг мэдэхийн тулд HTML хэмжээтэй цахим мэдээлэлд GIF-тунгалаг файлуудыг ашиглаж болно.

Сайтын дүн шинжилгээ. Сайтад дүн шинжилгээ хийх, Сайтад зочилж буй хүмүүсийн гарал үүслийг олж тогтоох, Сайтыг ашиглах зарчмуудыг ойлгох зорилгоор энэхүү бүлэгт дурдсан технологиудыг ашигладаг гадны үйлчилгээ нийлүүлэгчидтэй Компани ажиллаж болно.
Жишээлбэл, веб дүн шинжилгээ хийх үйлчилгээ үзүүлдэг Google компани бидэнд Сайтын ажиллагааг болон хэрэглэгчидтэй харилцах үйл явцыг боловсронгуй болгоход тусалдаг. Google-ийн нууцлалын бүлгээс та илүү дэлгэрэнгүй мэдээллийг авч, Google шийдвэр гаргалтдаа хэрэглэдэг Нууцлалын бодлоготой, мөн түүнийг ашиглахаас татгалзах аргуудын талаар танилцаж болно.

Виджетүүд, хавсралтууд болон бусад хэрэгслүүд. Хэрэв та бидний санал болгож байгаа технологиудыг (виджет гэх мэт) ашиглахаар шийдвэл эдгээр технологиудын тусламжтайгаар авсан хувийн ба хувийн бус дурын мэдээлэл нийтэд зарлагдах боломжтой, жишээ нь сошиал сүлжээ, бусад сайтууд болон зохих хэрэгслийг идэвхжүүлэх талбараар дамжин зарлагдана. Түүнээс гадна зарим нэгэн технологиуд бусад талбарт халдварлан дамжих шинж чанартай байдаг (жишээлбэл, таны найз эсвэл хэрэглэгч өөрийн блогдоо таны мэдээллийг агуулсан виджетийг байршуулж болно). Нийтэд дэлгэгдсэн хувийн мэдээлэл (эсвэл) бусад мэдээллийг авах, ашиглах эсвэл түгээхэд Компани хариуцлага хүлээхгүй.

Дараах cookies файл нь манай веб сайтын ажиллагаанд шаардлагатай.

Cookies файлын нэр Зориулалт
Cart-content Энэхүү cookies файлд зочны худалдан авалтын Сагсны тухай мэдээлэл хадгалагдана.

Дараах cookies файлууд нь манай веб сайтын ажиллагаанд шаардлагагүй бөгөөд ихэвчлэн бидний үзүүлэх үйлчилгээг дэмжих, боловсронгуй болгоход ашиглагддаг. Зөвхөн таны зөвшөөрлийг авч таны төхөөрөмжид эдгээр файлуудыг бид байршуулдаг.

Cookies файлын нэр Зориулалт
Language Энэхүү cookies файлд хэрэглэгчийн зөвшөөрлөөр хэрэглэгдэх хэлний тухай мэдээлэл хадгалагдана
POLL_LV_ID_* Энэхүү cookies файл нь хэрэглэгч асуулгад аль хэдийнээ оролцсон хэмээх тэмдэглэгээ болдог
QUESTIONNAIRE_LV_ID* Энэхүү cookies файл нь хэрэглэгч аль хэдийнээ асуулгыг бөглөсөн хэмээх тэмдэглэгээ болдог
sibvaleo_language_code Энэхүү cookies файлд хэрэглэгчийн сонгосон улс орны тухай мэдээлэл хадгалагдана
preview_permission_profile* Энэхүү cookies файлд хэрэглэгчийн зөвшөөрсөн профайлын үзүүлэлтүүдийн тухай мэдээлэл хадгалагдана


7. IP-ХАЯГ
IP-хаягийг тодорхойлох аргууд.

Таны компьютерын IP-хаяг бол интернет-провайдераас (ISP) таны компьютерт автоматаар олгогдох дугаар юм.

Хэрэглэгч Сайтад ороход IP-хаяг автоматаар тодорхойлогдож, серверийн бүртгэлд бүртгэгдэнэ; түүнээс гадна зочилсон цаг болон орсон хуудаснуудыг тогтоодог. IP-хаягийг тодорхойлох – энэ бол ихэнх веб сайтуудад автоматаар хэрэгждэг стандарт практик юм.

IP-хаягийг ашиглах болон дэлгэх дүрмүүд.
Бид Сайтыг ашиглах статистикийг тодорхойлох, серверт үүссэн асуудлуудыг оношлох, залилангийн тохиолдлуудыг илрүүлэх, Сайтыг удирдан зохион байгуулах болон бусад зорилгоор IP-хаягийг ашиглаж болно. Мөн бид хувийн мэдээллийг ашиглах болон дэлгэх дурын зорилгоор IP-хаягийг ашиглаж, гуравдагч этгээдэд мэдээлэх болно. Хүчин төгөлдөр үйлчилж буй хууль эрх зүйд тусгайлан заагдаагүй бол IP-хаяг, серверийн бүртгэл болон тэдгээрт хамаарах өгөгдлүүдийг бид хувийн бус мэдээлэл хэмээн тооцдог гэдгийг анхаарна уу.

8. СОШИАЛ СҮЛЖЭЭ БОЛОН ХАРИЛЦАН ҮЙЛЧИЛДЭГ ХЭРЭГСЛҮҮД
Манай Сайтын тусгай функцүүд бидэнтэй болон бусад хэрэглэгчидтэй харилцах боломжийг танд олгодог. Блог, форумууд, хувийн мэдээлэл, чатууд болон тусгайлан үүсгэсэн бүлгүүдээр дамжуулан харилцдаг. Хэрэв та харилцааны эдгээр хэрэгслүүдийг ашиглаж байвал таны толилуулах мэдээлэл, тэр дундаа таны нэр, байршил болон цахим шуудангийн хаяг нь бусад хэрэглэгчдэд нээлттэй байх магадлалтайг санаарай. Харилцан үйлчилдэг хэрэгслүүдийн тусламжтайгаар нийтлэгдэж байгаа мэдээллийг бид хариуцахгүй бөгөөд ач холбогдолтой хувийн мэдээллээ (жишээлбэл, таны эрүүл мэндийн байдал эсвэл банкны картын тухай) мэдээлэхгүй байхыг хатуу сануулж байна. Хэрэв та харилцааны заагдсан хэрэгслүүдийг ашиглаж байвал таны хувийн мэдээлэл Сайтыг та орхиж гарсан ч хадгалагдаж үлддэг.

9. АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ
Бидний хяналтад байгаа хувийн мэдээллийг хамгаалах зорилгоор бид бүхий л боломжит, ухаалаг, зохион байгуулалтын, техникийн болон удирдан хянах арга хэмжээг авдаг. Харамсалтай нь өгөгдлүүдийг Интернетээр дамжуулах болон тэдгээрийг системд хадгалахад аюулгүй байдлыг бүрэн батлах боломжгүй. Хэрэв та бидэнтэй харилцахад аюулгүй байдал алдагдаж байна хэмээн үзэж байвал (жишээ нь, манай систем дэх таны аккаунт аюулд өртөж байна гэж та сэрэмжилж байвал) «Холбоо барих өгөгдлүүд» бүлэгт заагдсан хаягаар үүссэн асуудлын талаар бидэнд яаралтай мэдээлнэ үү.

10. СОНГОХ ЭРХ
Хэрэв та маркетингийн саналын тухай ба (эсвэл) Компанийн акцуудын тухай мэдээллийг хүлээн авахаас татгалзаж байвал «Холбоо барих өгөгдлүүд» бүлэгт заагдсан хаягаар бидэнд мэдэгдэл илгээнэ үү. Таны бүх асуулгад бид шуурхай хариу өгөх болно.

11. ХУВИЙН ӨГӨГДЛҮҮДЭД НЭВТРЭХ, ЗАСВАРЛАХ БОЛОН ТАТАН АВАХ
Та Компанийн сайт дахь Хувийн тасалгаанд эсвэл Компанийн хаалттай сайтын BackOffice бүлэгт хувийн ба бусад өгөгдлүүдээ засварлах боломжтой. Компанитай хамтран ажиллахаа зогсоонгуут нэгэн зэрэг таны хувийн өгөгдлүүдийг устгана, учир нь Компани нь Хэрэглэгчийн гэрээ, Хамтран ажиллах стандартууд болон Зайнаас борлуулалт хийх нөхцөлүүдийн дагуу үүрсэн хариуцлагаа биелүүлэх боломжгүй болно. Хэрэв та үүнийг харгалзаж үзэлгүйгээр Компанитай хамтран ажиллахаа зогсоохыг хүсвэл «Холбоо барих өгөгдлүүд» бүлэгт заагдсан хаягаар чөлөөт хэлбэрээр зохих мэдэгдлийг илгээж болох бөгөөд Бизнес Хамтрагчийн Гэрээний дугаар эсвэл Давуу эрхтэй хэрэглэгчийн Хувийн картын дугаарыг заавал зааж илгээнэ. Таны өргөдлийг ажлын 5 хоногт багтаан шийдэх ба үүний дараа улсын хууль эрх зүйд заагдсан бусад тохиолдлууд биш бол бид таны бүх хувийн өгөгдлүүдийг устгана.

12. ХУВИЙН ӨГӨГДЛҮҮД БОЛОН БУСАД МЭДЭЭЛЛИЙГ ХАДГАЛАХ ХУГАЦАА
Хэрэв хуульд мэдээлэл хадгалах илүү удаан хугацаа заагдаагүй бол бид таны хувийн мэдээллийг энэхүү Нууцлалыг мөрдөх журамд заагдсан зорилгуудыг биелүүлэхэд шаардлагатай хугацааны турш хадгалах болно.

13. САЙТЫГ ХҮҮХДҮҮД АШИГЛАХ
Энэхүү Сайт нь 18 (арван найм) нас хүрээгүй хүмүүс ашиглахад зориулагдаагүй, тиймээс эдгээр хүмүүс Сайтаар дамжуулан хувийн мэдээллээ толилуулахгүй байхыг бид хүсэж байна.

14. ЭНЭХҮҮ НУУЦЛАЛЫН ТУХАЙ ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ
Энэхүү Нууцлалын тухай журамд бид үе үе өөрчлөлт оруулах эрхийг өөртөө үлдээж байна. Нууцлалын тухай журамд хамгийн сүүлд засвар оруулсан огноог хуудасны дээд хэсэгт байрлах «... оны ... сарын ...-ны өдөр оруулсан СҮҮЛЧИЙН ӨӨРЧЛӨЛТҮҮД» мөрийг хараад мэдэх боломжтой. Нууцлалын тухай журамд оруулсан өөрчлөлтүүд Сайтад Журмын шинэ хувилбарыг нийтэлсний дараа хүчин төгөлдөр гэж тооцогдоно. Эдгээр өөрчлөлтүүдийг оруулсны дараа та Компанитай хамтран ажиллах болбол Нууцлалын тухай журмын шинэ хувилбарыг та хүлээн зөвшөөрнө гэсэн үг.
Танд өөр асуух зүйл байна уу?
Хэрэв үйлчилгээ болон хүргэлтийн талаар танд асуух зүйл байвал call-центрт хандаарай эсвэл e-mail руу захидал бичээрэй

[}item{]