Компанитай Хамтран ажиллах Стандартууд – энэ бол Siberian Wellness-ийн бизнесийг эрхлэх үндсэн ба маш чухал дүрмүүдийн ерөнхий нэршил бөгөөд дараахь дүрмүүд багтана. Үүнд:
Компанийн бүх Бизнес Хамтрагчид Компанитай Хамтран ажиллах Стандартуудыг дагаж мөрдөх ёстой. Компани бусад дүрмүүд, стандартуудыг бүрдүүлж, ажиллагаанд оруулах эрхтэй ба энэ тухай Компанийн албан ёсны мэдээллийн эх үүсвэрээр Бизнес Хамтрагчдад мэдэгдэнэ. Мөн энэхүү мэдээллийг Компанийн сайтад давхар байршуулна.
1. Бизнес Хамтрагч бол Компанийн нүүр царай юм. Бизнес Хамтрагчийн дүр
төрх, түүний мэргэжлийн байдал, гадаад үзэмж, хувь хүний соёл нь Компанийн өндөр шаардлагад нийцэх
ёстой.
2. Бизнес Хамтрагч нь Компанитай хамтран ажиллах стандартуудыг мэдэх ёстой ба тэдгээрийг хаана ч, үргэлж,
үгээр ба ажлаар мөрдөнө.
3. Бизнес Хамтрагч нь бүтээгдэхүүнийг сайн мэдэж, түүнийг хэрэглэдэг байна, өөрийн жишээгээр бусад хүмүүст
түүнийг санал болгоно.
4. Бизнес Хамтрагч нь Компанийн бүтээгдэхүүн ба бизнесийг танилцуулахдаа Компанийн албан ёсны баримт бичигт
заагдсан тайлбарыг хатуу чанд баримтлана. Бүтээгдэхүүний үр дүн ба боломжит орлогын тухай буруу ташаа
мэдээлэл өгөхийг хориглоно.
5. Бизнес Хамтрагч нь ирээдүйн Хэрэглэгчид, Давуу эрхтэй хэрэглэгчид ба Бизнес Хамтрагчдад дарамт
учруулахаас зайлсхийнэ, тэдгээр хүмүүс хүлээн авсан мэдээллээ үнэлэх, мөн Компанитай хамтран ажиллах талаар
бие даан шийдвэр гаргах эрхийг нь хүндэтгэнэ.
6. Бизнес Хамтрагч нь орлого олохдоо хамтран ажиллах хүмүүс нь мөн орлого олох боломжтой байхаар өөрийн
бизнесээ эрхэлнэ.
7. Бизнес Хамтрагч нь бусад Бизнес Хамтрагчдын цол ба тэдгээр нь түүний Багт хамааралтай эсэхээс үл
шалтгаалан бүх Бизнес Хамтрагчдад анхааралтай, найрсаг хандана.
8. Бизнес Хамтрагч нь багийн тогтвортой байдлыг хадгалах дүрмийг хатуу чанд баримтлана, баг дотроо дахин
бүртгэл хийхгүй.
9. Бизнес Хамтрагч нь Багийн ахлагч бол өөрийн зүгээс багийн бүх гишүүдийг сургаж, дэмжлэг үзүүлнэ, өөрийн
багийн Бизнес Хамтрагчдад ажил хэрэгч соёлыг хөгжүүлэхэд, Компанитай хамтран бизнес эрхэлж, амжилтанд
хүрэхэд Ёс зүйн дүрэм нь мөрдөх ёстой маш чухал хууль гэдэг ойлголтыг суулгахад бүхий л талаар хичээнэ.
10. Бизнес Хамтрагч нь Ёс зүйн дүрэм ба Хамтран ажиллах дүрмийг зөрчвөл Компани түүний бүртгэлийг цуцлах
арга хэмжээ авна гэдгийг ухамсарлана.
1.1.1 Насанд хүрээгүй Горилогчид (16-18 настай)
Компанид бүртгүүлэхийн тулд call-centre@sibvaleo.com хаягаар
өргөдлөө илгээх шаардлагатай.
Бүртгүүлэхийн тулд Компанийн шуудангийн хаягаар дараахь баримт бичгүүдийг илгээнэ. Үүнд:
16-18 насны насанд хүрээгүй хүмүүс гэрээ хэлэлцээр байгуулахад эцэг эх, үрчилж авсан эцэг эх эсвэл асран
хамгаалагчийн нотариатаар батлуулсан зөвшөөрөл авсан байна (эсвэл нотариатаар батлуулсан хуулбар).
Насанд хүрээгүй горилогчийн төрсөний гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар.
Эцэг, эх, өргөж авсан эцэг, эх эсвэл асран хамгаалагчийн хувийн мэдээллийг боловсруулах зөвшөөрөл.
Эсвэл:
Насанд хүрээгүй горилогчийн төрсөний гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар.
Насанд хүрээгүй горилогч үйл ажиллагаа эрхлэх бүрэн чадвартайг нотлох асран хамгаалах байгууллагаас гаргасан
шийдвэрийн хуулбар.
Эсвэл:
Насанд хүрээгүй горилогчийн паспортын хуулбар.
Насанд хүрээгүй горилогч үйл ажиллагаа эрхлэх бүрэн чадвартайг нотлох шүүхийн байгууллагаас гаргасан
шийдвэрийн хуулбар зэрэг багтана.
1.2. Компанид бүртгүүлэх нь сайн дурын үйлдэл бөгөөд Горилогч нь Бизнес Хамтрагч зэрэглэлийг зөвхөн өөрөө бие даан сонгоно. Горилогч нь Давуу эрхтэй хэрэглэгчээр бие даан бүртгүүлж болно эсвэл зөвхөн Горилогчийн сайн дурын зөвшөөрлийн дагуу түүнийг WELCOME to WELLNESS Хөтөлбөрт урьсан Бизнес Хамтрагчийн тусламжтайгаар бүртгүүлнэ. Бүртгэлийн маягтыг бөглөж, гарын үсгээр баталгаажуулсан, цахим захидал эсвэл Давуу эрхт хэрэглэгчийн хувийн гарын үсэгтэй баримтыг хэвлэж хуулбарыг нь илгээх, мөн Компанийн сайтад хувь хүний гар утасны дугаарыг баталгаажуулсан тохиолдолд энэхүү зөвшөөрлийг олгосонд тооцно. Горилогчийн сайн дурын зөвшөөрөлгүйгээр эсвэл хувь хүний гар утасны дугаарыг баримтаар баталгаажуулаагүй бол бүртгэлийг хүчингүйд тооцно. Энэхүү бүртгэлийг Компани цуцлана, энэ тохиолдолд Хамтран ажиллах стандартын 20-р зүйлд заагдсанаар Багийн ахлагчид арга хэмжээ авна.
1.2.1. Горилогч Компанийн мэдээллийн санд бүртгүүлэхэд хувийн дугаар олгоно, энэ дугаараар
Бизнес Хамтрагч эсвэл Давуу эрхтэй хэрэглэгч Компанийн Сайт дахь Хувийн өрөөндөө нэвтрэх боломжтой, мөн энэ
дугаарт хувийн худалдан авалтын оноо ба түүний санал тавьсанаар бусад хүмүүс худалдан авалт хийсэн оноог
тооцно.
1.3. Зэрэглэл.
1.3.1. Горилогч нь Давуу эрхтэй хэрэглэгч эсвэл Бизнес Хамтрагч зэрэглэлийг сонгож, үүний
дагуу бүртгүүлнэ.
1.3.2. Бизнес Хамтрагч зэрэглэлээ хадгалахын тулд сар болгон Хувийн борлуулалтын 100 оноо
хийх ёстой. Бизнес Хамтрагч сар болгон Хувийн борлуулалтын 100 оноо хийгээгүй бол Давуу эрхтэй хэрэглэгч
зэрэглэлд шилжинэ, үүний дараа түүний хувьд Компанийн Давуу эрхтэй хэрэглэгчид зориулсан бүх нөхцөлүүд ба
дүрмүүд үйлчилж эхэлнэ (2021 оны 9-р сарын 1-нээс Компанид бүртгүүлсэн хүмүүсийн хувьд).
1.3.2.1 Дөрвөн сарын турш дараалан нэгээс багагүй удаа Хувийн борлуулалтын 100 оноог ядаж
нэг сард нь хийвэл Бизнес Хамтрагч зэрэглэлээ хадгалах нөхцөлийг биелүүлнэ. Бизнес Хамтрагч дөрвөн сар
дараалан Хувийн борлуулалтын 100 оноо хийгээгүй бол Давуу эрхтэй хэрэглэгч зэрэглэлд шилжинэ, үүний дараа
түүний хувьд Компанийн Давуу эрхтэй хэрэглэгчид зориулсан бүх нөхцөлүүд ба дүрмүүд үйлчилж эхэлнэ (2021 оны
9-р сарын 1-нээс Компанид бүртгүүлсэн хүмүүсийн хувьд).
1.3.3. Давуу эрхтэй хэрэглэгч нь бүртгүүлсэний дараа Бизнес Хамтрагч зэрэглэлд шилжих
боломжтой бөгөөд үүний тулд хаалттай сайтын BackOffice-р эсвэл SW-ийн Дэлгүүрээр зэрэглэлээ солино.
1.4. Бизнес Хамтрагчийн баталгаа.
1.4.1. Компанид бүртгүүлж байгаа аливаа Горилогч нь тодорхой үүргийг хүлээх ба тэрээр
Компанид бүртгэлтэй байх хугацаанд дараахь үүргийг хүлээхийг батална. Үүнд:
‒ Компанид бүртгүүлэхдээ Компанийн бүх нөхцөлүүдийн дагуу ба Горилогчийн оршин суух улс орны хүчин төгөлдөр
үйлчлэх хууль эрх зүйн дагуу бүх эрхийг эдлэнэ;
Компанитай хамтран ажиллах стандартуудыг зөрчих үйл ажиллагаа эрхлэхгүй;
Компанид аливаа материаллаг хохирол учруулахгүй;
урьд нь Компанитай Хамтран ажиллах стандартуудыг зөрчсөн тул гэрээг нь цуцлах шийдвэр гаргуулаагүй;
Бүртгэлийн маягтад өөрийн тухай үнэн зөв мэдээлэл заасан байна.
1.5. Компанийн систем дэх Горилогчийн бүртгэл.
1.5.1. Компани нь Горилогчийг үйл ажиллагаа эрхэлж буй Багийн ахлагчийн саналаар бүртгэхдээ
Горилогч нь Багийн ахлагчийн тухай мэдээллийг Бүртгэлийн маягтад бөглөсөн эсвэл онлайн хэлбэрээр Багийн
ахлагчаа заасан байх ёстой.
1.5.2. Хэрэв Горилогч өөрөө шууд бүртгүүлж байвал тэрээр Багийн ахлагчийн сангаас Багийн
ахлагчаа сонгох боломжтой эсвэл Багийн ахлагчийг заахгүй бүртгүүлж болно.
1.5.3. Горилогч нь Бүртгэлийн маягтыг алдаагүй бөглөх ёстой. Хэрэв түүнийг алдаатай
бөглөсөний улмаас Горилогч нь өөр Багийн ахлагчийн багт эсвэл өөр цаг хугацаанд бүртгэгдвэл түүнд олгох
шагналыг дахин тооцохгүй. Горилогч нь гаргасан алдаагаа Компанид мэдэгдэж, 1.7-р зүйлийн дагуу Бүртгэлийн
маягтын алдааг залруулах тухай өргөдлөө өгөх ёстой.
1.5.4. Бүртгүүлэх үед Горилогч нь Компанитай байгуулсан өөр хүчин төгөлдөр Гэрээтэй байх
ёсгүй, эс бөгөөс сүүлчийн бүртгэлийг хүчингүйд тооцож, харин Бизнес Хамтрагчид 5-р зүйлд заагдсан арга
хэмжээг авна.
1.5.5. Горилогч нь бүртгүүлэхдээ анх түүнд хамтран ажиллах санал тавьж, Компанийн
боломжуудыг танилцуулсан Бизнес Хамтрагчийг Багийн ахлагчаар сонгохыг Компани санал болгодог. Гэхдээ шууд
борлуулалтын бизнест Багийн ахлагчийн эзлэх байр суурийн ач холбогдлыг анхааран үзэж бүртгэл хийх хүртэл
Багийн ахлагчаа сонгох эрхийг Горилогчид олгоно.
1.5.6. Хэрэв Компанид урьд өмнө нь Горилогчийн эхнэр/нөхөр бүртгэлтэй байсан бол Багийн
ахлагчаа 2-р зүйлийн дагуу сонгох ёстой.
1.5.7. Хувийн аж ахуйн эзэн ба ажилтнууд тухайн хувийн аж ахуйг нээх зөвшөөрлийг өгсөн
Business Leader цолтой хүний Багт л бүртгэлтэй байж болно. 1.5.7 заалтыг зөрчсөн баримт илэрвэл Компани
Бизнес Хамтрагчийг/Давуу эрхтэй хэрэглэгчийг түүний багтай нь хамт тухайн хувийн аж ахуйг нээх зөвшөөрөл
олгосон Business Leader-т шилжүүлэх эрхтэй.
1.6. Бүртгэл хийхээс татгалзах.
1.6.1. Компани нь Горилогчийг бүртгэх болон дахин бүртгэхээс татгалзах эрхтэй.
1.6.2. Бүртгэл хийгдэх улс орны хууль эрх зүйн шаардлагын дагуу Горилогчид олгосон гар
утасны хувийн дугаараар л түүнийг онлайн бүртгэх боломжтой.
1.6.3. Хэрэв Горилогчид гар утасны хувийн дугаар байхгүй бол тэрээр бусад улс оронд
Компанийн албан ёсны сайтын онлайн бүртгэлийг ашиглах боломжтой.
1.7. Бүртгэл хийхэд гаргасан алдааг залруулах.
1.7.1. Бүртгүүлэх явцад Багийн ахлагчийг заахад алдаа гарсан бол бүртгүүлсэн Бизнес Хамтрагч (Давуу эрхтэй хэрэглэгч) нь бүртгүүлсэн өдрөөс хойш 30 (гуч) хоногийн дотор алдааг засах хүсэлтийг Компанид гаргах эрхтэй. Бүртгэгдсэн өдрөөс хойш эхний 15 (арван тав) хоногийн дотор бүртгүүлсэн Бизнес Хамтрагч (Давуу эрхтэй хэрэглэгч)-ийн хувийн хүсэлтээр алдааг засна. Компани одоогийн Багийн ахлагчид цахим шуудангаар мэдэгдэж, системд өөрчлөлт оруулна. 15 (арван тав) хоног дуусвал одоогийн Багийн ахлагчийн зөвшөөрөл шаардлагатай.
1.7.1.1. Одоогийн Багийн ахлагчийн зүгээс татгалзсан тохиолдолд Компани гүйцэтгэсэн ажлыг баталгаажуулсан (Хэрэглэгчтэй харилцсан, Компанийн бүтээгдэхүүн, боломжуудын талаар зөвлөгөө өгсөн) баримтыг шаардана. Хэрэв Хэрэглэгчээс Компанийн талаар хэрхэн олж мэдсэн, эхнэр, нөхөр (ойр дотны хамаатан садан)-ийн ба өөрийнх нь өмнөх бүртгэлийн талаар шаардлагатай тодруулах асуултуудыг асуугаагүй бол бүртгэлтэй Бизнес Хамтрагч (Давуу эрхтэй хэрэглэгч)-ийн өргөдлийн үндсэн дээр шийдвэр гаргана.
1.7.2. Бүртгэл хийгдэхэд гаргасан алдааг Бизнес Хамтрагчийг (Давуу эрхтэй хэрэглэгчийг)
бүртгэсэн өдрөөс хойш 30 (гуч) хоног өнгөрсний дараа илрүүлвэл түүнийг 3.1-р зүйлд заасны дагуу залруулна.
1.7.3. Алдааг залруулах тухай болон Багийн ахлагчийн өргөдлийг Компанид хувиараа гаргаж
өгөх, шуудангаар илгээх эсвэл call-centre@sibvaleo.com
цахим хаягаар илгээх боломжтой.
2.1. Эхнэр/нөхрийг бүртгэх ба тэдгээрийн үйл ажиллагааг хянан зохицуулах журам
2.1.1. Гэр бүлийн баталгаатай эхнэр/нөхөр нэг бүртгэлийн дугаараар эсвэл тус тусын
бүртгэлийн дугаараар бүртгүүлж болно. Энэ тохиолдолд эхлээд бүртгүүлсэн эхнэр/нөхөр дараа нь бүртгүүлсэн
эхнэр/нөхрийн Багийн ахлагчаар тооцогдоно.
2.1.2. Бүртгэлийн дугаартай эхнэр/нөхөр нь тусдаа бүртгэлийн дугаар аваагүй эхнэр/нөхрийн
зүгээс Компанитай Хамтран ажиллах стандартуудыг зөрчсөн тохиолдолд түүний өмнөөс хариуцлага хүлээнэ.
2.1.3. Эхнэр/нөхөр өөр өөр Багийн ахлагчтай байж болохгүй эсвэл өөр өөр багт үйл ажиллагааг
эрхэлж болохгүй.
2.1.4. Хэрэв өөр өөр багт Компанитай хамт бизнес эрхлэх хоёр Бизнес Хамтрагчид гэрлэвэл тэд
өөрийн бүртгэлийн дугаараа ба өөрийн Багаа хадгалж үлдэх эрхтэй, эсвэл нэг Багт үйл ажиллагаагаа
үргэлжлүүлэх эрхтэй, энэ тохиолдолд өмнөх Баг нь өмнөх Багийн ахлагчийн Багт хадгалагдаж үлдэнэ.
2.1.5. Гэр бүл салсан тохиолдолд Бүртгэлийн дугаартай эхнэр/нөхөр Компанийн Бизнес Хамтрагч хэмээн хүлээн зөвшөөрөгдөнө, тиймээс зөвхөн түүнд л бонус, шагнал урамшуулал, бизнес хэрэгслүүдийг олгоно. Компанитай хамтрах бизнесээс авах орлогыг салсан эхнэр/нөхөр хоорондоо хийсэн аливаа хэлэлцээрийг үндэслэн эхнэр/нөхөр өөрсдөө хянан зохицуулах ёстой ба Компаниас бичгээр үйлдсэн зөвшөөрлийг авна. Компаниас бичгээр үйлдсэн зөвшөөрлийг аваагүй бол Компанитай хамтрах бизнесээс авах бонусууд, шагналууд, урамшуулал эсвэл бизнес хэрэгслүүдийг салсан эхнэр/нөхөр хуваах ямарваа нэгэн хэлэлцээр хийх ёсгүй.
2.1.6. Бизнес Хамтрагчаар бүртгүүлсэн эхнэр/нөхөр салах тохиолдолд салсан эхнэр/нөхөр нь
хуучин Багийн ахлагчийн багт бүртгүүлж, шинэ бүртгэлийн дугаар авах эрхтэй эсвэл өөр Багт дурын хугацаанд
бүртгүүлэх эрхтэй.
2.1.7. Хэрэв гэр бүлийн баталгаатай эхнэр/нөхөр нэг Бүртгэлийн дугаараар үйл ажиллагаа эрхэлдэг бол бонус ба урамшуулалыг нэг хүнээр тооцож олгоно, бизнес карьерийн цолыг эхнэр/нөхөрт аль алинд нь тооцно, цолны тэмдгийг аль алинд нь олгоно, харин бизнес хэрэгслүүд ба шагналыг хоёр хүний дунд нэгийг олгоно. Business Leader цолтой Бизнес Хамтрагч нь өөрийн багт идэвхитэй үйл ажиллагаа эрхлэх Бизнес Хамтрагч болох эхнэр/нөхөрт цолыг тооцох тухай өргөдлийг Компанид илгээнэ.
2.1.8. Хэрэв эхнэр/нөхөр өөр өөр гэрээний дугаараар үйл ажиллагаа эрхэлдэг бол тэдгээрийн
үйл ажиллагааны үр дүнг тус тусад нь тооцно.
2.2. Хамаатан саданг бүртгэх ба тэдгээрийн үйл ажиллагааг хянан зохицуулах журам
Бизнес Хамтрагчийн эсвэл Давуу эрхтэй хэрэглэгчийн ойр дотны хамаатан садан (эцэг эх, хүүхдүүд, ач зээ,
төрсөн ах эгч, эмээ өвөө) Компанид бүртгүүлэх боломжтой, гэхдээ ийм хамаатан саданг Бизнес Хамтрагч, Давуу
эрхтэй хэрэглэгчийн бүртгүүлсэн багт, түүний доод эгнээнд бүртгэнэ.
3.1. Багийн ахлагчийг солих
3.1.1. Бизнес Хамтрагч, Давуу эрхтэй хэрэглэгч Багийн ахлагчаа солих хүсэлтэй байвал
бичгээр үйлдсэн өргөдлөө Компанид илгээх ба дараахь баримт бичгүүдийг хавсаргана. Үүнд:
өөрийн Багийн Business Leader цолтой ба өөрийнх нь дээр байгаа бүх Багийн ахлагчдын бичгээр үйлдсэн
зөвшөөрөл,
Ruby Business Leader-ийн бичгээр үйлдсэн зөвшөөрөл,
шинэ Багийн ахлагчийн бичгээр үйлдсэн зөвшөөрөл зэрэг багтана.
3.1.2. Багийн ахлагчаа сольж байгаа Бизнес Хамтрагч, Давуу эрхтэй хэрэглэгчийн бүрдүүлсэн
бүх Багууд эхний Багийн ахлагчийн Багт үлдэнэ.
3.1.3. Багийн ахлагчийг солих тухай шийдвэрийг гаргахдаа Компани хувь хүний тохиолдол
болгоныг тус бүрд нь авч үзнэ.
3.1.4. Хэрэв Бизнес Хамтрагчийн зүгээс гаргасан үндэслэлийг дутуу гэж үзвэл Компани Багийн
ахлагчийг солихгүй байх эрхтэй.
3.2. Багийн ахлагчгүй Баг.
Хэрэв Бизнес хамтрагчид, Давуу эрхтэй хэрэглэгчид ба тэдгээрийн Багууд Багийн ахлагчгүй үлдсэн онцгой
тохиолдолд Компани аль аль талын зөвшөөрлийг авч, тусгай нөхцөлүүдээр тэдгээрийг өөр Багийн ахлагчид
шилжүүлэх эрхтэй.
3.3. Компанитай хамтран ажиллах үйл ажиллагааг цуцлах.
Компанитай хамтран ажиллах үйл ажиллагааг цуцлах үндэслэлүүд:
3.3.1. Бүртгэлийг цуцлах.
Хэрэв Бизнес хамтрагч эсвэл Давуу эрхтэй хэрэглэгч бүртгүүлсэн сараас эхлэн дөрвөн сар дараалан Бүтээгдэхүүн
худалдан аваагүй бол бүртгэлийг автоматаар цуцлана. Бүртгэл цуцлагдсанаас хойш Баг ба Багийн ахлагчаа сонгож
дурын хугацаанд дахин бүртгүүлэх боломжтой.
3.3.1.1. Бүртгүүлсэн сарыг оролцуулан эхний дөрвөн сарын ядаж аль нэгэнд нь Бизнес
хамтрагч/Давуу эрхтэй хэрэглэгч худалдан авалт хийгээд цаашид 6 сар дараалан түүний хувийн дугаараар
худалдан авалт хийгдээгүй тохиолдолд бүртгэлийг автоматаар цуцлана.
3.3.2. Бизнес хамтрагч эсвэл Давуу эрхтэй хэрэглэгчийн санаачлагаар бүртгэлийг цуцлах.
3.3.2.1. Бизнес Хамтрагч, Давуу эрхтэй хэрэглэгч Компанид өргөдлөө илгээж дурын хугацаанд
бүртгэлийг цуцалж болно.
3.3.2.2. Компани өргөдлийг ажлын 10 өдөрт багтааж авч үзнэ; энэ хугацаа өнгөрвөл Бизнес
Хамтрагч, Давуу эрхтэй хэрэглэгчийн бүртгэл хийгдэхгүй. Тухайн заагдсан хугацаа дуусахаас өмнө өргөдлийг
буцаан татан авбал өргөдлийг өгөөгүй хэмээн тооцож бүртгэл үргэлжлүүлэн хүчин төгөлдөр байна.
3.3.3. Компанийн санаачлагаар бүртгэлийг цуцлах.
3.3.3.1. Компани өөрийн санаачлагаар шалтгааныг тайлбарлахгүйгээр Бизнес Хамтрагчийн
бүртгэлийг цуцлах эрхтэй.
3.3.3.2. Бизнес Хамтрагчийн бүртгэлийг цуцласан тухай мэдэгдлийг Компани тухайн Бизнес
Хамтрагч, түүний Багийн ахлагч ба Багийн Лидерт цахим шуудангаар илгээнэ.
3.3.3.3. Компанийн санаачлагаар Бизнес Хамтрагчийн бүртгэлийг цуцласан бол тухайн Бизнес
Хамтрагч Компаниас аливаа төлбөр ба нөхөн олговрыг өөр хүний нэрээр шаардах эрхгүй.
3.4. Компанийн хамтын ажиллагааг цуцлахад гарах үр дүн
3.4.1. Аливаа шалтгаанаар Компанийн хамтын ажиллагааг цуцласан тохиолдолд Бизнес Хамтрагч
дараахь үүргийг хүлээнэ. Үүнд:
Компанийн Бизнес Хамтрагч гэж өөрийгөө танилцуулахгүй байна;
Шагнал урамшуулалын төлөвлөгөө ба Хамтран ажиллах стандартуудад заагдсан Бизнес Хамтрагчийн хийх аливаа үйл
ажиллагааг зогсооно;
– барааны тэмдэг, худалдааны тэмдэг, компанийн нэршил, бэлэг тэмдэг, лого ба Компанийн оюуны өмчийн бусад
объектуудыг ашиглахгүй байна.
3.4.1.1. Аливаа шалтгаанаар Компанийн хамтын ажиллагааг цуцласан тохиолдолд Бизнес Хамтрагч
эсвэл Давуу эрхтэй хэрэглэгчийн бүртгэлийн дугаараар хуримтлуулсан бүх бонусууд хүчингүй болно.
3.4.2. Компанийн хамтын ажиллагааг цуцласан Бизнес Хамтрагч Бүтээгдэхүүн худалдан авах
эрхтэй.
3.4.3. Компанийн хамтын ажиллагааг цуцласан Бизнес Хамтрагчийн Баг түүний дээрхи Багийн
ахлагчид шилжинэ.
3.4.3.1. Компанийн хамтын ажиллагааг цуцласан Business Team 10 000 ба түүнээс дээш цолтой
Бизнес Хамтрагчийн Баг түүний дээрхи Багийн ахлагчид шилжинэ. Энэ Баг шилжиж очсон Багийн ахлагчид
урамшуулал тооцоход энэ баримтыг авч үзэх боловч цол тооцоход, мөн Platinum- ба Diamond-бонусыг тооцоход
ашиглахгүй.
3.4.4. Компанийн хамтын ажиллагааг цуцласны дараа Компанийн Сайт дахь Бизнес Хамтрагчийн
Хувийн өрөөнд нэвтрэх эрхийг Компани хаана.
3.5. Компанийн хамтын ажиллагааг нөхөн сэргээх
3.5.1. Бизнес Хамтрагч ба Давуу эрхтэй хэрэглэгч 3.3.1. заалтанд тусгасан үндэслэлээр
Компанийн хамтын ажиллагааг цуцласан бол Компанид дахин бүртгүүлж, дурын хугацаанд дурын зэрэглэлтэй шинэ
бүртгэлийн дугаарыг авах боломжтой.
3.5.2. 3.3.2 зүйлд заагдсан үндэслэлээр (хувийн санаачлагаар) эсвэл 3.3.3 зүйлд заагдсан үндэслэлээр (Компанийн санаачлагаар) Компанитай хамтын ажиллагааг зогсоосон Бизнес Хамтрагч нь хуучин Бүртгэлийн дугаараар хамтын ажиллагаа зогссон сараас эхлэн 6 сар болсоны дараа Компанид ямар ч зэрэглэлтэй, ямар ч багт дахин бүртгүүлэх боломжтой.
3.5.2.1. 3.3.2 зүйлд заагдсан үндэслэлээр (хувийн санаачлагаар) эсвэл 3.3.3 зүйлд заагдсан
үндэслэлээр (Компанийн санаачлагаар) Компанитай хамтын ажиллагааг зогсоосон Бизнес Хамтрагчийн эхнэр/нөхөр
ба ойрын хамаатнууд нь хамтын ажиллагаа зогссон сараас эхлэн 6 сар болсоны дараа Компанид ямар ч
зэрэглэлтэй, ямар ч багт Бизнес Хамтрагчийн хуучин Бүртгэлийн дугаараар дахин бүртгүүлэх боломжтой.
3.5.3. 3.3.2, 3.3.3 зүйлд заагдсан үндэслэлээр Компанийн хамтын ажиллагааг зогсоосон Давуу
эрхтэй хэрэглэгч, мөн түүний эхнэр/нөхөр ба ойрын хамаатнууд Давуу эрхтэй хэрэглэгчийн хамтын ажиллагаа
зогссон сараас эхлэн 6 (зургаа) сар болсоны дараа Компанид ямар ч зэрэглэлтэй, ямар ч багт бүртгүүлэх
боломжтой.
3.5.4. Бизнес Хамтрагч 3.3.2, 3.3.3 заалтанд тусгасан үндэслэлээр Компанийн хамтын
ажиллагааг цуцласан бол Компани Бизнес Хамтрагчийг дахин бүртгэхгүй байх эрхтэй, эсвэл бүртгэл хийх хугацааг
хойшлуулах эрхтэй.
3.5.5. Бизнес Хамтрагчийн хамтын ажиллагаа нөхөн сэргэх тохиолдолд түүний өмнө нь
бүрдүүлсэн Багийг Бизнес Хамтрагчид буцаан олгохгүй.
3.5.6. Компанитай хамтын ажиллагааг дахин сэргээхэд хувийн дугаар дахь бонусын хуримтлал
тэгээс эхэлнэ.
3.5.7. Компанитай хамтрах үйл ажиллагааг сэргээхэд өмнөх (хаагдсан) Бүртгэлийн дугаарын
дагуу хүрсэн цолны дараахь цолноос эхлэн шагналын ба бонусын бүх Хөтөлбөрүүдэд оролцох боломжтой. Компанитай
хамтрах үйл ажиллагаагаа сэргээсэн Бизнес Хамтрагчийн энэхүү карьерын шатлалд хүрэх мөчөөс өмнөх онооны
эргэлтийг Багийн ахлагчид Хөтөлбөр ба Промод тооцохгүй. Энэхүү хязгаарлалт Компанитай хамтрах үйл ажиллагааг
зогсоосны дараа 5 (таван) жилийн турш үйлчилнэ.
4.1. Гэр бүлийн бүртгэлийн дугаарыг бүртгүүлэх
4.1.1. Бизнес Хамтрагч өөрийн бүртгэлийн дугаартаа эхнэр/нөхрөө эсвэл ойрын нэг хамаатнаа
(эцэг эх, хүүхдүүд, төрсөн ах эгч, дүү) оруулах эрхтэй.
4.1.2. Бизнес Хамтрагч эхнэр/нөхөр эсвэл хамаатан садны хүний дараахь мэдээллийг тусгасан
өргөдлийг Компанид илгээх үүрэгтэй. Үүнд:
Компанитай хамтран ажиллах хүсэлтэй байгаа эхнэр/нөхөр/хамаатны өргөдөл;
2) иргэний үнэмлэхийн хуулбар;
3) гэр бүлийн баталгааны хуулбар (эхнэр/нөхөрт);
4) хамаатан саданг батлах баримт бичгийн хуулбар зэрэг багтана.
4.1.3. Компани Бизнес Хамтрагчийн гэр бүлийн бүртгэл хийх тухай өргөдлийг ажлын 5 (таван)
өдөрт авч үзээд, түүний хариуг бичгэн хэлбэрээр Бизнес Хамтрагчид мэдэгдэх үүрэгтэй. Компани Бизнес
Хамтрагчийн өргөдлийг зөвшөөрөх эсвэл хэрэв толилуулсан үндэслэлийг дутуу хэмээн үзвэл гэр бүлийн бүртгэлийг
хийхээс татгалзах эрхтэй.
4.2. Гэр бүлийн бүртгэлийн дугаарт нэмэгдэх эхнэр/нөхөр/хамаатанд тавигдах шаардлагууд
4.2.1. Эхнэр/нөхөр/хамаатан нь «Сибирское здоровье» бренд, Компанитай хамт бизнес эрхлэх
түлхүүр технологиуд, Шагнал урамшуулалын төлөвлөгөө, Incentive Programs, Хамтын ажиллагааны стандартуудын
тухай шаардлагатай мэдлэгтэй байх ёстой.
4.2.2. Эхнэр/нөхөр/хамаатан нь Бизнес Хамтрагчийн Борлуулалтын багийг удирдах, идэвхижүүлэх
ба сургах үүрэг хариуцлагыг хүлээнэ.
4.2.3. Эхнэр/нөхөр/хамаатан нь Бизнес Хамтрагчийн Борлуулалтын багийн барааны эргэлтийг
хадгалж, нэмэгдүүлэх үүрэгтэй.
4.2.4. Эхнэр/нөхөр/хамаатан нь 4.2.1–4.2.3. заалтуудад тусгасан бүх нөхцөлүүдийг хүлээн
зөвшөөрөхөө өргөдөлд бичсэн байх ёстой.
4.3. Гэр бүлийн Бүртгэлийн дугаарт хуримтлуулсан шагнал ба бонусыг Компанид эхэлж бүртгүүлсэн Бизнес Хамтрагчид тооцож олгоно. Бүх бонусуудыг тооцно, харин урамшуулалыг нэг удаа олгоно.
Бүх бонусууд, шагналуудыг нэг удаа тооцож олгоно.
4.4. Гэр бүлийн бүртгэлийг хийхээс өмнө авсан Бизнес Хамтрагчийн цолны тэмдэг, Бизнес
Хамтрагчийн цолыг эхнэр/нөхөр/хамаатанд олгохгүй.
Цаашдаа бизнес карьерт хүрсэн дараагийн зэрэглэл, цолыг гэр бүлийн бүртгэлтэй аль аль оролцогчдод тооцож
олгоно. Цолны шагналыг хоёр хүний дунд нэгийг, цолны тэмдгийг аль алинд нь олгоно.
4.5. Хамаатнуудын хооронд үүсэх маргаан эсвэл эхнэр, нөхөр салсан тохиолдолд Компанид бүртгүүлсэн хүнийг л Компани Бизнес Хамтрагчаар хүлээн зөвшөөрнө, тиймээс зөвхөн тэр хүн л бонусууд, шагналууд, бизнес хэрэгслүүд ба урамшуулалыг авах эрхтэй. Компанитай хамтрах бизнесээс орлого олохтой холбоотой эхнэр, нөхөр/хамаатан садан хоорондын аливаа тохиролцоог Гэр бүлийн Бүртгэлийн дугаарын оролцогчид өөрсдөө болон Компанийн бичгээр өгсөн зөвшөөрлийн дагуу шийдвэрлэх ёстой. Компаниас бичгээр үйлдсэн зөвшөөрлийг аваагүй бол Компанитай хамтран эрхлэх бизнесээс авах бонусууд, шагналууд, урамшуулал эсвэл бизнес хэрэгслүүдийг хуваах ямарваа нэгэн хэлэлцээр хийх ёсгүй.
4.6. Гэр бүлийн бүртгэлийн дугаарт нэмэгдэх эхнэр/нөхөр/хамаатан өөрийн санаачлагаар,
Компанийн санаачлагаар, Компанид бүртгүүлсэн Бизнес Хамтрагчийн санаачлагаар дурын үед гэр бүлийн бүртгэлийн
дугаараас хасагдаж болно.
4.7. Компанид гэр бүлийн бүртгэлийн дугаартай Бизнес Хамтрагч нь эхнэр/нөхөр/хамаатандаа
гэр бүлийн бүртгэлийн эрхээ шилжүүлж болохгүй.
4.8. Гэр бүлийн бүртгэлийн дугаарыг цуцлах эрхийг зөвхөн Компанид эхэлж бүртгүүлсэн Бизнес
Хамтрагч эдэлнэ.
4.9. Эрхийг өвлүүлэх
4.9.1. Бизнес Хамтрагч нас барвал Компанийн үйл ажиллагаатай холбоотой түүний өмчийн эрхийг
өвлүүлэх хэлбэрээр шилжүүлнэ.
4.9.2. Өв залгамжлагчид өмчийн эрхийг шилжүүлэх хугацаа – Бизнес Хамтрагчийг нас барсан
өдрөөс хойш хоёр сар. Үүний тулд Бизнес Хамтрагчийн өв залгамжлагчид Компанид дараахь баримт бичгүүдийг
бүрдүүлж өгнө. Үүнд:
1) Компанитай хамтран ажиллах тухай өргөдөл, Багийн ахлагч ба Business Leader цолноос доошгүй цолтой эхний
Багийн ахлагч баталсан байна;
2) өв залгамжлагчийн иргэний үнэмлэхийн хуулбар;
3) Бизнес Хамтрагчийн нас барсан гэрчилгээний хуулбар;
4) өв залгамжлагч ба Бизнес Хамтрагч хоорондын хамаатны харилцааг батлах баримтын хуулбар зэрэг багтана.
4.9.3. Бизнес Хамтрагчийн өмчийн эрхийг өвлөхөөс татгалзах эсвэл Бизнес Хамтрагчийг нас
барснаас хойш 2 (хоёр) сарын хугацаанд өвлөж аваагүй бол Бизнес Хамтрагчийн бүртгэлийг цуцална. Түүний
бүрдүүлсэн Багийг нас барсан Бизнес Хамтрагчийн Багийн ахлагчид шилжүүлэн өгнө.
4.9.4. Өв залгамжлагч нь Бизнес Хамтрагч биш бол Компанид бүртгүүлэх ёстой. Энэ тохиолдолд
өв залгамжлагчид Багийн эрхийг шилжүүлнэ. Эрхээ өвлүүлж байгаа Бизнес Хамтрагчийн бүртгэлийн дугаарыг
цуцална.
4.9.5. Шинэ цолны шагналууд ба цолны тэмдгийг авах эрхийг өв залгамжлагч Бизнес Хамтрагчийн
эрхийг хүлээн авсан мөчөөс хойш хуанлийн нэг жилийн дараа авах эрхтэй.
Компани энэхүү хугацааг тогтоосон шалтгаан нь өв залгамжлагч зэрэглэлд нийцэх цолоо бүрэн дүүрэн эзэмших,
мөн Багийг өсч хөгжүүлэхэд түүний үзүүлэх нөлөөг батлах зорилготой хугацааг хязгаарласан, түүнээс биш эрхээ
шилжүүлсэн Бизнес Хамтрагчийн амжилтыг ашиглахын тулд тогтоогүй болно.
4.9.6. Өв залгамжлагч Бизнес Хамтрагчийн эрхийг хүлээн авсан сараас хойш 12 (арван хоёр)
сарын хугацаанд бизнес карьерт хүрсэн ээлжит цолыг Компани хүлээн зөвшөөрөхгүй, цолны тэмдэг ба цолны
шагналуудыг олгохгүй.
4.9.7. Энэ дүрмийн 4.9.6 заалтанд тусгаснаас бусад тохиолдолд өв залгамжлагчийн бизнес
карьерт хүрсэн хоёр дахь ба дараагийн цолнууд (тэр дундаа Бизнес Хамтрагчийн эрхийг хүлээн авсан сараас
хойших хуанлийн 12 (арван хоёр) сарын хугацаанд хүрсэн) энэ нөхцөлд хамаарахгүй.
4.9.8. Эрхээ өвлүүлсэн тохиолдолд Business Leader цолтой Бизнес Хамтрагчийн дээрхи Багийн
ахлагч нь хүлээн авсан Багийг хөгжүүлж, тогтвортой байдлыг нь хадгалах зорилгоор түүний үйл ажиллагааг
оновчтой болгох эрхтэй. Өв залгамжлан авсан Багийн хүрээнд л үйл ажиллагааг нь оновчтой болгох боломжтой.
4.10. Давуу эрхтэй хэрэглэгч нас барвал Компанийн үйл ажиллагаатай холбоотой түүний өмчийн
эрхийг өвлүүлэхгүй.
5.1. Давхар бүртгэл хийх – бүртгэлийн дугаар хүчин төгөлдөр байхад шинэ Багийн ахлагчийг
зааж, Бизнес Хамтрагч, Давуу эрхтэй хэрэглэгчийг давхар бүртгэх, мөн энэхүү Дүрмийн 3.5.2 заалтыг зөрчиж
бүртгэл хийхийг хэлнэ.
5.2. Мөн давхар бүртгэл хийх – энэ бол Бизнес Хамтрагч, Давуу эрхтэй хэрэглэгчийн
эхнэр/нөхөр ба ойрын хамаатныг өөр Багийн ахлагчтай өөр Багт бүртгэл хийхийг хэлнэ.
5.3. Компани давхар бүртгэл хийхийг хориглоно.
5.4. Давхар бүртгэл хийсэн тухай баримтыг тусгасан өргөдлийг давхар бүртгэл хийгдсэн мөчөөс
хойш 12 (арван хоёр) сарын дотор бичгээр үйлдэж Компанид илгээнэ. Заагдсан хугацаанд багтааж өргөдлөө
илгээгээгүй бол Компани өргөдлийг хүлээн авахгүй.
5.5. Давхар бүртгэл хийсэн тохиолдлыг баримтаар батлавал:
– Компанийн санаачлагаар давхар хийгдсэн бүртгэлийг цуцлана,
– давхар бүртгэл хийсэн хүний Багийг Компани түүний хуучин Багийн ахлагчид шилжүүлнэ,
– эхнэр/нөхөр/ойрын хамаатны бүртгэлийн дугаарыг ба түүний бүрдүүлсэн Багийг түрүүлж бүртгүүлсэн
эхнэр/нөхөр/хамаатны Багт шилжүүлнэ,
– давхар бүртгэл хийгдсэн Багийн ахлагчид торгуулийн арга хэмжээг авна, торгуулийн хэмжээ нь давхар
бүртгүүлсэн Бизнес Хамтрагч ба түүний багийн барааны эргэлтэнд тооцсон дүнг хоёр дахин үржүүлсэн дүн байна.
Торгуулийн дүнг Багийн ахлагчийн сүүлийн бүтэн хугацааны урамшууллаас тооцно.
5.6. Бизнес Хамтрагч, Давуу эрхтэй хэрэглэгч нь Компанийн мэдээллийн санд зөвхөн нэг л
бүртгэлийн дугаартай байна. Нэгээс дээш бүртгэлийн дугаарыг шууд ба шууд бусаар хянадаг гэдгийг баримтаар
тогтоовол, мөн хуурамч нэрээр бүртгүүлсэн гэдгийг илрүүлвэл Компани дараахь эрхийг эдэлнэ. Үүнд: энэ
бүртгэлийг хүчингүй болгох, мөн дахин бүртгэл хийсэн тохиолдолд бүрдүүлсэн багийг эхний бүртгэлийн дугаарт
шилжүүлнэ.
Хэрэв бүртгүүлсэн Бизнес Хамтрагч, Давуу эрхтэй хэрэглэгч нь Удирдах Компани / Лавлах төвийн ажилтнуудын хүсэлтээр өөрийгөө бие даан бүртгүүлсэн баримтыг баталгаажуулаагүй бөгөөд бүртгэлийн явцад заагдсан холбоо барих аргаар 1 сарын дотор холбоо барих боломжгүй бол бүртгэлийг хуурамч гэж үзнэ.
Хуурамч дугаараар үйл ажиллагаа эрхэлж байгааг илрүүлвэл (хуурамч дугааруудыг бүртгэх, Компанийн бонусын ба
идэвхижүүлэлтийн хөтөлбөрүүдэд оролцох зорилгоор эдгээр дугааруудад оноо хийх) Компани бие даан торгуулийн
арга хэмжээ авах эсвэл гэрээг цуцлах хүртэл бусад арга хэмжээг авах эрхтэй. Эдгээр зөрчлүүд гарсан Багийн
ахлагчийг Компанийн дараахь бүх Рейтингүүд, Промо, идэвхижүүлэлтийн ба бонусын Хөтөлбөрүүдэд оролцох эрхийг
хүчингүй болгоно. Үүнд: INCENTIVE PROGRAMMS, The Reward Trip Program, Siberian Wellness Car АВТОтөсөл,
Лидерүүдийн промо ба бонусын хөтөлбөрүүд багтана. Торгуулийн арга хэмжээ авахад бонусын хөтөлбөрүүдэд оролцсоны үр дүнд төлсөн бонусыг дараа дараагийн дансны шилжүүлгээс хасна.
5.7. Зөрчил гаргагч, түүний Багийн ахлагч ба Багийн Лидерт Компани бичгээр өөрийн
шийдвэрийг мэдэгдэнэ.
6.1. Компани нээгдээгүй зах зээлд үйл ажиллагааг тэглэх бодлогыг баримтлана.
Нээгдээгүй зах зээл – Компани албан ёсны үйл ажиллагаагаа эрхэлж эхлээгүй байгаа улс орон.
Компанийн дистрибьютер эсвэл хувийн аж ахуй эсвэл албан ёсны Интернет дэлгүүрээр дамжуулан хийх борлуулалтын эхлэлийг Компанийн үйл ажиллагааны эхлэл гэж үзнэ. Хэрэв Компани шинэ улс орон нээх тухайгаа зарлаагүй бол (нийтлэлээр эсвэл Компанийн Сайт дээр) ийм улс оронд аливаа үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрөхгүй, өөрөөр хэлбэл үйл ажиллагааг тэглэх бодлогыг баримтална.
6.2. Нээгдээгүй зах зээлийн тэглэх үйл ажиллагааны бодлого:
6.2.1. Компанийн бүтээгдэхүүнийг нээгдээгүй зах зээл дээр борлуулах, сурталчлах, Компанитай
хамтран ажиллах үйл ажиллагаанд бусад хүмүүсийг татан оролцуулахыг хориглоно, тэр дундаа Компанитай
холбоотой улс орны Интернет орон зайд вебсайт үүсгэхийг хориглоно.
6.2.2. Компанийн бус захиалгаар үйлдвэрлэсэн Брендийн аливаа хэвлэмэл материал ба Брендийн
сургалтын материалыг оруулж ирэх, импортлох, худалдах, бусад хэлбэрээр ашиглахыг хориглоно.
6.2.3. Оруулж ирэх шалтгаанаас үл хамааран Брендийн аливаа хэвлэмэл материал ба Брендийн
сургалтын материалыг нээгдээгүй улс оронд импортлохыг хориглоно. Зөвшөөрөлгүй, бүртгэлгүй, шошгогүйгээр
бүтээгдэхүүн импортлох нь зөрчил гаргагч болон Компанийг захиргааны, эрүүгийн хариуцлага хүлээлгэх, торгууль
төлөх, Бүтээгдэхүүн ба материалыг хураахад хүргэнэ. Ийм үйлдлүүд нь «Сибирское здоровье» Бренд ба түүний
бүтээгдэхүүний нэр хүндэд хор хөнөөл учруулахаас гадна энэ улсад албан ёсны үйл ажиллагаа эрхлэх Компанийн
боломжийг аюулд оруулна.
6.2.4. Нээгдээгүй зах зээлийн нутаг дэвсгэрт, мөн Компанийн албан ёсны бизнес эрхэлдэг зах
зээлд боломжит Хэрэглэгчид, Давуу эрхтэй хэрэглэгчид ба Бизнес Хамтрагчдыг татахын тулд бүтээгдэхүүн
ба/эсвэл бизнесийн аливаа зар сурталчилгааг хийхийг хориглоно.
6.2.5. Өөрийгөө Компанийн ажилтан гэж танилцуулахыг хориглоно. Нээгдээгүй аливаа улс оронд
өөрийгөө Компанийн онцгой төлөөлөгч гэж танилцуулахыг хориглоно.
6.2.6. Нээгдээгүй зах зээл дээр Горилогчдыг «урьдчилан бүртгэхийг» хориглоно. Хэрэв
Горилогч нь аливаа бичиг баримтыг бөглөсөн бол энэ нь түүнд ямар нэгэн үүрэг хүлээлгэхгүй.
6.2.7. Компани тухайн улсад албан ёсны үйл ажиллагаагаа эхлэх өдрөө зарлахаас өмнө аливаа
нээгдээгүй улс оронд Компанийн үйл ажиллагаатай холбоотой хүмүүсийг урьж, уулзалт хийхийг (тэр дундаа
биечлэн уулзахыг) хориглоно.
6.2.8. Интернет сүлжээнд сайтуудыг хийхийг хориглоно, тэр дундаа нээгдээгүй зах зээлд
зориулагдсан Компанитай холбоотой интернет дэлгүүрүүд багтана.
6.2.9. Нээгдээгүй улс оронд очихдоо тухайн улс орны оршин суугчдын сонирхлыг татаж,
Компанийн бизнест татан оролцуулахыг хориглоно.
6.3. Нээгдээгүй зах зээл дээр хориотой үйл ажиллагаа эрхэлж байгаа талаар үнэн зөв мэдээллийг авсны дараа Компани нь зөрчил гаргагчид захиргааны арга хэмжээ авах эрхтэй, тэр дундаа ярилцаж, тайлбарлах, давтан сургах; урамшуулал олгохыг түдгэлзүүлэх; бонус тооцохыг түдгэлзүүлэх; торгууль оногдуулах; Бизнес Хамтрагчийг цолны тэмдэг авах жагсаалтаас хасах, AWARDS CEREMONY арга хэмжээнд оролцохыг цуцлах; Компанийн санаачлагаар бүртгэлийг цуцлах зэрэг арга хэмжээг авна.
6.4. Багийн ахлагчид нээгдээгүй зах зээл дэх үйл ажиллагааны тэг бодлогын дүрмүүдийг Багийн
гишүүддээ танилцуулах үүрэгтэй.
6.5. Нээгдээгүй зах зээлийн нутаг дэвсгэрт Компаниас олгосон бүх бүртгэлийн дугаарууд
хүчингүй байна.
7.1. Бизнес Хамтрагч нь Компанийн бүтээгдэхүүнийг аливаа SW Дэлгүүрээс хувийн хэрэгцээнд
зориулан худалдаж авах, бусад хүмүүст санал болгох эрхтэй. Бизнес Хамтрагч нь хамаатан садан, найз нөхөд,
танилууддаа Компанийн бүтээгдэхүүний нэгдсэн захиалга хийхэд тусалж, бүтээгдэхүүн худалдан авах захиалгыг
байнга бус авах эрхтэй.
7.2. Хэрэв Бизнес Хамтрагч нь системтэйгээр Компанитай хамтын ажиллагааг эрхэлж байвал, мөн
Бизнес Хамтрагчийн үйл ажиллагаа нь орлого тогтмол бүрдүүлэхэд чиглэсэн бол тэрээр хувиараа аж ахуй
эрхлэгчээр бүртгүүлэх ёстой.
7.2.1. Business Team 5000 цолонд хүрсэн Бизнес Хамтрагч нь хувиараа аж ахуй эрхлэгчээр
бүртгүүлэх ёстой.
7.2.2. Бизнес Хамтрагч нь хувиараа аж ахуй эрхлэгчээр бүртгүүлсэн тухайгаа Компанид
мэдэгдэж, хувиараа аж ахуй эрхлэгчээр бүртгүүлсэн өдрөөс хойш ажлын гурван өдрийн дотор Компанид холбогдох
баримт бичгийн хуулбарыг илгээнэ.
7.3. Хувиараа аж ахуй эрхлэгчээр бүртгүүлсэн Бизнес Хамтрагчийн үйл ажиллагаа нь
хэрэглэгчдийн бүлэг байгуулах, бусад хүмүүсийг Компанитай хамтран ажиллахад татан оролцуулах, борлуулалтын
Багийг бий болгоход дэмжлэг үзүүлэхэд оршино.
7.4. Хувиараа аж ахуй эрхлэгчээр бүртгүүлсэн Бизнес Хамтрагч нь Бүтээгдэхүүнийг борлуулах
боломжтой бөгөөд ийм худалдаа нь тухайн улсын хууль тогтоомжид харшлахгүй ба бүтээгдэхүүнийг хувийн болон
гэр бүлийн хэрэгцээнд зориулан бус бизнесийн зорилгоор худалдаж авах ёстой.
7.5. Бизнес Хамтрагч нь Компанид бүртгүүлсэн мөчөөс эхлэн Компанийн бие даасан хамтрагч
болно. Бизнес Хамтрагч бол Компанийн ажилтан, ажилчин биш, түүний төлөөлөгч, эрхлэгч, агент, хууль ёсны
төлөөлөгч биш, Компанитай хөдөлмөрийн харилцаанд орохгүй.
7.6. Бизнес Хамтрагч нь өөрийн үйл ажиллагаагаа явуулж буй нутаг дэвсгэрт, түүний амьдарч
буй бүс нутаг дахь Хамтран ажиллах стандарт, хууль тогтоомжийг удирдлага болгож өөрийн үйл ажиллагааг бие
даан зохион байгуулна.
7.7. Бизнес Хамтрагч нь оршин сууж буй улсынхаа хууль тогтоомж (хууль эрх зүй, журам) ба
үйл ажиллагаагаа явуулж буй улс орнуудын хууль тогтоомжийн биелэлтийг бие даан хариуцна, тэр дундаа татварыг
цаг тухайд нь, бүрэн гүйцэд төлж, хууль ёсны бизнесийн үйл ажиллагааг хариуцах үүрэгтэй.
7.8. Бизнес Хамтрагч нь үйл ажиллагаагаа явуулахад шаардагдах алдагдал, зардлын эрсдлийг
бие даан хариуцна.
7.9. Компани, түүний салбар, төлөөлөгчийн газар, хэлтэс, ажилчид нь Бизнес Хамтрагчийн
үйлдэл/эс үйлдэлд ямар ч хариуцлага хүлээхгүй.
7.10. Бизнес Хамтрагч болон түүний төлөөлөгчид нь бие даасан үйл ажиллагаатай холбоотой
нэхэмжлэл, гомдлыг Компани, түүний салбар, төлөөлөгчийн газар, хэлтэс, ажилчдын эсрэг гаргах эрхгүй.
7.11. Бизнес Хамтрагч нь өөрийн үйл ажиллагааг явуулахад шаардагдах Компанийн үйлчилгээ,
мэдээллийг ашиглах эрхтэй.
7.12. Бизнес Хамтрагч нь Шагнал урамшуулалын төлөвлөгөө, Хамтран ажиллах стандартад заасны
дагуу өөрийн биеэр өөрөө тогтоосон хэмжээгээр үйл ажиллагаагаа явуулах эрхтэй.
7.13. Бизнес Хамтрагч нь уулзалт, сургалт эсвэл бусад арга хэмжээнд оролцох нь Компанийн
бизнест амжилтанд хүрэх баталгаа биш гэдгийг ойлгох ёстой. Бизнес Хамтрагч нь арга хэмжээнд оролцоход
хичнээн их цаг хугацаа, мөнгө зарцуулахаа өөрөө шийднэ.
7.14. Бизнес Хамтрагч нь Компанийн биш бараа, үйлчилгээг сурталчлах, борлуулах зорилгоор
Компанийн зохион байгуулж буй аливаа арга хэмжээг ашиглах эрхгүй.
7.15. Компани нь Хамтран ажиллах тогтолцооны дагуу Бизнес Хамтрагчдад мэдээлэл, зөвлөгөө
өгч, дэмжлэг үзүүлнэ.
7.16. Бизнес Хамтрагчид, Давуу эрхтэй хэрэглэгчид өөрсдийн хувийн мэдээлэлд өөрчлөлт орсон
тухай (жишээлбэл, овог нэр, хаяг, утасны дугаар, иргэний үнэмлэхийн мэдээлэл гэх мэт) эсвэл Компанитай
хамтран хийх үйл ажиллагаатай холбоотой мэдээлэлд өөрчлөлт орсон бол эдгээр өөрчлөлт хийгдсэн өдрөөс хойш
хуанлийн нэг хоногийн дотор «Бизнес Хамтрагчийн мэдээллийг өөрчлөх. Овог нэр), бүртгэлийн дугаар, бүс нутаг»
гэж захидлын сэдвийг зааж call-centre@sibvaleo.com хаягаар цахим захидлыг илгээнэ. Цахим шуудангийн хаяг
өөрчлөгдсөн тохиолдолд Бизнес Хамтрагч нь захидал илгээх зорилгоор BackOffice дахь өөрийн профайлдаа
өөрчлөлтүүдийг оруулж, энэ тухай Компанид мэдэгдэх ёстой.
7.17. Хэрэв Бизнес Хамтрагч, Давуу эрхтэй хэрэглэгчид тооцсон ба олгосон бонус, шагналд, мөн Багийн бүтцэд Бизнес Хамтрагчдийг байршуулахтай холбогдсон асуулт, гомдол гарсан эсвэл ямар нэгэн алдаа илрүүлсэн бол алдаа гарсан эсвэл гомдол гарсан өдрөөс хойш 60 хоногийн дотор, давхар бүртгэл хийгдсэн баримтыг 12 сарын дотор Компанид бичгээр мэдэгдэх ёстой.
7.18. Хэрэв Бизнес Хамтрагч эсвэл Давуу эрхтэй хэрэглэгч бусад Бизнес Хамтрагч эсвэл Давуу
эрхтэй хэрэглэгчийн эсрэг гомдол гаргасан бол эхлээд өөрийн Багийн ахлагчид мэдэгдэх ба Багийн ахлагч нь
Багийн Лидертэй асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Хэрэв зөрчилдөөнийг Багийн ахлагч болон Багийн Лидерийн
оролцоотойгоор шийдвэрлээгүй бол энэ тухай Компанид бичгээр мэдэгдэх ёстой бөгөөд гомдолд Багийн ахлагч ба
Багийн Лидерийн бичгээр үйлдсэн тайлбарыг хавсаргана. Компани нь гомдлыг хянаж шийдвэр гаргана.
7.19. Бизнес Хамтрагч нь Компанитай хамтран ажиллах хугацаанд болон хамтын ажиллагаа
дууссаны дараа ч сөрөг мэдээллийг түгээхгүй гэдгийг хүлээн зөвшөөрнө. «Сөрөг мэдээлэл» гэдэгт нээлттэй
хийсэн Компанийн тухай худал хуурмаг дурын сөрөг мэдээлэл, тэр дундаа Компанийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөх,
түүний ажилтнууд болон бусад Бизнес Хамтрагчид, Давуу эрхтэй хэрэглэгчдийн нэр төрийг гутаан доромжлох олон
нийтэд зориулсан болон интернет зарлалууд, мэдээлэл зэрэг багтана.
8.1. Бизнес Хамтрагч, Давуу эрхтэй хэрэглэгч нь өөрийгөө Компанийн ажилчин, ажилтан, албан
хаагч, агент, төлөөлөгч гэж танилцуулах ёсгүй. Бизнес-Партнер, Бизнес Хамтрагч, Давуу эрхтэй хэрэглэгч нь
Компанид бүртгэлтэй, үйл ажиллагаагаа бие даан явуулдаг бие даасан хамтрагчийн хувьд Компанийн бүтээгдэхүүн,
бизнес талаар мэдээллийг өгнө.
8.2. Бизнес Хамтрагч нь худалдан авагчиддаа Компанитай хамтран ажиллах боломжтой бүх арга
замын талаар ярих ёстой. Бизнес Хамтрагч нь Компанийн бүтээгдэхүүн, бизнесийн талаар бүрэн бус, үнэн зөв
бус, тодорхой бус мэдэгдлийг бусад хүмүүст хийж, санал тавих ёсгүй.
Энэхүү үүрэг хариуцлагад дараахь дүрмүүд агуулагдана. Үүнд:
8.2.1. Бизнес Хамтрагч нь татан оролцуулах хүмүүст Компанийн бизнесийн загвар нь олон үет
маркетинг гэдгийг мэдэгдэх ёстой.
8.2.2. Бизнес Хамтрагч нь Компанитай хамтран ажиллахад олох боломжит орлогын талаар зөвхөн
найдвартай мэдээлэл өгөх үүрэгтэй. Бизнес Хамтрагч нь Компанитай хамтран ажиллахаас олсон орлогыг
баталгаатай эсвэл урьдчилан тогтоосон гэж мэдэгдэхгүй байх ёстой. Бизнес Хамтрагч нь зөвхөн идэвхитэй үйл
ажиллагаа эрхэлж амжилтанд хүрч чадна гэдгийг татан оролцуулсан хүмүүст тайлбарлах ёстой.
8.2.3. Бизнес Хамтрагч нь Компанитай амжилттай бизнес эрхлэх үр дүнгийн талаар зөвхөн бодит
жишээн дээр үндэслэн ярьж болно.
8.2.4. Бизнес Хамтрагч нь Компанийн Сайт дээр эсвэл Брендийн хэвлэмэл материал ба брендийн
сургалтын материалд нийтэлсэн Компанийн бүтээгдэхүүний борлуулалтын хэмжээ, барааны эргэлт, боломжит орлогын
талаар мэдээллийг өгч болно.
8.2.5. Бизнес Хамтрагч нь Компанитай бизнес эрхлэхтэй холбоотой зардлын тухай эсвэл
амжилтанд хүрэхэд шаардагдах хүчин чармайлт, цаг хугацааны талаар хуурамч мэдээлэл өгөх ёсгүй.
8.2.6. Бизнес Хамтрагч нь Компанийн бизнес нь Бүтээгдэхүүн худалдан авах, бүтээгдэхүүний
зах зээл, борлуулалтыг нэмэгдүүлэх, Компанитай хамтран ажиллах шинэ хүмүүсийг татан оролцуулах, тэдний
сургалт, дэмжлэг дээр суурилдаг гэдгийг ойлгож бусад хүмүүст мэдэгдэх ёстой.
8.2.7. Хэрэв Бизнес Хамтрагч нь ажил хайж буй хүнд хариу өгөх бол түүний санал нь хөдөлмөр
эрхлэх боломжийг бус харин бие даасан үйл ажиллагаа, тэр дундаа бизнес эрхлэх боломжийг олгож байгааг эхнээс
нь тодорхой мэдэгдэх ёстой.
8.2.8. Бизнес Хамтрагч нь танилцуулга хийхдээ хамтран ажиллах хүнд энэхүү танилцуулга нь
Компанитай хамтран ажиллах боломжит арга замуудад зориулагдсан болохыг мэдэгдэх ёстой.
8.2.9. Бизнес Хамтрагч нь Компанитай хамтран эрхлэх бизнес, түүний бүтээгдэхүүн нь
Компанитай холбоотой бизнесээс өөр бусад бизнесийн нэг хэсэг гэж шууд болон шууд бус байдлаар хэлж болохгүй.
8.2.10. Бизнес Хамтрагч нь Компанитай хамтран ажиллахаар зорьж буй хүмүүсийг Бүртгэлийн иж
бүрдлээс гадна бусад бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээг худалдан авах шаардлагатай байгаа гэдэгт итгүүлж
болохгүй.
8.2.11. Бизнес Хамтрагч нь Бүтээгдэхүүний чанар, үнэ, хэрэглэх арга ба найрлага, мөн
борлуулалтын цэгүүдэд Бүтээгдэхүүн бэлэн байгаа эсэх талаар бүрэн, үнэн зөв мэдээллээр хангах үүрэгтэй. Энэ
тохиолдолд Бизнес Хамтрагч нь өөрийн үйл ажиллагаагаа явуулж буй улс оронд зориулагдсан Брендийн хэвлэмэл
материал ба брендийн сургалтын материалд агуулагдсан мэдээллийг удирдлага болгоно.
8.2.12. Бизнес Хамтрагч нь өөрийн үйл ажиллагаагаа явуулж буй улс оронд зориулагдсан
Компанийн үйлдвэрлэсэн, тараасан хэвлэмэл материал, баримт бичигт ороогүй Компанийн бүтээгдэхүүний эмчлэх,
эдгээх болон бусад шинж чанаруудтай холбоотой мэдэгдлийг хийх эрхгүй.
8.3. Бизнес Хамтрагч, Давуу эрхтэй хэрэглэгч нь гуравдагч этгээд, төрийн эрх бүхий
байгууллагад Брендийн хэвлэмэл материал ба Брендийн сургалтын материал, Бүтээгдэхүүний шошго дээр ороогүй
Бүтээгдэхүүний эмчилгээний болон бусад шинж чанаруудтай холбоотой мэдэгдлийг өөрийн биеэр хийсэн бол
хариуцлагыг өөрөө бүрэн дүүрэн хүлээнэ.
8.4. Бизнес Хамтрагч нь Компанитай хамтран ажилласнаас олох боломжит орлогын тухай Шагналын
төлөвлөгөөнд тусгаагүй, түүнчлэн Брендийн хэвлэмэл материал ба Брендийн сургалтын материалуудад
агуулагдаагүй мэдэгдлийг гуравдагч этгээд, төрийн эрх бүхий байгууллагад өөрийн биеэр хийсэн бол бие даан
бүрэн хариуцлага хүлээнэ.
8.5. Бизнес Хамтрагч, Давуу эрхтэй хэрэглэгч нь «Сибирское здоровье», SIBERIAN WELLNESS
брендийн нэрээр бусад компаниудын бүтээгдэхүүнүүдийг борлуулах ёсгүй.
8.6. Бизнес Хамтрагч, Давуу эрхтэй хэрэглэгч нь Компанийн бүтээгдэхүүн, түүний сав баглаа
боодол, тэр дундаа бүтээгдэхүүний тэмдэглэгээ, шошгыг өөрчлөх, өөр нэрээр борлуулах, өөр компанийн нэрээр
борлуулах эрхгүй.
8.7. Бизнес Хамтрагч нь бие даан үйлдвэрлэсэн хэвлэмэл материал эсвэл сургалтын материал
эсвэл гажуудуулсан Брендийн хэвлэмэл материал ба Брендийн сургалтын материалыг Брендийн хэвлэмэл материал ба
Брендийн сургалтын материал гэж танилцуулах эрхгүй.
8.8. Бизнес Хамтрагч нь Компанийн тухай, түүний бизнесийн болон Бүтээгдэхүүний талаарх
цахим мэдээллийг хувийн болон бизнесийн харилцаагүй хүмүүст илгээж эсвэл дамжуулж болохгүй.
8.9. Бизнес Хамтрагч нь Компанитай хамтран ажиллахад татан оролцуулах бүх хүмүүст
Бүтээгдэхүүнтэй холбоотой бүхий л асуудал, явагдаж буй урамшуулал, тооцогдох урамшуулал, Шагнал урамшуулалын
төлөвлөгөө, Хамтын ажиллагааны стандарт, Бүтээгдэхүүний үнэ, Бүтээгдэхүүнийг хэрэглэх арга, Компанитай
хамтын ажиллагаагаа зогсоох үндэслэл, Борлуулж буй Бүтээгдэхүүний баталгаа, буцаалт ба худалдан авалт,
брендийн сургалтын хөтөлбөрүүд ба бусад бүхий л асуудлаар бүрэн, найдвартай мэдээлэх ёстой.
9.1. Бизнес Хамтрагчийн урамшуулалыг Компанийн Шагнал урамшуулалын төлөвлөгөөгөөр
тодорхойлдог.
9.2. Хэрэв Бизнес Хамтрагчийн татан оролцуулсан этгээд Компанийн Бүтээгдэхүүнийг худалдан авахгүй, түүнийг бусад хүмүүст санал болгохгүй, тэдгээрийг Компанитай хамтран ажиллахад татан оролцуулахгүй зөвхөн Компанид бүртгүүлсэн бол энэхүү Бизнес Хамтрагчид Компани бонус тооцохгүй, урамшуулал олгохгүй.
9.3. Хувиараа аж ахуй эрхэлдэг Бизнес Хамтрагч нь өөрийн Хувийн худалдан авалтын хэмжээ ба
түүний Борлуулалтын багийн худалдан авалтын хэмжээнээс хамааран Шагнал урамшуулалын төлөвлөгөөнд тусгасан
дүрмийн дагуу үйл ажиллагааныхаа урамшууллыг авна.
9.4. Бизнес Хамтрагч нь авах урамшуулалынхаа нарийвчилсан тооцоог Компанийн Сайт дахь
Хувийн өрөөнөөс харах боломжтой.
9.5. Урамшуулалыг Бизнес Хамтрагчийн банкны дансанд шилжүүлнэ.
9.6. Урамшууллыг Бизнес Хамтрагчийн Хувийн худалдан авалт ба түүний Борлуулалтын багийн
худалдан авалт хийгдсэн улс орноос хамааран Компанийн бүрэлдэхүүнд багтдаг янз бүрийн хуулийн этгээдүүд
олгож болно.
9.7. Хувиараа бизнес эрхлэгч Бизнес Хамтрагч нь хуанлийн сард бүтээгдэхүүн худалдан авахдаа бонусын дансанд хуримтлагдсан бонусыг хөнгөлөлт болгон ашиглах эрхтэй. SIBERIAN WELLNESS Дэлгүүрээс бүтээгдэхүүн худалдан авахдаа бонусыг хөнгөлөлт болгон ашиглахын тулд иргэний үнэмлэхээ (паспорт, жолооны үнэмлэх эсвэл бусад биеийн байцаалтыг) үзүүлэх ёстой.
9.8. Хувираа аж ахуй эрхэлдэггүй ба бусад хүмүүст Компанийн бүтээгдэхүүнийг санал болгож байнгын орлого олдоггүй Бизнес Хамтрагч/Давуу эрхтэй хэрэглэгч нь бонусын дансанд хуримтлал бий болгож, түүнийгээ бүтээгдэхүүн худалдан авахдаа ашиглах боломжтой. SIBERIAN WELLNESS Дэлгүүрээс бүтээгдэхүүн худалдан авахдаа бонусыг хөнгөлөлт болгон ашиглахын тулд иргэний үнэмлэхээ (паспорт, жолооны үнэмлэх эсвэл бусад биеийн байцаалтыг) үзүүлэх ёстой.
9.9. Компани батлагдсан Шагнал урамшуулалын төлөвлөгөөний дагуу үүргээ биелүүлэх үүрэгтэй.
9.10. Компани нь Шагнал урамшуулалын төлөвлөгөө, цолны нөхцөлүүдэд нэмэлт, өөрчлөлт оруулах
эрхтэй ба оруулсан нэмэлт, өөрчлөлтийн талаар Бизнес Хамтрагчдад мэдэгдэнэ.
10.1. Бизнес Хамтрагчийн бүрдүүлсэн Борлуулалтын багийн бүрэн бүтэн, тогтвортой байдлыг
хадгалах нь Компанитай хамтрах бизнест оролцогч бүхий л субъектуудын нэн тэргүүний зорилт юм.
10.2. Компани болон Бизнес Хамтрагчид нь зах зээлийн хэлбэлзлээс шалтгаалан Хэрэглэгчид,
Давуу эрхтэй хэрэглэгчид, Бизнес Хамтрагчдын дунд шилжилт хөдөлгөөн гарахгүй гэдгийг баталгаажуулах
боломжгүй.
10.3. Бизнес Хамтрагч нь борлуулалтын багийг устгах, бусад борлуулалтын багийн үйл
ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөхөд чиглэсэн арга хэмжээ авах ёсгүй, үүнд:
– бусад багийн Бизнес Хамтрагчид, Давуу эрхтэй хэрэглэгчдийг өөрсдийн Багт шилжихийг албадах, санал
оруулах;
– бусад багийн Бизнес Хамтрагчид, Давуу эрхтэй хэрэглэгчдэд Компанитай хамтрах ажиллагаагаа цуцлах санал
тавих;
– өөр Бизнес Хамтрагчийн урьсан Горилогчийг Компанитай хамтран ажиллахад татан оролцуулах;
– бусад багийн Бизнес Хамтрагчид, Давуу эрхтэй хэрэглэгчдэд Компанитай эсвэл бусад компаниудтай хийх үйл
ажиллагаатай холбоотой арилжааны болон бизнесийн санал тавих зэрэг багтана.
10.4. 10.3 зүйлд заасан хориглолтыг Бизнес Хамтрагч зөрчсөн тохиолдолд 5 ба 20-р зүйлд
заасан шийтгэлийг Компани зөрчигчид ногдуулах эрхтэй.
11.1. Компанийн Бизнес Хамтрагчид энэ төрлийн үйл ажиллагаагаа бусад үйл ажиллагаатай
хослуулан Компанитай хамтран бизнес эрхлэх эрхтэй. Business Team 5000 ба түүнээс дээш цолтой Компанийн
Бизнес Хамтрагчид сүлжээний маркетинг, шууд борлуулалтын аргыг ашигладаг компаниудтай хамтран ажиллахаас
бусад тохиолдолд энэ төрлийн үйл ажиллагаагаа бусад үйл ажиллагаатай хослуулан Компанитай хамтран бизнес
эрхлэх эрхтэй.
11.2. Бизнес Хамтрагч нь гуравдагч этгээдийн бараа, үйлчилгээг сурталчлах зорилгоор
Борлуулалтын баг, Багийн ахлагчдын салаа, SW Дэлгүүрүүдийг ашиглахыг хориглоно.
11.3. 11.1, 11.2 зүйлд заасан хориглолтыг Бизнес Хамтрагч зөрчсөн тохиолдолд 20-р зүйлд
заасан шийтгэлийг Компани зөрчигчид ногдуулах эрхтэй.
12.1. Хамтран ажиллахаар урьсан Горилогчдод Хамтын ажиллагааны стандартууд, Шагналын
төлөвлөгөөний нөхцөлүүдийг, бүртгэлийн хуудсыг бөглөх журам, Давуу эрхтэй хэрэглэгч ба Бизнес Хамтрагч
зэрэглэлийн ялгааг тайлбарлана.
12.2. Түүний Багийн Бизнес Хамтрагчид, Давуу эрхтэй хэрэглэгчид нь Хамтын ажиллагааны
стандартын нөхцөлүүдийг болон хууль, эрх зүйн шаардлагыг дагаж мөрдөхийг хянахад бүхий л хүчин чармайлтаа
дайчлана.
12.3. Компанийн санал болгож буй технологийн дагуу Багийнхаа Бизнес Хамтрагчдыг сургана.
12.4. Багийнхаа Бизнес Хамтрагчдыг идэвхижүүлж, бүс нутгийн ба компанийн бизнесийн бөгөөд
сургалтын арга хэмжээнд, мөн Incentive Programs-д оролцуулахад бүхий л хүчээ дайчлана.
12.5. Багаа байнга хөгжүүлж, Бизнес Хамтрагчид ба Давуу эрхтэй хэрэглэгчидтэй холбоо барьж,
тэдэнд бүх талын дэмжлэг үзүүлнэ.
12.6. Багийнхаа Бизнес Хамтрагчдад янз бүрийн уулзалт, арга хэмжээ, сургалт, шинэ
бүтээгдэхүүний тухай гэх мэт мэдээллийг цаг тухайд нь өгнө.
12.7. Компаниас жил бүр зохион байгуулдаг арга хэмжээний хуваарь, хөтөлбөрийн дагуу
Incentive Programs, бизнесийн уулзалтууд, сургалтын арга хэмжээнд биечлэн оролцоно.
12.8. Багийн ахлагч нь Багийн гишүүдээсээ, мөн Компанитай хамтран ажиллахаар татан
оролцуулсан этгээдүүдээс сургалтын төлбөр, бэлтгэлийн төлбөр, семинарын төлбөр, нийгэм, соёлын арга хэмжээ
ба (эсвэл) бусад ижил төрлийн арга хэмжээний төлбөрийг шаардах эрхгүй.
13.1. Business Team 5000 ба түүнээс дээш цолтой Бизнес Хамтрагчдад Компаниас нэмэлт эрх
олгосон. Үүнд:
13.1.1. Компаниас зохион байгуулах тусгай Incentive Programs хөтөлбөрт оролцох эрхтэй;
13.1.2. тусгай сургалтанд хамрагдах эрхтэй;
13.1.3. Клубын гишүүн болох эрхтэй;
13.1.4. Ruby Business Leader цолноос эхлэн олон улсын үйл ажиллагаа эрхлэх эрхтэй.
13.2. Business Leader ба түүнээс дээш цолтой Бизнес Хамтрагчдад Компаниас нэмэлт эрх
олгосон. Үүнд:
13.2.1. Business Leader ба түүнээс дээш цолтой Бизнес Хамтрагчид Компанийн албан ёсоор
нээсэн бусад улс орны нутаг дэвсгэрт ба бүс нутагт бизнесээ хөгжүүлэх нэмэлт эрхтэй. Бусад улс орны нутаг
дэвсгэрт бизнес эрхлэх өргөдлийг Компани тус бүрд нь авч үздэг.
13.2.2. Бусад улс орны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэх Багийн барааны эргэлт 1900
оноонд хүрвэл Business Leader ба түүнээс дээш цолтой Бизнес Хамтрагч тухайн Багийг хөгжүүлэх ба түүний
барааны эргэлтийг нэмэх үүргийг хүлээнэ. Үйл ажиллагаа эрхлэх нарийвчилсан нөхцөлийг Хамтын ажиллагааны
гэрээнд тусгасан болно.
13.2.3. Business Leader ба түүнээс дээш цолтой Бизнес Хамтрагчид бусад улс оронд бизнес
эрхлэхийн тулд:
• хууль, эрх зүйн онцлогууд ба улс орны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэх нөхцөлүүдтэй холбоотой тусгай
сургалтанд хамрагдана,
• бусад улс орны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэхэд Компанитай хамтран ажиллах Гэрээ байгуулна.
13.2.4. Хэрэв Компанитай хамтран ажиллах гэрээ байгуулснаас хойш гурван сарын хугацаанд
Business Leader нь бусад улс орны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж, 1900 ба түүнээс дээш онооны барааны
эргэлт хийсэн Багаа хөгжүүлэх үүргээ гүйцэтгээгүй бол Компани өөрийн санаачлагаар Гэрээг цуцлах эрхтэй. Энэ
тохиолдолд дээр дурьдсан Багийг, мөн түүнийг хөгжүүлэх эрх ба үүргийг Компани Бизнес Хамтрагчийн
зөвшөөрөлгүйгээр түүний дээрхи Business Leader эсвэл тухайн улс оронд үйл ажиллагаа эрхэлж буй өөр Business
Leader-т шилжүүлэх эрхтэй.
13.2.5. Хэрэв Бизнес Хамтрагчийн Гэрээг Компанитай хамтран ажиллах стандартыг зөрчсөний
улмаас цуцалсан бол Sapphire Business Leader ба түүнээс дээш цолтой Бизнес Хамтрагч нь доорхи Багийнхаа
бүтцийн үйл ажиллагааг өөрийн санаачлагаар оновчтой болгох эрхтэй.
14.1. Бизнес Хамтрагчид, Давуу эрхтэй хэрэглэгчид нь Компанийн мэдээлэл, худалдааны нууц
болон ажил үүргийн мэдээлэлд тооцогдох мэдээлэл, Компанитай хамтран ажилладаг бусад хүмүүсийн хувийн
мэдээлэлтэй холбоотой мэдээллийг задруулахгүй байх, нууцлах журмыг дагаж мөрдөх үүрэгтэй, үүнд:
• зохиогчийн материал;
• Компанийн нууц болон хувийн ажил үүргийн мэдээлэл;
• Компанитай хамтрах бизнест Багийг удирдан зохион байгуулах бүхий л үйл ажиллагаанд хамааралтай Багийн
ахлагчийн тухай мэдээлэл, тэр дундаа Бизнес Хамтрагчдын салааны жагсаалт, тэдгээрийн тухай бүх мэдээлэл;
• Компанийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл ба тэдгээрийг боловсронгуй болгох;
• Компанийн бизнес төлөвлөгөө;
• Бизнес Хамтрагчид ба тэдгээрийн борлуулалтын багийн хувийн болон багийн худалдан авалтын хэмжээ,
тэдгээрийн орлого ба санхүүгийн бусад мэдээлэл;
• Давуу эрхтэй хэрэглэгчид ба Бизнес Хамтрагчдын хувийн мэдээлэл, Давуу эрхтэй хэрэглэгчид ба Бизнес
Хамтрагчдын холбоо барих мэдээлэл зэрэг багтана.
14.2. Нууц мэдээллийг Бизнес Хамтрагчид Компанийн Сайт дахь Хувийн хуудсуудаас авах
боломжтой. Нууц мэдээллийг хамгаалахын тулд Бизнес Хамтрагчид ба Давуу эрхтэй хэрэглэгчид дараахь зүйлийг
хийх ёсгүй. Үүнд:
• аливаа нууц мэдээллийг аливаа гуравдагч этгээдэд мэдээлэх;
• Хувийн өрөөндөө нэвтрэх нууц үг эсвэл бусад хандалтын кодыг гуравдагч этгээдэд мэдээлэх;
• аливаа этгээд, нөхөрлөл, холбоо, корпораци эсвэл бусад хуулийн этгээдэд аливаа нууц мэдээллийг ашиглахыг
зөвшөөрөх, ил болгох зэрэг багтана.
14.3. Компанитай хамтын ажиллагаагаа цуцалсны дараа Компанийн нууц мэдээллийг агуулсан
баримт бичгийг эзэмшдэг Бизнес Хамтрагч нь тэдгээрийг Компанидаа буцааж өгөх үүрэгтэй.
14.4. Нууцлалыг хадгалах нөхцөл нь Бизнес Хамтрагч, Давуу эрхтэй хэрэглэгчийн Компанид
бүртгэлтэй байх бүх хугацаанд, мөн бүртгэл хүчингүй болох эсвэл цуцлагдсаны дараа хүчинтэй байна.
14.5. Компани нь Бизнес Хамтрагчид, Давуу эрхтэй хэрэглэгчдийн хувийн мэдээллийг цуглуулах,
хадгалах, боловсруулах, ашиглах ба бусад үйлдлүүдийг хийхдээ хууль эрх зүйн шаардлагад нийцүүлнэ.
14.6. Компанийн нууц мэдээллийг задруулах нь (Компаниас зөвшөөрөл олгосноос бусад
тохиолдолд) Компанид их хэмжээний бөгөөд засч залруулашгүй хохирол учруулдаг, үүнтэй холбоотойгоор Компани
нь нууцыг задруулсан этгээдийг шүүхэд дуудах эрхтэй, учруулсан хохирлыг барагдуулах эрхтэй, мөн хүчин
төгөлдөр үйлчлэх хууль эрх зүйн дагуу бусад арга хэмжээг авах эрхтэй.
15.1. Бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх, борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор Компани нь олон үет маркетингийн аргыг ашиглана. Энэ нь SIBERIAN WELLNESS дэлгүүрүүдээс бие даан болон өөрийн Бизнес Хамтрагчийн эсвэл Багийн ахлагчийн санал болгосны дагуу албан ёсны Интернет дэлгүүрээс бараа бүтээгдэхүүнийг худалдаж авах боломжтой гэсэн үг юм.
15.2. Бизнес Хамтрагч нь зөвхөн тухайн Бүтээгдэхүүнийг Компаниас борлуулах эрхийг олгосон
улс орны нутаг дэвсгэрт борлуулах эрхтэй. Бизнес Хамтрагч нь тухайн бүтээгдэхүүнийг тухайн улс орны нутаг
дэвсгэрт борлуулахыг баталгаажуулсан тухай мэдээллийг түүнийг худалдаж авсан улс орны SW Дэлгүүрээс авах
боломжтой.
15.2.1. 15.2 заалтад тусгагдсан шаардлагыг зөрчиж, гэрчилгээ аваагүй бүтээгдэхүүнийг зарж борлуулсан Бизнес Хамтрагч худалдаа хийгдсэн улс орны хууль эрх зүйн дагуу хариуцлагыг үүрнэ. 15.2. заалтад тусгагдсан шаардлагыг зөрчсөн Бизнес Хамтрагчид Хамтран ажиллах дүрмийн 20-р заалтад тусгагдсан арга хэмжээг Компанийн зүгээс авна. Тэр дундаа хэрэв улс орны хууль эрх зүйгээр зөвшөөрвөл зөрчил гаргасан хүнд SIBERIAN WELLNESS Дэлгүүр ба Компанийн Интернет дэлгүүрээр бараа бүтээгдэхүүнийг борлуулахыг хязгаарлана.
15.3. Компанитай тохиролцсоны дагуу Business Leader ба түүнээс дээш цолтой Бизнес Хамтрагч
нь Компанийн тогтоосон стандартын дагуу SW Дэлгүүрийг нээх эрхтэй.
15.4. Бүтээгдэхүүнийг бие даан эсвэл өөрийн нээсэн SW Дэлгүүрээр дамжуулан жижиглэнгээр
зарж борлуулдаг Бизнес Хамтрагч нь уг Бүтээгдэхүүнийг тухайн борлуулалт хийгдэж буй улс оронд Компанийн
тогтоосон үнээр зарах ёстой.
15.5. Бизнес Хамтрагч нь хууль ёсны шаардлагын дагуу бүтээгдэхүүнийг зөвхөн эцсийн худалдан
авагч (хэрэглэгчид) зарах эрхтэй.
15.6. Бизнес Хамтрагчид интернет дэлгүүр зохион байгуулах эсвэл одоо ажиллаж буй интернет дэлгүүр ба захаар дамжуулан Бүтээгдэхүүн түгээх, түүнчлэн захаар ба интернет дэлгүүрээр дамжуулан цаашид борлуулах зорилгоор зуучлагчдад Бүтээгдэхүүн худалдах, шилжүүлэхийг хориглоно.
15.7. Бизнес Хамтрагч нь шуудангийн захиалгын каталоги, телемаркетинг, радио, телевиз,
бусад мэдээллийн хэрэгсэл, факс, интернет, цахим шуудан, мэдээллийн товхимол эсвэл бусад зайны аргаар
бүтээгдэхүүнийг борлуулах, зарах, танилцуулах эрхгүй.
15.8. Бизнес Хамтрагч нь бие даан эсвэл зуучлагчаар дамжуулан Компанийн Бүтээгдэхүүнийг
борлуулах зөвшөөрөлгүй байгууллага, жижиглэнгийн дэлгүүр, эмийн сан, гоо сайхны салон, үсчин, үзэсгэлэн
худалдаа, лангуу, жижиглэнгийн худалдааны цэг, зах, дуудлага худалдаа эсвэл үүнтэй төстэй газруудад Барааг
борлуулах эрхгүй.
15.9. Бизнес Хамтрагч нь зөвхөн хувийн хэрэгцээнд зориулж албан ёсны Интернет дэлгүүрээр дамжуулан Бараа бүтээгдэхүүн худалдаж авах эрхтэй.
16.1. Компани нь зохих чанарын бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ, стандарт ба хууль ёсны шаардлагад
нийцэх баталгааг гаргана. Худалдах Бараа нь ашиглах зааврыг дагаж мөрдсөн тохиолдолд хүний амь нас, эрүүл
мэндэд хор хохирол учруулахгүй.
16.2. SW Дэлгүүрээс болон борлуулалт хийж буй Бизнес Хамтрагчаас Бүтээгдэхүүний зохих
чанарыг баталгаажуулсан баримт бичигтэй танилцах боломжтой.
16.3. Хэрэв Компаниас худалдаж авсан бараа нь ямар нэгэн шалтгаанаар чанар муутай бол түүнийг Компанид буцааж өгөх боломжтой. Давуу эрхтэй хэрэглэгч оронд нь ижил төстэй зохих чанарын барааг эсвэл тооцсон бонусыг хасч төлсөн мөнгөө буцаан авах боломжтой. Бизнес Хамтрагч оронд нь ижил төстэй чанарын бараа эсвэл тооцсон бонусыг ба шагналыг хасч төлсөн мөнгөө буцаан авах боломжтой.
16.4. Хэрэв Бизнес Хамтрагч чанар муутай Барааг зарж борлуулсан бол Бизнес Хамтрагч нь уг
Барааны өртөгийг худалдан авагчид буцааж өгөх үүрэгтэй.
16.5. Чанаргүй Барааны талаархи гомдлыг Компани Барааны хүчинтэй хугацаанд хүлээн авна.
16.6. Хэрэв Бараа нь барааны баримттай эсвэл бэлэн мөнгөний бүртгэлийн баримттай, Барааны
сав баглаа боодол нь гэмтээгүй, Барааг бүхэлд нь буюу хэсэгчлэн ашиглаагүй, Барааны буцаалт хуулийн
шаардлагыг зөрчөөгүй тохиолдолд чанартай Барааг Компанид буцааж өгөх боломжтой.
17.1. Компанийн нэр болон оюуны өмчийн бусад объект, хувьчлах хэрэгсэл (түүний худалдааны
нэр, лого, худалдааны тэмдэг, барааны тэмдэг, патент гэх мэт) нь зөвхөн Компанийнх юм.
17.2. Компанийн бүх хэвлэмэл материалууд, сургалтын материалууд, аудио-, видео материалууд,
мультимедиа Бүтээгдэхүүн, гэрэл зураг, хөгжим, яруу найргийн бүтээлийг хуулиар хамгаалдаг бөгөөд Компаниас
урьдчилан бичгээр зөвшөөрөл авалгүйгээр хуулбарлах боломжгүй.
17.3. Компаниас зохион байгуулж буй танилцуулга, сургалт, лекц, семинар болон бусад арга
хэмжээ нь түүний оюуны өмч юм. Тэдний зураг, видео камер эсвэл диктофон дээр бичлэг хийх нь зөвхөн Компаниас
бичгээр өгсөн зөвшөөрлийн дагуу хийх боломжтой юм.
17.4. Бизнес Хамтрагчдын зохион байгуулж буй танилцуулга, сургалт, лекц, семинар болон
бусад арга хэмжээг зөвхөн уг арга хэмжээг зохион байгуулж буй Бизнес Хамтрагчийн бичгээр өгсөн зөвшөөрлийн
дагуу фото-, видео камер эсвэл диктофонд бичиж болно.
17.5. Компани эсвэл Бизнес Хамтрагчдын зохион байгуулж буй танилцуулга, сургалт, лекц,
семинар болон бусад арга хэмжээний камерын бичлэгийг нууцаар хийхийг хориглоно.
17.6. Бизнес Хамтрагчид нь Компанийн нэр эсвэл лого, түүний худалдааны тэмдэг, барааны
тэмдэг, худалдааны нэртэй бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэх хориотой.
17.7. Бизнес Хамтрагчид Компанитай хамтран үйл ажиллагаа явуулж байхдаа болон бусад бизнес
эрхлэхдээ Компанийн оюуны өмчийг (тэр дундаа Компанийн нэр, түүний лого, эмблем, барааны тэмдгийг тээврийн
хэрэгсэл, барилга байгууламжийн нүүрэн хэсэгт байрлуулах, гаднах зар сурталчилгааны объектуудад, утасны
лавлахад эсвэл бичгийн хэрэгсэлд тавих тохиолдолд) Компаниас урьдчилан бичгээр зөвшөөрөл авалгүйгээр ашиглах
эрхгүй.
17.8. Компанийн барааны тэмдгийг үйл ажиллагаа эрхлэх зорилгоор ашиглах эрхийг хувийн
хэвшлийн аж ахуйн нэгжид Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийг нээх, ажиллуулах дүрэмд заасан журам, нөхцөлөөр
олгож болно.
17.9. Компанийн оюуны өмчийн объектыг түүний зөвшөөрөлгүйгээр ашиглах нь Хамтын ажиллагааны
стандартыг зөрчсөнд тооцогдох бөгөөд зөрчил гаргасан этгээдэд эдгээр Стандартаар тогтоосон шийтгэлийг
оногдуулж, хуулийн хариуцлага хүлээлгэнэ.
18.1. Компанийн үйлдвэрлэж, түгээсэн сурталчилгааны материалыг Компанийн урьдчилсан
зөвшөөрөлгүйгээр Бизнес Хамтрагчид (олшруулах, хувилах эрхгүйгээр) ашиглаж болно.
18.2. Бизнес Хамтрагч нь Компанитай тохиролцсоны дагуу бизнесээ сурталчлах зорилгоор
сурталчилгаа, мэдээллийн үйл ажиллагааг зохион байгуулах, оролцох эрхтэй.
18.3. Компанийн Интернет сүлжээн дэх сайт: https://siberianhealth.com. Компанийн сайт нь
Компанийн тухай мэдээлэл, түүний Бүтээгдэхүүн, Давуу эрхтэй хэрэглэгчид ба Бизнес Хамтрагчдад санал болгох,
Компанитай хамтран ажилладаг хүмүүст зориулсан бизнесийн мэдээллийг агуулдаг. Бизнес Хамтрагчид Компанийн
Сайтад хувийн өрөөтэй бөгөөд логин ба нууц үгээ ашиглан нэвтрэх боломжтой.
18.4. Бизнес Хамтрагч нь Компанийн өмнөөс бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр хэвлэмэл, цахим
эсвэл телевизийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд (хэвлэл мэдээллийн хэрэгсэл) ямар нэгэн ярилцлага өгөх эсвэл
хэвлэл мэдээллийн хэрэгсэл, түүнчлэн Интернет сүлжээнд зар сурталчилгаа байршуулах эрхгүй.
18.5. Бизнес Хамтрагч нь Компани, түүний Бараа, бизнестэй холбоотой зар сурталчилгаа,
мэдээллийн, лавлагааны материалууд ба/эсвэл баримт бичгийн хэлбэр ба агуулгыг Компаниас урьдчилан бичгээр
зөвшилцөөгүй бол цаасан, аудио-, видео- эсвэл цахим зөөврийн хэрэгслээр үйлдвэрлэх, хуулбарлах эрхгүй.
18.6. Бизнес Хамтрагчид үзэсгэлэнгийн үйл ажиллагаанд оролцож, Компанийн барааг
танилцуулах, тэдгээрийн ашиглалтын талаар зөвлөгөө өгөх, Компанийн барааг түр хугацааны (хуанлийн гурваас
дээшгүй хоног) үзэсгэлэнт борлуулах боломжтой бөгөөд энэхүү үйл ажиллагаа нь үзэсгэлэн зохион байгуулагдаж
буй улс орны хууль тогтоомжтой харшлахгүй байх ёстой.
18.7. Бизнес Хамтрагч нь хууль тогтоомжийн дагуу Бүтээгдэхүүн ба сурталчилгаа, мэдээллийн
үйл ажиллагааг танилцуулах зорилгоор Компанийн гаргасан сурталчилгааны индэрийг ашиглах эрхтэй.
Сурталчилгааны индэр ашиглан бараа борлуулахыг хориглоно.
18.8. Бизнес Хамтрагч нь дурын эх үүсвэрээр, тэр дундаа Интернет сүлжээгээр зар сурталчилгааг байршуулж ба/эсвэл түгээж байгаа бол үйл ажиллагаагаа эрхэлж буй тухайн улс орны зар сурталчилгааны тухай хууль, эрх зүйн шаардлагыг мөрдөх ёстой.
18.9. Онлайн зан байдал
18.9.1. Бизнес Хамтрагчдын Сайтууд
Доор дурьдсан шаардлагыг мөрдсөн тохиолдолд Бизнес Хамтрагчид Компанийн бизнес ба Барааг танилцуулахын тулд
өөрсдийн сайтыг үүсгэж ашиглаж болно. Бизнес Хамтрагчдын Сайтууд нь зөвхөн зар сурталчилгааны зорилгоор байх
ёстой бөгөөд Бараа борлуулах зорилгоор ашиглахгүй. Бизнес Хамтрагч нь сайтаа нээхээс өмнө сайтын бета
хувилбарыг хянуулахаар Компанид илгээж, сайт нээгдэхээс өмнө Компаниас бичгээр зөвшөөрөл авах ёстой.
Зөвшөөрөгдсөн сайтын аливаа өөрчлөлтийг Компанид өгөх ёстой бөгөөд өөрчлөлтийг эхлүүлэхээс өмнө Бизнес
Хамтрагч Компаниас бичгээр зөвшөөрөл авах шаардлагатай. Хэрэв сайт болон түүний агуулга нь Хамтын
ажиллагааны стандартын нөхцөлд нийцэж байвал Бизнес Хамтрагчид өөрсдөө сайт нээх боломжтой. Энэ бол Бизнес
Хамтрагчийн үйлдэл хууль ёсны гэдгийг харуулах бөгөөд хэрэглэгчид эсвэл боломжит Бизнес Хамтрагчдыг
төөрөлдүүлэхгүй байх Бизнес Хамтрагчийн баталгаа юм. Бизнес Хамтрагчид Компанид аливаа гомдол гаргахаас
татгалзаж, эдгээр Дүрмүүдийг дагаж мөрдөх үүрэгтэй. Хүчин төгөлдөр ажиллаж байгаа нөөцөнд тулгуурлан сайт
нээх эсвэл өөрчлөлт оруулахын тулд moderation-team@sibvaleo.com хаягаар мэдээллийг илгээх ёстой.
18.9.2. Бизнес Хамтрагчийн сайтыг боловсруулахад тавигдах шаардлага
Сайт нь Компанийн Сайтаас загвар ба бүтцээрээ харагдах байдлаараа ялгаатай байна. Бизнес Хамтрагчийн хувийн
сайтын хуудас болгоны эхний дэлгэцэнд дараахь мэдээллийг байршуулсан байх ёстой. Үүнд:
1. Бичвэр «Siberian Wellness-ийн Бизнес Хамтрагчийн хувийн сайт» (үсгийн хэмжээ 20-оос доошгүй).
2. Бизнес Хамтрагчийн овог нэр, цол (үсгийн хэмжээ 18-аас доошгүй).
3. Бизнес Хамтрагчийн фотозураг (зургийн хэмжээ 200 х 200 пикселээс доошгүй).
4. Бизнес Хамтрагчийн холбоо барих мэдээлэл (үсгийн хэмжээ 12-оос доошгүй).
5. Компанийн албан ёсны Сайтад шилжих товчлуур «Компанийн албан ёсны Сайт» бичвэртэй ба интернет холбоостой.
18.9.2.1. Сайтыг боловсруулахад зөвхөн одоо хүчинтэй байгаа Компанийн хэв загвар болон
логог ашиглахыг зөвшөөрнө. Одоогийн брендбукийг Компанийн Сайтын «Бизнесийн хэрэгсэл» хаалттай хэсэгт
байршуулсан.
18.9.3. Гадаад вебсайтын агуулга
Бизнес Хамтрагч нь өөрийн сайтын агуулгыг хариуцаж, Компанийн албан ёсны мэдээллийн дагуу түүний агуулгыг
баяжуулна.
18.9.4. Бизнес Хамтрагчийн Сайт нь зөвхөн Компанийн бүтээгдэхүүн ба бизнесийг сурталчлах
ёстой
Бизнес Хамтрагчийн Сайт нь Компаниас танилцуулж, сурталчилсан агуулга, мэдээлэлтэй байх ёстой. Бизнес
Хамтрагч нь Компанийн санал болгосноос бусад бүтээгдэхүүн, үйлчилгээ ба боломжуудыг сурталчлах ёсгүй.
18.9.4.1. Бараа бүтээгдэхүүнийг сурталчлахын тулд үйл ажиллагаа явуулдаг улс орнуудад ажиллаж буй Компанийн Интернет дэлгүүрт шилжих линкийг Бизнес Хамтрагчдын сайтад байршуулахыг зөвлөж байна. Энэ тохиолдолд линкийг байршуулсан Бизнес Хамтрагчийн хувийн дугаарт худалдан авалтыг тооцох болно.
18.9.4.2. Компанийн Интернет дэлгүүр ажилладаггүй улс орны нутаг дэвсгэрт Интернет дэлгүүрээр бараа бүтээгдэхүүнийг сурталчлах үйл ажиллагааг зөвхөн Компанитай зөвшилцөж нээсэн SIBERIAN WELLNESS-ийн Бизнес Хамтрагчдын Дэлгүүрээр явуулж болно.
Ийм Интернет дэлгүүрийн эзэн дараахь зүйлийг хийх ёстой. Үүнд:
– Бизнес Хамтрагч/Давуу эрхтэй хэрэглэгчийн Гэрээний дугаарыг авна, заасан дугаарт оноог тооцно
– Компанийн бүтээгдэхүүний нэг үнийн бодлогыг дагаж мөрдөнө
– зөвхөн манай Компанийн бүтээгдэхүүнийг санал болгоно
– тухайн Интернет дэлгүүр ажилладаг улс орны хууль тогтоомжийг дагаж мөрдөнө.
18.9.4.3. Улс оронд албан ёсоор үйл ажиллагаа эрхэлж буй Интернет дэлгүүрийн тухай
мэдээллийг Компанийн Сайтаас тодруулах шаардлагатай.
18.9.5. Домен нэр, цахим шуудангийн хаяг, онлайн хуурамч нэр
Бизнес Хамтрагчид домен нэр, цахим шуудангийн хаяг эсвэл онлайн хуурамч нэр бүртгүүлэхийн тулд Компанийн
барааны тэмдэг, Компанийн нэр, Компанийн бүтээгдэхүүний нэрийг ашиглахыг хориглоно.
18.9.6. Онлайн дуудлага худалдаа болон зах зээлүүд
Компанийн бүтээгдэхүүн ба үйлчилгээг онлайн дуудлага худалдаа болон Интернетийн зах зээл дээр байршуулж
болохгүй, тэр дундаа, гэхдээ үүгээр хязгаарлахгүйгээр: market.yandex.ru, torg.mail.ru, amazon.com, ebay.com,
avito. ru, youla.ru, prom.ua, deal.by, satu.kz, prom.md, negociol.com, ticiz.com, olx.com гэх мэт.
18.9.6.1. Бизнес Хамтрагчдын гадаад вебсайтуудыг дуудлага худалдааны хэлбэрийн зар
сурталчилгааны системүүд болон сошиал сүлжээнүүдийн зар сурталчилгааны системд («Яндекс.Директ», Google
AdWords, MyTarget, Begun, «ВКонтакте» зар сурталчилгааны сүлжээ, Facebook, Instagram болон бусад төрлийн
төлбөртэй сурталчилгаа) төлбөртэй сурталчилгаа хийхийг зөвшөөрөхдөө ба Бизнес Хамтрагчийн гадаад вебсайт
үүсгэх, боловсруулах, бөглөх, засвар үйлчилгээ хийх нь Хамтын ажиллагааны стандартын шаардлагад нийцсэн
байна (тэр дундаа, гэхдээ үүгээр хязгаарлахгүйгээр 15.4, 15.6, 17.1, 17.8, 18.9.1, 18.9.2, 18.9.2.1, 18.9.3,
18.9.4, 18.9.4.1, 18.9.4.2, 18.9.4.3, 18.9.5-р заалтууд).
18.9.6.2. Бизнес Хамтрагчдын гадаад вебсайтуудад сурталчилгааны системүүд болон сошиал
сүлжээнүүдийн зар сурталчилгааны системд («Яндекс.Директ», Google AdWords, MyTarget, Begun, «ВКонтакте» зар
сурталчилгааны сүлжээ, Facebook, Instagram болон бусад төрлийн төлбөртэй зар сурталчилгаануудад) төлбөртэй
сурталчилгаа байрлуулахдаа Бизнес Хамтрагчдын линкийг зорилтот холбоос болгон байршуулахыг зөвшөөрөхгүй. Зар
сурталчилгаа нь хэрэглэгчийг линкээр Бизнес Хамтрагчийн гадаад вебсайт руу хөтлөх ёстой.
18.9.6.3. Бизнес Хамтрагчийн гадаад вебсайтууд дээр зар сурталчилгааны систем болон сошиал
сүлжээнүүдийн зар сурталчилгааны системд төлбөртэй сурталчилгаа байршуулахдаа (Яндекс.Директ, Google
AdWords, MyTarget, Begun, «ВКонтакте» зар сурталчилгааны сүлжээ, Facebook, Instagram болон бусад төрлийн
төлбөртэй сурталчилгаа) Компанийн нэр - Siberian Wellness, «Сибирийн эрүүл мэнд» гэсэн хэллэгийн аливаа
орчуулга, Siberian Wellness бүтээгдэхүүний худалдааны нэр, бүтээгдэхүүний нэрийг сурталчилгааны текст,
сурталчилгааны түлхүүр үг болгон ашиглахыг зөвшөөрөхгүй.
18.9.6.4. Бизнес Хамтрагчдын гадаад вебсайтууд дээр зар сурталчилгааны систем, сошиал
сүлжээний зар сурталчилгааны системд («Яндекс.Директ», Google AdWords, MyTarget, Begun, «ВКонтакте» зар
сурталчилгааны сүлжээ, Facebook, Instagram болон бусад төлбөрт сурталчилгааны системд төлбөртэй сурталчилгаа
байршуулахдаа) баннер хэлбэрээр тавьж байгаа бол Компанийн оюуны өмчийн объектыг ашиглаж сурталчилгааны
баннер (түүний нэр, лого, худалдааны тэмдэг, барааны тэмдэг, патент гэх мэт) -д гол анхаарлаа хандуулахыг
хориглоно.
18.9.7. Гуравдагч этгээдийн оюуны өмчийг ашиглах
Сошиал сүлжээнд мэдээлэл үлдээхдээ гуравдагч этгээдийн барааны тэмдэг, үйлчилгээний тэмдэг, зохиогчийн эрх
эсвэл оюуны өмчийг ашиглах хариуцлагыг Бизнес Хамтрагч хүлээнэ.
18.9.8. Хориотой мэдээлэл
Бизнес Хамтрагчид дараахь мэдээллийг нийтлэх эсвэл дараахь нийтлэл ба материалд хамааралтай зүйлийг
байршуулах эрхгүй. Үүнд:
– бэлгийн чиг баримжаатай, садар самуун самуунтай холбоотой;
– доромжлох, гүтгэх, заналхийлэх, хор хөнөөлтэй, бусдын нэр хүндэд халдсан, бусдыг доромжилсон, ялгаварлан
гадуурхсан материал (харьяалал, арьсны өнгө, үндэс угсаа, шашин шүтлэг, хүйс, бэлгийн чиг баримжаа, бие
махбодийн хөгжлийн бэрхшээлтэй холбоотой гэх мэт);
– хүчирхийлэлтэй холбоотой (энэ нь видео тоглоом дахь хүчирхийллийн дүрслэлд бас хамаарна);
– аливаа хууль бус үйлдэлд хамааралтай;
– Компанийн болон гуравдагч этгээдийн оюуны өмчийн аливаа эрхийг зөрчих зэрэг багтана.
18.9.9. Гадаад вебсайтыг хааж, шилжүүлэх
Компанид бүртгэлээ цуцлах тохиолдолд Бизнес Хамтрагч өөрийн сайттай холбоотой дараахь үйлдлүүдийн аль нэгийг
хийх ёстой. Үүнд:
– өрийн Гадаад вебсайтыг хаана;
Компанийн зөвшөөрлөөр Гадаад вебсайтаа гурав хоногийн дотор өөр Бизнес Хамтрагчид рүү шилжүүлж, хаагдсан
эсвэл шинэ эзэмшигчийн мэдээллийг call-centre@sibvaleo.com цахим шуудангаар илгээнэ;
– хэрэв Бизнес Хамтрагч нь домен нэрээ хадгалж үлдэх тохиолдолд Бүртгэлийн гэрээ цуцлагдсанаас хойш гурван
өдрийн дотор Гадаад вебсайтын агуулгыг устгах ёстой, тэр дундаа Компанийн талаархи бүх мэдээлэл, түүний
бүтээгдэхүүн, вебсайт нь Компанийн Бизнес Хамтрагчид харьяалагддаг холбоос зэргийг устгана.
18.9.10. Дээр дурьдсан дүрмүүдийг зөрчсөн тохиолдолд Компани нь тухайн сайтад байршуулсан
холбоо барих сувгаар илрүүлсэн зөрчлийг урьдчилан мэдэгдэж, хостинг-провайдерууд болон гуравдагч этгээдүүдэд
хандаж интернет нөөцийг блоклох шаардлагыг тавих эрхтэй. Хэрэв мэдэгдэл илгээсний дараа хуанлийн долоо
хоногийн дотор сайтанд өөрчлөлт хийгдэж, тэрээр дээр дурьдсан нөхцөлүүдэд нийцсэн тохиолдолд Компани нь
блоклох тухай шийдвэрээ өөрчлөх боломжтой.
18.10. Сошиал сүлжээнд групп үүсгэх ба мэдээллийг боловсруулах
18.10.1. Групп эсвэл хуудасны нэршил Siberian Wellness Брендэд хамааралтай байх ёстой. Бизнес Хамтрагчийн овог нэр, ургийн нэр (байвал), хот болон Бүртгэлийн дугаарыг заавал тусгана. Компанийн Интернет дэлгүүр, Сайт болон онлайн бүртгэлийн линкийг ашиглаж болно.
Групп эсвэл хуудасны нэршилд, эсвэл хувийн профайлдаа Siberian Wellness холбоо үгийг (мөн түүнийг бусад хэлээр орчуулсан эсвэл галигчилсан хэлбэрийг) ашиглахыг хориглоно. Эрүүл амьдралын хэв маяг болон гоо сайхны сэдэвтэй, сүлжээний бизнес эсвэл Сибирийг тодруулах бусад бүх нэршил ба холбоо үгийг ашиглахыг зөвшөөрнө. Групп, хуудас эсвэл хувийн профайлын нэр, тодорхойлолтод бодит байдалд нийцэхгүй Компанид элсэхийг уриалсан мэдээлэл тавьж болохгүй: жишээлбэл, «Siberian Wellness-д ажиллах».
18.10.2. Өөрийн группыг үүсгэхийн тулд Компанийн загварын бүрдэл хэсгүүдийг ашиглах
шаардлагатай. Компанийн хаалттай сайт дээрх үндсэн зураг/хавтасны сонголтыг «Бизнесийн хэрэгсэл» хэсгээс
татаж авах боломжтой.
18.10.3. Siberian Wellness-ийн бүтээгдэхүүн эмийн бэлдмэл биш гэдгийг санаарай. Биологийн
идэвхитэй болон хүнсний нэмэлт бүтээгдэхүүний сурталчилгаанд дараахь зүйлийг оруулах ёсгүй. Үүнд:
а) тэдгээр нь эмийн бэлдмэлүүд ба (эсвэл) эмчилгээний шинж чанартай гэсэн сэтгэгдэл төрүүлэх;
б) ийм нэмэлтийг хэрэглэсний үр дүнд хүмүүсийн биеийн байдал сайжрах, хүмүүсийг эмчлэх тодорхой
тохиолдлуудтай холбоотой линкийг агуулах;
в) ийм нэмэлтийг хэрэглэсэнтэй холбогдуулан хувь хүмүүсийн талархлын үгсийг агуулах;
г) эрүүл хоол хүнснээс татгалзахыг уриалах;
д) ийм нэмэлтийг улсын бүртгэлд бүртгэхэд судалгаа шинжилгээ хийх шаардлагатайг ашиглаж, эдгээр нэмэлтүүдийн
давуу талын талаархи сэтгэгдлийг бий болгох, мөн бусад судалгааны үр дүнг эдгээр нэмэлтийг хэрэглэх шууд
зөвлөмж хэлбэрээр ашиглах.
18.10.4. Siberian Wellness-ийн бүтээгдэхүүний тухай мэдээллийг бусад компаниудын
мэдээлэлтэй нэгтгэхийг хориглоно.
18.10.5. Компанийн бүтээгдэхүүнүүдийг сошиал сүлжээний группээр дамжуулан борлуулахыг
хориглоно. Та зөвхөн бүтээгдэхүүнүүдийг санал болгох ба линкуудийг байршуулах боломжтой. «Та надаас үүнийг
худалдан авах боломжтой» гэх мэтийн тайлбар хийхийг мөн адил зөрчил гаргасанд тооцно.
18.10.6. Бизнес Хамтрагчдын группуудыг сошиал сүлжээнд төлбөртэй сурталчлах, сошиал сүлжээн
дэх хувийн профайлыг төлбөртэй сурталчлах нь зөвхөн сурталчилсан групп эсвэл профайлын дизайн нь Хамтын
ажиллагааны стандартын шаардлагыг хангасан тохиолдолд л зөвшөөрөгдөнө (18.10-р заалт).
18.10.6.1. Бизнес Хамтрагчдын группуудын сурталчилгааг сошиал сүлжээнд төлбөртэй
байршуулах, сошиал сүлжээн дэх хувийн профайлыг төлбөртэй сурталчлахдаа зорилтот сурталчилгаа болгон
чиглүүлэх линкийг байршуулахыг хориглоно. Зар сурталчилгаа нь Бизнес Хамтрагчийн групп эсвэл Бизнес
Хамтрагчийн сурталчилсан хувийн профайл руу линкээр дамжуулан хэрэглэгчийг хөтлөх ёстой.
18.10.6.2. Бизнес Хамтрагчдын группуудын сурталчилгааг сошиал сүлжээнд төлбөртэй
байршуулах, сошиал сүлжээн дэх хувийн профайлаа төлбөртэй сурталчлахдаа Компанийн нэр - Siberian Wellness,
«Сибирийн эрүүл мэнд» гэсэн хэллэгийн аливаа орчуулга ба Siberian Wellness-ийн бүтээгдэхүүн ба
бүтээгдэхүүний нэрсийг сурталчилгааны түлхүүр үг болгон ашиглахыг хориглоно.
18.10.6.3. Бизнес Хамтрагчдын группуудын сурталчилгааг сошиал сүлжээнд төлбөртэй
байршуулах, сурталчилгааны баннер ашиглан сошиал сүлжээнд хувийн профайлыг төлбөртэй сурталчлахдаа баннер
хэлбэрээр тавьж байгаа бол Компанийн оюуны өмчийн объектыг ашиглаж сурталчилгааны баннер (түүний нэр, лого,
худалдааны тэмдэг, барааны тэмдэг, патент гэх мэт) -д гол анхаарлаа хандуулахыг хориглоно.
18.10.7. Гадны интернет талбаруудад хамтарсан худалдан авалтыг зохион байгуулж, хийхийг
хориглоно, тэр дундаа гадны вебсайтууд, форумууд, мессенжерүүд болон сошиал сүлжээнүүд багтана.
18.10.8. 18-р заалтыг зөрчсөн тохиолдолд Компани зөрчил гаргасан этгээдэд 20-р заалтанд тусгасан арга хэмжээг авна.
Аливаа SW Дэлгүүрт ажил хэрэгч уур амьсгал, байгууллагын соёлыг хадгалах нь Бизнес Хамтрагчид болон Компани
өөрөө амжилттай ажиллах чухал нөхцөл юм.
19.1. SW Дэлгүүрийн нутаг дэвсгэрт дараахь зүйлийг хориглоно. Үүнд:
19.1.1. Бусад компаниудын бараа, үйлчилгээг зарж борлуулах.
19.1.2. Тухайн улс оронд Компаниас төлөөлөөгүй Бараа, Бүтээгдэхүүн, Брендийн хэвлэмэл
материал, Брендийн сургалтын материалыг зарж сурталчлах.
19.1.3. SW Дэлгүүрт орж ирэх Давуу эрхтэй хэрэглэгчид эсвэл Бизнес Хамтрагчдыг элсүүлэх
зорилгоор жижүүр зохион байгуулах.
Бизнес Хамтрагчид худалдааны зааланд урт хугацаагаар, үндэслэлгүйгээр байхыг жижүүрлэж байна хэмээн үзнэ. SW
Дэлгүүрийн нутаг дэвсгэрт байрлах хурлын өрөө эсвэл уулзалтын өрөө гэх мэт тусгайлан заасан газруудад
Хэрэглэгчидтэй уулзалт, сургалт, мастер-классыг зохион байгуулахыг зөвлөж байна.
19.1.4. Бусад Бизнес Хамтрагчдын Давуу эрхтэй хэрэглэгчид эсвэл Бизнес Хамтрагчидтай холбоо
барихдаа тэдний Багийн ахлагчдын санал болгосон бүтээгдэхүүн ашиглах хөтөлбөр эсвэл бизнесийг бий болгох
хөтөлбөрт өөрчлөлт оруулах.
19.1.5. Бусад Бизнес Хамтрагчдын нэр хүнд, Багийн гишүүдийн хоорондох уур амьсгалд сөргөөр
нөлөөлөх аливаа цуу яриа, хов жив тараах.
19.1.6. Өөр Багийн ахлагчийн урьсан Горилогчийг Компанийн бизнест уриагүй өөр Бизнес
Хамтрагчийн Багт бүртгэхэд хүргэх аливаа үйлдлүүдийг хийх.
19.1.7. SW Дэлгүүрийн ажилтнууд болон Компанийн бусад Бизнес Хамтрагчидтай буруу харьцах
(доромжлох, бүдүүлэг байдал гаргах, биеэ барих чадваргүй байх, ёс суртахуунгүй үг хэллэгийг зөвшөөрөх).
19.1.8. SW Дэлгүүрийн ажилчдаас ажил үүргийн хуваарьт нь үл хамаарах үйлдлүүд хийхийг
шаардах.
19.1.9. Олон нийтийн дэг журмыг алдагдуулах (чанга дуугаар ярих, SW Дэлгүүрийн нутаг
дэвсгэрт согтуу байх, SW Дэлгүүрийн үйлчлүүлэгчид эсвэл ажилчидтай харьцахдаа биеийн хүч хэрэглэх, ёс
суртахуунгүй байдал гаргах гэх мэт).
19.1.10. SW Дэлгүүрт хоол идэх, согтууруулах ундаа уух, мансууруулах бодис, хортой бодис
хэрэглэх.
19.1.11. Бүтээгдэхүүн, Брендийн хэвлэмэл материал, Брендийн сургалтын материал болон
Компанийн бусад холбогдох Барааг нөөцлөх.
19.1.12. SW Дэлгүүрийн ажилтнууд Худалдан авагчид, Давуу эрхтэй хэрэглэгчид ба Бизнес
Хамтрагчдад үйлчлэх үйл явцад хөндлөнгөөс оролцох.
19.1.13. SW Дэлгүүрт тогтоосон ажлын хуваарийг зөрчих.
19.1.14. Олон нийтийн газарт явуулж буй дурын эмчилгээний үйл ажиллагаанд улсын бүртгэлийн
гэрчилгээ авсан байх шаардлагатай. Тиймээс SW Дэлгүүрийн нутаг дэвсгэрт эмч нартай зөвлөлдөх, мөн SW
Дэлгүүрийн нутаг дэвсгэрт оношлогоо, эмчилгээ, эрүүл мэндийн эмчилгээ хийлгэхийг хориглоно. Эдгээр үйлдлүүд
нь Компанийн зарчим, дүрэмд харшлана.
19.1.15. Төлбөртэй арга хэмжээ зохион байгуулах (сургалт, мастер-класс гэх мэт).
19.2. SW Дэлгүүрүүд бол бүх Бизнес Хамтрагчид, Давуу эрхтэй хэрэглэгчдийн тэгш боломж эдлэх
нутаг дэвсгэр юм. Ёс зүйн дүрмийг бүх Бизнес Хамтрагчид ба Давуу эрхтэй хэрэглэгчид заавал дагаж мөрдөх
ёстой.
19.3. Тус Дүрмийн 19-р заалтыг зөрчсөн этгээдэд Компани тус Дүрмийн 20-р зүйлд заасны дагуу
арга хэмжээ авах эрхтэй.
20.1. Хэрэв Компанид Хамтын ажиллагааны стандартыг зөрчсөн тухай мэдээлэл ирсэн бол Компани
шалгаж, зөрчигч болон түүний Багийн ахлагчаас тайлбар авахыг хүснэ.
20.2. Хэрэв Бизнес Хамтрагч нь Компаниас тогтоосон хугацаанд хариу өгөхгүй эсвэл гомдлыг
таслан зогсоох боломжгүй бол ирсэн мэдээллийг үндэслэн шийдвэр гаргана.
20.3. Шалгалтын үр дүнд үндэслэн Компани зөрчил гаргагчид шийтгэл оногдуулах шийдвэр
гаргаж, шийдвэрийн талаар түүнд, түүний Багийн ахлагч ба Багийн Лидерт мэдэгдэнэ. Хэрэв зөрчлийн талаархи
мэдээллийг хүлээн авсны дараа Компаниас ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол энэ нь ирээдүйд ийм зөрчилд
хариуцлага хүлээлгэх эрхээс татгалзана гэсэн үг биш юм.
20.4. Хэрэглэгчид ба/эсвэл Компанид материаллаг эсвэл сэтгэл санааны хохирол учруулах
аливаа үйлдлүүдийг илрүүлсэн тохиолдолд Компани нь бие даан хувиараа аж ахуй эрхлэгчийн Компанийн
бүтээгдэхүүн борлуулах эрхийг буцаан татах, мөн Бизнес Хамтрагчтай хамтран ажиллах гэрээг цуцлах эрхтэй.
20.5. Хориг арга хэмжээний төрөл.
20.5.1. Анхааруулах. Давуу эрхтэй хэрэглэгч, Бизнес Хамтрагч анх удаа зөрчил гаргасны дараа
Компани өөрийн үзэмжээр зөрчигчид давтан зөрчил гаргах тохиолдолд ногдуулж болзошгүй хориг арга хэмжээний
талаар албан ёсоор анхааруулж болно.
20.5.2. Хориг тавих. Бизнес Хамтрагчийг нэгээс гурван сарын урамшуулалын хэмжээгээр торгох
ба Компанийн Сайт дахь Хувийн өрөөнд нэвтрэх эрхийг хаана. Компанийн үзэмжээр уг зөрчлийн тухай бүрэн
мэдээлэл авах хүртэл хоригийг сунгаж болно.
20.5.3. Торгууль. Бизнес Хамтрагчийг нэгээс гурван сарын урамшуулалын хэмжээгээр торгох ба
Компанийн Сайт дахь Хувийн өрөөнд нэвтрэх эрхийг хаана. Компанийн үзэмжээр уг зөрчлийн тухай бүрэн мэдээлэл
авах хүртэл хоригийг сунгаж болно.
20.5.4. Бизнес Хамтрагчийн зэрэглэлийг бууруулах, цолыг цуцлах, рейтингээс ба Компанийн
идэвхижүүлэх Хөтөлбөрүүдээс хасах.
20.5.4.1. Цолонд хэтэрхий хурдан хүрэх тохиолдолд (Business Profi – 3 сараас бага, Business Leader – 4 сараас бага, Sapphire Business Leader – 5 сараа бага, Ruby Business Leader ба түүнээс дээш – 6 сараас бага хугацаанд хийсэн) ба багийн тэгш өсөлт байхгүйгээр Нийт эргэлт хурдан өссөн (өмнөх сартай харьцуулахад сард 50%-иас илүү өсөлттэй) тохиолдолд эдгээр саруудын турш нэмэлт шалгалт хийх бөгөөд Компани ЭКСТРА ХӨТӨЛБӨРҮҮДИЙН дагуу олгох бонусыг цуцлах эрхтэй.
20.5.4.2. Хэрэв Компани Business Profi ба түүнээс дээш цолтой Бизнес Хамтрагчтай холбогдож чадахгүй ба Б/Э-ийг яаж хийсэн талаар тодруулах боломжгүй бол тухайн Бизнес Хамтрагч ба түүний Багийн ахлагчдад БҮХ ЭКСТРА БОНУСУУДЫГ тооцохгүй. Хэрэв 3 сарын турш Бизнес Хамтрагч холбоо барихгүй бол тухайн дугаарыг цуцлах болно.
20.5.5. Бизнес Хамтрагчийн линкийг хаах. Энэхүү арга хэмжээг Интернетэд зар сурталчилгаа,
мэдээллийн үйл ажиллагаа эрхлэхдээ дуудлага худалдааны хэлбэрийн зар сурталчилгааны систем болон сошиал
сүлжээний зар сурталчилгааны системд төлбөртэй сурталчилгаа байрлуулахдаа Компанийн хамтын ажиллагааны
стандартыг зөрчсөн этгээдэд хэрэглэнэ («Яндекс.Директ», Google AdWords, MyTarget, Begun, «ВКонтакте» зар
сурталчилгааны сүлжээ , Facebook, Instagram болон бусад төрлийн төлбөртэй сурталчилгаа), үүнд Бизнес
Хамтрагчдын группуудын сошиал сүлжээн дэх төлбөрт сурталчилгаа, сошиал сүлжээн дэх хувийн профайлаа
төлбөртэй сурталчлах (18.10.6-18.10.6.3-р зүйл), түүнчлэн Бизнес Хамтрагчдын гадаад вебсайтын төлбөртэй
сурталчилгаа (18.9.6.1–18.9.6.4-р зүйл) багтана. Интернет сүлжээний хэрэглэгч хаагдсан линкээр шилжвэл
түүнийг зөрчил гаргасан Бизнес Хамтрагчийн Гэрээний дугаарт хамааруулахгүйгээр Компанийн албан ёсны сайтад
шууд шилжүүлэх болно.
20.5.6. Гэрээг цуцлах. Компанийн санаачлагаар Бизнес Хамтрагч, Давуу эрхтэй хэрэглэгчийн
Компанид бүртгүүлсэн бүртгэлийг цуцлах.
21.1. Компани нь Шагнал урамшуулалын төлөвлөгөө, цолны нөхцөл, Хамтын ажиллагааны стандарт
болон бусад Дүрэм, журамд нэмэлт, өөрчлөлт оруулах эрхтэй бөгөөд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай мэдээллийг
эсвэл Стандарт, Дүрэм, журамд нэмэлт өөрчлөлт оруулсан/шинэчилсэн текстийг Компанийн Сайтад байршуулна.
21.2. Компани нь Барааны үнийг өөрчлөх, Барааны оноог өөрчлөх, Бараанд хөнгөлөлт үзүүлэх,
акц боловсруулах, Барааны нэр төрөл, төлбөрийн нөхцөлийг өөрчлөх эрхтэй. Компани нь хувийн хэвшлийн аж ахуйн
нэгжүүд, Давуу эрхтэй хэрэглэгчид, Бизнес Хамтрагчиддаа эдгээр өөрчлөлтүүд болон явагдаж буй акцийн талаар
өөрийн Сайтад мэдээллээ байршуулах замаар мэдэгдэх бөгөөд мөн эдгээр мэдээллийг SW Дэлгүүрүүдээс авах
боломжтой. Компани эдгээр өөрчлөлтийг оруулсантай холбоотой, мөн агуулахад Бараа дутмаг байгаагаас учирсан
хохирлыг нөхөн төлдөггүй.
21.3. Компани 21.2-т заасан өөрчлөлт, акцийн талаар хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд, Давуу
эрхтэй хэрэглэгчид, Бизнес Хамтрагчиддаа бүртгэлийн үеэр заасан цахим шуудангийн хаягаар захидал илгээх
замаар мэдэгдэнэ.
21.4. 21.2-т заасан бүх өөрчлөлтүүд Компанийн мэдээллийн захидалд заасан өдрөөс эхлэн хүчин
төгөлдөр болно.
21.5. Бизнес Хамтрагч эсвэл Давуу эрхтэй хэрэглэгч цахим шуудангийн хаягаа өөрчилбөл энэ
тухайгаа Компанид мэдэгдэх ёстой. Эс тэгвэл Компаниас анхны цахим шуудангийн хаягаар илгээсэн мэдээллийн
захидлуудыг зөв хаягаар илгээсэн гэж үзэж, бүх өөрчлөлтийг хүлээн авагчид мэдэгдсэнд тооцно.
Бизнес Хамтрагч ба Компани нь Хамтын ажиллагааны стандартууд нь урт хугацааны харилцаа холбоог бий
болгох, улмаар Компанитай урт хугацааны, тогтвортой бизнесийг бий болгоход чиглэгддэг гэдгийг ойлгодог.
Хамтын ажиллагааны стандартыг дагаж мөрдөх нь Компанийн бүх боломжуудыг бодитоор хүртэх, Компанийн бүх
Бизнес Хамтрагчдын орлогыг сайжруулж, санхүүгийн сайн сайхан байдалд хүргэх явдал юм.
[}item{]