ХҮРГЭЛТ
Компанийн Үйлчилгээний төвд үнэгүй хүргэнэ
Бид сайтаар захиалсан бүтээгдэхүүнийг Монгол Шуудангийн салбар байрлах Монгол улсын хүн ам оршин суух 330 газруудад хүргэнэ.
Та Компанийн Хэрэглэгчдэд үйлчлэх дурын төвөөс (ХҮТ) бие даан захиалгаа авах боломжтой.
ХҮТ-ийн ажиллах цаг: Даваа – Баасан 10:00 - 20:00, Бямба – Ням 10:00 - 18:00.
Захиалгыг бүрдүүлж дуусангуут таны E-mail хаягаар захиалга бэлэн болсон тухай мэдэгдлийг илгээнэ.
- Төлбөр хийгдсэн захиалгыг хадгалах хугацаа - хуанлийн 30 хоног.
- Төлбөр хийгдээгүй захиалгыг хадгалах хугацаа - хуанлийн 5 хоног.
ЧУХАЛ! Захиалгын бүрэн бүтэн байдалтай холбоотой асуудлыг Хэрэглэгч Захиалга хүлээн авах хуудсанд гарын үсэг зурахаас өмнө шийднэ. ХҮТ-ийн байршлыг харах.
Бүх ХҮТ-үүд
Монгол Шуудангийн хүргэлт
Монгол Шуудангийн салбар байрлах Монгол улсын бүх бүс нутгуудад Монгол Шуудангийн хүргэлтийг хийнэ.
Монгол Шуудангаар хүргэлт хийхийг сонговол хүн ам оршин суух газрын шуудангийн салбараас барааг хүлээн авч болно. Илгээх цэгт захиалгыг шилжүүлсний дараа Монгол Шуудангаар хүргэлт хийх хугацаа: Улаанбаатар хотод – ажлын 2 хоног, бүс нутагт – ажлын 5 хоног.
Захиалгыг явуулангуут таны E-mail хаягаар захиалга бэлэн болсон тухай мэдэгдэл илгээнэ. Захиалгын хөдөлгөөнийг лавлах утас 1800-1613.
ТӨЛБӨР ТӨЛӨЛТ
Та банкны картаар (Visa, MasterCard) агшин зуур төлбөр хийх боломжтой эсвэл сайтаар төлбөр төлөх дурын аргыг сонгож болно.
БАНКНЫ КАРТААР (VISA, MASTERCARD) ТӨЛБӨР ТӨЛӨХ
Та банкны Visa, MasterСard картаар захиалгынхаа төлбөрийг хийж болно. Үүний тулд сайтаар захиалга хийсний дараа төлбөр төлөх зохих аргыг сонгоорой. Захиалга батлагдсаны дараа таныг Худалдаа Хөгжлийн Банкны хамгаалалттай төлбөрийн нүүрэнд шилжүүлэх бөгөөд энд та картынхаа мэдээллийг оруулах шаардлагатай. Шилжүүлэг амжилттай хийгдсэний дараа таны E-mail хаягаар электрон чек илгээгдэнэ. Чекэнд заагдсан мэдээлэлд шилжүүлгийн талаар бүх мэдээлэл агуулагдана. Төлбөрийг дурын банкны картаар хийж болно.Бүх тохиолдолд шилжүүлгийг PayMaster системээр дамжуулан хийнэ. Төлбөрийн энэхүү арга нь таны банкны карт дахь мэдээллийн аюулгүй байдлыг баталгаажуулдаг ба PCI DSS аюулгүй байдлын стандартад нийцдэг. Картын мэдээллийг хамгаалагдсан төлбөртэй хуудсанд оруулдаг ба HTTPS/SSL нууцлагдсан протоколоор PayMaster технологийн төвд шилжүүлдэг. Цаашид мэдээллийг дээд зэргийн найдвартай төвшинтэй банкны хаалттай сүлжээгээр дамжуулдаг. PayMaster таны картын мэдээллийг гуравдагч этгээдүүдэд дамжуулдаггүй.
MASTERCARD SECURECODE / VERIFIED BY VISA
MasterCard SecureCode болон Verified by Visa ашиглан онлайн худалдан авалт хийх илүү аюулгүй боллоо. Хэрэв таны банк энэхүү протоколуудыг дэмждэг бол төлбөр төлөх үед таныг банктай тань холбож өгөх нэмэлт цонх нээгдэнэ. Картын бүрэн эрхтэй эзэмшигч гэдгийг батлахын тулд хувийн нууц үгээ (үүнийг зөвхөн та болон таны банк л мэднэ) оруулна уу.Таны банк эдгээр технологиудыг дэмждэг эсэх талаар мэдэхийн тулд банкны зөвлөхөд хандана уу.