personal
Узнай настоящую Сибирь в нашем блоге!
Отправляйся в захватывающее путешествие по бескрайним просторам Алтая, Байкала и Якутии. Познакомься с уникальной природой и погрузись в историю суровой таинственной Сибири!
16
арван нэгдүгээр сар

Сибирийн байгаль эх: Байгаль нуур

Байгалийн шүтээн, дэлхийн цэнхэр нүд өнөө үед яаж амьдарч байгаа тухай бүлэг

Хэдэн зуугаад километр үргэлжлэх онгон дагшин байгаль, болор тунгалаг усны тэгш гадаргуу, тайгаар бүрхэгдсэн уулсын нурууд, хадан цохионууд, тунгалаг агаар... Байгаль нуур нь хүчирхэг, сүрлэг үзэмжээр хүрээлэгдсэн, түүний эрэгт хүрэлцэн ирсэн хүн бүрийн сэтгэлийг сэргээж, урам зориг хайрладаг.

Хамгийн хамгийн нуур

Байгаль нуур Зүүн Сибирийн өмнөд хэсэгт Буряд ба Эрхүү мужийн хил дээр оршдог, харин түүнийг шувуу нисэх өндрөөс толидоход сар шиг хэлбэртэй харагддаг. Энэ бол дэлхийн хамгийн гүнзгий нуур юм (хамгийн их гүн – 1637 м). Мөн хамгийн эртний нуур. Байгаль нуурын эрэгт 3 дархан цаазат газар, 2 үндэсний цэцэрлэгт хүрээлэн ба 5 нөөцөт газрууд байрладаг бөгөөд тэд нуурыг тойрсон «дархан цаазат зүүлт»-ийг үүсгэдэг. 1996 оноос Байгаль нуур ЮНЕСКО-гийн Дэлхийн байгалийн өвд бүртгэгдсэн.

Энэхүү цэнгэг усны онцгойд эх үүсвэрт дэлхийн 20% ба ОХУ-ын 90% нөөц хадгалагддаг. Ус нь маш тунгалаг тул хавар 40 метрийн гүнд байгаа чулуу харагддаг юм. Энэхүү цэвэр ариун байдал нь олон талаараа Байгаль нуурын эпишура хэмээх 1,5 мм хэмжээтэй планктон хэлбэрийн бичил биетний гавьяа бөгөөд тэд жижиг биеээрээ ус дамжуулж нуурыг цэвэрлэдэг.

Үргэлж үзэсгэлэнтэй бөгөөд зочдыг баярлан угтдаг

Байгаль нуур жилийн ямар ч улиралд дахин давтагдашгүй ба үлгэр мэт үзэсгэлэнтэй байдаг. Хэрэв та зун ирвэл ногоон нарсан ой, уулын оргилоор хүрээлэгдсэн хил хязгааргүй зөөлөн, номин цэнхэр өнгөтэй шуурч буй далай таныг угтаж авна. Чухамхүү жилийн энэ улиралд Байгаль нуурын гоёмсог үзэмж дэлгэрдэг: түүний үзэсгэлэнт байгаль сэтгэлийг хөдөлгөж, аялал нь эрч хүчээр цэнэглэж, домогт нуурын бүхий л хүч чадлыг мэдрүүлнэ.

Өвөл та энд ирвэл жинхэнэ үлгэрт умбана: байгаль эхийн гайхамшигтай бүтээлийг биширч, Байгаль нуурын мөс хагарах тас хийх чимээ л эвдэх нам гүмийг сонсож, сэтгэлийн амар амгаланг мэдрэнэ. Ер нь бол Байгаль нуурын мөс нь тунгалаг, их сонирхолтой дүрсүүдээр гайхшруулдаг, сэтгэлийг хөдлөхөөс гадна эрдэм шинжилгээний судалгааны объект болдог. Энд үүсч бий болдог 5–6 метр өндөртэй конус хэлбэрийн мөсөн толгодын нууцыг эрдэмтэд одоо хүртэл тайлах гэж оролдсоор байгаа.

Байгалийн онцгойд лаборатори

Байгаль нуур ба эрэг орчмын нутаг дэвсгэр нь дахин давтагдашгүй ургамал, амьтдаар ялгардаг: усанд, хуурай газарт 3500 гаруй төрлийн амьтад, ургамлууд амьдардаг бөгөөд тэдгээрийн тоо толгой байнга өсөн нэмэгдсээр байна.

Байгаль нуурын уулс өтгөн шилмүүст ой модоор бүрхэгдсэн ба хуш мод, шинэс, гацуур, нарс, жодоо ба хус мод их ургадаг. Нам газарт үхрийн нүдний бут, бальзамик улиас, сибирийн далсар ба намхан яшил ургадаг. Рододендрон бол энэ нутгийг чимдэг ургамал юм: асар их хэмжээний ягаан цэцэгс дэлгэрч нуурын эргийг үзэсгэлэнтэй цэцэрлэг болгодог.

Байгаль нуур дээр маш их эмийн ургамлууд тааралддаг: энэ бол алтан гагнуур, баавгайн чих, чихэр өвс, бадаан, туурцаг, чийр, цангис, балжингарма, щитовник, орляк зэрэг ургамлууд юм. Элстэй болон чулуурхаг налуу газарт ганга өвс ургадаг бөгөөд үрэвслийн эсрэг, ариутгах шинж чанараараа алдартай.

Байгаль нуурт хэн хэн амьдардаг вэ?

Энд 1550 гаруй төрлийн амьтад ба 236 төрлийн шувууд амьдардаг. Байгаль нуурын биосферийн нөөцийн гол үнэ цэнийг бүрдүүлдэг Улаан номонд бичигдсэн эндемикээрээ алдартай.

Алдартай төлөөлөгчид гэвэл хамгийн олон тоогоор ангадаг загас болох омуль (түүнийг бас Байгаль нуурын талх гэж нэрлэдэг), амьд авгалдай төрүүлдэг голомянка багтдаг. Байгаль нуурт ойролцоогоор нийт 50 төрлийн загас байдаг.

Нуурын бас нэгэн сонирхолтой амьтан бол Байгаль нуурын далайн хав юм. Энэ бол цэнгэг усанд амьдардаг дэлхийн цорын ганц далайн хав ба нуурын дурсгал, бэлгэдэл юм. Эрдэмтдийн хувьд энэ амьтан Байгаль нуурт хэрхэн очсон нь одоо ч нууц хэвээр байна. Эдгээр өхөөрдөм амьтад жирэмслэлтийг зогсоож чаддаг гайхалтай чадвартай. Байгаль нуурын далайн хав нь нөхөрсөг төдийгүй ухаалаг амьтан: аюулын эхний шинж тэмдэг илэрвэл усанд шумбадаг бөгөөд хэрвээ хэвтэх бүх газар эзлэгдсэнийг харвал тэрээр сэлүүрээрээ усан дээр зориудаар алгадаж, бусад далайн хавуудыг үргээж, ойр хавьд нь хэвтдэг.

Байгаль нуур бол байгалийн онцгойд өв боловч түүний эко тогтолцоо нь хүний үйл ажиллагаанаас шууд хамаардаг тул хамгаалах хэрэгтэй. Siberian Wellness Компани 2012 оноос улс орны цэнгэг усны гол объектыг хамгаалах сайн дурын ажлыг хийж байна. Бид хамтдаа энэхүү байгалийн гайхамшгийг хамгаалж, ирээдүйн хойч үедээ түүний нөөцийг үлдээж чадна гэдэгт итгэлтэй байна.

[}item{]