1. Хөтөлбөрт бүртгүүлэх дүрмүүд.
1.1. Насанд хүрсэн дурын хүн бүр Давуу эрхтэй хэрэглэгчид зориулсан Хөтөлбөрт оролцож болно.
1.2. Бүртгэл хийгдэх мөчид Хөтөлбөрт оролцогч нь Компанид өөр Бүртгэлийн дугаартай байж болохгүй. Хэрэв та Компанид Бүртгэлийн дугаартай бол Хөтөлбөрт оролцохдоо зөвхөн энэхүү Дүрмийн 4-р заалтын дагуу өөр Бүртгэлийн дугаараар оролцож болно.
1.3. Хэрэв Давуу эрхтэй хэрэглэгчид зориулсан Хөтөлбөрт эхнэр, нөхөр оролцохоор шийдсэн бол тэдгээр нь нэг Бүртгэлийн дугаарт гэр бүлийн хос хэмээн бүртгүүлнэ.
1.4. Хэрэв эхнэр нөхөр өөр өөр Бүртгэлийн дугаартай байх хүсэлт илэрхийлсэн бол аль нэгийг нь гэр бүлийн хосын аль нэгний санал болгосноор Хөтөлбөрт оролцох шийдвэр гаргасан Давуу эрхтэй хэрэглэгчээр бүртгэнэ.
1.5. Давуу эрхтэй хэрэглэгчийн (эцэг, эх, үр хүүхэд, ах дүү) ойр дотны төрөл садангуудыг Компанид бүртгэж болно, гэхдээ ийм хамаатны хүнийг Давуу эрхтэй хэрэглэгчийг бүртгэсэн тэр л багт, түүний доор нэгдүгээр эгнээнд нь бүртгэнэ.
2. Хөтөлбөр оролцохоо цуцлах.
2.1. Хэрэв Давуу эрхтэй хэрэглэгч нь бүртгүүлсэн сараас эхлэн 4 сарын турш Бүртгэлийн дугаартаа нэг ч онооны худалдан авалт хийгээгүй бол Компани түүнийг Давуу эрхтэй хэрэглэгчийн Хөтөлбөрт оролцохыг цуцлах тухай шийдвэр гаргаж, Бүртгэлийн дугаарыг нь Компанийн сангаас устгах эрхтэй. Бүртгүүлсэн сарыг хуанлийн бүтэн сарын 1-ний өдрөөс тооцно.
2.2. Хэрэв бүртгүүлсэн сараас эхлэн 4 сарын турш Бүртгэлийн дугаартаа худалдан авалт хийсэн боловч Давуу эрхтэй хэрэглэгч нь 6 сарын турш Бүртгэлийн дугаартаа нэг ч онооны худалдан авалт хийгээгүй бол Компани түүнийг цаашид Давуу эрхтэй хэрэглэгчийн Хөтөлбөрт оролцохыг цуцлах тухай шийдвэр гаргана. Энэхүү 6 сард Давуу эрхтэй хэрэглэгч болсон Бизнес Хамтрагчийн худалдан авалтыг оруулаагүй сарууд мөн багтана.
2.3. Давуу эрхтэй хэрэглэгч Хөтөлбөрт оролцохоо больвол бүртгүүлэх үед заасан цахим шуудангийн хаягаар мэдэгдэл илгээгдэнэ.
2.4. Давуу эрхтэй хэрэглэгч нь өөрийн хүсэлтээр Хөтөлбөрт оролцохыг цуцлах тухай шийдвэрийг
registrator@sibvaleo.com хаягаар зохих өргөдөл илгээн илэрхийлж болно. Бүртгэлийн дугаарыг Хэрэглэгчийн өргөдлийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор эсвэл өргөдөлд заагдсан хугацаанд устгана. Заагдсан хугацаа дуусахаас өмнө өргөдлийг буцаан татан авсан тохиолдолд өргөдлийг хүчингүйд тооцно.
2.5. Хэрэв Давуу эрхтэй хэрэглэгч нь нэгээс илүү Бүртгэлийн дугаар байвал хожуу бүртгэгдсэн Бүртгэлийн дугаарыг Хөтөлбөрт оролцогчдын сангаас устгана.
2.6. Давуу эрхтэй хэрэглэгчийн Хөтөлбөрт оролцохыг ямар ч үндэслэлээр цуцалсан байсан Бүртгэлийн дугаарт хуримтлагдсан бүх бонусууд хүчингүй болно
2.7. Давуу эрхтэй хэрэглэгч 2.1, 2.4. зүйлд тусгасан үндэслэлээр Компанитай хамтын ажиллагааг зогсоосон бол, мөн түүнчлэн түүний эхнэр, нөхөр эсвэл ойрын хамаатан нь бүртгэл дууссан сараас хойш 6 (зургаа) сарын дараа дурын зэрэглэлтэй Компанид бүртгүүлж болно.
3. Зэрэглэл солих.
3.1. Зэрэглэлийг BackOffice-д эсвэл Компанийн Төлөөлөгчийн газарт солино.
Зэрэглэлийг солихийн тулд тухайн сардаа Бизнес Хамтрагчийн хийх ёстой Хувийн борлуулалтын (ХБ) хамгийн бага оноо буюу 200 оноог хийж, BackOffice-д эсвэл Компанийн Төлөөлөгчийн газарт хандан зэрэглэл солих өргөдлөө илгээнэ. Дараагийн өдөр мэдээллийн тайланд шинэ зэрэглэл буюу Бизнес Хамтрагч гэж тусгагдана!
Зөвхөн өргөдөл өгсөн сарын худалдан авалтыг тооцно.
Тайлант сарын дараахь сард хийсэн (1-ний өдрийг оролцуулан) худалдан авалтыг тооцохгүй.
4. Давуу эрхтэй хэрэглэгч Хөтөлбөрт дахин оролцох эсвэл Бизнес Хамтрагчийн хувьд хамтран ажиллах.
4.1. Хэрэв Давуу эрхтэй хэрэглэгч 2.4-р зүйлд заагдсаны дагуу Хөтөлбөрт оролцохоо цуцалсан бол тэр өөрөө ба түүний нөхөр/эхнэр Хөтөлбөрт оролцогчдын сангаас Бүртгэлийн дугаар нь устгагдсан сараас эхлэн 6 сарын дараа Давуу эрхтэй хэрэглэгчид зориулсан Хөтөлбөрт дахин оролцох эсвэл Бизнес Хамтрагчийн хувьд Компанитай хамтран ажиллах сонголтоо хийж болно.
4.2. Хэрэв Давуу эрхтэй хэрэглэгч 2.1 ба 2.2-р зүйлд заагдсаны дагуу Хөтөлбөрт оролцохоо цуцалсан бол тэрээр энэхүү Дүрмийн 1-р зүйлд заагдсаны дагуу Бүртгэлийн гэрээг авч дурын хугацаанд Давуу эрхтэй хэрэглэгчид зориулсан Хөтөлбөрт дахин оролцох эсвэл Бизнес Хамтрагчийн хувьд Компанитай хамтран ажиллах сонголтоо хийж болно. Энэ тохиолдолд Бүртгэлийн дугаарыг өөрчилнө.
4.3. Компанитай хамтын ажиллагааг дахин сэргээхэд Бүртгэлийн дугаарт тооцох бонусын хуримтлал тэгээс эхлэнэ.
5. Компани Давуу эрхтэй хэрэглэгчид зориулсан Хөтөлбөрт нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулах эрхтэй бөгөөд энэхүү өөрчлөлтүүдийн тухай мэдээллийг Компанийн сайтад байршуулна.
6. Бүх бонусын тооцоог худалдан авалт хийсний дараагийн өдөр хийнэ. Новосибирскийн цагаар тооцно.