Акцийн хүчинтэй хугацаа:
Акц 2024 оны 6-р сарын 1-нээс 8-р сарын 31 хүртэл хүчинтэй.
Акцид хэн оролцож болох вэ?
Акц үргэлжлэх хугацаанд (2024 оны 6-р сарын 1-нээс 8-р сарын 31 хүртэл) Монголд Siberian Wellness-д бүртгүүлсэн шинэ Давуу эрхтэй хэрэглэгчид.
Акцид оролцохын тулд юу хийх ёстой вэ?
1. Акц үргэлжлэх хугацаанд (01.06.2024 - 31.08.2024) ДЭХ-ээр Компанид бүртгүүлнэ;
2. Бүртгүүлсэн сард 75 онооны (≈160000 ₮ худалдан авалт хийнэ. Ойролцоо дүн. Тооцоог бүтээгдэхүүний оноогоор хийнэ).
Акц 3 сар дараалан үйлчилнэ. Хэрэв Давуу эрхтэй хэрэглэгч нь Компанид Акцийн эхний сард бүртгүүлээгүй бол (7-р эсвэл 8-р сард) тухайн Оролцогчийн хувьд Акц мөн 3 сар дараалан үйлчилнэ.
Жишээ нь: Давуу эрхтэй хэрэглэгч 2024 оны 8-р сард анх удаа бүртгүүлсэн. Энэ тохиолдолд 8-р сарыг Акцид оролцсон эхний сар, харин 2024 оны 10-р сарыг төгсгөлийн сар гэж тооцно.
Акц үйлчлэх хугацаанд ДЭХ нь Бизнес Хамтрагч (БХ) болж зэрэглэлээ сольсон бол Акцийн Оролцогч зэрэглэлээ сольсон сараас эхлэн Акцид оролцохгүй.
Хамгийн их ашгийг яаж авах вэ?
Бонусын бүх гурван багцыг авахын тулд Компанид бүртгүүлсэн сараас эхлэн тасралтгүй гурван сар дараалан 75 ба түүнээс дээш онооны худалдан авалтыг хийх ёстой.
Акцид ямар худалдан авалтыг тооцох вэ?
Онлайн ба оффлайнаар хийсэн (Интернет дэлгүүрт ба SIBERIAN WELLNESS Дэлгүүрт) Siberian Wellness-ийн оноотой бүтээгдэхүүний бүх худалдан авалтууд.
!!! ЧУХАЛ: захиалгыг хувийн Бүртгэлийн дугаараас хийж, төлбөрийг өөрийн мөнгөөр төлөх ёстой. Багийн ахлагч эсвэл бусад Бизнес Хамтрагчийн хийсэн захиалгыг, мөн төлбөрийг нь бусад Бизнес Хамтрагчид Акцийн Оролцогчийн бонусын дансанд шилжүүлсэн бол Акцийн нөхцөлүүдийг биелүүлсэн гэж тооцохгүй.
Хэзээ, ямар бонусыг тооцох вэ?
1. Бүртгүүлсэн сарын ба 75 онооны (≈160000 ₮) нийт худалдан авалтын дүнгээр дараагийн сарын 3-ны өдрөөс хойш Акцийн Оролцогчид эхний бонусын багцыг тооцно. Акцийн Оролцогч эхний бонусын багцад Компанийн оноотой бүтээгдэхүүнүүдээс 40 000₮-ийн дүнгээр сонгож болох бөгөөд 20 000₮-ийг төлөөд сонгосон багцыг худалдан авах боломжтой.
2. Хоёр дахь бонусын багцыг авахын тулд Акцийн Оролцогч 75 онооны (≈160000 ₮) худалдан авалтыг бүртгүүлсэн сараас хойш хоёр дахь сард үргэлжлүүлэн хийх ёстой. Худалдан авсан эхний бонусын багцын үнэ өртөг нь хоёр дахь сарын дүнд Акцийн дагуу тооцогдохгүй. Акцийн Оролцогч хоёр дахь бонусын багцад Компанийн оноотой бүтээгдэхүүнүүдээс 55000 ₮-ийн дүнгээр сонгож болох бөгөөд 15000 ₮-ийг төлөөд сонгосон багцыг худалдан авах боломжтой.
3. Гурав дахь бонусын багцыг авахын тулд Акцийн Оролцогч 75 онооны (≈160000 ₮) худалдан авалтыг бүртгүүлсэн сараас хойш гурав дахь сард үргэлжлүүлэн хийх ёстой. Худалдан авсан хоёр дахь багцын үнэ өртөг нь Акцийн дагуу тооцогдох хоёр дахь сарын худалдан авалтын дүнд багтахгүй. Акцийн Оролцогч гурав дахь бонусын багцад Компанийн бүтээгдэхүүнүүдээс 85 000 ₮-ийн дүнгээр сонгож болох бөгөөд 1₮-ийг төлөөд сонгосон багцыг худалдан авах боломжтой.
Хэрэв багцад сонгосон бүтээгдэхүүнүүдийн дүн багцын үнээс илүү байвал Акцийн Оролцогч үнийн зөрүүг төлөөд сонгосон бүх бүтээгдэхүүнүүдийг худалдан авах боломжтой.
Жишээ нь: Акцийн Оролцогчид 40000 ₮-ийн эхний бонусын багцыг 20000 ₮-өөр тооцсон. Оролцогч 50000 ₮-ийн бүтээгдэхүүнийг сонгосон. Төлөх дүн 30000 ₮ (20000 ₮ – багцын үнэ + 10000 ₮ – багцын илүү дүн).
Хэрэв аль нэгэн сард Акцийн Оролцогч Нөхцөлүүдийг биелүүлээгүй бол түүнийг Акцид оролцуулахгүй.
Бонусын хүчинтэй хугацаа
Бонусын багц бүрийн хүчинтэй хугацаа – 1 хуанлийн сар. Хэрэв бонусын багцыг тооцсон сард нь ашиглаагүй бол хуанлийн сарын дүнгээр багц хүчингүй болно. Бонусын багцыг нэг захиалгаар ашиглах ёстой. Бонусын багцыг хэд хэдэн захиалгаар авах боломжгүй.
Хэрэв бонусын багцыг бүтнээр нь ашиглаагүй бол түүний үлдэгдлийг дараагийн багцад нийлүүлнэ. Гэвч сүүлчийн багцыг бүрэн ашиглах ёстой.
Акцийн бонусын багцыг сайтаар эсвэл SIBERIAN WELLNESS Дэлгүүрт зөвхөн Компанийн оноотой бүтээгдэхүүнүүдийг худалдан авахад ашиглана.
Худалдан авалтын дүнгээс үл хамааран Акцийн нэг Оролцогч идэвхитэй байсан сар бүрийн дүнгээр бонусын нэг л багцыг авах боломжтой.
Бонусын багцад шагнал (оноо) тооцогдохгүй. Багцын дүнг мөнгөөр орлуулахгүй.
Акцийн багц ба Club 200-ийн багцыг авч болох уу?
Том бонус нь жижиг бонусыг өөртөө шингээнэ. Хэрэв шинэ Давуу эрхтэй хэрэглэгч бүртгүүлсэн сардаа 200 ба түүнээс дээш онооны худалдан авалтыг хийвэл Club 200 Хөтөлбөрийн оролцогч болох ба энэхүү Акцид оролцохгүй.
Хэрэв ДЭХ Акцид оролцож байвал тэрээр дараа нь ДЭХ зэрэглэлээ сольж БХ болоод Club 200-д оролцож болно.