Та хэд хэдэн Гэрээнд нэгэн зэрэг захиалга бүрдүүлэх боломжтой. Ингэхдээ:
1. Оноо болон НЭ + ХБ-ыг Зөвлөх тус бүрт тооцно.
2. Захиалгыг бүхэлд нь та хүлээн авах бөгөөд Зөвлөхүүдэд бүтээгдэхүүнийг бие даан түгээнэ.
Акцийн хүчинтэй хугацаа:
Акц 01.05.2025-аас 31.07.2025 хүртэл үргэлжилнэ
Акцид хэн оролцож болох вэ?
Акц үргэлжлэх хугацаанд (2025 оны 5-р сарын 1-нээс 7-р сарын 31 хүртэл) Siberian Wellness-д бүртгүүлсэн шинэ Давуу эрхтэй хэрэглэгчид (ДЭХ).
Акцид оролцохын тулд юу хийх вэ?
Бүртгүүлсэн сардаа 75 онооны худалдан авалтыг нийт хуанлийн сард хийнэ.
Акц 2 сар дараалан үйлчилнэ. Хэрэв Давуу эрхтэй хэрэглэгч нь Компанид Акцийн эхний сард бүртгүүлээгүй бол (7-р эсвэл 8-р сард) тухайн оролцогчийн хувьд Акц мөн 2 сар дараалан үйлчилнэ.
Жишээ нь: Давуу эрхтэй хэрэглэгч 2025 оны 7-р сард анх удаа бүртгүүлсэн. Энэ тохиолдолд 7-р сарыг Хөтөлбөрт оролцож эхэлсэн сар гэж тооцно, харин 2025 оны 8-р сарыг төгсгөлийн сар гэнэ.
Акц үйлчлэх хугацаанд ДЭХ нь Бизнес Хамтрагч болж зэрэглэлээ сольсон бол акцийн оролцогч зэрэглэлээ сольсон сараас эхлэн акцид оролцохгүй.
Бонусын хоёр багцыг ашигтай үнээр авахын тулд Компанид бүртгүүлсэн сараас эхлэн тасралтгүй хоёр сар дараалан 75 ба түүнээс дээш онооны худалдан авалтыг хийх ёстой.
Онлайн ба оффлайнаар хийсэн (Интернет дэлгүүрт ба SIBERIAN WELLNESS Дэлгүүрт) Siberian Wellness-ийн оноотой бүтээгдэхүүний бүх худалдан авалтуудыг акцид тооцно.
!!! ЧУХАЛ: захиалгыг хувийн Бүртгэлийн дугаараас хийж, төлбөрийг өөрийн мөнгөөр төлөх ёстой. Багийн ахлагчийн эсвэл бусад Бизнес Хамтрагчийн хийсэн захиалгыг, мөн төлбөрийг нь бусад Бизнес Хамтрагчид акцийн оролцогчийн бонусын дансанд шилжүүлсэн бол акцийн нөхцөлүүдийг биелүүлсэн гэж тооцохгүй.
Бонусын тооцоолол:
Хоёр дахь бонусын багцыг авахын тулд акцийн оролцогч 75 онооны (≈160000 ₮) худалдан авалтыг бүртгүүлсэн сараас хойш хоёр дахь сард үргэлжлүүлэн хийх ёстой. Худалдан авсан эхний бонусын багцын үнэ өртөг нь хоёр дахь сарын дүнд акцийн дагуу тооцогдохгүй. Акцийн оролцогч хоёр дахь бонусын багцад Компанийн оноотой бүтээгдэхүүнүүдээс 100000 ₮-ийн дүнгээр сонгож болох бөгөөд 23000 ₮-ийг төлөөд сонгосон багцыг худалдан авах боломжтой.
Хэрэв багцад сонгосон бүтээгдэхүүнүүдийн дүн багцын үнээс илүү байвал акцийн оролцогч үнийн зөрүүг төлөөд сонгосон бүх бүтээгдэхүүнүүдийг худалдан авах боломжтой.
Жишээ нь: акцийн оролцогчид 50000 ₮-ийн эхний бонусын багцыг 12000 ₮-өөр тооцсон. Оролцогч 55000 ₮-ийн бүтээгдэхүүнийг сонгосон. Төлөх дүн 17000 ₮ (12000 ₮ – багцын үнэ + 5000 ₮ – багцын илүү дүн).
Хэрэв аль нэгэн сард акцийн оролцогч нөхцөлүүдийг биелүүлээгүй бол түүнийг акцид оролцуулахгүй.
Бонусын багц бүрийн хүчинтэй хугацаа – 1 хуанлийн сар. Хэрэв бонусын багцыг ашиглаагүй бол хуанлийн сарын дүнгээр тэрээр хүчингүй болно. Бонусын багцыг нэг захиалгаар ашиглах ёстой. Бонусын багцыг хэд хэдэн захиалгаар авах боломжгүй. Хэрэв бонусын багцыг бүтнээр нь ашиглаагүй бол түүний үлдэгдлийг дараагийн багцад нийлүүлнэ. Гэвч сүүлчийн багцыг бүрэн ашиглах ёстой.
Акцийн бонусын багцыг сайтаар эсвэл SIBERIAN WELLNESS Дэлгүүрт зөвхөн Компанийн оноотой бүтээгдэхүүнүүдийг худалдан авахад ашиглана.
Худалдан авалтын дүнгээс үл хамааран акцийн нэг оролцогч идэвхитэй байсан сар бүрийн дүнгээр бонусын нэг л багцыг авах боломжтой.
Бонусын багцад шагнал (оноо) тооцогдохгүй. Багцын дүнг мөнгөөр орлуулахгүй.
[}item{]