personal
Узнай настоящую Сибирь в нашем блоге!
Отправляйся в захватывающее путешествие по бескрайним просторам Алтая, Байкала и Якутии. Познакомься с уникальной природой и погрузись в историю суровой таинственной Сибири!
10
долоодугаар сар

Сибирь: 10 баримт

Сибирь нутаг нууц ба оньсогоор дүүрэн байдаг. Газар зүйн хувьд энэ бол ОХУ-ын хамгийн том бүс нутаг бөгөөд хэдэн зуугаад, тэр байтугай хэдэн мянгаад эко тогтолцоо, онцгойд ургамал, амьтны аймгуудтай.

Гэхдээ хэрэв экологийн хувьд Сибирь нутгийн ач холбогдлыг авч үзэхгүй бол хэдэн зууны турш яруу найрагчид, зохиолчид, зураачид, хөгжимчид болон найруулагчид алдартай бүтээлүүдээ туурвих урам зоригийг хайрласан газар үлдэнэ. Хязгааргүй олон удаа буцаж ирэхийг хүсэх газар, мөн хэн нэгэнд эндээс хаашаа ч явахыг хүсэхгүй газар нутаг юм.

Энэ текстэнд бидний харснаар Сибирийн тухай хамгийн сонирхолтой баримтуудыг цуглууллаа. Тэдгээрийн зарим нэгийг та анх удаа уншиж байгаа гэдэгт бид итгэлтэй байна!

Баримт 1. Сибирьт дэлхийд хамгийн томд тооцогддог Васюганы намаг байдаг. Түүний талбай – ойролцоогоор 53 мянган квадрат километр, энэ бол Португалийн нутаг дэвсгэрийн бараг тэн хагастай тэнцэнэ.

Баримт 2. Баруун Сибирь 5 цаг агаарын бүстэй. Хойд зүгт хүйтэн тундр оршдог, харин өмнө зүгтээ хил хязгааргүй тал нутагтай. Бүс нутгийн төрөл бүрийн өнцөг булангуудад агаарын хэм Цельсийн 15 градус хүртэл хэлбэлздэг!

Баримт 3. Манай дэлхийд -70 °C хүрдэг агаарын хэмтэй газар байдаг. Энэ бол Якутад оршдог Оймякон хэмээх тосгон юм (тэрээр Сибирьт байдаг). Оймякон – энэ бол Дэлхий дээрхи хамгийн хүйтэн газар бөгөөд байнгын оршин суугчидтай тосгон билээ. Зарим нэгэн эх сурвалжууд дэлхий дээрхи хамгийн хүйтэн хот болох Верхоянск нь бас л Сибирьт оршдог гэж баталдаг.

Баримт 4. ОХУ-ын бүх ой моддын бараг хагас нь Дорнод Сибирийн тундрт ургадаг. Энэ нутгийн байгальд ихэнхидээ хүний гар хүрээгүй.

Баримт 5. Сибирийн зарим хотууд өвлийн улиралд соёл иргэншлээс тасардаг. Жишээ нь, Норильск байна, хүйтэнд тийшээгээ машинаар ч очих боломжгүй.

Баримт 5.5. Сибирийн тухай олон кино бүтээсэн, хамгийн сүүлийнх нь гэвэл 2018 онд гарсан ижил нэртэй кино (Киану Ривз тоглосон) ба 2020 онд гарсан (Уильям Дефо тоглосон) кино байна.

Баримт 6. Сибирь ОХУ-ын нутаг дэвсгэрийн 77%-ийг эзэлдэг. Энэ бол Европын ихэнхи улс орнуудын талбайгаас их юм.

Баримт 7. Дашрамд хэлэхэд Сибирьт хуш мод ургадаггүй! Гэхдээ энд хушны нарс ургадаг (түүний самрыг хуш модных гэдэг).

Баримт 8. Новосибирск бол Сибирийн томоохон хот бөгөөд чухамхүү энд л Siberian Wellness Компани төрсөн билээ!

Баримт 9. Сибирьт эртний хүмүүс 50 мянган жилийн өмнө амьдарч байжээ! Бүс нутагт одоо хүртэл эртний хүмүүс ба амьтад амьдарч байсан ул мөр илэрсээр байна.

Баримт 10. Чухамхүү Сибирьт л Байгаль нуур оршдог ба тэрээр өөртөө Дэлхийн бүх цэнгэг усны 19%-ийг агуулдаг.

Бид Сибирьт хайртай бөгөөд түүнд санаа тавьдаг. Энэ бол онцгойд нутаг дэвсгэр, олон тооны амьтад, шувууд, хоёр нутагтан амьдардаг, мөн Улаан номонд багтсан асар олон ургамлууд ургадаг.

Бид Сибирьт нутагт илүү их санаа тавихыг хүсч байгаа, «Чамайг Хүрээлэн буй Ертөнц» сангийн ачаар үүнийг хийх үр дүнтэй арга бидэнд байна. Сибирь нутгийн гоо үзэмжийг хадгалж, төгсөшгүй нууцлаг хэвээр авч үлдэх манай үйл ажиллагаанд нэгдээрэй.

[}item{]