personal
Узнай настоящую Сибирь в нашем блоге!
Отправляйся в захватывающее путешествие по бескрайним просторам Алтая, Байкала и Якутии. Познакомься с уникальной природой и погрузись в историю суровой таинственной Сибири!
11
долоодугаар сар

Сибирийн бэлэг: бамбай өвс

Хэрхэн бамбай өвс хүмүүсийг тайтгаруулж, амар амгалан ба уян зохицлыг бэлэглэдэг тухай бүлэг...

Хамгийн сайн тайвшруулж, бидний мэдрэлийн тогтолцоонд ашигтай ямар ургамал байдаг вэ? гэж бодоход бамбай өвс шууд санаанд ордог. Мөн их ач тустай: хүчтэй стресст өртөхөд эсвэл сэтгэл түгшихэд бамбай өвс хурдан тайвшруулж, сэтгэл санааг амраадаг.

Танил болсон танихгүй ургамал

Бамбай өвс айл болгонд байдаг, харин байгалийн нөхцөлд түүнийг мэддэг хүн цөөхөн: энэхүү олон настай ургамал нь 2 м өндөртэй, цагаан ягаан өнгөтэй жижигхэн цэцэгс нь ишний үзүүр дээрээ багцлагдсан, маш анхилуун үнэртэй, энэ үнэрт муурын төрлийн амьтад их дуртай байдаг.

Бамбай өвс Газар дундын тэнгисээс гаралтай Valerianaceae дэд овогт багтдаг боловч өнөөдөр түүний ургах орчин ер бусын өргөн юм. Ургамал чийглэг хөрсөнд дуртай тул голын эрэг дагуу, намгархаг газар, ойн ирмэг дээр илүү түгээмэл ургадаг. Дэлхий дээр нийтдээ 200 гаруй төрлийн ургамал байдаг бөгөөд 40 орчим нь Орост ургадаг. Сибирьт ээлжлэн навчит, булцуут, чулуунд дуртай, Енисей, Алтайн төрлийн бамбай өвс ургадаг. Хамгийн алдартай төрөл зүйл болох эмийн бамбай өвсийг эмчилгээнд ашигладаг. эхдээ сонирхолтой нь энэ нэрээр эмчилгээний шинж чанартай хэд хэдэн төрлийн ургамал байдаг ч тэдгээр нь төстэй найрлагатай, хэрэглэх арга нь ижил байдаг.

Ерөнхий нэрийн гарал үүслийн талаар зөвшилцөлд хүрээгүй байна. Нэг хувилбараар бол энэ нь «эрүүл байх» гэсэн утгатай латин valere үгнээс гаралтай гэж үздэг. Өөр нэг хувилбараар уг ургамлын гарал үүсэл буюу Валерия тойргийн нэрээр нэрлэгдсэн юм. Энэ нэр нь Ромын эзэн хаан Валериан эсвэл Ромын эмч Плиний Валериантай холбоотой гэж бас үздэг. Гэхдээ нэг зүйлийг тодорхой хэлэхэд бидний өмнө маш эртний эмийн ургамал байна.

Эмчилдэг боловч эрдэмтдийн сонирхлыг байнга татдаг

Мэдрэлийн үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг бамбай өвсний шинж чанарыг Эртний Грек, Ром, Египет, Энэтхэг, Дорнодын эмч домчид аль хэдийнээ мэддэг байсан. Түүнийг тархийг тайвшруулж, хүчирхэгжүүлдэг, тэр ч байтугай бодлыг хянах чадвартай гэж үздэг байсан. Албан ёсны анагаах ухаан энэ ургамлыг зөвхөн XIX зуунд хүлээн зөвшөөрсөн бөгөөд түүний эмийн чадавхи нь дэлхий даяар орчин үеийн эрдэмтдийн сэтгэлийг хөдөлгөж, олон тооны судалгаа, бүтээлүүдийг туурвисаар байна.

Эмчилгээний практикт бамбай өвсийг бага зэргийн тайвшруулах, агшаах болон цөс хөөх шинж чанараар нь их үнэлдэг. Энэ ургамал дээр үндэслэсэн бэлдмэлийг дэлхийн олон оронд нойргүйдэл, мэдрэлийн цочрол, зүрх судасны тогтолцооны цочрол, багтраа, татаж унах, ходоод гэдэсний зам, бамбай булчирхайн өвчнийг эмчлэхэд ашигладаг. Ардын анагаах ухаанд энэ ургамлыг буцалгаж, хандалж, нунтаг, ханд хэлбэрээр ходоодны, тайвшруулах, шээс хөөх эмийн цайны бүрэлдэхүүн хэсэг болгон ашигладаг.

Тайвшруулах шинж чанартай

Эмчилгээний зорилгоор үндсийг нь ашигладаг, учир нь түүнд ургамлын биологийн идэвхитэй бүх ашигтай бодисууд хуримтлагддаг: эфирийн тос, органик хүчил, идлэг бодисууд, сапонин, хатинин ба валерин, макро- болон микроэлементүүд, тэр дундаа кальци, төмөр, цайр, кали, марганец, магни, селен агуулагддаг.

Бамбай өвсний эфирийн тоснууд хамгийн үнэ цэнэтэй байдаг, тэдгээрийн найрлаганд борнеол ба изовалериний хүчлийн нийлмэл эфир, борнеолын ацетат агуулагддаг учир бамбай өвс тайвшруулах шинж чанартай байдаг юм:

  • мэдрэлийн тогтолцоог тайвшруулна;
  • гөлгөр булчин ба титэм судасны агшилтыг сулруулна;
  • цочроог багасгана;
  • даралтыг бууруулна;
  • цусны эргэлтийг идэвхижүүлнэ;
  • нойрыг хэвийн болгоно.

Түүнээс гадна бамбай өвсний ханд нь тархины үйл ажиллагааны гол саатуулагч нейромедиатор болох гамма-амин тосны хүчлийн хүлээн авагчдын мэдрэг байдлыг нэмэгдүүлдэг бөгөөд энэ нь удаанаар илэрдэг ургамлын тайвшруулах нөлөөг тайлбарладаг, зөвхөн системтэй, удаан хугацааны курс эмчилгээ хийхэд энэ шинж чанар нь зөөлөн илэрдэг.

Бамбай өвс төв мэдрэлийн тогтолцоонд зөөлөн, тайвшруулах үйлчилгээ үзүүлдэг нь батлагдсан тул ургамлын хандыг сэтгэл хөдлөлийн тэнцвэрийг хадгалах, стресстэй тэмцэхэд чиглэсэн Siberian Wellness-ийн хэд хэдэн бүтээгдэхүүний найрлаганд багтаасан:

«Бамбай ба мелисса» – ургамлын гаралтай стресс эсэргүүцэх иж бүрдэл;
Stress Re.Live – мэдрэлийн тогтолцоог хамгаалж, стрессээс урьдчилан сэргийлэх, нойрыг хэвийн болгож, сэтгэл санааг дэмжих шинэчлэсэн органик иж бүрдэл;
Зэрлэг ургамлын фитоцай № 3 (Байгалийн гаралтай стресс эсэргүүцэгч) – мэдрэлийн цочроог бууруулна, стресстэй тэмцэнэ, нойрны чанарыг сайжруулна.

[}item{]